| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0270/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/04 |
| Огноо | 2020-12-28 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/04
2020 12 28 2021/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0270/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүххуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох 203...... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******,*******
Шүүгдэгчийнхолбогдсонхэргийнталаар: /яллахдүгнэлтэддурдсанаар/
Шүүгдэгч******* нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг “Бүрд” гэх газар иргэн *******тай маргалдаж зэвсгийн чанартай зүйл болох чулуу ашиглаж толгойн дагз хэсэгт, гараараа нуруу хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг “Бүрд” гэх газар иргэн*******тэй маргалдаж зэвсгийн чанартай зүйл болох хутга ашиглан зүүн гарын бугалга хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч******* нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг “Бүрд” гэх газар иргэн *******тай маргалдаж чулуугаар дагз хэсэгт, гараараа нуруу хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг “Бүрд” гэх газар иргэн*******тэй маргалдаж зүүн гарын бугалга хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ...2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын төвд төрсөн ах Энхтүвшингийн гэрт байж байсан юм. Би найз Батбаатар гэх хүнээс мөнгөний авлагатай байсан. Батбаатар Норовлин сумын 2 дугаар багийн “Бүрд” гэх газар хадлан авч байгаа гэхээр нь мөнгөө авах санаатай өөрийн төрсөн ах Энхтүвшингийн хамт ахын мотоцикльтой Норовлин сумын 2 дугаар багийн “Бүрд” гэх хадлан авсан газар 14 цагийн орчим ирэхэд тэр газар нь хүн байгаагүй. Тэгэхээр нь утсаар ярих гээд хадлан авсан газрын баруун урд талын уулан дээр гарах гээд явж байхад Энхтүвшин ах бие засах гээд буугаад үлдсэн. Би уулын орой дээр гараад мотоциклоо данхраадаад сүлжээ хайгаад байж байхад ертөнцийн зүгээр хойд талаасаа улаан өнгийн мотоцикльтой О гэх хүн ирээд чи хэнтэй яваа юм гэж надаас асуухаар нь би хоёулаа явж байна гэж хэлсэн чинь тэр хүн ямар том пизда вэ чамайг ална гээд өмднийхөө баруун талын халааснаас олон үйлдэлтэй цагаан өнгийн төмөр хутга гаргаж ирээд миний хэвлий хэсэгт хутгалах гэхээр нь би арагшаа ухарч байгаад мотоцикль дээгүүрээ тэгнүүлж унасан. Тэгээд би босоход О ахин надруу дайрч миний зүүн гарны бугалганд нэг удаа хутгалсан. Тэгэхээр нь би зүүн урд зүгт уулын уруу зугтаасан. О миний хойноос хөөгөөд араас чулуу шидээд байсан. Шидсэн чулуу нь намайг оноогүй. Тэгээд доороос Энхтүвшин ах ирэхээр нь би хутгалуулчихлаа гэж хэлэхэд ах юу гэсэн үг юм ядаж хутгыг нь авъя гээд ах О дээр очиход ах руу бас дайрсан. Тэгэхэд нь би тойрч байгаад газрын дээр гарч араас нь хутгатай гарнаас нь барьж аваад ах бид хоёр хутгыг нь авах гээд Отай хэсэг ноцолдож байж хутгыг нь булааж авсан. Би хутгыг нь булааж авчихаад баруун гараараа Оын нүүрэнд 3 удаа цохисон. Тэгтэл ах боль гээд намайг салгасан. Тэгээд Оаас яагаад хутгалсан талаар асуухад О та хоёрыг тарваганы хавх тавиад явж байна гэж бодсон гэж хэлсэн. Би От хандаж би энд хадлан авсан Батбаатар гэх хүнээс мөнгө авах гэж ирсэн тухай хэлээд салцгаасан. Тэгээд ах бид Норовлин сумын төвд 17 цагийн орчим ирсэн. Би сумын төвд ирээд гараа эмнэлэгт үзүүлээгүй. 2 хоногийн дараа цус гараад тогтохгүй болохоор нь эмнэлэгт хандсан. Намайг эмнэлэг дээр байж байхад Сэргэлэнбаатар цагдаа ирсэн. ...Батбаатар эрхэлсэн ажилгүй одоо Дорнод аймагт байдаг. Хүүхэд байхдаа Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч байсан. Аавыг нь Даш гэдэг хүн байсан. Одоо нас барчихсан. Би Батбаатараас 650.000 төгрөгний авлагатай байсан юм. Батбаатар надаас 2 насаар дүү 1991 оны залуу байдаг. ...Би О гэх залууг танидаггүй байсан. Энэ явдлаас хойш мэддэг болсон. ...О архи согтууруулах ундаа хэрэглэсэн юм мэдэгдээгүй. ...Айлаар ороогүй. ...Тухайн үед Энхтүвшин ах бид хоёрт ямар нэгэн галт зэвсэг байгаагүй, авч яваагүй. ... Ойролцоогоор 400 метр орчим зайтай байсан. Энхтүвшин ах харагдаж байсан. ...Зүүн гарны бугалганд хутгалсан өөр гэмтэл шарх учраагүй. ...Оыг Энхтүвшин ах цохиж зодсон асуудал байхгүй. Оаас хутгыг нь булааж авахад л надад тусалсан. ...Миний эмнэлэгт хэвтэж гараа эмчлүүлсэн төлбөр тооцоог О төлж барагдуулсан. Миний гар эдгэрсэн болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 тал/
Яллагдагч*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Би тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 1989 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын “Ар-Жаргалант” гэх газар Цогтгэрэлийн 4 дэх хүүхэд нь болж төрсөн. Би дээрээ нэг ах, 2 эгчтэй, доороо нэг охин дүүтэй. Би бага насандаа цэцэрлэгт явж байгаагүй. 1997 онд Норовлин сумын ерөнхий боловсорлын сургуульд 8 настайдаа 1 дүгээр ангид ороод 2005 онд 8 дугаар ангиа төгссөн. 2005 онд 09 дүгээр сараас Хэнтий аймгийн Хэрлэн суманд МСҮТ-д ойжуулалтын ангид суралцаж байгаад 2006 оны 03 дугаар сард сургуулиасаа гарч хөдөө мал маллаж байгаад 2007 оны 05 дугаар сард цэрэгт явсан. Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 0327 дугаар ангид 1 жилийн хугацаанд цэргийн алба хаагаад 2008 оны 05 дугаар сард цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд Норовлин суманд мал маллаж байгаад 2009 онд Улаанбаатар хотод барилгын ажил хийх болсон. Би 2010 онд Х.Болормаа гэх хүнтэй гэр бүл болсон. 2011 онд хүүхэдтэй болоод Улаанбаатар хотод амьдарч байгаад 2015 онд эхнэр Болормаагаас салсан. Одоо 9 настай охин Хүслэнгийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн суманд ээж Оюунчимэгийнд амьдарч байна. Би хааяа архи уудаг. Тамхи татдаг. Ял шийтгэл эдэлж байгаагүй. Би одоо эрхэлсэн тодорхой ажил байхгүй олдсон хар бор ажил хийж амьдарч байгаа. ...Би өмнө 2 удаа мэдүүлэг өгсөн. Дахиж мэдүүлэг өгөхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 74 тал/
2. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн : “ ...Би Хэнтий аймгийн “Модтой дэл улаан” гэх газар нутагладаг. Би 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хонио хариулаад явж байхад хоёр хүн мотоцикльтой уулын бэлээр тарваганы нүхэн дээгүүр яваад байхаар нь би тарваганд хавх тавьж байна гэж бодсон. Тэгээд тэр хоёр хүн уулын орой хэсэг рүү гарахаар нь би мотоцикльтой яваад очиход уулын орой дээр нэг хүн байсан. Нөгөө хүн нь дор уулын бэлд 100 метр орчим зайнд тарваганы нүх сахиад хэвтэж байсан. Би уулан дээр байсан хүний хажууд очоод сайн байна уу гэхэд сайн гээд намайг чи сая хоёулаа явж байсан биздээ гэж асуусан. Би ганцаараа явж байсан гэсэн чинь намайг цохих гэхэд нь би бултаж байгаад мотоцикльтойгоо уначихсан. Тэгээд босоход тэр залуу чи хоёулаа явж байсан биздээ гээд намайг том чулуу аваад чулуудаад миний нуруунд оноод байхаар нь би өмдний баруун халаасанд байсан цагаан өнгөтэй олон үйлдэлтэй хутгаа гаргаад тэр залуугийн зүүн гарын бугалганд нь нэг удаа хутгалсан. Энэ үед доор байсан хүн наашаа гүйж байхдаа буудна шүү гээд хашгирч байсан. Тэгээд 20 метр орчмын зайтай ирээд буудна шүү гээд барьж явсан буугаараа над руу шагайсан. Тэгэхээр нь би хөдлөхгүй зогсож байхад надад хутгалуулсан залуу ирээд миний гэдсэнд гараараа цохисон би газар унасан. Тэгээд тэр хоёр нийлээд миний дээрээс чулуугаар толгой, нурууны гол хэсэгт цохисон. Тэр хоёр намайг зодож байхдаа миний гарт байсан хутгыг булааж авсан. Би одоо болъё гэхэд тэр хоёр зодохоо больсон. Тэгээд тэр хоёр намайг одоо чамайг Баян-Овоо сум руу авч явна гэж хэлж байсан. Тэгж байснаа хэн хэндээ гомдолгүй хоёр тийшээ салъя гээд намайг явуулсан. ...Уулын бэлээс гүйж ирсэн залуу миний гараас хутга булааж авсныхаа дараа чулуугаар миний нуруунд нэг, баруун хөлний зузаан гуянд олон удаа цохисон. ...Тэр газар тарвагатай газар. Тэр хоёр тарвага алаагүй байсан. ...Манай тэнд “Бүрдийн хоолой” гэх газар байдаг. ...Манай тэнд хадлан авсан газар байхгүй. Хадлан авахаар өвстэй газар биш. Хадлан авсан бол намайг хонь маландаа явж байхад харагдах байсан байх. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/
Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ...Би тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би 1992 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд Д.Сүхбаатарын 9 дэх хүүхэд болж төрсөн. Би дээрээ 3 ах, 5 эгчтэй доороо нэг эрэгтэй дүүтэй. Би бага насандаа цэцэрлэгт явж байгаагүй. 2000 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар сургуульд 1 дүгээр ангид ороод 2012 онд 12 дугаар ангиа төгссөн. 2012 оны 09 дүгээр сараас Улаанбаатар хотод “Цэцээ-гүн” гэх сургуульд захиргааны удирдлагын чиглэлээр 2014 оны 03 дугаар сар хүртэл 2 дугаар курст суралцаж байгаад тархины судасны нарийсалт гэсэн өвчний улмаас сургуулиасаа гарсан. Одоо энэ өвчнийхөө улмаас групт байдаг. Би одоо Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар багт аав, ээжийн хамт мал маллаж байгаа. Эхнэр авч хүнтэй суугаагүй. Би өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Тамхи татдаг, архи хааяа уудаг. Би өмнө болсон явдлын талаар 2 удаа мэдүүлэг өгсөн. Дахиж мэдүүлэг өгөхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 78 тал/
3. Гэрч*******нхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн : “ ... Би 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр миний төрсөн дүү болох Э би Баагий гэх хүнээс 600.000 төгрөгний авлагатай юм. 2 дугаар багийн Бүрд гэх газар хадлан хадаад явж байгаа сураг байна хоёулаа явъя гэсэн. Тэгээд тэр өдөр Э бид хоёр өдөр 15 цагийн орчимд Бүрд гэх газар луу миний мотоциклтой явсан. Норовлин сумын төвөөс баруун урагш 60 гаран километр орчим яваад Бүрд гэх газар ирсэн. Тэр газар ирээд нөгөө Баагий гэх хүнтэй уулзаж чадаагүй, хадлан авч байгаа хүмүүс байгаагүй хадлан авсан газар л байсан. Тэгээд явж байгаад миний гэдэс өвдөөд би бие засах гээд уулын бэлд буусан. Э утсаар яръя гээд уулын өөд өндөрлөг газарт гарсан. Тэгээд байж байтал Эийн хажууд нэг мотоциклтой хүн ирж байсан. Хараад сууж байтал тэр хоёр хөөцөлдөөд байсан. Би 300-400 метр зайнаас харсан болохоор хэн нь хэнийгээ хөөгөөд яагаад байгааг нь ойлгоогүй. Тэгээд би уулын өөд гүйгээд очиход дүү Э зүүн гарынхаа бугалганд хутгалуулчихсан нэг танихгүй хүн гартаа цагаан саарал өнгийн хутга барьчихсан байж байсан. Тэгээд би тэр залууд хандаж чи яаж байгаа юм гээд өөдөөс нь алхтал миний өөдөөс хутгаа бариад алхаж байхад нь Э араар нь тойроод тэр залууг араас нь барьж аваад бид хоёр хэсэг ноцолдож байж хутгыг нь булааж авчихаад би хэвтээд өгсөн. Би зүрх муутай болохоор их амьсгаадахаар унах гээд байдаг юм. Би доороос гүйж ирээд би тэр хүний хутгыг булаах гэж ноцолдсон болохоор их ядарч амьсгаадсан юм. Тэгээд бид гурав юм ярьж сууж байгаад салцгаасан. Э бид хоёр сумын төвд ирээд хоёр хонож байхад Эийн гарнаас цус алдаад байхаар нь эмнэлэгт хандсан. ...Э бид хоёр галт зэвсэг болон галт зэвсэгтэй төсөөтэй зүйл авч яваагүй. ...Би галт зэвсэг эзэмшдэггүй. Би О гэх залууг цохиж зодсон асуудал байхгүй. Дүү Э чулуу бариад толгойных нь ар хэсгээс нэг удаа цохихоор нь би чулууг нь аваад хаясан. Э гараараа Оын нуруу хэсэгт 3-5 удаа цохихоор нь би Эийг боль гээд салгасан. ...Би юм яриагүй. Э, О хоёр юм яриад байсан. Э яагаад хутгалсан талаар асуухад О гэх хүн юм дуугарахгүй байсан. Өчигдөр манай хонь тарваганы хавханд орсон гэж хэлж байсан. Юм ярьж байгаад О гэх хүн Эийн найзынх нь дүү болохыг мэдсэн... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 тал/
4. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №570 дугаартай: “...
1.*******ийн биед зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
4. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38 тал/
5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №570 дугаартай: “...
1. *******ын биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 55-56 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч*******, ******* нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч*******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “... бид учир зүйгээ олсон тул нэхэмжлэх зүйл байхгүй... ” /хх-ийн 111-112 тал/ гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болох хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э, О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр, шүүгдэгч*******ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 5 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан олон үйлдэлтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуул ийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ