| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0048/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/56 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
Улсын яллагч Т.Өсөхболд
Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 21360000000******* дугаартай, 178/21/00*******/Э индекстэй хэргийг 21 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1956 оны дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Ховд аймгийн ******* сумын багийн - тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ПЮ5615 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.******* нь 21 оны дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн ******* сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв зах дотор байрлах иргэн ын амбаарт хөзөр тоглож байгаад иргэн Ж.-той маргалдаж “ намайг хулгайч гэж хэллээ” гэх шалтгаанаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хохирогч овогт ын -ын / ..-нд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ус цэг услалтын системийн засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Тухайн үед тоглож байхад “мөнгө алга болчихлоо” гэдэг асуудал гарсан. Би тоглоод Т.******* ахыг “ та авчихсан юм биш үү” гэж хэлэхэд Т.******* ах уурлаад намайг цохичихсон.... гэх мэдүүлэг / хэргийн 10--р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 21 оны дугаар сарын -ний өдрийн 2 дугаартай шинжээчийн...Ж.-ын биед дээд эгнээний үүдэн хэсгийн 2 ширхэг, доод эгнээний зүүн талын 2 дугаар шүднүүд булгарч унасан, буйланд цус хурсан, баруун нүдний дээд зовхинд цус хуралт,баруун хөмсөгт өнгөц зулгаралт, дээд уруулын зүүн дотор хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Ж.-ын биед учирсан дээрхи гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 29-р хуудас/
Шүүгдэгч Т.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ж.- намайг мөнгө авлаа гэхээр нь “ би мөнгө хулгайлчихаар харагдаад байна уу” гэж хэлээд Ж.-ыг сууж байхад нүүрэн хэсэгт нь гараа атгаж байгаад нэг удаа цохичихсон.Би буруугаа хүлээж байна... гэх мэдүүлэг / хэргийн 39-0-р хуудас/ зэрэг баримт болно.
Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.******* нь хохирогч Ж.-ын биед хөнгөн гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн -д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Т.******* нь хүмүүстэй хөзөр тоглож байгаад гэх хүний 20000 төгрөг алга болчихоор нь Ж.- “ та авчихсан юм биш үү” гэж тоглож хэлсэнд уурлаж түүний нүүр хэсэгт цохиноос Ж.-ын биед дээд эгнээний үүдэн хэсгийн 2 ширхэг, доод эгнээний зүүн талын 2 дугаар шүднүүд булгарч унасан, буйланд цус хурсан, баруун нүдний дээд зовхинд цус хуралт,баруун хөмсөгт өнгөц зулгаралт, дээд уруулын зүүн дотор хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэх гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байх ба хүний нүүрэн хэсэгт хүчтэй цохиход бие махбодид нь гэмтэл учирна гэдгийг мэдэх боломжтой, хууль бус үйлдэл гэдгийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байдал нь тухайн хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ж.-ын “...Т.******* ах надад эмчилгээндээ хэрэглэ гээд *******0000 төгрөг өгсөн, надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр /хэргийн 1-р хуудас/ шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-37/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.*******гийн хувийн байдлын талаар гэрч гийн өгсөн...Т.******* нь хааяа баяр ёслолоор найз нөхдийн хүрээнд архи хэрэглэдэг боловч элдэв зан гаргадаггүй, хэтрүүлж хэрэглэдэггүй.197-1976 онд Улиастайн 0-р нэгтгэлийн мото буудлагын 096 дугаар ангид 3 жилийн цэргийн алба хааж, хугацаанаасаа өмнө шагнагдаж халагдсан. Одоо хүүхдүүд нь тусдаа гарсан эхнэртэйгээ хоёулаа амьдарч байгаа...гэх мэдүүлэг /хэргийн 23-2-р хуудас/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Т.******* нь даруу төлөв зантай, их томоотой хүн,эцэг эхээс -үүлээ айлын дунд хүүхэд,одоо өндөр насны тэтгэвэрт байдаг, урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 26-р хуудас/, шүүгдэгч Т.*******гийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Т.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 0.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,торгох ялын 0000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж байна гэх тайлбар дүгнэлт,
Шүүгдэгч Т.******* шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчоос уучлалт гуйж хохиролд *******0000 төгрөг төлсөн.Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна, торгох ялын 0000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс: Шүүгдэгч Т.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид *******0000 төгрөгний хохирол төлсөн, болон өндөр насны тэтгэвэрт байдаг хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 0000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн , 5-д зааснаар торгох ялын 0000 төгрөгийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн , 3.1, 36.2, 36.6-36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 0000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******д тайлбарласугай.
5.Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, хохирогчид *******0000 төгрөгний хохирол төлснийг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 0 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-57 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Т.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС