| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2020/0156/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/30 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэнд,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Энхтөр,
Шүүгдэгч: Ц.А,
Шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А, Э.Б нарт холбогдох эрүүгийн 2029001140114 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд дарь эхийн 9-796 тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Цэен-Ойдовын Ариунболд /РД:ГЮ91070915/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.А, Э.Б нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг “Шанх Майнинг” ХХК-ийн эзэмшлийн зогсоолоос “Таван толгой шин” ХХК-ийн эзэмшлийн 06-87 ГЧ улсын дугаартай чиргүүл, 48-78 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж, бусдад 45.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А, Э.Б нарт холбогдох эрүүгийн 2029001140114 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ:
Гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө үнэн зөв өгсөн, тиймээс шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ:
Гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө үнэн зөв өгсөн, тиймээс шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай тогтоол /хх-ийн 1-3/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 21/,
-Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-36/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37/,
-Тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-41/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Энхманлайн өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Энхманлайн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-49/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Баасанжавын өгсөн мэдүүлэг /хх-ийн 50/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Дашнямын өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Саранцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Б гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-57/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.А гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-60/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Чойгийваанчигийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-63/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Мөнхцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 64/,
-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №TXY-620/014 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 66-68/,
-“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний №808 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан”, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 75-81/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 91-95/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.А яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 96-97/,
-Завхан аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 146-151/,
-Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №09 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 152-156/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144, 157-158/,
-Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай тогтоол /хх-180-181/,
-“Таван толгой шин” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхманлайн гомдол саналгүй тухай тайлбар /хх-191/,
-Шүүгдэгч Ц.А, Э.Б нарын “Автомашины хохирол төлсөн учир дахин шинжээч томилж үнэлгээ гаргуулах шаардлагагүй” гэсэн тайлбар /хх-204/,
-Иргэний нэхэмжлэгч Н.Чойгийваанчигийн “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” тухай тайлбар /хх-227/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Ц.А, Э.Б нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг “Шанх Майнинг” ХХК-ийн эзэмшлийн зогсоолоос “Таван толгой шин” ХХК-ийн эзэмшлийн 06-87 ГЧ улсын дугаартай чиргүүл, 48-78 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж, бусдад 45.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Энхманлайн өгсөн “...Манай компанийн эзэмшлийн 48-78 ӨМҮ улсын дугаартай цагаан өнгийн нордбенз маркийн чирэгч, 06-87 ГЧ улсын дугаартай цэнхэр өнгийн чиргүүлийн хамт 2020 оны 05 дугаар сарын 03-ны орой Цогтцэций сумын нутаг дэвсгэрт нүүрс тээврийн авто замын 2 дахь км-т байдаг “Шанх Майнинг” ХХК-ийн төлбөртэй зогсоол дээр тавьсан байж байгаад хулгайд алдагдсан хэрэгт компаниас намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан. Уг чирэгч машиныг чиргүүлийн хамт хүлээж авсан...уг машины чирэгч толгойг цагаан өнгөөр будсан, чиргүүлийн тэвшийг тайраад эргүүлж залгаж гагнасан, чиргүүлийн 12 дугуйнууд солигдсон муу дугуйнууд тавьсан, чиргүүлийн арын гэрэл дохио нэг нь байхгүй мөн чирэгчийн арын гэрэл дохио байхгүй, чиргүүлийн хаалганы нэг лоом түгжээ эвдэрсэн байна. Мөн улсын дугаар гэрчилгээ алга болсон байна. Иймд дээрх ажиллагаанд зарцуулах мөнгөн дүнг гэм буруутэй этгээдээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 43-47/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Тэгшбаярын өгсөн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Нүүрс тээврийн 8 дахь км-т айлын унаж явсан шаланз машинаа байрлуулсан байсан. Нүүрсний замын 8 дахь км-т байгаа айлуудыг нүүлгэж машинуудыг 2 дахь км-т нэгдсэн байрлуулах ажил явагдаж би өөрийн унаж байсан 23-78 ӨМҮ, найзын 48-78 ӨМӨ улсын дугаартай шаланз машинуудыг зөөвөрлөж нүүрс тээврийн замын 2 дахь км-т “Шанх Майнин” ХХК-ийн машины зогсоолд байрлуулсан. 2020 оны 05 дугаар сарын 03-ны орой 20-21 цагийн үед нүүрс тээврийн замын 2 дахь км-т засварын зогсоол дээр манай найз Баасанжав машиныхаа дугуйг янзлаад зогсож байхад 48-78 ӨМҮ улсын дугаартай нордбенз маркийн шланз машиныг нэг зүс танихгүй хүн унаад явж байсан” гэх мэдүүлэг хх-ийн 48-49/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Баасанжавын өгсөн “...Би 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нүүрсний уурхайгаас нүүрс ачуулаад нүүрс тээврийн замын 2 дахь км-т байрлах засварын газар 20 цагийн үед машиныхаа дугуйг янзлуулаад зогсож байхад таньдаг хүний 48-78 ӨМҮ улсын дугаартай шаланз машиныг зүс танихгүй хүн унаж ирээд засварын газрын хажууд ирж зогссон. Машин дээр очоод жолоодож явсан хүнээс “Ганболдын машиныг чи унаж байгаа юм уу” гэж асуухад хариу хэлэхгүй байхаар нь явсан. Тэгээд удалгүй засварын газрын ойролцоо запрушка ирээд Ганболдын машиныг унаж явсан хүнд дизель түлш зарсан. Удалгүй 48-78 ӨМҮ улсын дугаартай Ганболдын машиныг нөгөө танихгүй хүн унаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Дашнямын өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр би хамгаалагч Батболдын хамт үүрэг гүйцэтгэж байхад өдөр 14 цагаас хойш 48-78 ӨМҮ улсын дугаартай норбенз маркийн машиныг нэрийг нь санахгүй байна нэг жолооч унаж ирээд зогсоолд байршуулсан. 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэрийг нь мэдэхгүй танихгүй хүн хүлээж авсан. Сүүлд нь автомашин зогсоолын тооцооны хуудсыг үзэхэд М.Сүхээ гэсэн гарын үсэг зурсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Саранцэцэгийн өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 48-78 ӨМҮ улсын дугаартай норбенз маркийн машиныг зогсоолд байршуулаад автомашин автомашин зогсоолын тооцооны хуудас бөглөж өгдөг. 06-87 ГЧ улсын дугаартай чиргүүлийг оруулж тавьсан эсэхийг мэдэхгүй байна. Зогсоолын хуудсан дээр зөвхөн машины дугаарыг бичдэг. 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхээ гэх нэртэй хүн ирж 48-78 ӨМҮ улсын дугаартай машины 10 хоногийн 40.000 төгрөгийн тооцоог бэлнээр хийгээд машинаа аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Чойгийванчигийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр өгсөн “...над руу хэд хоногийн дараа залгаад за за нөгөө 5.000.000 төгрөг шилжүүлчих би буцаад авахаа болилоо гэсэн тэгэхээр нь би мөнгийг нь буцааж өгөөд машиныхаа гэрчилгээг нь Бямбадоржийн эхнэрийн нэр дээр шилжүүлж өгсөн. Тэгсэн 2020 оны 08 дугаар сард хулгайлсан машин гэдгийг нь мэдсэн. Би тэр машиныг улсын дугааргүй болохоор нь яагаад улсын дугааргүй байгаа юм бэ? гэхэд Бямбадорж надад би хятад компанид ажилладаг юм. Манай компанийн зарах машин байгаа юм гэж хэлсэн. Би хулгайн тээврийн хэрэгсэл гэж мэдээгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Б гэрчээр өгсөн “...Нордбенз маркийн машины зогсоолын мөнгийг нь төлөөд авсан...А бид хоёр хоорондоо ярьж байгаад шийдэлд хүрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Б яллагдагчаар өгсөн “...А бид хоёр хамт 5 дугаар сарын 03-ны өдөр Цогтцэций сум орж 2 дахь км-т очиж орой 21 цагийн үед машин тавьдаг хашаанд очиж хашаанд тавьсан хөлс 40.000 төгрөг төлж, 48-78 ӨМҮ улсын дугаартай машиныг аваад А жолоодуулж Цогтцэций сумын баруун талаар тойрч дан шороон замаар явсаар байгаад шөнө 4 цаг өнгөрч байхад ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 91-93/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.А яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нүүрс тээвэрт явж байгаад гэрээ дуусаад Улаанбаатар хот руу явсан. Э.Б над руу залгаад “Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу яваад ирье” гэсэн. Би Б 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ирсэн. Э.Б 48-78 ӨМҮ улсын дугаартай 06-87 ГЧ улсын дугаартай чиргүүлийн хамт аваад гараад ирсэн. Тэр үед би “Хоёулаа болъё эсхүл нэг дугуйг нь зараад зардлаа хийгээд буцъя” гэтэл Э.Б “Чи хийхгүй бол би хийе” гэсэн. Э.Б 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр машин худалдаж авах хүнтэй уулзаад машиныг зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.А яллагдагчаар өгсөн “...Би хамт явж байж муухай гэж бодоод юм хэлээгүй хамт явахаар болсон... АТМ-ээс 5 сая төгрөг авч надад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-620/014 дугаартай шинжээчийн “Nordbenz чирэгч толгой 1 ширхэг, хуучин 30.000.000 төгрөг, чиргүүл 1 ширхэг, хуучин 15.000.000 төгрөгийн үнэлгээтэй” гэх дүгнэлт /хх-ийн 66-68/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 808 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайланд: “эвдэрсэн эд ангиуд болох чиргүүлийн дугуй-12 ширхэг-4.200.000 төгрөг, зүүн хойд гэрэл-45.000 төгрөг, зүүн хойд дохио-35.000 төгрөг, зүүн хойд чиргүүлийн гэрэл-70.000 төгрөг, чиргүүлийн лоомон түгжээ- 80.000 төгрөг, чиргүүлийн тэвш-250.000 төгрөг, будах зардал-500.000 төгрөг, эд анги солих зардал-50.000 төгрөг, өнгө гаргах задал-100.000 төгрөг нийт 5.330.000 төгрөгийн үнэлгээтэй” гэсэн дүгнэлт /хх-ийн 75-76/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...шүүгдэгч нарын гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, шүүгдэгчид улсын яллагчийн санал болгосон ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан ба талууд шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос шүүгдэгч Ц.А, Э.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Ц.А, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор “Тавантолгой шин” ХХК-ийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр, иргэн Н.Чойгийваанчигийг иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Тавантолгой Шин” ХХК нь өөрийн эзэмшлийн 06-87 ГЧ улсын дугаартай чиргүүл, 48-78 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн 45.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг хулгайд алдсан болох нь “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-620/014 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-68/-ээр тогтоогдсон, хулгайд алдсан тээврийн хэрэгслээ 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Тавантолгой Шин” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхманлай нь хүлээн авсан болох нь хавтас хэргийн 38 дугаар хуудасд авагдсан “Тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгсөн тэмдэглэл”-ээр, дээрх тээврийн хэрэгслийн эд ангид 5.330.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 808 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан”-аар тогтоогдсон ба 5.330.000 төгрөгийн хохирлыг “шүүгдэгч нар нь бүрэн төлсөн тул манай компанийн зүгээс гомдол саналгүй” гэсэн “Тавантолгой Шин” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхманлайн тус шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн тайлбараар тус тус нотлогдон тогтоогдсон.
Иргэний нэхэмжлэгч Н.Чойгийваанчигт 10.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд Н.Чойгийванчигийн гэрчээр өгсөн “...би дансаар Бямбадоржийн эхнэрийн данс руу 10.000.000 төгрөг хийсэн. Би дансыг нь сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-63/-ээр тогтоогдож байгаа ба түүнд учирсан 10.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн, гомдол саналгүй болох нь иргэний нэхэмжлэгч Н.Чойгийваанчигийн “...шүүгдэгч Э.Б, Ц.А нараас 10 сая төгрөгийг хүлээн авлаа. Хохирол бүрэн төлөгдсөн тул цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй болно. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тус шүүхэд ирүүлсэн тайлбараар тус тус нотлогдон тогтоогдсон.
Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч “Тавантолгой шин” ХХК болон иргэний нэхэмжлэгч Н.Чойгийваанчиг нар нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Ц.А, Э.Б нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг “Шанх Майнинг” ХХК-ийн эзэмшлийн зогсоолоос “Тавантолгой шин” ХХК-ийн эзэмшлийн 06-87 ГЧ улсын дугаартай чиргүүл, 48-78 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж, бусдад 45.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.А урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-157/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Б хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж,
шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ариунболдыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Б хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.А, Э.Б нарыг “зан үйлээ засах“, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсэн болно.
Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цогт Чонос овогт Э,Б ,Б овогт Ц овогт А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.А хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, шүүгдэгч Э.Бямбадоржийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Б, Ц.А нарт “зан үйлээ засах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.А, Э.Б нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч “Тавантолгой Шин” ХХК-д 5.332.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч иргэн Н.Чойгийваанчигт 10.000.000 төгрөгийн хохирол тус тус төлсөн, шүүгдэгч нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч “Тавантолгой Шин” ХХК, Н.Чойгийваанчиг нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ц.А, Э.Б нар цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.А, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН