Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/01230

 

  2017 оны 04 сарын 27 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/01230

                    Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Скайтел плаза 3 дугаар давхарт “Скаймедиа корпораци” ХХК /РД-2619032/-ийн,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байр, 404 тоотод оршин суух, Баярсайханы Пэрлиймаа /РД-АЮ93040600/-д холбогдуулан гаргасан,

            Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 79,326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Баярсайханы Пэрлиймаа нь 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 5726 тоот Скаймедиа үйлчилгээний гэрээг “Скаймедиа Корпораци” ХХК-тай байгуулсан бөгөөд энэхүү гэрээг Скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан.

Гэтэл Б.Пэрлиймаа нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний 3.2.1, 3.2.4, 3.7.6, 5.1.6-д заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тасалбар болгон “Скаймедиа Корпораци” ХХК-иас зогсоосон. Гэсэн хэдий ч үйлчилгээний төлбөр болох 74,826 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч Б.Пэрлиймаагаас үйлчилгээний төлбөр 74,826 төгрөг, нотариатын зардалд 4,500 төгрөг, нийт 79326 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Шүүх зохигчийн хүсэлт, тайлбарыг хянаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК нь Б.Пэрлиймаагаас худалдах-худалдан авах 79,326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Пэрлиймаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсний улмаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74  дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Пэрлиймаад холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 79,326 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74  дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай 

 

                                   

 

ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД