Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0040

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Õýðãèéí инäåêñ: 166/2021/0038

 

Äàðõàí-Óóë àéìàã äàõü ñóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Н.Идэр äàðãàëæ,

Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Д.Адъяа,

Улñûí ÿëëàã÷аар Аймгийн прокурорын газрын õÿíàëòûí прокурор Т.Дэлгэрмэнд,

Ø¿¿ãäýã÷ М.О, түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí òàíõèìä íýýëòòýé хèéсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр ç¿éëèéí 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðýãò Б  овогт М-ын О-т холбогдуулан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр èð¿¿ëñýí 2018003820030 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр õ¿ëýýí àâ÷ хянан хэлэлцэв.

 

Ø¿¿ãäýã÷èéí биеийн áàéöààëò:

 

Монгол Улсын иргэн, Б овогт М-ын О, /регистрийн дугаар: ............./, ...............оны .......... дугаар сарын ......... -ны өдөр ..............  аймгийн ............суманд төрсөн, 46 ...........настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....... , ................-ийн хамт ............  аймгийн ............ сумын .......... дугаар баг, ............. дүгээр гудамжны .......... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч М.О нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаан хад хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байсан иргэн П.Б-ын лангуун дээр тавьсан байсан Huawei Y-9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

Шүүгдэгч М.О нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаан хад хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байсан иргэн П.Б-ын лангуун дээр тавьсан байсан Huawei Y-9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О-ийн мэдүүлсэн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцэх зүйлгүй.” гýх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2018003820030 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл[1],

 

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл[2],

 

Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч ахлах дэслэгч Д.Энхтөрийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ...Т.У-аас хөх саарал өнгийн Huawei Y-9s маркийн IMEI:867679047803997 IMEI2:867679047832004 дугаартай гар утас 1 ширхгийг хураан авч П.Б-д хүлээлгэн өгөв. гэх эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл[3],

 

Хохирогч П.Б-ын мөрдөн байцаалтад 2020 оны 07 дугаар сарын 08, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 10 цагийн үед хамт ажилладаг Гандаваагийн хамт Дархан-Уул аймагт ирээд 20 цагийн үед Дархан сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Улаан хад хүнсний дэлгүүрээс албанд хэрэглэх ус, ундаа авч байхдаа өөрийн эзэмшлийн Huawei Y-9s маркийн гар утсаа лангуун дээр тавьж орхиод алга болгосон. Би гар утсаа Юнител компаниас 960,000 төгрөгөөр лизингээр авч байсан. Тэнд байсан хүмүүс лангуун дээр байсан утсыг чихэр авсан эмэгтэй аваад гарсан. Бор царайтай эмэгтэй байсан гэж хэлсэн. Би гар утсаа хүлээн авсан тул ямар нэгэн санал хүсэлт байхгүй.гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Ч.Г-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ерөө сумаас Дахан-Уул аймгийн Дархан суманд найз Б-ын хамт 11 цагийн үед ирсэн ба ажлаа амжуулж байгаад орой 18 цагийн үед Б зах, Шинэ орчин захын голд байрлах Улаан хад гэх нэртэй хүнсний дэлгүүр лүү орж хүнсний зүйл цуглуулсан. Тэгээд би тооцоо хийж дуусаад худалдагч залуугийн хойноос гарч авсан зүйлээ машиндаа ачуулж дуусаад буцаад ороход  Б Утсыг маань авсан уу гэж асуусан. Тэгэхээр нь Аваагүй гэж хэлсэн. Бид хоёр утсаа алга болсон гэдгийг мэдээд тэнд байсан хүмүүсээс асуухад худалдан авалт хийж байсан нэг эрэгтэй хүн Бор царайтай эмэгтэй хүн гар утас аваад гарч байсан гэж хэлсэн. Намайг авсан зүйлээ ачуулж дуусаад буцаж орох үед бор царайтай 50 орчим настай, бор өнгийн цэцгэн хээтэй цамцтай эмэгтэй хүн 2 уут чихэр давхарлаж бариад гарч байсан. Тэр хүн надад жаахан сэжигтэй санагдаж байсан.гэх мэдүүлэг[5],

 

Гэрч С.Ганзоригийн мөрдөн байцаалтад 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2020  оны 08 дугаар сарын дундуур санагдаж байна. “Ихэр могой” худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлах худалдааны төвийн 10-1 лангууны эмэгтэйгээс Huawei Y-9s маркийн цайвар цэнхэр өнгийн гар утас 530,000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл уг гар утас гэмт хэргийн замаар алдагдсан утас байсан бололтой цагдаагийн байгууллагад дуудагдан ирсэн. Надад тухайн үед шинэ гэж хэлээд зарсан. Би мөнгөө бэлнээр нь өгсөн. Манай охины барьж байсан Самсунг Ж7 маркийн гар утас дээр зөрүү өгсөн. Миний охины гар утсыг 130,000 төгрөгөөр үнэлж би бэлнээр 400,000 төгрөг өгсөн. Би худалдаж авсан гар утсаа буруу гарынх гэдгийг мэдээд надад утас зарсан эмэгтэй дээр очиж гар утасныхаа оронд Redme note-8 маркийн гар утас авсан болохоор надад учирсан хохирол байхгүй. гэх мэдүүлэг[6],

 

Иргэний нэхэмжлэгч Т.У-ын мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, иргэний нэхэмжлэгчээр 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тус тус мэдүүлсэн: ...Би 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байтал өдөр 14:00 цагийн орчимд 40 гаран насны ах эхнэр хүүхдийнхээ хамт ирээд Huawei Y-9s маркийн гар утас худалдан авах уу ах нь Мобикомоос авсан гэхээр нь үзтэл сэв зураасгүй, ажиллагаа хэвийн шинэ утас байхаар нь хэдэн төгрөгөөр өгөх вэ гэхэд 250,000 төгрөгөөр зарна гэхээр нь дансаар мөнгийг нь шилжүүлж худалдан авсан. Би уг гар утсыг 250,000 төгрөгөөр худалдан авч 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 530,000 төгрөгөөр зарсан. Би цагдаагийн газар утас хурааж авна гэхээр нь надаас гар утас худалдан авсан Ганзориг гэх ахад Redme note-8 маркийн гар утас өгч өөрөө Huawei Y-9s гар утсаа буцааж аваад цагдаад хураалгасан. гэх мэдүүлэг[7],

 

Капитал зууч ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ...иргэн П.Б-ын эзэмшлийн Huawei Y-9s  маркийн 128GB багтаамжтай гар утас /шинэ/ 1 ширхэг эд зүйл алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлтэд эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[8],

 

М.О-ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, яллагдагчаар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Би 2020 оны 07 дугаар сарын эхээр 18 цагийн үед санагдаж байна. Зах ороо хүнсний юм авах гээд шинэ зах ороод буцаж гарахдаа Улаан хад хүнсний дэлгүүрт орж цайны печень, варень, 3 ширхэг иштэй чихэр аваад гарах гэхэд лангуун дээр нэг утас байхаар нь аваад гарсан. Тэгээд тус гар утсыг гэртээ авч хариад дүү болох О-д машин дотроос олсон юм гэж хэлээд хэд хоногийн дараа Ихэр могой худалдааны төв дээр дүүгийн хамт очиж 250,000 төгрөгөөр зарсан. Би тухай өдөр дээгүүрээ цэнхэр өнгийн фудволк, цэнхэр өнгийн яак, цагаан өнгийн канттай даавуун өмдтэй, цагаан пүүзтэй явж байсан ба гартаа хөх өнгийн гялгар ууттай юм барьчихсан явж байсан. Би лангуун дээр байсан гар утсыг зарна гэж бодоод аваад гарсан. Миний үйлдэл буруу. гэх мэдүүлэг[9],

 

М.О-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас[10] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна.” гэв. 

Шүүгдэгч М.О болон түүний өмгөөлөгч Д.Золзаяа нар гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.О-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн   шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч М.О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Хохирогч П.Б нь эд зүйлээ биет байдлаар хүлээн авсан, иргэний нэхэмжлэгч Т.У нь  нь гомдол, саналгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч М.О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ын О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч М.О-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.О-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад çààñíààð шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

[1] Хавтаст хэргийн 9 тал

[2] Хавтаст хэргийн 10 тал

[3] Хавтаст хэргийн 16 тал

[4] Хавтаст хэргийн 22-25, 26-27 тал

[5] Хавтаст хэргийн 28-29 тал

[6] Хавтаст хэргийн 30 тал

[7] Хавтаст хэргийн 31-32, 39 тал

[8] Хавтаст хэргийн 41-42 тал

[9] Хавтаст хэргийн 36-37, 55 тал

[10] Хавтаст хэргийн 58 тал