Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/12

 

 

 

 

 

 

 

 

 

2020            01           09                                             2020/ШЦТ/12

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Б.Г холбогдох эрүүгийн 1934010270487 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

      

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Заамар суманд 1981 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Х овгийн Б.Г

 

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Г нь “2019 оны 10 дугаар сарын 31-нээс 2019 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг “Мэргэн хөтөл” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу салсан эхнэр Б.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Б эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

Эрүүгийн 1939010270487 дугаартай хэрэгт гэрч Б.Б/ хх-ийн 03-04 дүгээр хуудас/, хохирогч Б.Б /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, яллагдагч Б.Г  /хх-ийн 26-27 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №780 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 20 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжлах АСАП сангийн лавлагаанууд /хх-ийн 11-12, 17-18 дугаар хуудас/, Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн 2019 11 дүгээр сарын 14-ний өдрийн 224 дугаартай албан тоот /хх-ийн 13 дугаар хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 14 хуудас/, хохирогч Б.Б иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 15 дугаар хуудас/, Г.Гантогтохын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 16 хуудас/, ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 2019 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг “Мэргэн хөтөл” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу салсан эхнэр Б.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Б эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч, гэрч Б.Б ...Би өөрийн нөхөр Б.Г 2013 онд танилцаад нэг гэрт орсон. 2014 он хүртэл хамт амьдрах хугацаанд бид хоёрын дундаас нэг хүү гарсан. Тэгээд Г нь архи дарс ууж ирж агсам тавиад зоддог болсон. 2014 оны 9 дүгээр сард би Г салж одоо 2019 оны 11 дүгээр сар хүртэл Заамар сумын Тосон 1 дүгээр багт оршин суух өөрийн төрсөн аав С.Бямбацогтын гэрт амьдарч байна. 2019 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 02 цагт манайд Г ороод ирсэн. Манайд надаас өөр том хүнгүй би хүүхэдтэйгээ хамт байсан. Тэгээд Г нь цай ууж суунгаа чи ганцаараа малтай нь биш шүү чи миний хүүхдийг өнчрүүлэх гэлээ хувиа хичээсэн хүүхэн урд болсон зүйлийг ярьж мартаж болохгүй байна уу эх гэдэг чинь цагаан сэтгэлтэй байх ёстой гэж хэрүүл хийсэн. Тэгэхээр нь би урд болсон зүйлийг мартаж чадахгүй гэж хэлэхэд одоо чамайг тэгвэл ална гээд миний өмсөж явсан цамцаар хоолой боогоод төмөр цагаан ор толгойгоор нэг удаа мөргүүлсэн. Мөн хөх болон гуянаас хэд хэдэн удаа базар хөхрүүлсэн. Тэгээд сууж байгаад дахин босч ирээд миний эрүүнээс нэг гараараа татахад миний эрүү их өвдсөн. Тэгээд манайд унтаад өглөө нь гараад явсан. Би сумын эмнэлэгт үзүүлэхэд миний эрүүний яс цуурсан эрүү мултарсан... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Г ...бид хоёр өөд өөдөөсөө хараад хэвтэж байсан тул зүүн эрүүний чиний доод хэсэгт би өөрийн эрхий хуруугаараа 2 удаа хүчтэй дарсан. Мөн орон дээр түлхэж нэг удаа унагаасан... Би Б зодож гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна... ...Би Б эмчилгээний мөнгө гэж 500,000 төгрөг өгсөн... /хх-ийн 26-27 хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 780 дугаартай ...Б.Б биед тархи доргилт, эрүү, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч Б.Г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд биед тархи доргилт, эрүү, зүүн бугалаганд цус хуралт бүхий учруулсан үйлдэл эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг зодож цохих нь хууль бус шинжтэйг мэдсээр байж зодож цохисон, зодож цохисон хууль бус шинжтэй үйлдлээ өөрөө хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд шүүгдэгчийн зодож цохисон хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой тул түүний дээрх хууль бус шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Г гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Б эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон хохирол гэж 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн болох нь хавтас хэргийн 30 дугаар хуудсанд авагдсан хохирогч Б.Батцэцэгийн хүсэлт, шүүгчийн туслах М.Сайнболдын хохирогчтой утсаар ярьсан баримт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Г хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд санал болгосон улсын яллагчийн торгох ялын хэмжээнд оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

             36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Б.Г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х овгийн Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х овгийн Б.Г шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Х овгийн Б.Г нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Б.Б нь шүүгдэгч Б.Г гомдол санал нэхэмжлэх зүйлгүйг, хохирогч Б.Б 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  Х овгийн Б.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн Б.Г авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН