Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/118

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгч *************өмгөөлөгч Д.Буяндалай,

Шүүгдэгч *************өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Шүүгдэгч Б.Батхүү, *************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************нарт холбогдох эрүүгийн 2038000000447 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 39-01 тоотод хохирогч *************толгой хэсэгт модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч *************нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 39-01 тоотод  хохирогч *************толгой хэсэгт модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *************нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 39-01 тоотод хохирогч *************толгой хэсэгт модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч *************нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 39-01 тоотод хохирогч *************толгой хэсэгт модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000447 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.   

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*************найз ************* нь бид нар руу томроод бас 3 эмэгтэй нь явах гэж байхад нь би хувцсаа тавиад суугаач гэсэн чинь үнэтэй куртик шүү, урав гээд тэгэхээр нь 300.000 төгрөгийн куртик юм байгаа биз гээд хэлсэн чинь ************* нь чи миний найзыг 300.000 төгрөгийн янхан гэж хэллээ гээд намайг цохихоор нь би цохиулчхаад юм яриагүй гэрээс нь гарч байхад зөрөөд Бямбахүү орох үед нь ************* андуураад цохисон юм шиг байна лээ. Тэгээд яаж байгаа юм гээд гадаа байж байхад Мөөгий нь ирээд намайг өшиглөсөн. Бямбахүү, *************, Мөөгий 3 хашааны гадаа буланд зогсож байхаар нь би зодолдож байна гэж бодоод очоод харанхуйд хэн гэдгийг нь мэдэхгүй нэгийг нь цохисон. Тэгээд тухайн үед тэр 3 хүүхэн хажууд байж байгаад *************, Мөөгий хоёрыг аваад байшин руу орсон. Би гайгүй юу гэж асуух гээд очих үед Мөөгий нь маргааш өглөө уулзъя гээд хэлэхээр нь бид нар яваад өгсөн. Өглөө нь уулзаад тархи хагарсан байна гэхээр нь Жаргалан эмнэлэг рүү авч очоод үзүүлээд оёдол тавиулсан. Маргааш нь уулзах үед Мөөгийг гайгүй юу яаж байна гэсэн чинь толгойны зураг авхуулах юм байна гэхээр нь толгойны зургийг нь авхуулсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гадаа гараад ************* ************* хоёр маргалдаад байж байхад манай дүү Бямбахүүг найз Бааска нь авах гэж ирээд хашааны гадаа байж байсан. Мөөгийгийн найз ************* нь манай дүү Бямбахүүг цохиод хашааны буланд ноцолдож байсан. Намайг хашааны үүдэнд гарч ирэх үед Мөөгий нь *************хөөсөн гүйж явсан...Манай дүүг зодож байна гэж бодоод очоод хугарсан 2 жижиг мод байхаар нь нэгийг нь аваад *************ийг цохих гэж байгаад андуураад дүү Бямбаагийн тохой руу цохиод эргээд харсан чинь Мөөгий гүйж ирээд боль хөгшөөн гээд гараа өргөөд гүйж ирж байхад нь модоо шидсэн чинь Мөөгийгийн хөл рүү оносон. Мөөгий найзыгаа цааш нь авч яваад намайг Бямбахүү Батхүү ах боль гэж хэлээд намайг цааш нь аваад явсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг

Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Прокурорын зөвшөөрөл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-8-р хуудас)

Хохирогч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...************* манай гэрт ирчхээд манай найзуудыг доромжлох эрх байхгүй шүү та нар зайлцгаа гэж хэлсэн. ************* Баатараа хоёр нэг нэгнийгээ цохиод салсан. Тэгээд Бямбахүү манай найз ************* бид хоёроос уучлалт гуйгаад одоо найзуудыгаа аваад явлаа гэж хэлээд удалгүй араас Баатараа нь миний толгой руу модоор цохиод мод нь хугарсан чинь таксины жолооч хугарсан модыг нь аваад *************ийг цохисон. Мөн миний хөл рүү цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-13, 92-93-р хуудас),

Хохирогч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай эмэгтэй найзуудыг янхан гичий гэх мэт үгээр доромжлоод байхаар нь би Бямбахүүд чи одоо найзуудыг маань доромжлуулах гэж хүн авчирсан юм уу одоо аваад яв гэсэн чинь Бямбахүү миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би зөрүүлээд зүүн шанаа хэсэгт нь цохисон. Тэгээд бид 2 салаад Бямбахүүгийн жижиг биетэй буржгар үстэй залуу манай найз Мөнх-Эрдэнийн толгойн тус газарт нь модоор цохисон. Тэр үед цохисон мод нь хугараад тухайн модны хугархай хэсгээр намайг өндөр биетэй хар бараан хувцастай туранхай залуу (Батхүү) миний толгойн зүүн шанаа хэсгээс хөмсөг хацар нүд дагуулж хүчтэй нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 97-99-р хуудас),

Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Батхүү ах Баатар гээд найзын хамт 1 дүгээр хороонд ************* гэдэг айлд очих үед тэднийд Мөнх-Эрдэнэ, ************* хоёр 3 хүүхэнтэй хамт тавуулаа байсан...Хэсэг хугацааны дараа би буцаад орох гэж байхад *************, ************* Батхүү,                      Мөнх-Эрдэнэ ах нар зөрөөд гарч ирээд ************* намайг цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгтэл Мөнх-Эрдэнэ ах бид хоёрыг салгаад би ************* ахтай эвлэрээд тэврэлдээд зогсож байхад манай найз Баатараа мод авч ирээд Мөнх-Эрдэнэ ахыг цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-20-р хуудас),

Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Мөөгий, Бямбаа, Ээгий, Аагий бид тав Бямбаагийнд нэг шил архи уугаад талдаа ороод сууж байхад Мөөгийгийн найз гээд 3 залуу ирээд 1 шил бүтэн 1 шил тал архитай орж ирээд буцаад гараад явсан...Ээгий, Аагий хоёртой явлаа гээд такси дуудчихаад хүлээж байтал Бямбаа, Мөөгий хоёрыг өндөр залуу нь дуудаад гараад явсан. Хоёр найз нь үлдчихээд бид гурвыг гаргахгүй миний куртикийг урсан...намхан залуу нь “янхан минь чамайг аваад явна, мөнгийг чинь төлөөд аваад явна. Гурван зуун мянгын үнэтэй янхан минь гэх мэт үгээр доромжлоод байсан чинь Бямбаа ирээд чи миний найзыг 300.000 янхан гэж хэллээ гээд уурласан...хашааны гадаа гарах үед өндөр залуу нь урт мод барьж явж байхаар нь хүүе чи яах гэж байгаа юм болиоч гэж хэлсэн чинь намайг түлхээд цаашаагаа яваад намхан залуу нь Бямбаа, Мөөгий, бас нэг өндөр залуу руу модоо чирч очоод орилолдоод унасан. Гадаа харанхуй байсан. Ээгий бид хоёр очоод болиоч нэгнийгээ аллаа гэж хэлээд салгасан. Тэгээд Бямбаа, Мөөгий хоёрын толгойноос цус гарч байхаар нь гэр рүү авч ороод эмийн сан дотроос хөвөн авч тавьж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29-р хуудас),

Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Мөөгий, Бямбаа, Тодоо, Аагий бид тав Бямбаагийнд нэг шил 0.7 литрийн “Eden” нэртэй архи уугаад талдаа ороод сууж байхад Мөөгийн найз гээд гурван залуу ирээд гарсан. Тэгээд буцаж орж ирэхдээ бас нэг өндөр залуутай дөрвүүлээ болж орж ирээд нэг залуу нь яваад бусад гурван залуу нь үлдсэн. Бямбаа, Мөөгий хоёрыг нөгөө өндөр залуу дуудаад аваад гарсан... Тэгээд нөгөө үлдсэн хоёр залуу нь бид гурвыг гаргахгүй Тодоогийн куртикийг урсан... би “00” ороод гараад ирэхэд Тодоо урдаас явъя гээд гараад ирсэн. Би цүнх утсаа авсан уу гэхэд аваагүй гэхээр нь би буцаж ороод хайгаад олдохгүй болохоор нь гараад иртэл гадаа зодоон болж байсан. Өндөр залуу нь мод барьчихсан эргүүлээд тааралдсанаа цохиод байсан. Гэрт ороод Мөөгий, Бямбаа хоёрын толгой руу цохисныг мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-32-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 540 дугаартай:

     1.2*************биед зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, зулайн зүүн хэсгийн хуйханд шарх, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

     3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

     4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд бөгөөд цохилтоос үүссэн гэмтэл байх боломжтой.

     5. Т.Мөнх-Эрдэнийн биед үүссэн гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

      6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 45-р хуудас),

      Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 541 дугаартай:

      1. *************биед дагз хэсгийн хуйханд няцарсан шарх, зүүн чамархайн хуйх, баруун гуянд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

      3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд бөгөөд цохилтоос үүссэн гэмтэл байх боломжтой.

      4. *************биед үүссэн шарх бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хэсгийн зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

       5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 37-р хуудас),

      Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 571 дугаартай:

      1. *************биед нэмэлтээр зүүн ухархайн ханын хугарал, хамар ясны хугарал, таславчын муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

      3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд бөгөөд цохилтоос үүссэн гэмтэл байх боломжтой.

      4. *************биед үүссэн хамар ясны хугарал, таславчын муруйлт зүүн ухархайн ханын хугарал бүхий гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 54-р хуудас),

      Шүүгдэгч *************хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суух хаягийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 81-84-р хуудас),

      Шүүгдэгч *************хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 89-91-р хуудас),

  Хохирогч *************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 216-р хуудас),

  Хохирогч Б.************* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

       Эрүүгийн 2038000000447 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

      Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *************нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 39-01 тоотод хохирогч *************толгой хэсэгт модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч *************нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 39-01 тоотод  хохирогч *************толгой хэсэгт модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.************* *************нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч *************(хх-ийн 11-13, 92-93-р хуудас), хохирогч *************(хх-ийн 97-99-р хуудас), гэрч *************(хх-ийн 18-20-р хуудас), гэрч *************(хх-ийн 28-29-р хуудас), гэрч *************(хх-ийн 31-32-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Прокурорын зөвшөөрөл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-8-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 540 дугаартай дүгнэлт (хх-ийн 45-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 541 дугаартай дүгнэлт (хх-ийн 37-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 571 дугаартай дүгнэлт (хх-ийн 54-р хуудас),

Хохирогч *************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 216-р хуудас),

Хохирогч Б.************* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.*************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *************нь Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *************нь тус тус ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *************нь хохирогч *************эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, шүүгдэгч *************нь хохирогч *************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Ц.************* *************нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч *************нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *************нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

     Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.*************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд, шүүгдэгч Б.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *************нь  урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 91-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч *************нь нь урьд 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 84-86-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч *************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулж, шүүгдэгч *************оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

       Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

      Эрүүгийн 2038000000447 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *************нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Шүүгдэгч *************цагдан хоригдсон 92 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,380 нэгжээр тооцож 1,380,000 төгрөгийг торгох ялын хэмжээнээс хасах нь зүйтэй байна.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Иргид овогт *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая)  төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************оногдуулсан 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************цагдан хоригдсон 92 (ерэн хоёр) хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,380 (нэг мянга гурван зуун ная) нэгжээр тооцож 1,380,000 төгрөгийг торгох ялаас хассугай.

        5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.************* *************нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

6. Эрүүгийн 2038000000447 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн 2038000000447 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *************нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч *************нь цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *************иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.************* *************нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ХҮРЭЛБААТАР