| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2016/1554/И |
| Дугаар | 55 |
| Огноо | 2016-01-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 55
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******,******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 5 914 267 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор ******* төлж дуусгах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд
- Өмнөговь аймгийн Цогтцэций сум төв Цэций уул 0 тоотод байршилтай,*******,
- Өмнөговь аймгийн Цогтцэций сум төв Цэций уул 0 тоотод байршилтай талбайтай,*******,
- Өмнөговь аймгийн Цогтцэций сум төв Цэций уул 0 тоотод байршилтай тапбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /УБД-00000000/,
- Өмнөговь аймгийн Цогтцэций сум төв Цэций уул 0 тоотод байршилтай талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар /УБД-00000000000/,
- Өмнөговь аймгийн Цогтцэций сум төв Цэций уул 0 тоотод байршилтай, 44.4 мкв тапбайтай граж /УБД-0000000000000/ ,
- Өмнөговь аймгийн Цогтцэций сум төв Цэций уул 0 тоотод байршилтай,, гэр бүлийн хэрэгцээний газар /УБД-0000000000/ зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус шийдвэр гүйцэтгэх албанд албадан дуудлага худалдаанд оруулж төлбөрийг барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч нараас 237 521 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 521 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ