Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0063

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0041/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Э.Т-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118000000038 дугаартай эрүүгийн хэргийг 2021оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 21-ны өдөр Дархан-Уул аймагт  төрсөн, эмэгтэй, яс үндэс халх, 24 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Дархан-Уул аймгийн Дархан сум, 15-р баг, ............ тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э.Т,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Э.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр 20:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дугаар баг, 2 дугаар байрны 1 дүгээр орцны подвалд Д.Б толгойн тус газар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархай болон духанд шарх, цус алдалтын дараах цус багадалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Д.Б...Би 2021 оны  01 дүгээр сарын 16 ны өглөө эмнэлгээс гарсан. Тэгээд С ахын гэрт очиход тэнд Т байсан. Тэгээд удалгүй Т бид 2 цуг гараад эргэж уулзахаар болоод салсан. Би дүүгийнхээ ажил дээр очиж тортой хувцсаа үлдээчхээд буцаад С ахынд очоод байж байтал Т над руу утсаар яриад удалгүй эгч*****гийн хамт ирсэн. Б цүнхнээсээ 1 шил архи гаргаж өгөөд тэрийг нь бид нар хувааж уугаад дууссаны дараа*****, ***** бид 3 гараад Б гэр рүүгээ яваад Т бид 2 Дархан зах явсан. Зах дээр ирээд ***** бид 2 том ундааны савтай найруулсан архи аваад явж байгаад *****тэй таарсан. Тэгээд бид 3 ярилцаад С ахынд очиж архи ууя гээд таксинд сууж шинэ Дархан руу С ахын гэрт ирсэн. Бид гурвыг ирэхэд С ах, О ах 2 байсан бөгөөд бид нар архи, пиво ууж байгаад би тасарчихсан, нэг сэрэхэд би эмнэлэгт сэрсэн, толгойдоо гэмтэл авсан байсан. Хамт байсан хүмүүсийн хэлснээр ***** миний толгой руу цохисон гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14/,   

 

Гэрч Н.А “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би гэртээ байж байхад орой 17 цагийн үед Э, С, Т нар архи уучихсан халамцуу орж ирсэн. Тэд нарыг ирэхэд манай гэрт манай худ болох О ирчихсэн, бид хоёр 2 шил жижиг пиво уух гээд сууж байсан юм. Тэгээд тэд нарын авч ирсэн архи болон миний авсан 2 шил архийг бид нар бүгд хувааж уусан. 20 цагийн үед Т, Э, Б 3 хоорондоо хэрэлдэж байсан, намайг 00-ын өрөөнд байхад Э Т Б шилээр цохичихлоо гэж орилохоор нь би гараад очтол Б манай хойд өрөөний буйдан дээр суучихсан толгойноос нь цус гарчихсан байхаар нь толгойн дээр нь түүний өөрийнх нь цамцаар дараад үүдний өрөөнд оруулж орон дээр суулгасан. Тэгээд би хөдөлгөөнгүй байж бай, би эмнэлэг дуудаад ирье гэж хэлээд гараад түргэн дуудах гэтэл гар утас олдохгүй байсан. Тэгээд О гэрээс гүйж гараад удалгүй цагдаа дагуулж орж ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

 

Гэрч С.Э:.... 2021 оны 01дүгээр сарын 16-ны орой гэгээ тасрах үед би Дархан захын урд байж байтал миний таньдаг С, Т нартай таарсан. Тэгээд бид 3 хуучин хорооллын 2 дугаар байрны подвалд лангийн Сайханаагийн гэрт нь очсон. Тэдний гэрт очиход О лангийн С хоёр байсан. Тэгээд бид архи, пиво уугаад сууж байхад С надтай юм яриад байж байтал Т С надтай хардаад пизда чинь хүн юм яриад байхад тоохгүй юм гэж хэлээд хоосон пивоны шилээр толгой руу нь цохичихсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаартай “...Д.Б биед зүүн чамархай болон духанд шарх, цус алдалтын дараах цус багадалт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Д.Б биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-07/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шинж чанар, бусад байдалд тохирч байх боловч хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан оногдуулах ялыг багасгаж 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулж эдлүүлэхийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт 1 хоног цагдан хоригдсон байх ба цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 272 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн эрэгтэй хүний ноосон цамц 1 ширхэг, бор өнгөтэй шилний хагархайнууд зэргийг шийтгэх тогтол хүчин ***** болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Э.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Э.Т-т 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Т-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх ялын хэмжээг 272 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Э.Т-ийг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

  1.  Шүүгдэгч энэ хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн эрэгтэй хүний ноосон цамц 1 ширхэг, бор өнгөтэй шилний хагархайнууд зэргийг шийтгэх тогтол хүчин ***** болмогц устгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин ***** болтол Э.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ГЭРЭЛТ-ОД