| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0055/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/67 |
| Огноо | 2021-03-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа,
Улсын яллагч З.Алтансолонго,
Хохирогч А.*******,
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч овогт Дамбын *******д холбогдох эрүүгийн 2136000300049 дугаартай, 178/2021/0055/Э/ индекстэй хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1961 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын Шар булаг багт оршин суух, ОГ61120619 регистрийн дугаартай, овогт Дамбын *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь ******* аймгийн ******* сумаас Ховд аймгийн чиглэлд 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5435 УВА улсын дугаартай, Пургон маркийн тээврийн хэрэгсэл жолоодон зорчигч тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарган М.*******, А.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хохирогч ******* овогт *******ийн ******* /1977 оны 10 сарын 25-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сумаас Ховд аймгийн чиглэлд Д.*******гийн бор өнгийн Пургон тээврийн хэрэгсэлд сууж яваад осолд орсон юм. Тухайн үед Ховд аймгийн зах хаахаас өмнө очно гэж хэлээд Д.******* маш их хурдтай явсан юм. ******* аймгийн ******* сумаас гараад 2 цаг орчим явж байгаад Д.*******гийн машины баруун урд талын дугуй салж унаад маш чанга чимээ сонсогдсон. Тэгээд би ухаан алдсан, эмнэлэгт 8 хоног хэвтэж эмчлүүлээд бие зүгээр болохгүй болохоор нь Ховд аймгийн БОЭТ-д очиж шинжилгээ өгөөд дахиад 10 хоногийн эмчилгээ хийлгэсэн. Намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад Д.******* байнга эргэж тойрч байсан. Тухайн осол гарсан өдөр жолоочтойгоо нийлээд 7 хүн явж байсан. Манай нөхөр , *******, Азаа, Цэцэгсүрэн нар 2 орчим насны эмэгтэй хүүхэдтэйгээ, миний бие болон Д.******* бид нар нийлээд 7 хүн явж байсан. Тухайн осол болсон газар нь Ховд аймгийн ******* сумын нутагт болсон юм. Яг хэдэн цаг болж байсныг би сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор 15 цагийн орчимд тухайн осол болсон. Бид нарыг эмнэлэгт аваачиж үзүүлээд, зардал мөнгийг нь төлөөд байсан. Тэгээд бид нар нэг нутаг хамт байдаг болохоор цагдаад мэдэгдье гэж бодоогүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6х/
Хохирогч овогт ийн ******* /1981 оны 09 сарын 19-ний өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* сумаас Ховд аймгийн чиглэлд 13 цагийн үед хөдөлсөн. Тэгээд 2 цаг орчим яваад Ховд аймгийн нутагт явж байгаад Баруун талын урд дугуй салаад өнхрөөд явсан. Тэгээд тээврийн хэрэгсэл осолд орсон. Яг осол болоход би ухаан алдсан байсан. Миний хавирга гэмтэлтэй байсан учраас маш ихээр хөндүүрлэж өвдөж байсан. Ойролцоогоор 16 цагийн орчимд тухайн осол болсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/
Гэрч Ц.гийн “...Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол болсон. Тухайн үед тээврийн хэрэгсэл маш их хурдтай явж байтал машины баруун урд талын дугуй салаад явчихсан. Тэгээд машин онхолдсон. Тухайн тээврийн хэрэгслийг Д.******* өөрөө жолоодож явсан. Миний мэдэж байгаагаар маш их хурдтай явж байсан. Би яг хэдэн км/цагийн хурдтай явж байгааг мэдэхгүй. Тухайн тээврийн хэрэгсэлд манай эхнэр *******, *******, Цэцэгсүрэн нар хүүхэдтэйгээ, Азаа, Д.*******, миний бие нийлээд 7 хүн явж байгаад зам тээврийн осолд орсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11х/
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Хишигбаярын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 25 дугаартай “...А.*******ийн биед гэмтэл учирсан байна. Баруун далны зөрөөгүй хугарал, зүүн далны зөрөөтэй хугарал, зүүн 3, 5-р хавирганы зөрүү гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдийг хэзээ ямар цаг хугацаанд учирсныг тогтоох боломжгүй байна. Баруун далны зөрөөгүй хугарал, зүүн 3, 5-р хавирганы зөрөө багатай хугарал гэмтлүүд эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-16х/
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Б.Хишигбаярын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаартай “...М.*******ын биед гэмтэл учирсан байна. Баруун 6 болон 7 дугаар хавирганууд бага зэрэг зөрөөтэй хугарлуудтай, зүүн 10-р хавирга зөрөө багатай хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэзээ ямар цаг хугацаанд учирсныг тогтоох боломжгүй байна. Баруун 6, 7 дугаар хавирга, зүүн 10 дугаар хавирганы гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. М.*******ын биед 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө учирсан гэх хуучин гэмтэл бэртэл тогтоогдоогүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаанд саатуулах ба хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33х/
Яллагдагч Д.*******гийн мөрдөн байцаалтын шатанд: “...Осол болсон газар Юнителийн сүлжээ байхаар хүүхэд Гэрэлбат руу яриад машинтай ирээд хамт явсан хүмүүсийг Ховд аймаг руу хүргэж Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 103-д анхны тусламж үзүүлсэн. Маргааш нь “Ач заяа” эмнэлэгт үзүүлж , *******, ******* нарыг хэвтүүлж эмчилгээ хийлгэсэн бусад хүмүүсийн эмч толгой, цээжний рентген зураг авахуулж үзээд эмнэлэгт хэвтэн шаардлагагүй гэсэн. , *******, ******* нар 7 хоног хэвтэж гарсан *******ийг Бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлэгт дахин үзүүлж 10 хоног хэвтүүлж эмчилгээ хийлгэсэн. Би , *******, ******* нарын эмнэлэгт хэвтэх үеийн ор хоногийн мөнгө гэж 180.000 төгрөг төлсөн. *******д 500.000 орчим төгрөг д эм тариагаа аваарай гээд 100.000 төгрөг, Азаад 300.000, Цэцэгсүрэнд 150.000 төгрөг, *******т ******* аймагт эмчид үзүүлэн гэхээр 200.000, манай эхнэр 230.000 төгрөг, саяхан 2021оны 02 дугаар 23-ны орчимд аймаг явна гэхээр 200.000 төгрөг тус тус шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 60х/
Хохирогч М.Паламжавын: “...надад ямар нэгэн гомдол санал байхгүй ******* гэх хүнээс надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед одоогоор өвдөж зовуурлаж байгаа зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 126х/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 69-70х/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 134-139х/, Осол болсон газар дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем /хх-ийн 141х/,
Мөрдөгчийн "...Жолооч Д.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” нь гэсэн заалтыг зөрчсөн гэж магадалгаа гаргав...” гэх магадалгаа /хх-ийн 142-143х/ зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь ******* аймгийн ******* сумаас Ховд аймгийн чиглэлд тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн а /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж М.*******, А.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газар дээр тогтоосон акт, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Б.Хишигбаярын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 25, 26 дугаартай дүгнэлт, Хэргийн газрын үзлэг, Мөрдөгчийн магадалгаа, хохирогч,гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Д.******* нь Замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, хөдөлгөөнд аюул саад тулгарах үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шалтгаан нөхцөл болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцогдоно.
Иймд шүүгдэгч Д.*******г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч М.*******, А.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан боловч хохирогч М.******* нь санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-124х/, хохирогч А.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “одоогоор гар жаахан хөшиж өвдөж байгаа ямар нэгэн санал, хүсэлтгүй” гэх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 75х/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.*******ийн хувийн байдлын талаар гэрч Я.Хүрлээгийн өгсөн: “Д.*******г 1998 оноос хойш мэднэ. Даруу төлөв зантай, ажилсаг, нийтэч, зантай хүн. ******* сумын төвд дэлгүүр ажиллуулдаг....” гэх мэдүүлэг / хх-131х/
Гэрч Д.Дугармаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.******* нь төлөв даруу зантай хүний хэлсэн үгийг хүлээцтэй хүлээж авдаг хүн... гэх мэдүүлэг /хх-133х/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулан, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх санал, дүгнэлт,
Шүүхээс: Шүүгдэгч Д.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, улсын яллагчийн ялын санал болон хувийн байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийг 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр, хохирогч А.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4.4, 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт Дамбын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Дамбын *******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д тайлбарласугай.
5.Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч А.******* нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form