| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2021/0062/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0073 |
| Огноо | 2021-04-02 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0073
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Хэргийн индекс: 166/2021/0062/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,
Иргэдийн төлөөлөгч Д.Алтантуяа,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч А.Б нарыг îðîëöóóëàí тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Х... овогт А...-н Б...-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000000013 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хянан õýëýëöлээ.
Ø¿¿ãäýã÷ийн биеийн áàéöààëò:
Монгол Улсын иргэн, Х... овогт А...-н Б..., /РД:.../, 1995 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн ... тоотод оршин суух хаягтай, урьд:
-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 15,000 төгрөг хурааж, 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
-3 удаагийн ял шийтгүүлтэй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “SKY” зочид буудалд хувийн маргааны улмаас иргэн Н.Э хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн хажуу ханан дахь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн цоорол, хэвлийн хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 30-ны орой “Скай” зочид буудалд байхад хохирогч эхлээд орж ирээд 6 номерын өрөөнд маргасан. Над руу зурагт авч шидсэн. Тэгээд У гэж найз нь салгаад аваад явсан. Тэгээд дахиад 1 цаг гаруйн дараа 1 цаг орчим хаалга нүдсэн. Тэгээд би тэсвэр алдаад онгойлгосон. Орж ирээд шууд над руу дайрсан. Би төмс арилгадаг хутга байсан юм. Тэгээд ноцолдож байгаад тийм зүйл болсон. Хохирогчийг сайн таньдаггүй. Өмнө нь намайг “Диди” баарны гадаа байхад ирээд юм ярьж байсан. Би танил ахтай уулзаад зогсож байхад ирээд маргалдах гээд байсан. Тухайн өдөр хохирогчийг орж ирэхэд би хоол хийх гээд төмс арилгаад сууж байсан. Хохирогчийн бөөрний хавьцаа хутгалсан.” гэв.
Эрүүгийн 2118000000013 дугаартай эрүүгийн хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2],
Эд мөрийн баримт хураан авсан болон хохирогч Н.Э өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн: “...үзлэгээр хар өнгийн ноосон материалтай малгайтай цамц, саарал өнгийн даавуун материалтай Hash tag this гэсэн бичигтэй доод хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон фудволк байв. Хар өнгийн даавуун малгайтай өмд, ногоон эрээн өнгийн даавуун өмд, ягаан өнгийн эрэгтэй хүний дотуур хувцас, LA гэсэн бичигтэй цэнхэр өнгийн малгайтай цамц, улаан өнгийн дээд хэсгээрээ цэнхэр өнгийн оруулгатай хантааз зэргийг хураан авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[3],
Хохирогч Н.Э-н мөрдөн байцаалтад 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байтал миний найз Золбаяр уулзъя гээд залгахаар нь дэлгүүрээс 4 ширхэг 0,5 литрийн Сэнгүр пиво аваад байрны гадаа уулзсан. Тэгээд пивоо ууж дуусаад юм яриад зогсож байхад манай хуучин байрны ах Соёмбо залгаад микрт хүрээд ир гэхээр нь Золбаярын хамт SKY буудлын гадна очоод хаалгыг тогшиход Б гэх зүс таних залуу хаалга нээж өгсөн. З бид хоёрыг буудал руу ороход үүдний өрөөнд С, Б хоёр пиво ууж байсан. Тэгсэн Б намайг том өрөөнд байхад хэл амаар өдөөд маргалдаж намайг жижиг өрөө рүү дагуулаад орсон. Тэгснээ намайг дарж аваад орон дээр унагаж миний дээр гарч зогсоод намайг хэл амаар доромжлоод байсан. Тэр үед өрөөнд У орж ирээд Б бид хоёрыг салгаж байхад үүдний өрөөнөөс С, З хоёр орж ирээд биднийг салгасан. Тэгээд З, У бид гурав буудлаас гараад дэлгүүрийн гадаа зогсож байгаад би У-ыг ариун цэврийн өрөөнд маскаа мартсан байна. Чи буудлаас аваад ирээч гэж хэлсэн чинь У миний маскыг авчирч өгөөд гэр лүүгээ явсан. Тэгээд З бид хоёр дэлгүүрийн гадаа зогсож байхад манай найз Н нэг оргилуун дарстай ирсэн. Тэр дарсыг нь бид гурав ууж дуусгаад буцаад “SKY” буудал руу орсон. Намайг буудлын хаалгыг тогшиход Б хаалга нээгээд нэг гараа миний мөрөн дээр тавиад явж байхдаа жижиг шар иштэй хутгаар миний хэвлий орчим нэг удаа хатгасан. Тухайн үед би орны хажуу руу унасан. Тэгсэн чинь З, Н хоёр биднийг салгаж намайг аваад явсан. Тэгээд би эмнэлэгт очиж хагалгаа хийлгэсэн.” гэх мэдүүлэг[4],
Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай байгууллагын салбарын хурал болоод би 2020 оны шилдэг теллер болсон ба хурал тараад гэртээ хариад хувцсаа солиод байж байтал манай найз Э над руу залгаад хүрээд ир гэхээр нь Э-ийн гэрт очиж уулзаад бид хоёр нэг шил оргилуун дарс аваад байж байтал Э надад “Э, З хоёр микрт байна гэж байна. Тийшээ очих уу” гэхээр “За тэгье” гэж хэлээд хамт явсан. Э бид хоёрыг микрийн буудлын тэнд 12 дугаар байрны хажууд явж байхад Э, З хоёр дэлгүүрийн надаа нэг пиво уугаад зогсож байсан. Э бид хоёр З, Э хоёр дээр очоод дэлгүүрээс авсан оргилуун дарсаа уух гэж байхад Энхтөр надад нь ажил гарлаа гээд явсан. Тэгээд З, Э бид гурав дэлгүүрийн хажуугийн орц руу ороод оргилуун дарсаа хувааж уучхаад гэр лүүгээ явах гэж байхад Э хажуугийн орц руу ороод SKY буудлын хаалгыг тогшсон. Золбаяр бид хоёр Э-ын араас дагаад орц руу ороход буудлын хаалгыг А.Б нээгээд Э-ыг татаж оруулсан. Тэгэхээр нь бид араас нь ороход А.Б Н.Эыг нэг гараараа толгойг нь дараад гэдэс рүү нь цохих шиг харагдсан. Тэгээд Золбаяр очоод тэр хоёрыг салгаад би араас нь гүйцэж очоод А.Б-г татаад ахын дүү ингэж болохгүй гэхэд А.Бгийн гарт хутга байсан. Тэгээд З Н.Э-г аваад гартал Н.Э надад “А.Б намайг сая хутгалчихлаа” гэж хэлсэн. Н.Э А.Б-г цохиж зодоогүй.” гэх мэдүүлэг[5],
Гэрч Д.С-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн: ”...2020 оны 12 дугаар сарын 30-ны өглөө өөрийн ажиллуулдаг SKY буудалд очиход А.Б буудалд хоол хийж байхаар нь буудлаа шалгаад гараад явсан. Тэгээд орой нь гэртээ амарч байхад А.Б над руу залгаад “Та яаралтай ирэх хэрэгтэй байна.” гэж хэлсэн. Тэгэхээр нь буудал дээр ирэхэд цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийж байсан. Юу болсон талаар нь асуухад А.Бг хүн хутгалсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[6],
Гэрч Г.З-ын мөрдөн байцаалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн: “...Би өнөөдөр 21 цагийн үед найз Н.Этой төмөр замын 16 дугаар байрны ард уулзаж байгаад 22 цагийн үед микрт Соёмбо гэх залуутай очиж уулзсан. Соёмбо нь Дархан сумын 8 дугаар багт байрлах “SKY” гэдэг жижиг буудалд дуудсан. Тэгээд буудал руу орсон чинь С, Б гэх залуутай хамт согтуу байсан. Тэгсэн Б гэдэг залуу өмнө нь Н.Э-той маргалдаж байсан асуудлаа яриад буудлын нэг өрөөнд Н.Э-той орсон. Тэгснээ хоорондоо маргалдаад байхаар нь С бид хоёр ороод салгасан. Би Н.Э-ыг тэр буудлаас авч гараад буцаад ортол Б Н.Э-ыг барьж аваад хутга гаргаж ирээд далайсан Тэгээд би Б-н хутгатай гартай нь ноцолдсон ба би Н.Э-ыг түлхээд гарсан. Гэтэл Н.Э эвгүй байгаад байхаар нь харсан чинь Н.Э-ын гэдэс хавиас цус гарч байсан. Тэгэхээр нь Н.Э-д “Чамайг хутгаар хатгасан байна” гэж хэлээд замаас такси аваад Нэгдсэн эмнэлэгт очсон. Б Н.Э-той ноцолдож байхдаа хутгаар хатгасан. Хэдэн удаа хатгасан гэдгийг нь хараагүй.” гэх мэдүүлэг[7],
Гэрч Ш.Б-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 12 дугаар сарын 31, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагийн орчимд “SKY” буудалд найз А.Б болон түүний эхнэр У, охин Ц нарын хамт байж байсан. Удалгүй 12 цаг 30 минутын үед С гэх залуу Сэрүүн нэртэй хоёр сав пиво гаднаас авч орж ирсэн. Түүнийг С, А.Б бид гурав хувааж уусан. Би гурав нийлээд 4 сав пиво уугаад би унтсан. Намайг сэрэхэд танихгүй хоёр залуу ирсэн байсан ба тэр залуусыг С дуудсан байсан. Танихгүй хоёр залуугийн намхан залуутай нь манай найз А.Б зургаан номерын өрөөнд маргалдсан. Тэр хоёрыг Уламбаяр бид хоёр салгаж Уламбаяр тэр хоёр залуутай хамт гараад явсан. С ахыг удалгүй араас нь “Та одоо удахгүй гэртээ харь гээд гаргаж явуулаад А.Б бид хоёр үлдсэн. 40 минут орчмын дараа нөгөө жижиг биетэй залуу хоёр найзтайгаа буцаад орж ирээд А.Бг “Мангар бацаан минь” гэж хэлээд маргалдаж тэр залуу А.Бг долоон номерын өрөө рүү түлхэж орсон. А.Б тэр залууг ор луу түлхэж унагаахад архины шил бариад дайраад байсан. Тэгээд тэр залууг ирсэн хоёр залуу дагуулаад гарсан. гарсных нь дараа цонхоор харахад тэр гурав явахгүй эвгүй байдалтай сууж байсан. А.Б уучлаарай гэж хэлээд байсан. Гадаа сууж байсан гурван залуугийн хоёр нь нөгөө залууг түшээд явсан. Тэгээд А.Б руу харахад хутга бариад зогсож байсан. Хэрэг гарах үед SKY буудалд би А.Б болон Н.Э, Золбаяр, Нямдаваа нар байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй.” гэх мэдүүлэг[8],
Гэрч С.Уламбаярын мөрдөн байцаалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 21 цагийн орчим гэрээсээ гараад Чоглоонамжилтай уулзана гэж ярьчхаад явж байхдаа найз А.Бгийн жижүүр хийдэг “SKY” буудалд очсон. А.Б дээр очиход А.Б С гэх зүс таних залуутай архи ууж байсан. Би тэр хоёртой суугаад юм ярьж байхад Соёмбо надад архи хийж өгөхөөр нь тэр хоёрт “Аав согтуу байгаа. Би очиж машиныг нь барих ёстой” гэж хэлээд архинаас нь уугаагүй. А.Б С хоёр юм ярьж байгаад А.Бгаас С чи Н.Э гэж мэдэх үү гэж асуусан чинь А.Б мэднэ. Яасан гэхэд С Зүгээр зүгээр гэж хэлээд С Н.Э руу залгаад микрт байна хүрээд ир гээд ирэхгүй бол залгаад салахгүй шүү. Ирээрэй гээд утсаа тасалсан. Би тэр хоёр аав руу явчхаад ирэх хэрэгтэй байна гэж хэлээд гараад явсан. Би тэр буудлаас гараад Н.Эыг ирэхийг хүлээсэн боловч гадаа хүйтэн байсан болохоор хажууд орцонд хүлээж байгаад Н.Эыг ирэхээр нь С А.Б хоёр дээр оруулахгүй гэж бодоод хүлээж байсан юм. Энэ хэд яг зодолдох байх гэж бодоод Н.Эыг авах санаатай байсан юм. Хэсэг хугацааны дараа Н.Э ирчихсэн байсан ба дуу нь гараад байхаар нь буудлын хаалгыг тогшиход Н.Э Золбаяр гэх залуутай ирсэн байсан. Н.Э А.Б хоёр зургаан номерын өрөөнд сууж байхаар нь би ороход А.Б намайг гарч бай бид хоёрт ярих юм байна гэж хэлэхээр нь гараад хаалгыг нь хаахад Н.Э А.Б хоёрын дуу чангараад байхаар нь буцаж ороход Н.Э А.Б хоёр зууралдаад нэг нэгнээ цохиод авсан. Тэр хоёрыг салгаад Золбаяр Н.Эыг аваад гарсан. Би Н.Э Золбаяр хоёрын араас гарсан. Гэтэл Н.Э маскаа үлдээсэн байна аваад ир гэхээр нь буцаж ороод Н.Эын маскыг аваад Н.Эод өгөөд явсан.” гэх мэдүүлэг[9],
Гэрч С.С-н мөрдөн байцаалтад 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад А.Бгийн жижүүр хийдэг “SKY” буудалд очсон. Намайг буудалд ороход А.Б нэг найзтайгаа байсан. Тэгээд бид гурав пиво хувааж уугаад дуусч байхад А.Б гарч дэлгүүрээс нэмж нэг том пиво аваад тэрийг нь уусан. Би пиво ууж байхдаа өөрийн гар утсаар танил дүү болох Н.Э руу залгаад пиво уух уу гэсэн юм. Микрт хүрээд ир гэсэн чинь Н.Э за гээд утсаа тасалсан. Тэгээд удалгүй гаднаас Н.Э, Золбаяр хоёр орж ирсэн. Тэгээд пиво уугаад сууж байхад Н.Э, А.Б хоёр хоорондоо маргалдаад нэг нэгнээ доромжлоод байсан. Тэр хоёр маргалдаж байгаад нөгөө өрөө рүү орсон. Тэгсэн хаалга тогшоод нээсэн чинь Уламбаяр орж ирсэн. Нөгөө өрөөнд А.Б, Н.Э хоёрын дуу чимээ чанга гараад байхаар нь ороод хартал тэр хоёр бие бие рүүгээ дайрсан байдалтай байхаар нь бид хоёр салгаад, би А.Бг аваад Уламбаяр, Золбаяр хоёр Н.Эыг аваад гарсан. Тэгээд би А.Бг тайвшруулж байгаад 22 цагийн үед байх гэр лүүгээ ороод амарсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Н.Эыг тэр шөнө А.Бд хутгалуулсан талаар нь мэдсэн.” гэх мэдүүлэг[10],
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дугаартай “...Наранцэцэг овогтой Н.Эын биед зоригийн биед хэвлийн зүүн хажуу ханан дахь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн цоорол, хэвлийн хөндийн цусан хураа, хэвлийд хагалгаа хийж сэмж тайран, бүдүүн гэдэсний цоорлыг оёсон хагалгааны дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Н.Н.Эын биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын З.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Н.Н.Эын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[11],
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[12],
Шүүгдэгч А.Бгийн мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг[13],
Шүүгдэгч А.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14], шийтгэх тогтоолын хуулбар[15], хохирогч С.Г-ийн эмчилгээний зардлын баримтууд[16], хувийн байдалтай холбоотой баримт бичиг[17] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “SKY” зочид буудалд хувийн маргааны улмаас иргэн А.Б Н.Э-ыг хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн хажуу ханан дахь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн цоорол, хэвлийн хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч А.Б-гийн зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч А.Б болон түүний өмгөөлөгч Ө.Ө нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгч А.Бг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай байна” гэж дүгнэжээ.
Гэмтлийн хүнд зэрэгт: “гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл” хамаарах ба хохирогч Н.Э-ын биед учирсан хэвлийн зүүн хажуу ханан дахь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн цоорол, хэвлийн хөндийн цусан хураа бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 3.1.11 дэх хэсэгт заасан хүнд гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна. Хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлээгүй бол амь нас нь хохирох аюултай нөхцөл байдалд байжээ.
“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болох ба шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ хүйтэн зэвсэг буюу хутга хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Бд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч А.Бг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Хохирогч Н.Э нь эмчилгээний төлбөрт 746.650 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирол нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирол төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Бд 6 жилийн хугацаагаар хорих оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ө санал дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 4 сар 10 хоногийн хорих ял оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч А.Бгийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн малгайтай цамц 1 ширхэг, саарал өнгийн даавуун Hash tag this гэсэн бичигтэй богино ханцуйтай цамц 1 ширхэг, хар өнгийн даавуун материалтай өмд 1 ширхэг, ногоон өнгийн даавуун өмд 1 ширхэг, ягаан өнгийн дотуур хувцас 1 ширхэг, цэнхэр өнгийн LA бичигтэй малгайтай цамц 1 ширхэг, улаан өнгийн хөх оруулгатай хантааз 1 ширхэг, шар өнгийн иштэй, 19 см урттай, ажлын хэсэг нь 9 см, бариул 10 см урт хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч А.А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт А-ийн А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Бд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 17, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн малгайтай цамц 1 ширхэг, саарал өнгийн даавуун Hash tag this гэсэн бичигтэй богино ханцуйтай цамц 1 ширхэг, хар өнгийн даавуун материалтай өмд 1 ширхэг, ногоон өнгийн даавуун өмд 1 ширхэг, ягаан өнгийн дотуур хувцас 1 ширхэг, цэнхэр өнгийн LA бичигтэй малгайтай цамц 1 ширхэг, улаан өнгийн хөх оруулгатай хантааз 1 ширхэг, шар өнгийн иштэй, 19 см урттай, ажлын хэсэг нь 9 см, бариул 10 см урт хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
[1] Хавтаст хэргийн 4-13 тал
[2] Хавтаст хэргийн 84-88 тал
[3] Хавтаст хэргийн 21, 22-23 тал
[4] Хавтаст хэргийн 25-28 тал
[5] Хавтаст хэргийн 35 тал
[6] Хавтаст хэргийн 38-40 тал
[7] Хавтаст хэргийн 41-42 тал
[8] Хавтаст хэргийн 43-44, 46 тал
[9] Хавтаст хэргийн 47-48 тал
[10] Хавтаст хэргийн 50-51 тал
[11] Хавтаст хэргийн 57-58 тал
[12] Хавтаст хэргийн 62-68 тал
[13] Хавтаст хэргийн 81-83 тал
[14] Хавтаст хэргийн 116 тал
[15] Хавтаст хэргийн 117-126 тал
[16] Хавтаст хэргийн 82-86 тал
[17] Хавтаст хэргийн 87-88, 91-95 тал