Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 25

 

   2016 оны 12 сарын 27 өдөр

            Дугаар 183/ШШ2017/00025

                     Улаанбаатар хот

 

 

   Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 7 хороо, Жаргалантын 14 гудамж, 356 тоотод байрлах “Зэлмэн ноён” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалантын 7 гудамж, 169 тоотод оршин суух Хөнхөхий овогт Гэрэл-Эрдэнийн Хулан /РД:УЗ96030141/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалантын 7 гудамж, 169 тоотод оршин суух Жаалсант овогт Нямдоржийн Ганбаяр /РД:НР89111176/ нарт холбогдох             Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 900 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Зэлмэн Ноён” ХХК-ийн захирал Б.Бямбарагчаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Миний бие 2016 оны 7 сарын 16-ны өдөр 1 500 000 төгрөгийг Г.Хуланд 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 25 хоногийн хугацаатай, өдөрт 66 000 төгрөгийг авч байхаар зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 2016 оны 8 сарын 20-ны өдөр дууссан боловч үлдэгдэл төлбөр 900 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд Г.Хулан, Г.Ганбаяр нараас зээлийн гэрээний үүрэг 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Г.Хулан, Н.Ганбаяр нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага болох 900 000 төгрөгийг 10 сарын дотор төлж хохиролгүй болгоно. 2017 оны 1 сарын 20-нд 90 000 төгрөг, 2017 оны 2 сарын 20-нд 90 000 төгрөг, 2017 оны 3 сарын 20-нд 90 000 төгрөг, 2017 оны 4 сарын 20-нд 90 000 төгрөг, 2017 оны 5 сарын 20-нд 90 000 төгрөг, 2017 оны 6 сарын 20-нд 90 000 төгрөг, 2017 оны 7 сарын 20-нд 90 000 төгрөг, 2017 оны 8 сарын 20-нд 90 000 төгрөг, 2017 оны 9 сарын 20-нд 90 000 төгрөг, 2017 оны 10 сарын 20-нд 90 000 төгрөг гэжээ.

 

         ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Зэлмэн Ноён” ХХК нь хариуцагч Г.Хулан, Н.Ганбаяр нарт  холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 900 000 төгрөг гаргуулах тухай   нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 900 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 900 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 90 000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 90 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 90 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 90 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 90 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 90 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 90 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 90 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 90 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 90 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

 

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.       

                                                                                                                         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Зэлмэн ноён” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Хулан, Н.Ганбаяр нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 900 000  төгрөг гаргуулахыг  хүссэн иргэний хэргийн хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 900 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 900 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 90 000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 90 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 90 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 90 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 90 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 90 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 90 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 90 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 90 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 90 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Зэлмэн ноён” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26 150 төгрөгний 13 075 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот дансаас 13 075  төгрөг, хариуцагч нараас 13 075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй. 

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            Д.ХУЛАН