Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0077

 

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Õýðãèéí инäåêñ: 166/2021/0075

 

Äàðõàí-Óóë àéìàã äàõü ñóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Н.Идэр äàðãàëæ,

Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà М.Алтантуяа,  

Улñûí ÿëëàã÷аар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч Ж.Туяа íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí òàíõèìä íýýëòòýé хèéсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðýãò Ю овогт Л-ийн Н-т холбогдуулан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр èð¿¿ëñýí 2118000000087 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан õýëýëöëýý.

 

Ø¿¿ãäýã÷ийн биеийн áàéöààëò:

 

Монгол Улсын иргэн, Ю овогт Л-ийн Н /регистрийн дугаар:.............. /, .............  оны ...........  дүгээр сарын .........-ний өдөр ............... аймгийн ........... суманд төрсөн, ........ настай, эмэгтэй, яс үндэс халх, мэргэжил боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....... , нөхөр ....... дүүгийн хамт ..........  аймгийн ........ гол сумын Дархан багийн ...............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Л.Н нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ........... аймгийн ......... гол сумын .......... тоот хашаанд иргэн Б.С-ын гээгдүүлсэн Самсунг А10S маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт õîëáîãäæýý.  

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Л.Н-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Шүүгдэгч Л.Н нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ............  аймгийн ............ гол сумын ...........  тоот хашаанд иргэн Б.С-ын гээгдүүлсэн Самсунг А10S маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан  тэмдэглэл[1],

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл[2],

 

Хохирогч Б.С-ын хэрэг бүртгэлтэд 2021 оны 02 дугаар сарын 23, 03 дугаар сарын 09, 04 дүгээр сарын 02-ны өдөр өдөр тус тус мэдүүлсэн: ...Би 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн үед .......... гол сумын .............  тоот гэртээ байж байтал манай хуурай дүү болох М над руу залгаж Н-ийнд архи ууж байна. Та хүрээд ирээч гэж хэлэхээр нь очиж архи уугаад шөнийн 00 цагийн үед гэртээ хариад унтаад сэрэхэд гар утас маань алга болсон байсан. Миний төрсөн охин болох Хулан дугаар руу минь залгахад дуудаж байгаад 23 цагт холбогдохоо байсан. Нандиагийнд очиход М, түүний эхнэр Т, Н, Г, З нар байсан. Би алдсан гар утсаа 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Мобикомын Шарын гол сумын салбараас сард 48,000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр худалдаж авсан. Үндсэн үнэ нь 469,000 төгрөг. Миний гар утас Самсунг А10 маркийн хар хөх өнгөтэй гадуураа бор өнгийн хавтастай байсан. Би Н-ийнд архи уусны маргааш утсаа алга болгочхоод Н-аас асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Би өөрийн гээгдүүлсэн гар утсаа буцаан хэвийн хүлээж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Г.М-ын хэрэг бүртгэлтэд 2021  оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: ...Би 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагт найз Н-ийн 99399137 дугаарын утас руу залгаж эхнэр бид хоёр танайд очъё. Хамт нэг шил архи ууя гэхэд Н зөвшөөрсөн тул эхнэр болох Э-ийн хамт 0.75 литрийн Хараа архи аваад найз Г-тай таарч хамт явахаар болсон. Дархан баг Тосгоны 1 дүгээр гудамжинд байдаг Намир хүнсний дэлгүүрийн урд Н, С нартай уулзаад ................... тоотод очиж архи ууцгаасан. Би архиа ууж дуусгаад 22 цагийн үед унтаж 00 цагийн үед сэрэхэд хамт архи ууж байсан хүмүүс яваад Н ганцаараа сууж байсан. Тэгээд би тэндээс гараад гэртээ харьсан. гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Т.Э-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: ...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 21 цагийн орчимд нөхөр М-ын хамт явж байгаад найз Н руу залгаад гараад ирээч хамт нэг шил архи ууя гэхэд Н зөвшөөрсөн. Түүнийг хүлээгээд байж байтал манай нөхрийн хуурай ах болох С, Г гэх хоёр залуу гараад ирсэн. Мөн удалгүй Н ирсэн. Тэгээд бид нар хамт ..............  баг ................  тоот Н-ийн гэр лүү явцгааж Хараа нэртэй архи хувааж уугаад сууж байтал 22 цагийн үед З А нар ороод ирсэн байсан. Тэгээд бид нарын ууж байсан архи дуусаж Ганаа ах, Зоригоо нар 00 цаг 30 минутын үед гэр лүүгээ явлаа гээд гараад явсан. Удалгүй З буцаж ирээд А-г хүргэж өгнө гээд аваад явсан. Харин С ах гэр лүүгээ явахгүй гээд суугаад байсан. Би согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн бололтой нэг мэдсэн гэртээ ирсэн байсан. Манай нөхөр миний араас 02 цагт ирсэн. Содоогийн гар утас нь бор өнгийн хавтастай, жижиг хэмжээтэй гар утас байсан. З, Г, А нар С ахын гар утсыг бариад гарсан гэж бодохгүй байна. гэх мэдүүлэг[5],

 

Насанд хүрээгүй гэрч Б.Н-Э-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед ...........  гол сумын ............ баг .............  тоот хашаандаа цасаар бөмбөг хийж байтал манай байшингийн хажууд цасан дунд бор өнгийн хавтастай дөрвөлжин хэлбэртэй гар утас хэвтэж байхаар нь аваад Н эгчид оруулж өгсөн. Би тэр утсыг олоод С ахын утас юм шиг байна, Н эгчид өгвөл С ахад өгөх байх гэж бодсон.гэх мэдүүлэг[6],

 

Капитал зууч ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “...иргэн Б.С-н эзэмшлийн 2020 оны 09 дүгээр сард үйлдвэрлэсэн Самсунг А-10s маркийн 32GB багтаамжтай гар утас /хэрэглэж байсан/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг байна. шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[7],

 

Цагдаагийн мөрдөгч, дэслэгч Б.Болор-Эрдэнийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ...Бор шаргал өнгийн хавтастай, дэлгэц нь хагарал, цууралгүй, арын хэсэг нь цэнхэр өнгөтэй, 15х8 сантиметр хэмжээтэй Самсунг А10S маркийн гар утас 1 ширхгийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг 10 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв. гэх эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл[8],

 

Цагдаагийн мөрдөгч, дэслэгч Б.Болор-Эрдэнийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ...Бор шаргал өнгийн хавтастай, дэлгэц нь хагарал, цууралгүй, арын хэсэг нь цэнхэр өнгөтэй, 15х8 сантиметр хэмжээтэй Самсунг А10S маркийн гар утас 1 ширхгийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минутад хүлээлгэн өгөв. Хүлээн авсан хохирогч Б.Содбаяр. гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл[9],

 

Л.Н-ийн хэрэг бүртгэлтэд гэрчээр 2021 оны 03 дугаар сарын 12, яллагдагчаар  2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тус тус  мэдүүлсэн: ...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн үед ..............  гол сумын ........... багийн ................  тоотод гэртээ байж байтал манай найз М болон Т нар над руу залгаад Танайд очиж нэг шил архи уучихъя гэж залгахаар нь зөвшөөрч Т, М нарыг гэрийнхээ доод талын автобусны буудал дээр хүрээд ир гэхээр нь яваад очтол Г гэх залуутай хамт байсан. Тэгээд манай гэр лүү явж байтал гудамжны үзүүрт С ах халамцуу таарч манайх руу явсан. Бид манайд 0,75 литрийн Хараа архи уугаад гэр гэрүүгээ явцгаасан. Маргааш өглөө нь 07 цагийн үед С ах манай гэрт ирээд гар утас алга болчихлоо. Танай гэрт байна уу гэж асуусан. Тухайн үед гар утас надад байгаагүй тул мэдэхгүй гээд явуулсан. Гэтэл маргааш нь манай төрсөн дүүгийн охин Н-Э хашаанд тоглож байгаад бор өнгийн хавтастай гар утас олж надад өгсөн. Би Содоог намайг хулгайч гэж бодно гэж айгаад өгөөгүй юм. Би уг гар утсыг 15 хоног орчим өөртөө байлгасан. Гар утсыг нь өөрөө буцааж өгөөгүй нь миний буруу. гэх мэдүүлэг[10],

 

Л.Н-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас[11] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч Ж.Туяа нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон торгох ялыг оногдуулж өгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Н-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Л.Н-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас буюу бага хэмжээнээс дээш буюу 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 45,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Н нь хохирогчийн эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, ýä ìºðèéí áàðèìòààð õóðààãäаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ю овогт Л-ийн Н-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 45,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад çààñíààð шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 2, 3 тал

[2] Хавтаст хэргийн 4 тал

[3] Хавтаст хэргийн 8, 11, 13 тал

[4] Хавтаст хэргийн 15 тал

[5] Хавтаст хэргийн 17 тал

[6] Хавтаст хэргийн 22 тал

[7] Хавтаст хэргийн 27, 28 тал

[8] Хавтаст хэргийн 32 тал

[9] Хавтаст хэргийн 33 тал

[10] Хавтаст хэргийн 25, 41 тал

[11] Хавтаст хэргийн 49 тал