Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/63

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 21360000000******* дугаартай, /2021/00*******/Э индекстэй хэргийг 2021 оны 3 дугаар сарын 1-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мон Улсын иргэн, ******* оны дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* дүгээр / / багт малчин, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн ******* сумын ******* дүгээр / / багт оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Мон Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Мон Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******9 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Мон Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, ******* овгийн *******ийн *******

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч *******ийн ******* нь 2021 оны 02 дугаар сарын 1-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын -ны өдөрт шилжих шөнийн 23 цагийн үед Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “Элстэй” хэмээх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн гэрт “...архи өгсөнгүй...” гэсэн шалтгаанаар иргэн Х.тай маргалдах явцдаа түүнийг зодож биед нь зүүн нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсэг, зүүн шанаа хацар, зүүн эрүүний хэсгийг хамарсан цус хуралт, толгойн зулай хэсгийн хуйхны цус хуралт, зүүн хацрын дотор салстын цус хуралт, зүүн хацар хэсгийн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хохирогч өгсөн "...манай ах Х.******* намайг дуудаж байсан. Намайг босоод архиа гаргаад ир гэхээр нь би та согтуу байна өглөө ирээд цай уучих гэж хэлсэн. Тэгтэл чи ямар том юм бэ? гэж хэлээд миний нүүр, нуруу хэсэгт зөндөө өшиглөсөн, ...манай ах ******* намайг гараараа миний нүүр хэсэгт цохиж хөлөөрөө нуруу, бөөр хэсэгт 2-3 удаа цохисон. Би Х.*******ийг огт цохиогүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна. Би хохирлын баримт гаргаж өгөхгүй, шүүх хуралд суухгүй, ...Х.******* согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 х/

Гэрч Г.ын “...Х.******* чи намайг ямар их доромжилдог юм бэ? гэж хэлээд Х.Гантулгыг ар нуруу хэсэгт болон нүүр хэсэгт 2 удаа өшиглөсөн тэгэхээр нь би Х.*******ийг салгаад орон дээр суулгасан, ...Х.******* нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Мөн хөлөөрөө нуруу болон нүүр хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Х. Х.*******ийг цохиогүй хүүхдээ тэврээд суугаад байсан. Х.******* архи уусан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 1-х/

Гэрч Ц.ын "...Х.******* чи намайг ямар их доромжилдог юм бэ? гэж хэлээд Х.Гантулгыг ар нуруу хэсэгт болон нүүр хэсэгт 2 удаа өшиглөсөн тэгэхээр нь манай нөхөр Х.*******ийг салгаад орон дээр суулгасан. ...Х.******* нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Нуруу, бөөр хэсэгт 4-5 удаа өшиглөсөн. Х. Х.*******ийг цохиогүй хүүхдээ тэврээд суугаад байсан, ...Х.******* согтуу байсан. Архи үнэртэж байсан. Х. согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 139 дугаартай ‘... биед гэмтэл тогтоогдлоо. биед зүүн нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсэг, зүүн шанаа хацар, зүүн эрүүний хэсгийг хамарсан цус хуралт, толгойн зулай хэсгийн хуйхны цус хуралт, зүүн хацрын дотор салстын цус хуралт, зүүн хацар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн. байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30х/,

Шүүгдэгч Х.*******ийн “...дүү нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа цохиж нуруу хэсэгт нь 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42х/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ийн ******* нь 2021 оны 02 дугаар сарын 1-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын -ны өдөрт шилжих шөнийн 23 цагийн үед Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “Элстэй” хэмээх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн гэрт “...архи өгсөнгүй...” гэсэн шалтгаанаар Х.тай маргалдаж түүнийг зодож биед нь зүүн нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсэг, зүүн шанаа хацар, зүүн эрүүний хэсгийг хамарсан цус хуралт, толгойн зулай хэсгийн хуйхны цус хуралт, зүүн хацрын дотор салстын цус хуралт, зүүн хацар хэсгийн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байх бөгөөд гэмт хэргийн үйлдэл нь хохирогч мэдүүлэг /хх-ийн 12-13х/, гэрч Г. /хх-ийн 1-х/, Ц. нарын мэдүүлэг /хх-ийн 20-21 х/, Мон улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 139 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30х/, Х.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-42х/, Х.*******ийн “...миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч....хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 83х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2*******4 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 139 дугаар дүгнэлт үндэслэлтэй байх ба тус дүгнэлтээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдаж байна.

Мөн шүүгдэгч Х.******* нь хохирогч Х.Гантулгыг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, энэ үйлдэл нь хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрт тооцогдоно. Х.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Х.д хэргийн материал танилцуулахад “санал хүсэлт байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн, мөн хохирлын баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******9 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-ийн *******х/, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******9 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 68-х/ хэрэгт авагдсан болно.

Шүүгдэгч Х.*******ийн хувийн байдлын талаар гэрч Т.Наранцацралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхөр Х.******* нь төлөв даруу, хүнд тусархуу, нийтэч, сэргэлэн, ажилч, хөдөлмөрч хүн....Архи, тамхи хэрэглэдэг, ширүүн харцтай...Манай нөхөр Ховд аймгийн ******* сумын 10 жилийн сургуулийг 1996 оноос 2000 он хүртэл сурч байгаад сургуулиас гарч хөдөө аав ээжийнхээ гар дээр мал маллаж өссөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/,

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай найз Х.******* нь төлөв даруу, хүнд тусархуу, нийтэч, сэргэлэн, ажилч, хөдөлмөрч хүнд тусархуу залуу юм....манай найз Х.******* багаасаа хар бор ажил хийж өссөн. Ямар нэгэн эзэмшсэн мэргэжил байхгүй болохоор хөдөө эхнэр 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-2х/,

Х.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа газрын лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тодорхойлолт /хх-ийн 64-65, 6х/ зэрэг баримт тус тус хэрэгт авагдсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Х.*******т ял шийтгэл оногдуулахад 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин хохирогч нь нэхэмжилсэн зүйлгүй, хохирлын баримтыг гаргаж өгөөгүй санал хүсэлтгүй гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д “...учруулсан хохирлыг төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин хөнгөрүүлэх нөхцөл байдлуудаас хохирогч Х. нь хохирлын талаар гаргаж өгөх баримт байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ нь түүнд ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж байна. Иймд урд өмнө нь ямар нэгэн байдлаар тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Иймд Х.*******т 650 нэгж буюу 650,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж байна. Уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогчоор өгсөн мэдүүлэгт нь дурдсан байна. Шүүгдэгчид хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарлсан хэрэг байхгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн 4 настай хүрэн зүсмийн морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдтэл хэвээр үлдээх саналтай байна гэх дүгнэлт, тайлбар

Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.*******ийн өөрийгөө өмгөөлж д: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, Улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна гэх дүгнэлт, тайлбар гаргав.

Шүүхээс: Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.*******ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд зааснаар Х.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Х. нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн мөн торгуулийн ялыг төлөх хугацааг шүүгдэгчийн малын А данс болон ар гэрийн байдал зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 650 нэгж буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 650,000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******т тайлбарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, Ховд аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-45 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 34.2, 36.6-36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дзааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан зургаан зуун тавин нэгж буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******т тайлбарласугай.

5.Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, Ховд аймгийн Прокурорын газрын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 36 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-45 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Х.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Б.ГАНТӨГС