Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/01229

 

    2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/01229

                 Улаанбаатар хот

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 1 дүгээр гудамж, НААҮ 13-3 дугаар байрны 09 тоотод оршин суух, Их монгол овогт Лхагвасүрэнгийн Цэрэннадмид /РД-МЮ70120111/-ын,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Цэрэннадмид, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Л.Цэрэннадмид нь Эфремгэйт констракшн ХХК-тай тохиролцон Батлан хамгаалах их сургуулийн спорт цогцолборын барилгын суурийн ажил, техникийн давхрын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулж, ажлыг 2013 оны 7-9 сарын хугацаанд гүйцэтгэсэн.

Ажил гүйцэтгэсэн төлбөрийг захиалагч компани төлөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар оршин байгаа газар нь тодорхойгүй, тодорхойлсон хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Эфремгэйт констракшн ХХК болон захирал Б.Цогбадрахыг эрэн сурвалжлан, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү.

Компанийн албан ёсны хаяг нь Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид А1, 5 тоот гэх боловч тэндээ байдаггүй, 91110136, 77052229 гэсэн утасны дугаарыг ашигладаг гэв.

 

Шүүх зохигчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Л.Цэрэннадмид нь Эфремгэйт констракшн ХХК болон тус компанийн захирал Б.Цогбадрахыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргасан байна.

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Эфремгэйт констракшн ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн тус компанийн оршин байгаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2016/22154 дүгээр захирамж зэргээр нотлогдож байна. /хх-1, 4, 7 дугаар тал/

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Л.Цэрэннадмидын хүсэлтийг хангаж, Эфремгэйт констракшн ХХК /РД-5654505/ болон тус компанийн захирал Б.Цогбадрахыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эфремгэйт констракшн ХХК нь Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид А1, 5 тоот, 91110136, 77052229 гэсэн утасны дугаар бүртгэгдсэн гэснийг тэмдэглэх нь зүйтэй. 

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Эфремгэйт констракшн ХХК /РД-5654505/ болон тус компанийн захирал Б.Цогбадрахыг эрэн сурвалжилсугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Эфремгэйт констракшн ХХК нь Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид А1, 5 тоот, 91110136, 77052229 гэсэн утасны дугаар бүртгэгдсэн гэснийг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ч.ЦЭНД