Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/452

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Лхагвадорж,

улсын яллагч Э.Билгүүн,

хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хорлоо,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц.Б-т холбогдох эрүүгийн 1934000480386 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Төв аймаг Өндөрширээт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн бэлчээрийн менежмент мэргэжилтэй, Төв аймгийн Өндөрширээт сумын засаг дарга ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Төв аймгийн Өндөрширээт сумын 4 дүгээр баг, Сант 1-8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнссэн Б овогт Ц. Б гэв

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өвс тэжээлийн нөөц байгуулахаар хувиарлагдаж ирсэн 12000000/арван хоёр сая/ төгрөгийг сонгон шалгаруулалтгүйгээр өвс худалдан авах нэрээр тус сумын засаг даргын тамгын газрын жолооч С.Өлзийсайханы эзэмшлийн “Хатан туулд нэмэх ундарга” ХХК-д шилжүүлэн, улмаар тус компаниас 11000000/арван нэгэн сая/ төгрөгийг “Төв хөгжил” банк бус санхүүгийн байгууллагын данс руу өөрийн зээлийн үлдэгдлийг төлж шилжүүлсэн,

Мөн С.Өлзийсайхан түүний эхнэр Х.Отгончимэг нарын Сум хөгжүүлэх сангаас 2012 онд авсан 15000000/арван таван сая/ төгрөгийн зээлийн эргэн төлөлттэй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 01/219, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/63 дугаартай албан бичгүүдийг хүргүүлж сум хөгжүүлэх санд учирсан хохирлыг нөхөн төлүүлээгүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаалгаж С.Өлзийсайханы ах С.Батмөнхөд сум хөгжүүлэх сангаас 20000000 /хорин сая/ төгрөгийн зээл авахад дэмжлэг үзүүлэн бусдад давуу байдал олгосон, мөн өөрийн албан тушаалын байдлыг ашиглан гэр цэцэрлэг төслийн хүрээнд гадаад хөрөнгө оруулалттай “Эдюкат монголиа” төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газраас төрийн сангаар дамжуулахгүйгээр 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд 19200000 /арван есөн сая хоёр зуун мянга/-н төгрөгийг өөрийн нэр дээр Хаан банкинд нээлгэсэн дансаар авч зарцуулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Б нь: “Өмнө мэдүүлэг өгсөн болохоор нэмж тайлбар өгөхгүй” гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Хорлоо:  “ Өвсөө тараагаад төрийн санд мөнгө нь малчдаас төвлөрсөн байгаа гэв. Тухайн үедээ өвс нь борлуулагдаад бага багаар мөнгө нь бүрдээд одоо мөнгө нь бүрдээд дууссан байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/504 дугаартай “Зөрчил хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралт /хх-07-10 тал/, Төв аймаг дахь төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/36 дугаартай “Баримт материал хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралт /хх-12-62 тал/, гэрч Э.Энхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-63-67 тал/, гэрч Х.Оюунчулуунаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-68-71 тал/ ,гэрч Д.Лхамсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-72-75 тал/, гэрч Г.Цэцэгмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-76-78 тал/, гэрч Б.Эрдэнэцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-79-82 тал/, гэрч Л.Золжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-83-86 тал/, гэрч Б.Энхсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-87-89 тал/, гэрч Ц.Базарсадаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-90-93 тал/, гэрч Д.Ганчулуунаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-94-95 тал/, гэрч Я.Энхбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-96-98 тал/, гэрч Р.Бүрэнцэнгэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-99-101 тал/, шүүгдэгч Ш.Бын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг/хх-102-106, 2-р хавтас х-185 тал/, иргэний лавлагаа мэдээлэл/хх-109-119 тал/, гэрч Р.Цолмонгоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-132-133 тал/, гэрч Ч.Мөнхгэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-134-136 тал/, гэрч Д.Лхамсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-137-138 тал/, гэрч Г.Цэцэгмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-135 тал/, 17200543 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн баримт бичиг/хх-141-152 тал/,  2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Худалдан авах гэрээний хуулбар /хх-153-154 тл/, Төв аймаг Өндөр ширээт сум Засаг даргын тамгын газрын 2017 оны нэмэлт санхүүжилтийн харилцахын баримт/хх-155-161 тал/, 2012 оны тусгай сангууд/хх-162-179 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд/хх-180-183 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд/хх-184-250, 2-р хавтас хх-1-48 тал/, мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол/2-р хавтас х-49 тал/, “Хатан туулд нэмэх Ундрага”ХХК, “Төв хөгжил ББСБ”-ийн эзэмшлийн дансны мэдээлэл, дансны хуулга /2-р хавтас х-50-84 тал/, Ц.Б, С.Өлзийсайхан, Х.Отгончимэг, Г.Цэцэгмаа, Хатан туулд нэмэх ундрага ХХК-ийн харилцах дансны мэдээлэл, дансны хуулга/2-р  хавтас хх-86-138 тал/, Хас банкны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 130/175 дугаартай албан бичиг, хавсралт/2-р хавтас х-139-140 тал/, Төрийн банкны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19/298 албан бичиг, хавсралт/2-р хавтас хх-141-157 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд/2-р хавтас хх-158-168 тал/, гэрч Г.Уранцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас х-179-181 тал/, гэрч Б.Жамбалдоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас х-182-184 тал/, гэрч Б.Бат-Өлзийгөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас х-186-188 тал/, гэрч С.Өлзийсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас х-189-192 тал/, гэрч Х.Отгончимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас х-194-195 тал/, гэрч С.Батмөнхөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас х-197-200 тал/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт/2-р хавтас х-207 тал/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох тэмдэглэл/2-р хавтас х-208 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан шинжилгээний дүгнэлт/2-р хавтас хх-209-248 тал/, үнэлгээний тайлан хийхтэй холбоотой ашигласан баримтууд /3-р хавтас хх-1-59 тал/, Ц.Б, С.Батмөнх нарын Хаан банкинд эзэмшдэг дансны лавлагаа, дансны дэлгэрэнгүй хуулга/3-р хавтас хх-65-73 тал/, Ц.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3-р хавтас хх-74 тал/, бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл /3-р хавтас 76 тал/, Тэнгэрийн хөх цэрэг ХХК-ийн гэрчилгээ/3-р хавтас хх-77- тал/, компани эрх шилжүүлэх тухай гэрээ/3-р хавтас хх-78- тал/, 90-15УНЛ тээврийн хэрэгслийн лавлагаа/3-р хавтас хх-100 тал/, Ц.Бын хувийн байдлыг тогтоосон баримтууд/3-р хавтас хх-101-115 тал/, хохирогч Н.Хорлоогоос мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас хх-149-150 тал/, Ц.Баас гаргаж өгсөн баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, тэмдэглэлд дурдсан баримтууд/3-р хавтас хх-151-156 тал/ зэрэг болно.

 

          Шүүх анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд явуулахад яллах болон цагаатгах талуудын шүүхэд шинжлэн судлуулсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өвс тэжээлийн нөөц байгуулахаар хувиарлагдаж ирсэн 12000000/арван хоёр сая/ төгрөгийг сонгон шалгаруулалтгүйгээр өвс худалдан авах нэрээр тус сумын засаг даргын тамгын газрын жолооч С.Өлзийсайханы эзэмшлийн “Хатан туулд нэмэх ундарга” ХХК-д шилжүүлэн, улмаар тус компаниас 11000000/арван нэгэн сая/ төгрөгийг “Төв хөгжил” банк бус санхүүгийн байгууллагын данс руу өөрийн зээлийн үлдэгдлийг төлж шилжүүлсэн,

Мөн С.Өлзийсайхан түүний эхнэр Х.Отгончимэг нарын Сум хөгжүүлэх сангаас 2012 онд авсан 15000000/арван таван сая/ төгрөгийн зээлийн эргэн төлөлттэй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 01/219, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/63 дугаартай албан бичгүүдийг хүргүүлж сум хөгжүүлэх санд учирсан хохирлыг нөхөн төлүүлээгүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаалгаж С.Өлзийсайханы ах С.Батмөнхөд сум хөгжүүлэх сангаас 20000000 /хорин сая/ төгрөгийн зээл авахад дэмжлэг үзүүлэн бусдад давуу байдал олгосон, мөн өөрийн албан тушаалын байдлыг ашиглан гэр цэцэрлэг төслийн хүрээнд гадаад хөрөнгө оруулалттай “Эдюкат монголиа” төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газраас төрийн сангаар дамжуулахгүйгээр 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд 19200000 /арван есөн сая хоёр зуун мянга/-н төгрөгийг өөрийн нэр дээр Хаан банкинд нээлгэсэн дансаар авч зарцуулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон болох нь:

Гэрч Э.Энхбаярын: “ ... Б, Өлзийсайхан нар хоорондоо төрөл садангийн холбоотой гэж хүмүүсээс сонсож байсан ба Б даргын жолооч Өлзийсайхан байгаа юм. Яг нарийн ямар харилцаа холбоотой талаар нь мэдэхгүй. С.Өлзийсайханд манай сумын Засаг даргын тамгын газрын зүгээс дараах зээлийг олгож гэрээ байгуулсан байна. Үүнд:  1.Сэрдамбын Өлзийсайханд 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Өндөрширээт сумын засаг дарга С.Жаргалнэмэхийн А/140 дугаартай захирамжийг үндэслэн Сум хөгжүүлэх сангаас 15000000/арван таван сая/ төгрөгийн зээл олгосон. Уг сангаас авсан зээлээ Өлзийсайхан огт төлөөгүй ба уг асуудлаар Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр барагдуулах ажиллагаа явуулсан боловч засаг дарга албан бичиг хүргүүлж уг асуудлыг хаалгасан. 2. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өндөрширээт сумын засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн данснаас “Хатан туулд нэмэх ундарга” ХХК-ийн нэхэмжлэхийг үндэслэн 12000000/арван хоёр сая/төгрөгийг Өлзийсайханы “Хатан туулд нэмэх ундрага” ХХК-ийн 5721616810 данс руу шилжүүлсэн байна. Уг 12000000/арван хоёр сая/ төгрөг нь Төв аймгаас аюулгүй фондын мөнгө гэж өвс авч нөөцлөх мөнгө байсныг тухайн компани руу засаг дарга Б шилжүүл гэсээр байгаад шилжүүлсэн юм. Би тухайн үед засаг дарга Б тухайн мөнгийг шилжүүлж болохгүй зохих журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж, сонгон шалгаруулалтанд тэнцсэн компанитай гэрээ байгуулан тухайн мөнгийг Засаг даргын тамгын газрын даргын шийдвэрээр тухайн сонгон шалгаруулалтанд тэнцсэн компани руу шилжүүлэх ёстой байдаг. Гэтэл Б дарга манай өрөөнд орж ирээд мөнгө шилжүүл гэж дарамталдаг ба болохгүй гэхэд би мэдэж байна гээд манай санхүүгийн албаны дарга Лхамсүрэн бид нарыг дарамталдаг. 3. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар гаргаж, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай худалдах, худалдан авах гэрээг “Хатан туулд нэмэх ундарга”  ХХК-тай байгуулж 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр сумын нэмэлт санхүүжилтын данснаас өвсний үнэ болох 5000 000 /таван сая/ төгрөг шилжүүлсэн. Уг асуудлаар Төв аймгийн Аудитын газраас шалгалт ирж зөрчил илрүүлсний дараа 1000 боодол өвсийг Өлзийсайхан авчирч нярав Оюунчулуунд тушаасан байгаа. Төв аймгийн Өндөрширээт сумын засаг дарга Ц.Бын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/48 дугаартай захирамжийг үндэслэн тус өдрөө “Ган-Эрдэнийн холбоос” ХХК руу 8200000/найман сая хоёр зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн. Тус компанитай 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 18/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дээрх мөнгийг шилжүүлсэн ба үлдэглэл 1127600/нэг сая нэг зуун хорин долоон мянга зургаан зуун/ төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тоглоомыг суурьлуулж дууссаны дараа шилжүүлсэн байна. Тус тоглоомыг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүүхдийн тоглоомыг хүлээн авах ажлын хэсгийг орлогч дарга Золжаргалаар ахлуулан А/73 дугаартай захирамжаар 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан байна. “Ган Эрдэнийн холбоос” ХХК-тэй гэрээ байгуулахдаа сонгон шалгаруулалт хийгээгүй. Гэрээг манай сумын орлогч Золжаргал хийсэн ба энэ талаараа өөрөө тайлбар хэлэх байх. Тээвэрлэлтийн зардал гэж 470000/дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас засаг даргын захирамжаар гаргуулан авсан. Тухайн мөнгийг Дэнсмаа гэж хүний данс руу шилжүүлсэн.  ... Манай суманд гэр цэцэрлэг төсөл хэрэгжсэн. Гэр цэцэрлэг төслийг гадаадын хөрөнгө оруулалттай компани хэрэгжүүлсэн гэдэг ба гэвч уг төслийн талаархи баримт материал манай сумын тамгын газарт байхгүй, төслийн мөнгө ч манай сумын төрийн сангаар дамжигдаагүй. Одоо манай суманд гэр цэцэрлэг төслийн хүрээнд 2 ширхэг гэр, 1 ширхэг жижиг байшин сумын цэцэрлэгийн хашаанд байгаа ба цэцэрлэгийн үндсэн хөрөнгө дээр нэмж орлогод авсан баримт огт байхгүй. Төсөл суманд хэрэгжүүлэхээр болсон бол сумын цэцэрлэгийн нэмэлт санхүүжилтийн дансаар орж зохих ёсны сонгон шалгаруулалт явагдаж сонгон шалгаруулалтанд тэнцсэн аж ахуй нэгж цэцэрлэгтэй гэрээ хийх ёстой. Гэхдээ гэр цэцэрлэг төсөлд огт сонгон шалгаруулалт явагдаагүй. “Шижир импекс” ХХК-тай манай тамгын газар ямар нэгэн гэрээ байгуулаагүй.  ... Батмөнх гэх хүн Сум хөгжүүлэх сангаас хүлэмжийн ногоо тарих зорилгоор зээл авсан. 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдө Батмөнхөд зээл олгох тухай засаг даргын захирамж гарсан ба 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 5000000/таван сая/ төгрөгийн зээл олгосон. Батмөнх зээлээ 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дараад тухайн өдрөө 20 000 000/хорин сая төгрөгийн зээл авсан байгаа. Хүлэмжийн ногоо тарих гэж байгаа гээд Сум хөгжүүлэх сангаас 20000000/хорин сая/ төгрөгийн зээл өгсөн. Үйл ажиллагаагаа эхлээд 2018 оны 08 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл явуулж байгаад одоо бол үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа. Эхлээд сар бүр хүүгээ төлж явж байгаад одоо бол төлөхгүй байгаа” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-63-67 тал/,

Гэрч Х.Оюунчулууны: “ ... Хатан туулын нэмэх ундрага” ХХК-ийн данс руу засаг дарга Б сумын нэмэлт санхүүжилтээс 2017 оны 12 дугаар сард 12000 000/арван хоёр сая/ төгрөг дансаар шилжүүл гээд шилжүүлсэн. Яагаад тус мөнгийг шилжүүлсэн талаар санхүү, албаны дарга, нягтлан бодогч нар мэдэж байгаа байх. Өлзийсайхан тухайн 12000 000/арван хоёр сая/ төгрөгийн оронд 1500 боодол ногоон тэжээл 1 боодлыг нь 8000/найман мянга/ төгрөгөөр бодож авч ирсэн. Тэгээд 1000//нэг мянга/ төгрөг нь тээврийн хөлс гээд малчдад 9000 төгрөгөөрс ногоон тэжээлээ зарсан ба малчдад зарсан мөнгөө байгууллагын дансанд хийгээд явж байтал 2018 оны 02 дугаар сард засаг дарга Б наад мөнгөө дансанд битгий хий, гэр дээрээ бэлэн байлгаж бай өвс татаж ирнэ гээд Өлзийсайхантай Б дарга 2018 оны 03 сард 1000 боодол өвс авч ирсэн. Тэгээд тус 1000 боодол өвсний мөнгө гэж 7200000/долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг өвсний үнэ гэж Ишдоржийн данс руу 2326000/хоёр сая гурван зуун хорин зургаан мянга/, тээврийн хөлсний үнэ гэж Цогт-Эрдэний данс руу 1000 000/нэг сая/ төгрөг, Өлзийсайханы охины данс руу 3600 000/гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг өвсний мөнгө гэж би өөрийн хувийн дансаар шилжүүлсэн. Тэгээд 7200 000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгөөр авчирсан тухайн 1000 боодол өвс нь чанар муутай өвс байсан учир хүмүүс авахгүй байсан болохоор би Өлзийсайханаас 7200000/долоон сая хоёр зуун мянга/ төгрөгөө нэхэж байсан. Мөн Өлзийсайхан тамгын газрын нэмэлт санхүүжилтээс 5000000/таван сая/ төгрөгийн гэрээг тамгын дарга Цэцэгмаатай гэрээ хийсэн. Өлзийсайхан 2018 оны 12 дугаар сард 1 боодол өвсийг 5000/таван мянга/ төгрөгөөр бодож 1000 боодол өвс авчирсан ба нийт үнэ нь 5000 000/таван сая/ төгрөг, ногоон тэжээлийг 1 боодлыг 6000/зургаан мянга/ төгрөгөөр бодож 1200 боодол ногоон тэжээл авчирсан ба нийт үнэ нь 7200 000/долоон сая хоёр зуун мянга/ төгрөг болж байгаа юм.  Засаг дарга Б байгууллагын дансанд битгий хий гээд байсан ба мөнгөө бэлнээр байлгаж бай, би өвс олж ирнэ гээд байсан. Тэгээд Ишдорж, Цогт-Эрдэнэ, Өлзийсайханы охины данс руу мөнгө шилжүүл гэхээр нь би өөрийнхөө хувийн дансанд мөнгөө хйигээд шилжүүлсэн юм. .. Сэрдамбын Батмөнх гэж Өлзийсайханы төрсөн ах байгаа юм” гэх мэдүүлэг/1-р хавтас хх-71 тал/,

Гэрч Д.Лхамсүрэнгийн: “ ... Цэдэн-Ишийн Б бол манай сумын одоогийн засаг дарга, Сэрдамбын Өлзийсайхан бол засаг даргын тамгын газрын жолооч байгаа юм. Би ажил хэргийн шугамаар болон нэг нутаг усны хүмүүс гэдэг утгаар таньдаг. Өөр нэгэн ах дүү, төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. С.Өлзийсайхан Өндөрширээт сумын засаг даргын тамгын газраас хэдэн удаа зээл авч байсан. Үүнд: 2012 онд Өндөрширээт сумын засаг дарга С.Жаргалнэмэхийн захирамжаар Сум хөгжүүлэх сангаас 15000000/арван таван са/ төгрөгийн зээлийг эсгий үйлдвэрлэх зорилготой авч байсан ба Өлзийсайхан зээлээ огт төлөөгүй байгаа. Уг асуудлаар Төв аймгийн шүүхэд хандаж шүүхийн эвлэрүүлэн зуучлах албанаас төлөх хугацаа өгсөн боловч төлөөгүй. Тэгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр барагдуулах ажиллагаа явуулсан боловч засаг дарга Б албан бичиг хүргүүлж уг асуудлыг хаалгасан. Төв аймгийн засаг даргын захирамжаар өвөлжилт хүндэрсэн сумдад өвс тэжээл авах зориулалтаар 12000 000 /арван хоёр сая/ төгрөг хувиарласныг засаг дарга Б ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулалгүй Өлзийсайханы “Хатан туулд нэмэх ундарга” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу 12000 000/арван хоёр сая/ төгрөгийг “Хатан туулд нэмэх ундрага”ХХК-ийн данс руу шилжүүлж өвс авсан. Тухайн мөнгийг сумын засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн данснаас 2017 оны 12 дугаар сарын 20-ны орчим гаргасан. Би тухайн үед засаг дарга Бт тухайн мөнгийг шилжүүлж болохгүй зохих журмын дагуу явуулж, баримт дутуу материалтай, гэрээ байхгүй компани руу мөнгө гаргахгүй гэхэд Б дарга наад мөнгөө шилжүүл, хууль дүрэм ямар хамаатай юм, би мэдэж байна гэж нягтлан бодогч Энхбаяр бид хоёрт хэлдэг. Тиймээс тус мөнгийг тухайн компани руу жилийн эцэс болоод гүйлгээ хаах гээд шилжүүлсэн юм. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр засаг даргын тамгийн газрын даргын тушаалаар гаргаж, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай худалдах, худалдан авах гэрээг “Хатан туулд нэмэх ундрага” ХХК-тай байгуулж 7 хоногийн дараа сумын нэмэлт санхүүжилтийн данснаас өвсний урьдчилгаа үнэ болох 5000000/таван сая/ төгрөг шилжүүлсэн. Уг асуудлаар Төв аймгийн Аудитын газраас шалгалт ирж зөрчил илрүүлсний дараа 1000 боодол өвсийг Өлзийсайхан авч ирж нярав Оюунчулуунд тушаасан байгаа.  “Хатан туулд нэмэх ундрага” ХХК нь 2017 онд байгуулагдсан санагдаж байна. 1 гишүүнтэй Өлзийсайханы компани байгаа юм. Төв аймгийн Өндөрширээт сумын засаг дарга Ц.Б нь “Ган-Эрдэний холбоос” ХХК-тай 9327000/есөн сая гурван зуун хорин долоон мянга/ төгрөгийн гэрээ байгуулсан ба сонгон шалгаруулалт хийгдсэн талаар орлогч дарга Золжаргал мэдэж байгаа байх. Тээвэрлэлтийн зардал гэж 470000/дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг засаг даргын нөөц сангаас засаг даргын захирамжаар гаргуулан авсан. Тухайн мөнгийг Дэнсмаа гэж хүний данс руу шилжүүлсэн. Сумын нэмэлт санхүүжилт нь сумын засаг даргын тамгын газрын дарга, харин сумын засаг даргын нөөц сан, орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг зарцуулах тухай захирамжийг засаг дарга гаргаж өөрөө 1 дүгээр гарын үсэг зурдаг. Нягтлан бодогч 2 дугаар гарын үсэг зурдаг. Сангуудын төлбөрийн хүсэлт, анхан шатны баримтыг нягтлан бодогч үзэж хянаад төлбөрийн хүсэлт бэлтгэдэг ба төлбөрийн хүсэлтийг Төрийн сангийн мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг хянаад төрийн санд гүйлгээ хийдэг. Уг гүйлгээг миний бие баталдаг. Манай суманд гэр цэцэрлэг төсөл хэрэгжиж байгаа ба гэхдээ эцсийн байдлаар тус төсөл ашиглалтанд орсон зүйл байхгүй. Гэр цэцэрлэг төслийг гадаадын хөрөнгө оруулалттай компани хэрэгжүүлсэн гэдэг боловч уг төслийн талаархи баримт материал манай сумын цэцэрлэгийн санхүүгийн тайланд байхгүй, төслийн мөнгө ч манай сумын төрийн сангаар дамжигдаагүй. Одоо манай суманд гэр цэцэрлэг төслийн хүрээнд 2 ширхэг гэр, 1 ширхэг жижиг байшин нь сумын цэцэрлэгийн хашаанд байгаа ба цэцэрлэгийн үндсэн хөрөнгө дээр нэмж орлогод авсан баримт байхгүй. Төсөл хэрэгжүүлэхээр болсон бол сумын цэцэрлэгийн нэмэлт санхүүжилтийн дансаар орж зохих журмаар сонгон шалгаруулалт явагдаж сонгон шалгаруулалтанд тэнцсэн аж ахуй нэгж цэцэрлэгтэй гэрээ хийх ёстой. Гэхдээ гэр цэцэрлэг төсөлд огт сонгон шалгаруулалт явагдаагүй. “Шижир Импекс” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Сэрдамбын Батмөнх гэж Өлзийсайханы төрсөн ах байгаа юм. Би тэр хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Батмөнх гэх хүн Сум хөгжүүлэх сангаас хүлэмжийн ногоо тарих зорилгоор 5000 000/таван сая/ төгрөгийн зээл авсан. Батмөнх зээлээ удалгүй дараад 20 000 000//хорин сая/ төгрөгийн зээл авсан байгаа. Зээл эргэн төлөгдөөгүй байгаа” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-72-75 тал/,

Гэрч Г.Цэцэгмаагийн: “ ... Б, Өлзийсайхан гэх хүмүүсийг танина. Б нь манай сумын засаг дарга, Өлзийсайхан бол засаг даргын тамгын газрын жолооч ба бид тэр хоёрыг ажил хэргийн шугамаар таньдаг. .. Өлзийсайхан, Б нар холын садан төрлийн харилцаатай гэдэг. Тухайн үед Өлзийсайхан надад би хувийн компанитай юм. Би хоёр дахь жилдээ хадлан хадаж байгаа юм, шатахуун техник хэрэгслээ засварлах гэхээр надад мөнгө байхгүй байна, урьдчилгаа 5000000/таван сая/ төгрөг та надад өгчих, өвс өгье гэхээр нь зөвшөөрөөд гэрээ хийсэн юм. Мөн манай нярав Оюунчулуун надад засаг дарга өвсний мөнгөнөөс 7000000/долоон сая/ орчим төгрөг авсан, одоо надад өгөхгүй байна гэхэд нь засаг дарга Бт би фондын өвс бүрдүүлэх захирамж аймгаас ирсэн гэхэд засаг дарга Өлзийсайханы ах Батмөнхийн хашаанд 1000 орчим боодол зарагдаагүй байгаа гэсэн. Тэгэхдээ манай санхүүгийн алба, нярав, нягтлан бодогч нар тухайн өвсийг авч болохгүй, чанаргүй өвс байгаа гэж байсан юм. Яагаад би Өлзийсайхантай 12000000/арван хоёр са/ төгрөгөөр гэрээ хийсэн бэ гэвэл Өлзийсайхан надад хэлэхдээ засаг дарга Бын авсан 7000 000 /долоон сая/ төгрөгийн оронд шинэ ногоон тэжээл авч өгье гэсэн хэлцэл амаар хийгээд л гэрээ байгуулсан юм. Ашиг сонирхолын зөрчилтэй этгээдтэй гэрээ хийсэн нь миний буруу. Өлзийсайхан надад хэлэхдээ урьд жил 1 боодол ногоон тэжээл 12000 /арван хоёр мянга/төгрөгөөр зарагдаж байсан гэж надад хэлж байсан. Гэхдээ бол тухайн жилийн зах зээлийн үнэлгээгээр бодож авна гэж хэлсэн ба боодол өвсөө 5000/таван мянга/, ногоон тэжээлээ 6000/зургаан мянга/ төгрөгөөр бодож авсан. .. “Ган- Эрдэний холбоос” ХХК-тай сумын орлогч Золжаргал гэрээ хийсэн. Сумын нэмэлт санхүүжилт нь сумын засаг даргын тамгын газрын дарга миний бие харин сумын засаг даргын нөөц сан, орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг зарцуулах тухай захирамжийг засаг дарга өөрөө гаргаж 1 дүгээр гарын үсэг зурдаг. Нягтлан бодогч 2 дугаар гарын үсэг зурдаг. Манай суманд гэр цэцэрлэг төсөл хэрэгжиж байгаа. Гэр цэцэрлэг төслийг гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа ба уг төслийн талаарх баримт материал, хөрөнгө төсөв нь манай сумын төрийн сангаар дамжиж орж ирээгүй. “Шижир Импекс” ХХК-тай манай тамгын газар ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Сэрдамбын Батмөнх гэж Өлзийсайханы төрсөн ах нь байгаа юм. Би түүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Батмөнх гэх хүн Сум хөгжүүлэх сангаас 20000000/хорин сая/ төгрөгийн зээл 2018 оны 08 дугаар сард авсан. Зээлээ төосөн эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хавтас хх/-76-78 тал/,

Гэрч Б.Эрдэнэцэцэгийн: “ ... С.Өлзийсайханд сум хөгжүүлэх сангаас зээл аваад тухайн зээлээ төлөхгүй болохоор Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр барагдуулах зорилгоор гэр орныг нь битүүмжилсэн гэдэг ба засаг дарга албан бичиг хүргүүлж уг асуудлыг шийдвэрлэсэн байсан. 2017 оны 12 дугаар сарын жирэмсэний амралттай байсан ба тэр үед “Хатан туулд нэмэх ундрага” ХХК-ийн нэхэмжлэхийг үндэслэн 12000 000/арван хоёр сая/ төгрөгийг Өлзийсайханд олгосон юм шиг байна лээ. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Засаг даргын тамгын газрын даргын тушаал гаргаж, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай худалдах, худалдан авах гэрээг “Хатан туулд нэмэх ундарга” ХХК-тай байгуулж 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр сумын нэмэлт санхүүжилтийн данснаас өвсний урьдчилгаа үнэ болох 5000 000 /таван сая/ төгрөг шилжүүлсэн. “Хатан туулд нэмэх ундарга” ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан захирал нь засаг даргын жолооч Өлзийсайхан. Төв аймгийн Өндөрширээт сумын засаг дарга Ц.Бын захирамжийг үндэслэн “Ган-Эрдэнийн холбоос” ХХК-тай хүүхдийн тоглоом барих зорилгоор 9327600/есөн сая гурван зуун хорин долоон мянга зургаан зуун төгрөгийн гэрээ байгуулсан. Гэрээг орлогч дарга Золжаргал байгуулсан. Тээвэрлэлтийн зардал болох 470000/дөрвөн зуун далан мянга/-н төгрөгийг Засаг даргын нөөц сангаас засаг даргын захирамжаар гаргуулан авсан. Зардлыг Дэнсмаа гэж хүний дансруу шилжүүлсэн. .. Манай суманд гэр цэцэрлэг төсөл хэрэгжиж байгаа. Гэр цэцэрлэг төслийг гадаадын хөрөнгө оруулалттай компани хэрэгжүүлсэн гэдэг боловч мөнгө нь манай сумын төрийн байгууллагын ямар нэгэн дансаар дамжуулагдаагүй. Хэрэв гэр цэцэрлэг төслийн хөрөнгө, мөнгө сумын төрийн байгууллагын дансаар орж ирсэн бол миний бие гүйлгээг хянаж гаргах ёстой байдаг.  “Шижир Импекс” ХХК-тай манай тамгын газар ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Сэрдамбын Батмөнх гэж Өлзийсайханы төрсөн ах нь байгаа юм. .... Батмөнх гэх хүн Сум хөгжүүлэх сангаас хүлэмжийн ногоо тариалдаг ба эхлээд Батмөнх 5000 000/таван сая/ төгрөгийн зээл аваад дараа нь зээлээ дарж 20000000 /хорин сая/ төгрөгийн зээл авсан. Зээл төлөгдөж байгаа эсэхийг мэдэхгүй. Өвлийн хүлэмж хийнэ гэж төсөл өгөөд тус төсөл нь сумын сум хөгжүүлэх сангийн хурлаар дэмжигдээд зээл олгосон байсан” гэх мэдүүлэг/1-р хавтас хх-79-82 тал/,

Гэрч Л.Золжаргалын: “ ... 2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хийх үед л сумын Засаг даргын тамгын газартай өвс нийлүүлэх гэрээ байгуулсан гэж тамгын дарга Цэцэгмаагаас сонссон. Өөр асуудлын талаар мэдэхгүй байна. “Хатан туулд нэмэх ундрага” ХХК нь сумын аж ахуй нэгжийн 2018 оны бүртгэл дээр гарч ирсэн байсан ба өвс нийлүүлэх гэрээ нь дээр Өлзийсайхан ахыг захирал нь болохыг мэдсэн. Төв аймгийн Засаг дарга Ц.Бын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/48 дугаартай захирамжийг үндэслэн тус өдрөө “Ган-Эрдэний холбоос ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 18/001 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан эхний ээлжинд 8200000/найман сая хоёр зуун мянга/ төгрөгийг шилжүүлэн дараа нь үлдэгдэл 1127600 /нэг сая нэг зуун хорин долоон мянга зургаан зуун/ төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тоглоомыг суурьлуулж дууссаны дараа шилжүүлсэн байна. Тус тоглоомыг 2018 оны 07 дугаар сарын сард хүлээн авах ажлыг надаар ахлуулсан ажлын хэсэг хүлээн авсан байна. “Ган-Эрдэний холбоос” ХХК-тай гэрээ байгуулахдаа сонгон шалгаруулалт хийгээгүй. 10000000 /арван сая/ төгрөгөөс доош мөнгөн дүнгээр гэрээ байгуулсан болохоор сонгон шалгаруулалт хийгээгүй. Үнийн санал асуугаагүй. Засаг дарга Ц.Б “Ган-Эрдэний холбоос” ХХК нь БНХАУ-аас тоглоом оруулж ирдэг, тэд нар өөрсдөө бас уг тоглоомын талбайд хандив өгөөд , тоглоом авч ирж өгөх санал тавьсан гэж надад хэлсэн. Тэгээд уг гэрээг байгуулсан юм. Тээвэрлэлтийн зардлыг Засаг даргын нөөц сангаас засаг дарга гаргуулсан байсан ба хэн рүү хэдэн төгрөг шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. Сумын нэмэл санхүүжилт нь сумын засаг даргын тамгын газрын дарга, харин сумын засаг даргын нөөц сан, орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг зарцуулах тухай захирамжийг засаг дарга өөрөө 1 дүгээр гарын үсэг зурдаг. Миний бие сумын худалдан авах ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, хөдөлмөр хамгаалалын зөвлөл зэргийг хариуцан ажилладаг. Манай суманд гэр цэцэрлэг төсөл хэрэгжиж байгаа. Уг төслийн талаар би засаг даргаас асуухад “Education Mongolia” гэх нэртэй Франц улсын сайн дурын байгууллагаас хөрөнгө оруулж байгаа гэж байсан. Би тэгээд засаг даргаас баримтуудыг нь гаргаж аваад өмч бүртгэлд бүртгэх хэрэгтэй байна гэхэд засаг дарга надад хэлэхдээ төслийн хугацаа хэрэгжиж дуусаагүй байгаа, дараа жил гэр цэцэрлэгийг блокоор барина гэж надад хэлсэн. Уг төслийн хүрээнд манай сумын цэцэрлэгийн хашаанд 2 ширхэг гэр, тус 2 гэрийг холбосон 1 ширхэг жижиг байшин байгаа ба цэцэрлэгийн үндсэн хөрөнгө дээр нэмж орлогод авсан баримт огт байхгүй. Төсөл суманд хэрэгжүүлэхээр болсон бол сумын цэцэрлэгийн нэмэлт санхүүжилтийн дансаар орж зохих ёсны сонгон шалгаруулалт явагдаж сонгон шалгаруулалтанд тэнцсэн аж ахуй нэгж цэцэрлэгтэй гэрээ хийх ёстой. Уг асуудлыг засаг дарга Б өөрөө мэдэж байгаа байх. “Шижир Импекс” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Сэрдамбын Батмөнх гэж Өлзийсайханы төрсөн ах нь байгаа юм. Би тэр хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Манай сумын хүлэмжийн ажил эрхэлдэг хүн байгаа юм. Батмөнх гэх хүн Сум хөгжүүлэх сангаас хүлэмжийн ногоо тарих, өвлийн хүлэмж барих зорилгоор 20000000/хорин сая/ төгрөгийн зээл авсан. Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн ажлын хэсэг хуралдаад тус 20000000/хорин сая/ төгрөгийн зээл өгсөн. Батмөнх гэх хүн манай суманд хүлэмжийн ажил эрхэлдэг хүн байгаа ба төсөлдөө 5 хүлэмж барихаас 3 хүлэмж барьсан хүн байгаа юм “ гэх мэдүүлэг/1-р хавтас хх-83-86 тал/,

Гэрч Б.Энхсайханы: “... Тэгээд 2018 оны 03 дугаар сарын орчим сумын засаг дарга Б болон миний бие ороод 4 багийн засаг дарга нар хуралтай байж байхад над руу Энхбаатар яриад “Би одоо Улаанбаатар хотын Хархорин гэх газраас гарах гэж байна, та хэд байж байгаарай, энэ хүнийг та хэдтэй уулзуулах гэсэн юм” гэж хэлсэн. Энхбаатар манай суманд тухайн өдрийн 14 цагийн орчим нөгөө Франц улсын иргэн болон орчуулагчийн хамт ирээд өөрсдийн гэр цэцэрлэг барьж байгаа төслийн зургийг бид нарт үзүүлээд тухайн гэр цэцэрлэг төслийг суманд хэрэгжүүлэхээр болсон. Түүнээс хойш манай сумын цэцэрлэгийн хашаанд гэр төслийн хүрээнд 2 ширхэг гэр, тус 2 гэрийг холбосон 1 ширхэг жижиг байшин баригдсан ба төслийн мөнгө төгрөг хэрхэн орж ирсэн талаар миний хувьд мэдэхгүй байна. Уг асуудлыг сумын засаг дарга Б мэдэж байгаа” гэх мэдүүлэг/1-р хавтас хх-88-89 тал/,

Гэрч Ц.Базарсадын:  “ ... Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт аудитын шалгалт хийхэд тус сумын засаг дарга Ц.Бтай холбоотой дараах зөрчил илэрсэн. Үүнд: 1. Төв аймгийн Засаг даргын шийдвэрээр 2017 онд аймгаас сум бүрт өвс тэжээлийн нөөц байгуулахаар хувиарлагдаж ирсэн 12000000/арван хоёр сая/ төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Өндөрширээт сумын засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн данснаас “Хатан туулд нэмэх ундарга” ХХК-ийн данс руу шилжүүлсэн байсан. Тухайн “Хатан туулд нэмэх ундрага” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1411010026 улсын дугаартай, 3870693 регистрийн дугаартай 1 хүний өөрийн хөрөнгө нь 20000/хорин мянга/ төгрөгтэй С.Өлзийсайхан гэх хүний нэр дээр байгуулагдсан байна. Уг Өлзийсайхан гэгч нь тус сумын Засаг даргын тамгын газрын жолооч ажилтай ба Ц.Б нь тухайн өвс тэжээлийн нөөц нийлүүлэх компанийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр шууд сонгож санхүүжилтийг олгосон байсан. Энэ нь худалдах, худалдан авах тухай хууль зөрчсөн асуудал байгаа юм. 2. “Хатан туулд нэмэх ундрага” ХХК-ийн Хаан банкны 5721616810 дугаартай дансны хуулгаар Ц.Бын зээлийн үлдэгдэл шилжүүлэв гэж 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хаан банкны 5721010424 дугаартай дансанд шилжүүлсэн байсан. 3.”Хатан туулд нэмэх ундарга” ХХК-д өвсний урьдчилгаа гэж Засаг даргын тамгын газраас 5000 000/таван сая төгрөг/ 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлснийг өдөрт нь Өлзийсайханы Хаан банкны 5743079286 тоот дансанд буюу өөрийн хувийн харилцах дансанд 4900000/дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөгийг шатахууны үнэ гэж шилжүүлсэн. 4. Сумын засаг даргын тамгын газрын дарга Г.Цэцэгмаа нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн а/26 тоот тушаалаар сумын аюулгүйн фондод ногоон тэжээлийн нөөц бүрдүүлэхээр урьдчилгаа 5000000/таван сая/ төгрөгийн зардал гаргах тушаал гарган 2018 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн 9 дугаартай төлбөрийн хүсэлтээр “Хатан туулд нэмэх ундарга” ХХК-ны данс руу 5000 000/таван сая/ төгрөг шилжүүлсэн. Г.Цэцэгмаа нь Өлзийсайхантай 02 дугаартай гэрээ байгуулж гэрээний нийт дүн 12000000/арван хоёр сая/ төгрөг, 1200 боодол буюу 36 тонн тэжээлийг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10-ны өдөр хүртэлх хугацаанд хүлээлгэж өгөхөөр хийсэн боловч өвсний нэг бүрийн үнийг 10000/арван мянган/ төгрөг буюу зах зээлийн үнээс дээгүүр үнээр хийж, гэрээнд заагдсан хугацаанд өвс тэжээлийг нийлүүлэгдээгүй зөрчил илэрсэн. 5. Өндөрширээт сумын засаг даргын тамгын газрын нярав Х.Оюунчулуун нь засаг дарга Бын аман шийдвэрээр өгсөн үүргийн дагуу өвс тэжээлийн мөнгийг нэмэлт дансанд тушаалгүйгээр бэлнээр хурааж А.Ишдоржийн дансанд 2326000/хоёр сая гурван зуун хорин зургаан мянган/ төгрөгийг өвсний үнэнд гэж, Ц.Цогт-Эрдэний дансанд тээврийн хөлс гэж 2 удаа 2000 000/хоёр сая/ төгрөг, С.Өлзийсайханы охины хувийн дансанд 2600 000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөг өвсөний үнэ гэж өөрийн харилцах данснаас хийсэн. Нийт 6926000 /зургаан сая есөн зуун хорин зургаан мянган/ төгрөгийг хэрхэн юунд зарцуулсан талаарх санхүүгийн баримт байхгүй, ирүүлсэн өвс тэжээлийг нярав Оюунчулуун биш Өлзийсайхан тараасан нь санхүүгийн тайланд тусгагдаагүй. Энэ нь журмын дагуу албаны мөнгө учир сумын засаг даргын тамгын газрын нэмэлт дансанд тушаагдаж түүнээс зарцуулалт хийгдэх ёстой байсныг зөрчсөн. 6. С.Өлзийсайхан нь сумын төсвийн хөрөнгөнөөс бэлтгэгдсэн эсгийний тоног төхөөрөмжийг 3500000/гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр авсан боловч түүнийгээ төлөөгүй. 2017 онд 288000/хоёр зуун наян найман мянган/ төгрөгийн ногоон тэжээлийг дутуу нийлүүлсэн, 2018 онд ногоон тэжээлийн урьдчилгаа 5000 000/таван сая/ төгрөг авсан боловч ногоон тэжээлээ нийлүүлээгүй зөрчил илэрсэн. 7. Өлзийсайхан болон түүний эхнэр Отгончимэг нь Сум хөгжүүлэх сангаас 2012 онд цагаан эсгий төслийн зээл гэж 15000000/арван таван сая төгрөг авсан боловч тус зээлээ төлөөгүй явсаар 16681100/арван зургаан сая зургаан зуун наян нэгэн мянга нэг зуун/ төгрөгийн зээлийн үлдэгдлийг Шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулахаар гэрээ байгуулж ажиллагаа хийгдэж байхад сумын засаг дарга Ц.Б Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 01/219 албан бичиг, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/63 дугаартай албан бичиг хүргүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгасан, одоогийн байдлаар төсөвт нэг ч төгрөг төлөгдөөгүй байсаар байна. 8.” Хатан туулд нэмэх ундрага”ХХК нь 2017 онд 190га газар тариалалт хийж 506,4/таван зуун зургаа аравны дөрөв/ тонн тэжээл хураан авсан , 2018 онд 118 га газар тариалалт хийж 160 тонн тэжээл хураан авсан мэдээлэл сумын тариалалтын мэдээнд байгаа боловч Өлзийсайханы ногоон тэжээл тарьсан газар нь хэний нэр дээр байгаа болох нь тодорхойгүй, газрын төлбөр, түрээсийн хөлс төлөөгүй, тухайн газрыг авсан ямар нэгэн зөвшөөрөл байхгүй зөрчил илэрсэн. 9. 2017 онд Баатархуяг, Б, Соронзонболд нар 2018 онд Соронзонболд, Баярсайхан, Бямбагарав 2017 онд Засаг даргын тамгын газар 2 га газар төмс тариалсан гэж сумын газар тариалангийн мэдээнд бүртгэгдсэн боловч газрын төлбөр төлсөн баримт байхгүй зөрчил илэрсэн. 10.Засаг дарга Б нь фэйсбүүк хаягаар Ц.Даваагийн үр хүүхдүүдээс Өндөрширээт сумын тоглоомын талбайд тоглоом хандивласан гэж мэдээлэл цацагдсан боловч орон нутгийн хөгжлийн сангаас 9327600/есөн сая гурван зуун хорин долоон мянга зургаан зуун мянган/ төгрөг зарцуулсан байсан ба “Ган-Эрдэний холбоос” ХХК-тай гэрээ байгуулан уг тоглоомыг авч ирсэн байсан. “Ган-Эрдэнийн холбоос” ХХК тайлбарлахдаа тоглоом нь 12020400/арван хоёр сая хорин мянга дөрвөн зуун/ төгрөг болсон үүнээс 4000 000 /дөрвөн сая/ төгрөгийг нь манай ахан дүүс хандивласан гэж тайлбар өгдөг. 11. Тус тоглоомыг тээвэрлэж ирсний зардал хөлс гэж 470 000/дөрвөн зуун далан мянган/ төгрөгийг Т.Дэнсмаа гэх хүний данс руу шилжүүлсэн байсан. 12.Гэр цэцэрлэг төслийн мөнгийг Б нь өөрийн хувийн дансаар авч зурцуулсан байсан. Журмын дагуу сумын цэцэрлэгийн нэмэлт дансаар төслийн мөнгийг оруулж зарцуулах ёстой байсныг засаг дарга Б зөрчсөн. 13.Гэр цэцэрлэгийн тоглоом, цагаан хэрэгсэл нийлүүлсэн анхан шатны баримт огт байхгүй ба “Шижир Импекс” ХХК тоглоом, цагаан хэрэгсэл нийлүүлсэн гэсэн боловч тус компаний зүгээс албан ёсны хариуцсан хүн болох Б хүлээлгэж өгсөн, тэр хүнээс бичиг баримтаа ав гэдэг хариу өгдөг. 14. Өлзийсайханы төрсөн ах Батмөнх гэх хүн сум хөгжүүлэх сангаас 2 жилийн хугацаатай 5000 000/таван сая/ төгрөгийн зээл аваад хугацаа дуусаагүй байхад зээлийг хааж зээл хаагдсан өдөр 20000 000 /хорин сая/ төгрөгийн зээлийг нэмж олгосон зөрчлүүд тус тус илэрсэн. Дээрх зөрчлүүд илэрсэн учир засаг дарга Б нь ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг үндэслэлээр уг асуудлыг Авилгатай тэмцэх газарт шалгуулахаар материалыг хүргүүлсэн ба мөн энэ талаар аймгийн засаг даргад мэдэгдсэн” гэх мэдүүлэг/1-р хавтас хх-90-93 тал/,

Гэрч Д.Ганчулууны: “ .... Төв аймгийн Өндөрширээт сумын засаг дарга Б нь фэйсбүүк хаягаар 2018 оны 05 дугаар сард хүүхдийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүүхдийн тоглоомыг цэцэрлэгт байршуулах талаар хандив цуглуулж байгаа утга бүхий зар тавьсан байсан. Тэгээд би Бтай утсаар холбогдоод энэ ажилд чинь туслая гэж саналаа хэлэхэд Б хүлээн зөвшөөрөөд би өөрийн нөхөр Эрдэнэцогтоор дамжуулан БНХАУ-ын Эрээн хотоос тоглоомын үнийн судалгаа загвар зэргийг судалж үзэхэд гайгүй чанартай тоглоом нь 12020400/арван хоёр сая хорин мянга дөрвөн зуун/ төгрөг болж байсан. Тэгэхээр нь би Бт энэ талаар хэлэхэд Б надад хандан хэлэхдээ “ манай сумаас 9327600/есөн сая гурван зуун хорин долоон мянга зургаан зуун/төгрөгөөр тоглоом авах боломжтой” гэхэд би Бт хандан “Бид нар тэгвэл үлдэгдэл мөнгийг нь хандив маягаар гаргаж сумынхаа цэцэрлэгт тоглоом авч өгье” гээд манай гэр бүл өөрийн санаачлагаар үлдэгдэл мөнгийг нь гаргахаар болж 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Өндөр ширээт сумын засаг даргын тамгын газартай 18-01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Би БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртлэх зардлыг хариуцахаар болсон ба Улаанбаатар хотоос Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт Б хүргэж өгөхөөр болсон юм. Түүний дараа манай гэр бүлийн хүмүүс тус тоглоомыг угсрах ажлыг хийсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-94-95 тал/,

Гэрч Я.Энхбаатарын: “ ... Миний бие Алон болон түүний орчуулагч Хулан нарын хамт очиж Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга Бтай уулзсан. Ямар ч л гэсэн гэр цэцэрлэг төслийн мөнгө Төв аймгийн Өндөрширээт суманд хийгдэхээр болж тухайн гэр цэцэрлэг төслийн мөнгө, хөрөнгө Өндөрширээт сумын аль нэг данс руу шилжигдсэн байх ёстой. Харин яг ямар дансанд орсон талаар мэдэхгүй байна” гэх /1-р хавтас хх/-97 тал/,

Гэрч Р.Бүрэнцэнгэлийн: “ ... 2018 онд Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт гэр цэцэрлэгийн нэмэлт гэр барих зорилгоор Алайн Гросмэн гэх хүн миний майл хаяг руу Цэдэн-Ишийн Б гэх хүний данс руу 11260000/арван нэгэн сая хоёр зуун жаран мянган/ төгрөг шилжүүлэх талаар майл ирүүлэхээр нь миний бие 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр  Цэдэн-Ишийн Б гэх хүний данс руу 11260000/арван нэгэн сая хоёр зуун жаран мянган/ төгрөгийг шилжүүлсэн. Гүйлгээний утга нь “Эдюкат Монголиа” ТББ-с Бүгд найрамдах Франц улсад төвтэй” гэж явуулсан байгаа. Мөн түүний дараа Алайн Гросмэн гэх хүний илгээсэн майлын дагуу 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 6740000/зургаан сая долоон зуун дөчин мянган/ төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг Цэдэн-Ишийн Б гэх хүний данс руу шилжүүлсэн. Нийтдээ Цэдэн-Ишийн Б гэх хүний данс руу 3 удаагийн шилжүүлгээр 19200000/арван есөн сая хоёр зуун мянга/ төгрөг шилжүүлсэн байгаа. Алайн гросмэн гэх хүн бол Бүгд найрамдах Франц улсын “Эдюкат” төрийн бус байгууллагын тэргүүн нь байгаа юм. Тус улсын төрийн бус байгууллага нь Монгол Улсад байх Эдюкат Монголиа төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газартай байх ба тус газрын данснаас миний бие Цэдэн-Ишийн Бын данс руу дээрх 19200000/арван есөн сая хоёр зуун мянган/ төгрөгийг шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-99-101 тал/,

Гэрч Р.Цолмонгийн: “ ... Би одоо Төв аймгийн Өндөрширээт сумын ЗДТГ-т хөдөө аж ахуйн мэргэжилтэн хийж байна. энэ ажил нь сумынхаа газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, сум хөгжүүлэх сан, малын бэлчээр, хоршоо зэргийг хариуцан ажилладаг. Би өмнө нь 2005-2012 он хүртэл Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан, Сант багийн засаг даргын ажлыг хийж байсан. Тэрнээс хойш 4 жил ажилгүй байж байгаад 2016 оны 12 сараас 2018 оны 01 сарын 05-ны өдөр хүртэл ЗДТГ-т засаг даргын орлогчийн ажлыг хийж байсан. Би Ц.Б гэдэг засаг даргын орлогчоор нь ажиллаж байсан. Би "Хатан туулд нэмэх ундрага" ХХК-ний захирлыг танина. С.Өлзийсайхан гэдэг бөгөөд манай сумын ЗДТГ-т жолооч ажилтай. Миний мэдэхийн 2017 оны 10 сараас эхэлж засаг даргын жолоочоор ажиллаж байна. Надтай ямар нэгэн ах, дүү, хамаатан садны холбоо байхгүй. Нэг газарт хамт ажилладаг гэдгээрээ нэгнийгээ мэднэ. 2017, 2018 онуудад Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг хуучин тариа бригадын талбайд ногоон тэжээл тариалж байсан. Анх тариа тариалж байхдаа бол өөрийн гэсэн тоног төхөөрөмж байхгүй "Мөнхийн талх" компаниас тоног төхөөрөмж ашиглаж тариалж байсан. чухам гуйж авсан юм уу, хөлсөлж авсан эсэхийг нь мэдэхгүй байна. С.Өлзийсайхан нь анх 2008, билүү 2009 оны үед манай суманд Улаанбаатар хотоос шилжиж ирсэн. С.Өлзийсайханы "Хатан туулд нэмэх ундрага" ХХК нь сүүлийн 2 жил газар тариалангийн ажил эрхэлж байна. 2017, 2018 онуудад сумын өвсний фондод өвс, ногоон тэжээл өгч байсан гэж сонссон. Гэхдээ нарийн сайн учрыг нь сайн мэдэхгүй байна. Дээрхи асуудлыг манай сумын нярав, нягтлангууд л мэдэх байх. Тухайн үед би сумын засаг даргын орлогчоор ажиллаж байсан. манай сумын иргэн одоо энэ "Хатан туулд нэмэх ундрага" гэдэг ХХК-ны захирал С.Өлзийсайханы эхнэр Х.Отгончимэг нь сум хөгжүүлэх сангаас зээл аваад эргэн төлөлтөө хийгээгүй гэсэн үнэдэслэлээр суманд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилчин Уранцэцэг гэдэг хүн ирээд явсан. Би хамт Отгончимэгийн гэрт нь очиж байсан. Би Батмөнх гэдэг хүнийг танина. Одоо сумын аграпаркад ногоо тариалдаг. Сумаас 2018 онд 20,0 сая төгрөгийн зээл авсан” гэх мэдүүлэг/1-р хавтас хх-133 тал/,

Гэрч Ч.Мөнхгэрэлийн: “ ... Би одоо Төв аймгийн Өндөрширээт сумын ЗДТГ-т газрын даамал ажилтай. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлж ажиллаж байна. Би "Хатан туулд нэмэх ундрага" ХХК-ний захирлыг танина. С.Өлзийсайхан гэдэг бөгөөд манай сумын ЗДТГ-т жолооч ажилтай. Би С.Өлзийсайхан ахтай ямар нэгэн ах, дүү, хамаатан садны холбоо байхгүй. Нэг газарт хамт ажилладаг гэдгээрээ нэгнийгээ мэднэ. "Хатан туулд нэмэх ундрага" ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээн дээрээ хүнсний бөөний худалдаа гэсэн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулна гэж улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байдаг. "Хатан туулд нэмэх ундрага" ХХК-ны хувьд бол манай сумын нутагт газар тариалан эрхлэх албан ёсны зөвшөөрөл байхгүй. Газрын төлбөр төлж байгаагүй. "Хатан туулд нэмэх ундрага" ХХК нь намайг ирсэнээс хойш газар эзэмших талаар хүсэлт гаргаж байгааггүй. Манай суманд албан ёсны зөвшөөрөлтэй газар тариалан эрхлэх үйл ажиллагааг явуулж байгаа "Мөнхий талх" ХХК, "Боржигон Агро" ХХК гэсэн 2 компаний байдаг мөн олон жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршалагатай гэдэг утгаараа давуу эрхээр газар тариалан эрхлэх зөвшөөрлийг 2 иргэнд олгосон болно” гэх мэдүүлэг/1-р хавтас хх-134 тал/,

Гэрч Б.Хэнмэдэхийн: “ ... Намайг 2013 онд ажилд ороход дээрхи зээлийг Х.Отгончимэг гэдэг хүнд олгосон байсан бөгөөд 3 жилийн хугацаанд дээрхи зээлтэй холбоотой ямар нэгэн эргэн төлөлт огт төлөгдөөгүй байсан болохоор хугацаа хэтрэлттэй 12 хүнийг би сумынхаа санхүүгийн хэлтсийн дарга /гухайн үед ажиллаж байсан\ Г.Наранцэцэг эгчид хэлээд Г.Наранцэцэг эгч Төв аймгийн иргэний хэргийн шүүхэд өргөдөл гаргаж эвлэрүүлэн зуучлахаар ороод 4 иргэн нь эвлэрүүлэн зуучлахын явцад төлбөрөө барагдуулсан. Үлдсэн 8 хүнээс 7 нь өөрсдийнхөө боломжоор төлбөрөө төлөөд барагдуулсан. Одоо ганцхан Х.Отгончимэг нь зээлээ төлөөгүй үлдсэн. Анх Х.Отгочимэг биш С.Өлзийсайхан нь дээрхи зээлийг нэр дээрээ аваад Х.Отгончимэг хамтран зээлдэгчээр оролцож байсан. Шүүхэд нэхэмжлэх гаргах үеэр С.Өлзийсайхан ирээгүй болохоор Х.Отгонсайхан оролцсон. Анх энэ талаар Төв аймгийн шүүхрүү өргөдөл гаргаж байхад сумын засаг дарга П.Б нь Х.Өлзийсайхан, Х.Отгончимэг нарын материалыг явуулж яахийн бэ наад хүмүүс чинь юм хийх гээд яваад байгаа болохоор дарамт учруулах гээд байх юм чамайг ажлаас чинь хална шүү, ажлаа хийж чадахгүй, үгэнд орохгүй гээд байдаг байсан. Би өөдөөс нь энэ хүн хамгийн удаан хугацаа хэтрүүлсэн, хамгийн өндөр зээлтэй хүн байна. Нэг ч удаа төлөлт хийгээгүй байгаа болохоор хамгийн түрүүнд энэ хүнийг би төлбөрийг нь төлүүлэх талаар шүүхэд хандана гэж хэлээд зөрсөөр байгаад өргөдлийг нь шүүхрүү явуулж байсан. Сүүлд нь засаг дарга П.Б нь чамайг битгий Х.Отгончимэг, С.Өлзийсайхан нарын материалыг явуул гэж хэлээд байхад явуулчихлаа гээд уурлаад чамайг болон нөхрийг чинь ажлаас нь халуулна шүү гэж хэлдэг байсан. Одоогоор нөхөр бид 2 ажлаасаа халагдаагүй л байна. Манай нөхөр сумын төрийн банкинд ахлах теллер ажилтай. Сумын засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 01\219 дугаартай албан тоотыг би сүүлд нь Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан Уранцэцэгээс мэдсэн. Би нөхөн төлбөрийнхөө талаар утсаар нь лавлаж асуухад танай сумын засаг даргаас харилцан тохиролцоод Х.Отгончимэгээс авах нөхөн төлбөрт нь үйлдвэрийн байр, хашаа, газрыг нь авахаар тохиролцоод шийдвэрлэсэн юм биш үү гэж хэлсэн. Х.Отгончимэг өнөөдрийг хүртэл ямар ч мөнгө төлөөгүй. Одоо зээлийн хүүтэйгээ алдангитайгаа байж байгаа болно. Үйлдвэрийн байр, хашаа, газрыг нь ч авсан юм байхгүй. Дээрхи газруудыг нь авлаа гэж үзэхэд авсан зээлийн хэмжээнд хүрэхгүй үнэлгээтэй газар объектүүд юм. Би "Хатан туулд нэмэх ундрага" ХХК-ний захирлыг танина. С.Өлзийсайхан гэдэг бөгөөд манай сумын ЗДТГ-т жолооч ажилтай. Миний мэдэхийн 2017 оны 10 сараас эхэлж засаг даргын жолоочоор ажиллаж байна. Надтай ямар нэгэн ах, дүү, хамаатан садны холбоо байхгүй. Нэг газарт хамт ажилладаг гэдгээрээ нэгнийгээ мэднэ. С.Батмөнх гэдэг хүн "Хатан туулд нэмэх ундрага" ХХК-ны захирал С.Өлзийсайханы ах нь байгаа юм. Анх сум хөгжүүлэх сангаас 20.0 сая төгрөгний зээл авах хүсэлтэй хүлэмжинд нарийн ногоо тарих төсөл бичиж ирсэн. Тэгээд тухайн үедээ дээрхи тэсөлд шаардагдах 20.0 төгрөгийг олгох боломжгүй гээд 5.0 сая төгрөгийг 2 жилийн хугацаатай олгосон. Тэрнээс хойш 1 жилийн дараа буюу 2018 оны 08 сарын 16-ны өдөр өмнө нь авсан зээлээ эргүүлж төлөөд тэр өдрөө төслийн сонгон шалгаруулах хурлын зөвлөлөөр ороод дэмжигдээд 20.0 төгрөг авсан. С.Батмөнхийн хувьд бол анх авсан зээлийнхээ хүрээнд тодорхой хэмжээний ажил хийсэн. Анх авсан зээлийнхээ хүрээнд зуны 4 хүлэмж бариад ногоо тариалж мөн тэр жилдээ сумандаа үзсэглэн худалдаа зохион байгуулаад үзэсгэлэнд түрүүлээд аймаг руу үзэсгэлэн худалдаанд оролцож байсан. Тэгээд дээрхи хүлэмжээ өргөтгөөд өвлийн хүлэмж бариад худагтай болмоор байна гэсэн тул сүүлийн зээлийг нь гаргасан. Энэ зээл дээр бол ямар нэгэн хүн нөлөөлөөгүй. Хурлын тэмдэглэлд дээр нь тодорхой тусгагдсан байгаа болно. 2017, 2018 онуудад сумын өвсний фондод өвс, ногоон тэжээл өгч байсан. яг хэдэн төгрөгөөр нийлүүлж байсныг нь манай сумын нярав, нягтлан нар нь мэдэж байгаа байх” гэх мэдүүлэг/1-р хавтас хх-135-136 тал/,

Гэрч Д.Лхамсүрэнгийн: “ ... Би анх 1997 оноос 2013 оны 01 сар хүртэл Өндөрширээт сумын татварын байцаагчаар ажилласан. 2013 оны 01 сараас 2016 оны 11 сар хүртэл тус сумын засаг даргаар 3 жил гаруй ажилласан. Төв аймгийн Өндөрширээт сумын ЗДТГ-т санхүүгийн албаны даргаар 2017 оны 06 сараас эхэлж ажиллаж байна. "Шижир-Импэкс" ХХК-ны талаар бол огт сонсоогүй юм байна. Харин "Ган-Эрдэний холбоос" ХХК нь өнгөрсөн 2018 оны 05 дугаар сард сумын төвд хүүхдийн тоглоомын талбай тохижуулан гэсэн гэрээг сумтай хийсэн байсан. Захирал нь Ганчулуун гэсэн гарын үсэгтэй байна лээ. Тухайн хүн нь хуучин 2013 он хүртэл сумын ЗДТГ-т нягтлангаар ажиллаж байсан Даваагийн охин Ганчулуун байгаа юм. Миний санаж байгаагаар сумын орон нутгийн хөгжлийн сангаас 9.327.600 төгрөг гарсан. Мөн тээвэрлэлтийн зардал 470.000 төгрөгийг манай сумын засаг дарга Ц.Б сумын засаг даргын нөөцөөс гаргасан байсан. Харин "Хатан туулд нэмэх ундрага" ХХК нь манай ЗДТГ-ын жолооч С.Өлзийсайханы нээсэн компани байна лээ. Миний мэдэж байгаагаар 2017, 2018 онуудад сумын өвсний фондод өвс, ногоон тэжээл нийлүүлсэн. Сумын ЗДТГ-аас "Ган-Эрдэний холбоос" ХХК-д 2018 оны 05 дугаар сард 9.327.600 төгрөг шилжүүлсэн. Одоо тоглоомын талбай нь 1 угсармал тоглоомтой байж байна. Тухайн "Ган Эрдэний холбоос" ХХК-тай холбоотой материалууд нь одоо Төв аймгийн Төрийн Аудитын газарлуу аудит хийлгэхээр татагдаад явсан. Засаг даргын орлогч Золжаргалаар ахлуулж нийгмийн бодлогын ажилтан Нямсүрэн, нярав Оюунчулуун нар хүлээж авсан. Дээрхи компани нь анх 2017 онд байгуулагдаад тухайн жилдээ ногоон тэжээл тариалж байсан. Гэхдээ газар нь хуучин тариа бригадын талбайд дээр тарьсан. Гэхдээ сумаас бол албан ёсоор зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах эрх авсан газар байхгүй. Энэ жил бас тарьсан бас л зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулсан. Анх 2017 онд 12 сая төгрөгийн өвс ногоон тэжээл нийлүүлж байсан. тухайн үед 1500 боодол өвсийг 1 бүрийг нь 8.000 төгрөгөөр бодож 12.000.000 төгрөгийг тухайн үедээ "Хатан туулд нэмэх ундрага" ХХК-ийн хаан банкны 5721616810 дугаарын дансруу 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр сумын ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн сангаас шилжүүлж байсан. Ямар нэгэн гэрээ байгуулж тэрнийхээ дагуу шилжүүлээгүй. Нэхэмжлэхийн дагуу засаг дарга Ц.Бын шийдвэрээр шилжүүлсэн. Тухайн үедээ гэрээ байхгүй тул худалдан авах ажиллагааны мөнгийг нэхэмжлэхийн дагуу шилжүүлэхгүй гэсэн боловч яаралтай шилжүүл гэдэг үүргийг удаа дараа сумын засаг дарга Ц.Б өгөөд уурлаж, нэлээд юм болж байгаад шилжүүлсэн дээрээс нь оны эцэс болох гээд төрийн сан мөнгөө татах гээд байсан. Харин 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 02 дугаартай худалдан авах гэрээг "Хатан Туулд нэмэх ундрага" ХХК-тай тус сумын ЗДТГ-ын дарга Г.Цэцэгмаа гэрээ байгуулж 12.000.000 төгрөгөнд 1200 боодол 36 тн өвс авахаар тохиролцож тухайн ажлыг 2018 оны 09 сарын 01-ний өдрөөс 09 сарын 10-ний өдөр хүртэлх хугацаанд хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Гэтэл дээрхи өвсийг 2018 оны 10 болон 11 сард буюу гэрээнд заасан хугацаанаас хойш "Хатан туулд нэмэх ундрага" ХХК суманд хүлээлгэж өгсөн. Тухайн зээл одоо болтол төлөгдөөгүй байгаа болно. эргэн төлөлт нь хийгдээгүй 3 жил болсоны дараагаар Төв аймгийн шүүхэд хандаад шүүхийн шийдвэрээр төлүүлэх гэж байгаад манай сумын засаг дарга албан тоот хийж өгөөд больсон гэсэн. Энэ талаар ямар албан бичиг явуулсан талаар мэдэхгүй байсан. Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтийн гэрээнд үл хөдлөх хөрөнгө авна гэж заагаагүй байдаг. Бид нарын хувьд бол сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн зээл сонгон шалгаруулах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу олгох ёстой хэмжээний мөнгийг нь олгодог. Хурлын тэмдэглэлд дээр нь тодорхой тусгагдсан байгаа болно” гэх мэдүүлэг /хх-137-138 тал/,

Гэрч Г.Цэцэгмаагийн: “ ... Би 2018 оны 01 сараас эхэлж Өндөрширээт сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байна. "Шижир-Импэкс" ХХК-ны талаар бол огт сонсоогүй юм байна. Харин "Ган-Эрдэний холбоос" ХХК нь манай сумын Даваа гэдэг хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүний хүүхдүүдийн компани гэж сонсож байсан. Харин "Хатан туулд нэмэх ундрага" ХХК нь манай ЗДТГ-ын жолооч С.Өлзийсайханы компани байгаа юм. Би С.Өлзийсайхантай ах, дүү, хамаатан садан найз нөхдийн харилцаа байхгүй. Нэг газарт хамт ажилладаг гэдэг утгаараа нэгнийгээ мэднэ. 2018 оны 07 дугаар сарын 20-ны үеэр С.Өлзийсайхан надтай уулзаад би энэ жил ногоон тэжээл хувиараа тарьсан юм. Удахгүй ээлжийнхээ амралтаа аваад тарьсан ногоон тэжээлээ хурааж авах гэсэн юм аа. Хурааж авахад шаардлагатай мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би тусалсан юм. Тэрнээс өмнө аймгийн ЗДТГ-аас өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой 9 сарын 15-ны өдрийн дотор өвчний нөөц, фондыг бүрдүүлсэн байх талаар албан бичиг ирсэн. Тэгээд С.Өлзийсайхан өвс нийлүүлэх санал тавиад байсан болохоор би 12.0 сая төгрөгөөр 1200 боодол буюу З6тн ногоон тэжээл авахаар тохиролцож гэрээ байгуулсан. "Хатан туулд нэмэх ундрага" ХХК нь 2018 оны 10 сарын 12-ны өдөр 1000 боодол ногоон өвс, 10 сарын 18-нд 1200 боодоп ногоон тэжээл нийлүүлсэн. Холбогдох акт баримт нь манай сумын ЗДТГ-ын нярав дээр байгаа болно. Тухайн үедээ ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулаагүй. Над дээр "Хатан туул нэмэх ундрага" ХХК"-ийн С.Өлзийсайханаас өөр хүн фондонд өвс нийлүүлэх асуудлаар орж ирээгүй. Тиймээс би сонгон шалгууралтгүй гэрээ байгуулж мөнгийг олгосон юм. "Хатан туулд нэмэх ундрага" ХХК нь Төв аймгийн Өндөрширээт суманд газар тариалалт эрхлэх зөвшөөрөл байхгүй болно. Би тэрнийг нь сүүлд мэдсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-139 тал/,

Гэрч Г.Уранцэцэгийн: “ ... Би Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 87 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Урьд өмнө нь би хувиараа хөдөлмөр эрхэлж байсан. Өлзийсайхан, Отгончимэг нар нь миний хариуцсан төлбөрийн материал дээр төлбөр төлөгч нар байсан ба харин Быг уг төлбөрийн материалыг шалгаж явах үедээ Төв аймгийн Өндөрширээт сумын засаг дарга гэдэг утгаар харилцаж байсан. Би эдгээр хүмүүстэй ямар нэгэн хувийн найз нөхөд, төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Би Төв аймгийн Өндөрширээт сумын засаг дарга Бт хандан Өлзийсайханы одоо байгаа байшин, эсгийний үйлдвэр зэргийг Сум хөгжүүлэх сангийн 16 сая төгрөгийн өрөнд нь хурааж авъя. Та энийг зөвшөөрч байгаа бол албан бичиг бичээд өгчих" гэж хэлж ярьсан зүйл огт байхгүй. Харин Отгончимэг надад өөрөө 2017 оны 12 дугаар сарын орчим /яг хэдний өдөр байсан талаар санахгүй байна/ манай ажил дээр 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 01/219 дугаартай албан бичгийг авчирч өгөхөөр нь энэ албан бичиг чинь шаардлага хангахгүй байна, хэрэв үйлдвэрийн байр, хашаа, газрыг сум орон нутгаас чинь төлбөр авахад татгалзах зүйлгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зүйл заалтыг оруулсан чанарын шаардлага хангасан албан бичиг манайд ирүүлнэ үү гэж хэлсэн. Түүний дараа Отгончимэг надад 2018 оны 03 дугаар сарын эхээр 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/63 дугаартай албан бичгийг өгсөн ба тус албан бичгийг нь үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж дуусгавар болгосон. Өлзийсайхан, Отгончимэг нартай Сум хөгжүүлэх сангаас зээлсэн авч өр барагдуулах талаар болон дээрх албан бичгийг өгөх талаар огт ярьж байгаагүй ба харин засаг дарга Бтай Өлзийсайхантай холбогдох гэж ярьдаг байсан. Би Ц.Бт хандан 2018 онд "Өлзийсайханы байшин, эсгийн үйлдвэрийг үнэлээд үндсэн зээлээс нь хасаад үлдсэн зээлийг нь дахин шүүхэд өг" гэж санал тавьсан асуудал огт байхгүй. Бтай Отгончимэгийн материалын талаар огт ямар нэгэн зүйл ярьж, санал тавьж байгаагүй ба Отгончимэг өөрөө л сумын Иргэдийн хурал болон сумынхаа засаг даргад саналаа өгсөн гээд дээрх 2 албан бичгийг надад авч ирж өгч байсан” гэх мэдүүлэг/2-р хавтас хх-180-181 тал/,

Гэрч Б.Жамбалдоржийн: “ ... Би Төв аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газрын даргаар 2016 оны 10 дугаар сараас одоог хүртэл ажиллаж байна. Би Цэдэн-Ишийн Б гэх хүнийг танина. Бид хоёр албаны харилцаа холбоотой ба тэр хүнийг би Төв аймгийн Өндөрширээт сумын засаг дарга гэдэг утгаар танина. Өөр ямар нэгэн төрөл садан, хувийн харилцаа холбоо байхгүй. Би Бт мөнгө, төгрөг зээлж байгаагүй ба харин 2017 оны хавар байсан санагдаж байна Б надад хэлэхдээ “Надад мөнгөний хэрэг гараад байна, Төв аймгийн Өндөрширээт суманд 200 га газар ногоон тэжээл тарих гэж байгаа юм. Та надад боломжтой бол 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг түр хугацаагаар зээлдүүлээч тэжээлээ хураагаад өгье" гэхээр нь миний бие "Төв хөгжил” банк бус санхүүгийн байгууллагаас өөрийнхөө нэр дээр зээл авч өгсөн юм. "Төв хөгжил" банк бус санхүүгийн байгууллагын Гэрэлмаа гэх хүнийг таньдаг учраас тухайн байгууллагаас зээл авч Бт бэлнээр өгч байсан юм. Ц.Б надад ургацаа хураагаад танд тухайн мөнгийг өгье, хурдан хугацаанд өгч чадахгүй байна гэж байсан юм. Тэгээд би эхний 3 сарын хүүг төлөөд Б руу утсаар ярьж "Нөгөө мөнгөө хийхгүй бол ах нь балраад байна" гэхэд Б тус банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн мөнгийг дансаар шилжүүлсэн байсан. Манай Төв аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газар нь хэдэн тооны малтай болохоор Бт би хандан ногоон тэжээлээсээ манай газарт өгөөрэй гэж байсан. Гэхдээ тухайн үед гантай жил байсан болохоор манай газарт ногоон тэжээл Б өгөөгүй. Б нь тухайн үед надад хэлэхдээ "Дүү нь овоо юм тариад ашигтай ажиллах юм бол танд зүгээр байхгүй. Гарсан ашгаасаа тодорхой хэмжээнд танд өгөх болно” гэж хэлж байснаас Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргын тамгын газартаа ногоон тэжээл тарьж байгаа талаар надад огт хэлээгүй. Хэрэв Б сумын Засаг даргын тамгын газартаа ногоон тэжээл тарих байсан бол надад хэлэх байсан ба ер нь бол Б хувьдаа ногоон тэжээл тарьж байгаа юм шиг байсан. Б нь тухайн үед тус ногоон тэжээлийг алба, амины алинд тарьж байгаа болон хэн нэгэн хүнтэй хамтран тарьж байгаа талаар надад хэлж ярьсан зүйл байхгүй. Гэхдээ Б нь гарсан ашгаасаа тодорхой хэмжээнд танд өгнө гэж байсан болохоор би түүнийг хувьдаа ногоон тэжээл тарьж байгаа юм байна гэж бодсон” гэх мэдүүлэг/2-р хавтас хх-183-184 тал/,

Гэрч С.Өлзийсайханы: “ ... Би Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Би "Хатан туулд нэмэх ундарга" ХXК-ийг 2017 оны 01 дүгээр сард байгуулж байсан ба манай компани хүнсний худалдаа, эсгий, эсгий эдлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулсан. Одоогийн байдлаар манай компани ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Цэдэн-Ишийн Б гэх хүнийг танина. Манай сумын засаг дарга ба Ц.Б нь манай эмээгийн төрсөн дүү Гончиг гэх хүний дагавар хүүхэд Заяатын хүүхэд байгаа юм. Би Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт 2008 оноос 2013 он хүртэлх хугацаанд эсгий хийдэг байсан ба 2012 онд сум хөгжүүлэх сангаас эсгийний үйлдвэрийн ажлын байр байгуулах зорилгоор төсөл бичиж 15 сая төгрөгийн зээл авсан юм. Хашаа, үйлдвэрийн байраа бариад үйл ажиллагаагаа явуулах гэж байхад ноосны үнэ нэмэгдэж 500 төгрөгийн ноос 2500 төгрөг болсны улмаас тухайн бизнесээ эхлүүлж чадаагүй юм. Тэгээд би 2017 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд үйлдвэрийн байр, хашаа байшин, газраа буцааж зээлэнд өгье гэхэд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2017 онд сумын Засаг даргын тамгын газар нь сум хөгжүүлэх сангийн өрөнд иргэн Өлзийсайханаас тухайн үйлдвэрийн байр, хашаа байшинг авахад татгалзах зүйлгүй гэсэн тогтоол гарсан. Тус тогтоолыг би сумын засаг дарга Бт үйлдвэрийн байр, хашаа байшин, газраа өрөндөө өгье гэхэд надад Б засаг дарга 2018 оны 02 дугаар сард албан бичиг бичиж өгсөн. Тухайн албан бичгийг би Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтанд өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгасан юм. Би энэ албан бичгийн талаар мэдэхгүй байна. Би 2017 оны 09 дүгээр сард Дорнод аймагт байсан болохоор мэдэхгүй байна. Би 2017 онд 172 га газарт ногоон тэжээл тарьсан ба үүнээс 8200 орчим боодол ногоон тэжээл хураан авсан. Тэгээд би сумын Аюулгүй фондод тус ногоон тэжээлийг нийлүүлэх талаар сумын засаг дарга Б, тамгын дарга Цэцэгмаа нарт нийлүүлэх талаар хэлж байсан. Би 2017 оны 06 дугаар сарын 20-ны орчим Бт хандан ногоон тэжээл тариалах түлшний мөнгө дутаад байна гэсний дагуу 10.000.000 /арван сая/ төгрөг зээлсэн ба 2017 онд би өөр хэн нэгэн хүнээс мөнгө, төгрөг зээлсэн асуудал байхгүй. Би Баас бэлнээр тус 10.000.000 /арван сая/ төгрөгийг авч байсан. Сумын Аюулгүй фондын мөнгө болох 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг манай компанийн дансаар орж ирсэн ба Б тухайн үед надад хэлэхдээ чамд зээлсэн мөнгөний чинь хүү нэмэгдээд 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөг болсон шүү энэ данс руу хийгээрэй гээд дээрх дансны дугаарыг өгөхөөр нь би Бын зээлийн үлдэгдэл гэж хийсэн юм. Би хадланд гарах гээд түлш хэрэгтэй байна гээд сумын Засаг даргын тамгын газрын дарга Цэцэгмаатай гэрээ байгуулж 1 боодол өвсийг 5000 төгрөгөөр бодож 1000 боодол өвсний мөнгө болох 5.000.000/таван сая/ төгрөг авсан. Тус мөнгийг би адуучныхаа түлш цалинд өгөөд 2018 оны 10 дугаар сарын эхээр 1000 боодол өвс нийлүүлсэн юм. Би тус гэрээнд тусгагдсан 1200 боодол ногоон тэжээл нийлүүлээгүй харин авсан 5.000.000/таван сая/ төгрөгтөө багтаан 1000 боодол өвс 2018 оны 10 дугаар сарын эхээр авчирч үйлчлэгч Мягмарсүрэн гэх хүнд хүлээлгэн өгсөн. Тухайн үед Мягмарсүрэн эгч нярав Оюунчулууныг түр орлож байсан юм. Би газар тариалангийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр ямар нэгэн зөвшөөрөл аваагүй ба энэ талаар сумын засаг дарга Ц. Бт хэлтэл би энэ талаар чинь дэмжье гээд газар тариалангийн үйл ажиллагаа явуулсан юм. Б тухайн үед надад зөвлөгөө өгсөн ба надтай хамтарч газар тариалангийн үйл ажиллагаа явуулсан асуудал байхгүй” гэх мэдүүлэг/2-р хавтас хх-190-192 тал/,

Гэрч Х.Отгончимэгийн: “ ... Цэдэн-Ишийн Б гэх хүнийг танина. Би Быг сумын засаг дарга гэдэг утгаар таньдаг ба түүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт эсгийний үйлдвэр барьж, үйлдвэрлэл явуулах чиглэлээр 2012 онд 15 сая төгрөгийн зээл авч үйлдвэрийн байраа барьж үйлдвэрлэлээ явуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах гэхэд ноосны үнэ 2500 төгрөг болсон. Тухайн үед 1 кг ноосны үнэ 500 төгрөг байсан ба үйлдвэрийн байраа бариад үйл ажиллагаагаа явуулах гэхэд ноосны үнэ 1 кг нь 2500 төгрөг болсны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм. Тэгээд зээлээ төлж чадахгүй байгаа юм. Би 2017 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод явж байхад Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан ирээд гэр орон битүүмжлэх гээд байна гэж манай хүүхдүүд над руу уйлаад ярихаар нь би сумын цагдаа руугаа ярихад сумын цагдаа манайд очсон. Тэгээд би дараа нь сумын засаг дарга Б руу утсаар яриад ноосны үнэ өссөнтэй холбогдуулан өр төлбөрөө барагдуулж чадахгүй байна, бид нар үйлдвэрийн байр, хашаа, газраа төлбөрт нь өгье гэж хэлж байсан. Үүнийг үндэслээд тухайн албан бичгийг бичиж өгсөн ба дараа нь 2018 оны 02 дугаар сард мөн сумын засаг дарга албан бичиг хүргүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгасан. Мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарсантай холбоотой тус албан бичгийг сумын засаг дарга гаргасан юм.” гэх мэдүүлэг/2-р хавтас хх-194-195 тал/,

Гэрч С.Батмөнхийн: “... Би Төв аймгийн Өндөрширээт сумын сум хөгжүүлэх сангаас 2 удаа зээл авч байсан. Эхний удаа 2017 оны 08 дугаар сард 5000000/таван сая/ төгрөгийг тус сумын нутагт хүнсний ногоо тариалах, хашаа барих зохиулалтаар авч байсан. Дараагийн удаа 2018 оны 05 дугаар сард 20000000/хорин сая/ төгрөгийг өмнөх 5000000/таван сая/ төгрөгийн зээлээ хаагаад дахин авч байсан. Өндөр ширээт сумын Иргэдийн хурлаар төсөл хэлэлцээд баталж байсан ба сумын засаг дарга Б нь сум орон нутагтаа хүнсний ногоо тариалах тал дээр дэмжиж байсан. Би Б даргыг 9 сая төгрөгөөр хүлэмжийн нийлэг хальс, хар тор, зиг заг төмөр, усалгааны шланк зэргийг 2018 оны 06 дугаар сард захиж байсан. Тухайн үед Б БНХАУ-д явж байхаар нь захисан юм. Бургас тарих, усалгааны мотор, шланк захихад мөнгө, төгрөг шилжүүлж байсан ба хэдэн төгрөг шилжүүлж байснаа санахгүй байна.Би Хаан банкны 5016215221 дугаарын данс эзэмшээд 7-8 жил болж байна. Би 20000000/хорин сая/ төгрөгийн 11000000/арван нэгэн сая/ төгрөгөөр хүлэмжээ босгож, усалгааны тоног төхөөрөмж, ус нөөцлөх сав зэргийг авсан. Үлдэгдэл 9000 000/есөн сая/ төгрөгийг Б руу дээр дурдсан байдлаар шилжүүлж байсан. Би Өлзийсайханаас урд зээл хаах зориулалтаар 5000 000/таван сая/ төгрөг авсан ба тэр мөнгөө шилжүүлсэн юм. Сум хөгжүүлэх сангааж жил бүр өөр өөр тендер зарладаг ба дахин шинэ өвлийн хүлэмж нэмж барих зорилгоор дахин зээлээ хаагаад шинээр зээл авахаар болсон юм. Анх 5000000/таван сая/ төгрөгийн зээл авахдаа хүлэмжийн хашаа барьж, хүлэмжийн усыг нөөцлах 4 ширхэг 2-6 тонны сав, модны усалгааны систем авч Өлзийсайханаас зээлсэн 5000 0008/таван сая/ төгрөгийг буцааж өгөөд үлдэгдэл 15000 000/арван таван сая/ төгрөгийг хүлэмжийн аж ахуйд зарцуулсан юм байна. Миний хүлэмж барих асуудал сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын тогтоолоор батлагдсан байсан ба түүний хүрээнд Б дэмжиж тус сум хөгжүүлэх сангаас зээл олгосон юм. Би Бт 9000000/есөн сая/ төгрөгөөр хүлэмжийн нийлэг хальс, хар тор, зиг заг төмөр, усалгааны шланк зэргийг захиж байсан ба сүүлд шилжүүлсэн 2000 000 /хоёр сая/ төгрөг нь бургас усалгааны тоног төхөөрөмж БНХАУ руу явах үед нь захиж байсан. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 500000 төгрөг нь бургас тарих хашаалж байсан тор дутаад түүнийг захиалж байсан мөнгө байгаа юм. 2500000/хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр авсан эд зүйлс болох бургас усалгааны төхөөрөмж, 100 метр шланк, бэлчээр хамгаалах тор, туулайн тор, шонгийн турба зэрэг нь сумын засаг даргын тамгын газарт данстай байгаа. 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Б над руу шилжүүлсэн 150000 төгрөг нь Өндөрширээт сумын тариа баригадаас Заамар сумын нутагт төмс хураах капатал төхөөрөмж хүргэж өгсөн мөнгийг над руу шилжүүлсэн юм. Төв аймгийн Өндөрширээт сумын засаг даргын тамгын газраас бургас тарих төсөл хэрэгжиж явагдсан ба тус төслийг сумын засаг даргын тамгын газрын дарга Цэцэгмаа надад хэлэхдээ “та тус бургасыг тариад 3 жилийн дараа бидэнд хүлээлгэж өгөөрэй” гэж хэлээд дээрх мөнгийг шилжүүлсэн байсан. Үүний хүрээнд миний бие сумын төвөөс ертөнцийн зүгээс зүүн хэсэгт 1 км орчим зайд 8000 ширхэг бургас суулгасан юм. Одоо 8000 ширхэг бургасны ургалт 50 хувьтай байна” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-197-200 тал/,

Төв аймаг дахь төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/504 дугаартай “Зөрчил хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралт /хх-07-10 тал/, Төв аймаг дахь төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/36 дугаартай “Баримт материал хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралт /хх-12-62 тал/, 17200543 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн баримт бичиг/хх-141-152 тал/,  2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Худалдан авах гэрээний хуулбар /хх-153-154 тал/, Төв аймаг Өндөр ширээт сум Засаг даргын тамгын газрын 2017 оны нэмэлт санхүүжилтийн харилцахын баримт/хх-155-161 тал/, 2012 оны тусгай сангууд/хх-162-169, 173-179 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд болох Төв аймгийн Өндөрширээт сумын засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 01/219 дугаар албан бичиг, Төв аймгийн Өндөрширээт сумын засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/63 дугаартай “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хааж дуусгавар болгож өгнө үү” гэх утга бүхий албан бичиг/хх-180-183 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан /хх-184-250, 2-р хавтас хх-1-48 тал/, “Хатан туулд нэмэх Ундрага”ХХК, “Төв хөгжил ББСБ”-ийн эзэмшлийн дансны мэдээлэл, дансны хуулга /2-р хавтас х-50-84 тал/, Ц.Б, С.Өлзийсайхан, Х.Отгончимэг, Г.Цэцэгмаа, “Хатан туулд нэмэх ундрага” ХХК-ийн харилцах дансны мэдээлэл, дансны хуулга/2-р  хавтас хх-86-138 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд/2-р хавтас хх-158-168 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан шинжилгээний дүгнэлт/2-р хавтас хх-209-248 тал/, үнэлгээний тайлан хийхтэй холбоотой ашигласан баримтууд/3-р хавтас хх-1-59 тал/, Ц.Б, С.Батмөнх нарын Хаан банкинд эзэмшдэг дансны лавлагаа, дансны дэлгэрэнгүй хуулга/3-р хавтас хх-65-73 тал/, бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл /3-р хавтас 76 тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.

 

       Гэм буруугийн талаар:

       Дээрхи нотлох  баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ц.Б нь Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгож, өвс тэжээлийн нөөц байгуулахаар хувиарлагдаж ирсэн 12.000.000/арван хоёр сая/ төгрөгийг “Төрийн болон орон нутгын хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуульд зааснаар сонгон шалгаруулалт явуулахгүйгээр засаг даргын тамгын газрын жолооч /өөрийн жолооч/ -ийн эзэмшлийн “Хатан туулд нэмэх ундарга” ХХК-нд шилжүүлж, улмаар тус компаниас 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагын дансанд шилжүүлж өөрийн зээлийн үлдэгдлийг төлсөн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

Мөн өөрийн жолооч С.Өлзийсайханы, түүний эхнэр Х.Отгончимэг нарын Сум хөгжүүлэх сангаас 2012 онд авсан 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн зээлийн эргэн төлөлттэй шүүхийн шийдвэрийн үйл ажиллагаа явагдаж байхад 2017 оны 9 асрын 29-ний өдөр 01/219, 2018 оны 2 сарын 28-ны өдөр 01/63 дугаартай албан бичгүүдийг хүргүүлж Сум хөгжүүлэх санд учирсан хохирлыг нөхөн төлөгдөөгүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаалгаж, С.Өлзийсайханыг дахин Сум хөгжүүлэх сангаас 20.000.000 /хорин сая/ төгрөгийн зээл авахад дэмжлэг үзүүлэн бусдад давуу байдал олгосон,

Мөн өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гадаадын хөрөнгө оруулалттай төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газраас төрийн сангаар дамжуулахгүйгээр өөрийн нэр дээр ХААН-н банкинд данс нээлгэж 19.200.000 /арван есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг өөрийн дансаар авч зарцуулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон зэрэг нь гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, холбогдох бичиг баримтаар тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

Өөрөөр хэлбэл Ц.Б нь хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж материаллаг хохирол учруулснаас гадна Төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмын ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдагаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

         Энэ хэргийн хувьд Ц.Б нь өөрт олгогдсон албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, хэтрүүлэн ашиглаж Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудад тусгагдсан хуулийн зохицуулалтыг зөрчиж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн үр шимийг шударгаар хүртэх байсан иргэдийн хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрхи харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал зэрэгт хор хохирол учруулсан байх тул “эрх мэдэл, албан тушаал”-ын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.    

        Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулах шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх” талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хуульд заасан хугацаанд завсарлуулах хүсэлт гаргасаныг талууд хүлээн зөвшөөрсөн тул эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар завсарлуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг товлон зарлагдсан өдөр эхлүүлэхэд шүүгдэгч Ц.Б нь шүүхээс тогтоосон 12.350.000 /арван хоёр сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөгдсөн гэх өвс тэжээлийн нөөц байгуулахаар хувиарлагдаж ирсэн  12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг төлсөн гэх баримтууд нь /2017 оны нөөц тэжээлийн зардал/ эргэлзээтэй бөгөөд хохирол төлөгдсөн эсэхийг нотолсон Төрийн сангийн болон аймгийн засаг даргын албан бичиг шүүхэд ирүүлээгүй,

       Мөн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад шинжээчид төлсөн 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн зардлыг шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчээс гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн боловч завсарлага авсан хугацаанд шүүхээс тогтоосон дээрх хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүх Ц.Б-ыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэх боломжгүй байна.   

      Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

      Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Ц.Б-ын Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: “ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул хорих ял онондуулахгүйгээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйийн 1.2-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзах хорихоос өөр төрлийн ял оногдуулах, улсын яллагч хохирлыг хаана хэрхэн төлөхийг тогтоогоогүй тул хохирол төлөгдөөгүй байдлыг харгалзан үзнэ үү“ гэх  хүсэлтийг тус тус гаргав.

        Шүүх шүүгдэгч Ц.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёроос таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчлагдсан байна.

        Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч нь хохирол нөхөн төлөөгүй, торгуулийн ял биедэгдэх боломжтой эсэхийг нотолсон буюу эдийн засгийн боломжтой эсэхийг нотолсон баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй,

Хохирлыг хэрхэн төлөх талаар болон торгох ялыг хэрхэн төлөх баримтаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул шүүх торгох ялыг биелэгдэх боломжгүй, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж хор уршгийг арилгасан гэж дүгнэх боломжгүй тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлгүй гэж үзсэний үндсэнд шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

      Бусад асуудлаар:

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохирол тооцно.”, 5 дахь хэсэгт “ шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан.

    Ц.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан бусдад учруулсан хохирлоос Гэр цэцэрлэг төслийн хүрээнд гадаад хөрөнгө оруулалттай “Эдюкат монголиа” төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газраас өөрийн дансаар авсан 19.200.000 /арван есөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр гэр цэцэрлэг барьсан.” гэж мэдүүлдэг, талууд гэр цэцэрлэг үйл ажиллагаа явагдаж байгаа түүнд бүртгэлтэй эд хөрөнгийн үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр тогтоогсон байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байна гэж,

       Мөн С.Өлзийсайхан түүний эхнэр Х.Отгончимэг нарын Сум хөгжүүлэх сангаас 2012 онд авсан 12.000.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлттэй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад 2017 оны 9 сарын 29-ний өдөр 01/219, 2018 оны 2 сарын 18-ны өдөр 01/63 дугаартай албан бичгүүдийг хүргүүлж Сум хөгжүүлэх сангаас дахин 20.000.000 төгрөгийн зээл авахад дэмжлэг үзүүлсэн боловч Сум хөгжүүлэх сангаас авсан мөнгийг С.Өлзийсайхан, Х.Отгончимэг нар төлөх үүрэгтэй бөгөөд дээрх мөнгийг Ц.Б-аас Төв аймгийн төрийн сан болон засаг дарга нэхэмжлэл гаргаагүй, энэ мөнгийг Ц.Б төлөх хуулийн зохицуулалтгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

          Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал болох 350.000 төгрөг,

        тэжээлийн нөөц бүрдүүлэхээр хувиарлагдаж ирсан 12.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Ц.Б-аас 12.000.000 төгрөгийг гаргуулан Төв аймгийн төрийн санд, 350.000 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100900000707 тоот дансанд /бусад орлогод/ тус тус тушаавал зохино.

      Эрүүгийн 1934000480386 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

        1. Б овогт Ц.Б-ыг нийтийн албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуудсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

        5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай.

          6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-аас  12000000/арван хоёр сая/ төгрөгийг гаргуулан Төв аймгийн төрийн санд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 350000 төгрөгийг гаргуулан Төрийн сан дахь 100900000707 тоот дансанд тушаахыг тус тус сануулсугай.

 

          7.Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Б-т урьд авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОТГОНЖАРГАЛ