Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 27

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Түмэнжаргалд холбогдох орон сууцны халаалт, халуун хүйтэн усны төлбөр 493006 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад       

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Түмэнжаргал нь орон сууцныхаа халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 10-р сард 190000 төгрөг, 2016 оны 05-р сард 150000 төгрөг тус тус төлөөд үүнээс хойш огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр нийт 493006 төгрөгийг  Г.Түмэнжаргалаас гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 42-р байрны 23 тоотод оршин суух СЩ75081701 регистрийн дугаартай Орлой овогт Гомбожавын Түмэнжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрийн нэхэмжилсэн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 493006 төгрөгийг 2017 оны 03 сарын 25-ны өдрөөс 04 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.

                                                                                               Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Г.Түмэнжаргалаас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 493006  төгрөг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Г.Түмэнжаргалаас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 493006 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Түмэнжаргал нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 493006 төгрөгийг 2017 оны 03 сарын 25-ны өдрөөс 04 сарын 01-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 Иймд хариуцагч Г.Түмэнжаргал нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 493006 төгрөгийг 2017 оны 03 сарын 25-ны өдрөөс 04 сарын 01-ний өдрийн дотор  төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 493006 /дөрвөн зуун ерэн гурван мянга зургаан/ төгрөгийг 2017 оны 04 сарын 01-ний өдрийн дотор хариуцагч Г.Түмэнжаргал нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15440 төгрөгний тал хувь болох 7720 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 7720 төгрөгийг, хариуцагч Г.Түмэнжаргалаас улсын тэмдэгтийн хураамж 7720 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Түмэнжаргал нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    М.ЭНХМАНДАХ