Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/117

 

 

 

      

 2021        04            21                                      2021/ШЦТ/117

                       

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                   

   Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч Р.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ын Р.Эд холбогдох эрүүгийн 2138000000131 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Эыг  хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Эын өгсөн: “ Тухайн үед нэлээн орой болсон байсан. Намайг алгадаж сэрээсэн. Тэгээд Э орны ард тал руу түлхэж унагаасан. Би уурлаад босож ирээд цохисон. Тэр үед Б салгасан. Хүүхэд дарлаа гээд манай эхнэр Б хоёр салгаад Эыг аваад гарсан. Гадаа гараад Б эрх хүн шиг байя би чамайг маргааш шоронгийн хадаас болгоно гэхээр нь  би уурласандаа болоод араас нь цохисон.  Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Дахиж ийм алдаа гаргахгүй гэх мэдүүлэг болон эрүүгийн 2138000000131 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2021 оны 03 дугаар сарын 01-ний шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 36-06 тоотод Ю.Б, Л.Э нарыг  “унтуулсангүй дуудлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар Ю.Бийн биеийн хэвлийн зүүн хэсэгт галын  төмрөөр хатгаж   биед нь  хэвлийн зүүн хэсэгт зүсэгдсэн шарх, буйланд няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 

Хохирогч Ю.Бийн өгсөн:  “ ... Би 2021 оны 02 дугаар сарын 28-ны орой Мөрөн сумын 9 дүгээр багт очсон чинь тэнд хүмүүс архи ууж байсан. ..Тэнд архи ууж байгаад Э бид хоёр тэндээс гараад 13 дугаар багт байдаг Р.Эынд нилээн орой харуй бүрий болсон байхад очсон. Цаг барагцаагаар 23 цаг өнгөрч байсан байхаа. ...Тэгээд хажуу талын гэрт Р.Эынд орсон. Р.Э эхнэр хүүхэдтэйгээ унтаж байсан. Р.Эыг Э очоод сэрээсэн. Р.Э нойроо харамласан юм уу, эсвэл урьд нь маргаантай байсан юм уу мэдэхгүй босож ирээд учир зүггүй Эыг цохиод авсан. Тэр хоёр хоорондоо цохилцоод зодолдохоор нь би салгаад Эыг авч гэрээс гараад, эхнэр нь Р.Эыг аваад гэрт үлдсэн. Би яг гэрийн үүдээр нь Эыг аваад гарч байтал Р.Э араас гарч ирээд нэг юмаар хэвлийн хажуу хэсэг буюу зүүн тал руу хатгасан. Би тухайн үед хутгалчихлаа гэж бодоод пиздаа чинь хутгалчихлаа гээд шархаа дараад суугаад авсан чинь нүүр лүү өшиглөчихөөд буцаад гэртээ орсон. .. Тэгээд  хаалыг Э татсан чинь хаалгаа  түгжсэн  байна гэсэн.  ...Тэгээд   дараа нь  Р.Эын гэрийн  хатавчаар  эхнэрээс нь  гуйж мотоциклийнхоо  түлхүүрийг аваад бид хоёр  Эын мотоциклиор  13 дугаар багт  байдаг Д гэж  дууддаг ахынд нь  очсон. Би эмнэлэгт хэвтээд нийтийн тээвэрт явалгүй 10 гаран хоночихлоо. Тэр хугацаанд олох байсан орлого өдрийн дунджаар 100.000 төгрөг гэж тооцоод 1.500.000 төгрөг. Мөн дээр нь эмчилгээний зардлаа тооцоод нийт 2.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

Гэрч Б.Өгийн өгсөн: "... Би 2021 оны 02  дугаар сарын 28-ны орой 23:00 цаг өнгөрч байхад манайд нутгийн танил залуучууд болох Э, Б нар орж ирсэн. Би нөхөр, хүүхэд хоёроо унтуулаад өөрөө унтах гэж байсан юм. .... Э Б хоёр манайд орж ирээд нэг нь гэрлээ асаа гэж хэлсэн. .... Би гэрлээ асаасан чинь Э “мотоциклийн түлхүүр хаана байна” гэснээ манайд суугаад өврөөсөө пиво гаргаж задалсан. Тэр лаазтай пивоо уунгаа манай нөхрийг татаад байсан бөгөөд “чи муу одоо муу санаалаад унтаад байгаа юм уу” гэж үгээр өдөж байсан. Б нь том том дуугараад машин гаргаад өг гээд байсан. ....Тэгснээ гэнэт Р.Эыг татаж сэрээгээд заамдаад босгоод ирсэн. Э Р.Эыг гэрийн баруун талд байсан орон дээгүүр түлхээд орны цаад тал руу унагаасан. Тэгсэн чинь Б очоод Э Б хоёр Р.Эыг дээрээс цохиод тэр хоёр “чи ямар том болчихсон юм” гэж байсан. Тэгээд би очоод боль та нар хүн аллаа гээд салгасан чинь Э өврөөсөө 0.75л хэмжээтэй архины шилтэй Соёрхол архи гаргаж ирээд Р.Эыг яг цохих гэж байхад нь би Эын гараас зулгаагаад архийг нь авч хол тавьсан. Тэгтэл Р.Э босож ирээд Э барьж аваад цохисон. Тэр хоёрыг Б салгасан. Б Р.Э Э хоёрыг салгасны дараа Р.Э Бийг өшиглөж байхыг нь харсан. Б тэр үед зогсож байсан. Гэхдээ би яг хаана нь өшиглөснийг харж амжаагүй, хальт харахад өшиглөөд хөл нь буцаад бууж харагдсан. Тэгээд л би “та нар одоо боль хүүхэд дээр уналаа” гэж хэлээд уурлаад тэр хоёрыг хөөгөөд гаргасан. Тэгтэл гадаанаас Б нь “би чамайг маргааш шоронгийн хадаас болгоно доо” гэж орилсон. Тэгэнгүүт Р.Э хувцсаа өмсөөд гадагшаа гарсан. Би араас нь бас гарсан...Р.Э араас нь очоод Эыг барьж аваад зодолдсон...Би Р.Эыг гэртээ оруулаад хаалгаа түлээгээр хогийн шүүрээр тэвхдэж түгжээд унтах гэж байтал... Тэр хүн “Р.Эаа чи хүн хутгалчихлаа ш дээ” гэж хэлсэн...Би “хүн хутгалчихлаа энэ тэр гээд юу яриад байгаа юм бол” гэж бодоод шалгахаар асаагуурын гэрэл аваад гадаа гарсан. Намайг гарахад Б гэрийн ард талд баруун гараараа газар тулсан, зүүн гараа гуя дээрээ тавьчихсан сууж байсан, очоод харахад зүүн талын гар нь цус болчихсон, зүүн талын хацраас нь  цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

Гэрч Ц.Дын өгсөн: “...... Манай хүү Б 2021 оны 03 дугаар сарын

01-нд шилжих шөнө манай бэр Доржханд над руу залгаад Б хутгалуулсан байна, эмнэлэг дээр байна, би эмнэлэг дээр ирчихсэн байна гэж хэлсэн. ...Тэгэхээр би Р.Эын ээж рүү залгаж яриад “Энэ хүн чинь одоо өвчин нь намдахгүй гэртээ ёолоод хэвтэж байна, та нар ирээд нүдээр үзэж хар” гэж хэлсэн чинь Р.Э, Р.Эын ээж, Лдаа эхнэртэйгээ дөрвөн хүн Бийнд ирсэн. Бийнд би, манай нөхөр, Э гээд Бийн хадам талын хүн, Эын ээж гээд харвачихсан настай хүн, Бийн эхнэр Доржханд нар байсан. Р.Э болон ээж нь бид хэд хэрэг явдлын талаар ярилцахад Р.Э “Б бид хоёр архи уугаагүй, би унтаж байсан, бид хоёр ямар нэгэн маргалдах асуудал болоогүй. Э бид хоёр хамт архи уусан. Би мотоциклийг нь унаж гэртээ ирээд унтчихсан юм. Тэгтэл Э нэлээн орой Бтэй хамт манайд ирээд намайг татаж босгоод мотоцикль унаж явлаа энэ тэр гээд Э бид хоёр зодолдсон.” гэж хэлсэн. Тэгтэл Б “тэгээд та хоёр зодолдож байхдаа танай хүүхдийг гишгэчих гээд байхаар нь би салгаад Эыг аваад гарсан, танай эхнэр чамайг татаад аваад үлдсэн. Тэгээд би Эыг аваад гарангуут чи араас гарч ирээд миний араас хутгалсан. Би хутга л гэж бодсон. Чи бид хоёр маргалдах шалтгаан болоогүй учраас чи намайг Эыг гэж андуураад хутгалсан байхаа.” гэж хэлсэн. Тэгтэл Р.Э “харин тиймээ та бид хоёр маргалдан шалтгаан байхгүй, хамт ч архи дарс уугаагүй. Гэхдээ манайд хутга энэ тэр байгаагүй, би галын хайчны хуягаар хатгачихсан юм. Тэр чинь галын хайч шүү дээ. Манай галын хайч хадаасаараа салаад уначихсан. Би тэрний өрөөсөн гуяар хатгасан” гэж бүр өөрөө хэлж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,

Гэрч С.Эын өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас Мөрөн суманд ээжийгээ эмнэлэгт үзүүлэхээр орж ирээд Бийнд түр байж байсан юм. Тэгтэл 2021 оны 03 дугаар  сарын 01-нд шилжих шөнө 02:00 цаг өнгөрч байхад залгаад “би айлд хутгалуулчихлаа, та хүрээд ирэх боломж байна уу” гэхээр нь би “чи түргэн дуудчих би эмнэлэг дээр эхнэрийг чинь аваад яваад очъё" гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр очиход түргэн ирээгүй байсан болохоор хүлээж 06 минут орчим зогссон. Тэгээд түргэн ирээд оруулахаар Д-тай хамт орж байж байгаад буцаад явсан. Эмнэлэг дээр байхдаа би юу болсон талаар асуухад хүн хутгалчихлаа гэж байсан бөгөөд хэн гэдэг хүн юм гэхэд М гэлүү нэг нэр хэлж байсан. Тэр айл нь түргэн дуудаж өгөөгүй цус алдаад нэлээн хэсэг болсон гэж хэлж ярьж байсан.... Тэд нэр тэгэхэд тохиролцох асуудал яриад байх шиг байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,

Гэрч А.Оийн өгсөн: “.... Би юу болсон талаар асууж тодруулсан. Р.Э тэр өдөр Этай хамт явж архи уугаад орой гэртээ ганцаараа ирж унтсан. Тэгээд унтаж байтал нэлээн орой гаднаас Э Б хоёр орж ирсэн. Намайг татаж чангаагаад, хэл үгээр доромжлоод, нүүр ам руу алгадаад байхаар нь босож Эыг цохисон гэж ярьсан. Би тухайн үед байгаагүй учраас хэргийн талаар нарийн сайн мэдэхгүй байна. Би ойлгохдоо тэр хоёр ирж миний хүүг унтаж байхад нь сэрээж татаж чангааж өдөөгүй бол өнөөдөр Б гэмтсэн гэх энэ хэрэг асуудал үүсэхгүй байсан байх л гэж бодож байна. Тэгэхээр тэр хоёр хүний тухайд бас шөнө оройн цагаар айлд согтуу очиж өдөж чангаасан буруутай үйл ажиллагаа байна гэж би харж байна...Би Бийнд шүүх цагдаа гэхгүйгээр хэрэг асуудлыг ярилцаж хэлэлцээд нутгийн улс байна гомдол хохирлыг нь барагдуулаад шийдвэрлэхээр зорьж очсон...Би учир байдлыг Бөөс асуухад “Р.Э бид хоёрын тухайд ямар нэгэн маргалдах асуудал болоогүй, бид хоёр маргалдаж зодолдоогүй. Э Р.Э хоёр зодолдохоор нь би салгаад аваад гартал Р.Э араас гүйж гарч ирээд юмаар хатгасан. Гэхдээ намайг санаатай тэгээгүй байхаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,

Гэрч Л.Эын өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төмөрбулаг сумаас ирээд Мөрөн сумын 13 дугаар багт байрлах Р.Э гэдэг хамаатны дүүгийндээ очсон. Тэднийхээс Р.Э бид хоёр гараад би хүргэнийдээ очиж үлдсэн. Р.Э миний мотоциклийг унаад буцаад явсан. Би хүргэнийдээ архи ууж байгаад эгчийндээ очсон чинь Б тэнд байж таарсан. Тэгээд бид хоёр нийлээд архи ууж яваад нэлээн орой харанхуй болсон байсан, хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна, Р.Эынд очсон. Р.Эынд очиход Р.Э эхнэр хүүхэдтэйгээ байсан. Р.Э унтаж байсан, эхнэр нь арай унтаагүй хэвтэж байсан. Би Р.Эыг унтаж байхад нь татаж чангаагаад босоод машин гаргаад өг хэлсэн. Надтай хамт явсан Бийн машин замын ховил руу орчихсон юм. Тэгтэл Р.Э унтаж байсан болохоор нойроо харамлаад уурлаж босож ирээд намайг хоёр гурав цохисон. Тэгээд Б намайг салгаад гэрээс гарсан. Араас Р.Э гарч ирсэн. Р.Э Бийг араас гарч ирэхдээ юмаар хатгачихсан юм шиг байсан, Б намайг М хутгалчихлаа гэж хэлж байсан. Б бид хоёр бол хоорондоо маргалдаж зодолдоогүй.. ...Намайг тэгж явахад Б тэр хашаанд байсан өөр нэг айлын монгол гэрийн ард талд сууж байсан. Тэгээд нэлээн хэсэг болоод түргэн дуудаж өгөх хүн байхгүй болохоор би Р.Эын эхнэрээс мотоциклийн түлхүүр ядаж олоод өг гэхэд хатавчаараа шидчихээр нь мотоциклио асааж аваад Бийг сундалдаад өөрийн хүргэн Нэргүй гэх залуугийнд очсон. Тэндээс утас олж түргэн дуудаж Бийг эмнэлэгт хүргэсэн... Гадаа харанхуй байсан болохоор би яг юугаар хатгаж гэмтээснийг хараагүй. Тэр асуудал болох үед гэрийн гадаа Р.Э, Б бид гурав л байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 35- тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 137 дугаартай: “Ю.Бийн биед хэвлийн зүүн хэсэгт зүсэгдсэн шарх, буйланд няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх буйланд үүссэн гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл ба хэвлийн шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэн гэмтэл байх боломжтой. дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Ю.Бийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 .1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-45 тал/,

Гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Р.Эын яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 28-ны орой гэртээ унтаж байтал гаднаас манай хамаатны залуу Э нутгийн ах Б нар архи уусан байдалтай согтуу орж ирсэн. Тэр хоёр намайг дуудаж чангаагаад бос энэ тэр гээд байсан. Би тухайн үед архи уусан байсан. Мөн унтаж байхад дуудаад байсан учраас нойроо харамлаад уурлаад босож ирээд Эыг хоёр гурван удаа цохисон чинь манай эхнэр болон Б бид хоёрыг салгасан. Б гэрт намайг татаж унагаагаад хоёр гурав өшиглөсөн. Гэхдээ надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Дараа нь зүв зүгээр байсан. Тэгээд манай эхнэр хүүхэд дээр дарлаа энэ тэр гээд тэр хоёрыг хөөгөөд гэрээс гаргасан. Тэр хоёр гарахдаа Б нь “гараад ир чаддаг юм бол эр хүн шиг үзчихье, би чамайг шоронгийн хадаас болгоно доо” гэж хэлээд гаргахаар нь уур хүрээд тухайн үед гартаа тааралдсан галын төмрийг барьж аваад араас нь хатгасан. Би тэр үед бол тэр төмрийг нэвтэрч ороогүй байх гэж бодсон. Би гэртээ ороод хаалгаа түгжээд унтах гэж байтал Э хаалга тогшоод Р.Эаа чи Бийг хутгалчихлаа ш дээ гэж орилохоор нь би яахаа мэдэхгүй сандарсандаа болоод гарч урд байдаг ахындаа орж хоносон...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ю.Бийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Р.Эын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Р.Эын үйлдэл идэвхтэй, хохирогч  Ю.Бийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Р.Эын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Эыг 2021 оны 03 дугаар сарын 01-ний шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 36-06 тоотод Ю.Б, Л.Э нарыг  “унтуулсангүй дуудлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар Ю.Бийн бие, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Р.Эын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм

хорын хохиролд хохирогч Ю.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Р.Э нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч Р.Э, хохирогч Ю.Б нар нь 2021 оны 04 дүгээр сарын 20-ны  өдөр 160000 төгрөгийг  төлж  барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээ байгуулан хэрэгт хавсаргаж /хх-ийн 63-р тал/,   гэм хорын хохирлыг арилгасан байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч  Р.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Р.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Р.Эын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Р.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урчуулсан хохирлыг төлсөн”- г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 54-57 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн  хэлтсийн  байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Р.Эын Анударийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч  Р.Э нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багт  харьяалалтай, одоо Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 3-36 тоотод  оршин суудаг,  эрхэлсэн  тодорхой ажилгүй,  өмнө нь ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Р.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 61 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Р.Эын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Р.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Р.Э нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 38 см урттай галын төмөр хайчны   өрөөсөн  хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Хөвсгөл аймгийн Прокурорын газар нь шүүгдэгч Р.Эаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 11130 төгрөгийг нэхэмжлэн  холбогдох нотлох баримтуудыг хавсарган ирүүлсэн байх боловч дээрх зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зардлуудад хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй

гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт ын Р.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Р.Э нь төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын шүүгдэгч Р.Эаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нэхэмжилсэн 11130 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 38 см урттай галын төмөр хайчны   өрөөсөн  хэсгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Ханбүргэдэд даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН