| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0252Э |
| Дугаар | 2021/ШЦТ/05 |
| Огноо | 2021-01-04 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/05
2021 01 04 2021/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0252/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Х.Санжидмаа, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Х,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Иргэдийн төлөөлөгч О.Мөнгөнжигүүр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н /онлайнаар оролцсон/,
Шинжээч эмч Ж.Жаргалтуяа /онлайнаар оролцсон/,
Гэрч Н.Б, Г.Ц, Г.С, С.Ц,
Гэрч Х.С /онлайнаар оролцсон/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 2039........ дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Зтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэнд нь гараараа цохих, цээж рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож алсан,
2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булаг 2-03 тоотод өөрийн гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай этгээд болох хамтран амьдрагч Г.Хыг хардан улмаар түүний нуруун тус газар хутгаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр согтуугаар иргэн Э.Зтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож алсан,
2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, 2 дугаар гудамжны 3 тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч Г.Хыг хардан улмаар түүний нуруун тус газар хутгаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Талийгаач Э.З нь 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймагт төрсөн... Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан отор тэжээлийн аж ахуйн Цэцэрлэгт сургуулиас өмнөх боловсрол эзэмшсэн. 1994-2004 онд Хэнтий аймгийн Хэрлэн 1 дүгээр 10 жилийн сургуульд суралцаж төгссөн. Сургуульд байхдаа сайн сурлагатай, дуулж бүжиглэдэг, авъяастай хүүхэд байсан. Ангийн найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, нийтэч, хүүхэд байсан. 2004-2008 онд Хөдөө аж ахуйн их сургуульд газар зохион байгуулагч мэргэжлээр суралцаж төгссөн. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. 2013 онд С гэх эмэгтэйтээ гэр бүл болсон. С хоёр хүүхэдтэй байхдаа манай хүүтэй гэр бүл болсон. Стэй гэр бүл болоод нэг хүүхэд гаргасан. С З хоёр гэр бүлийн батлахгүй байсан. З их дөлгөөн зан ааштай, ажилсаг итгэмтгий цагаан цайлган сэтгэлтэй хүн байсан. Хүнтэй маргалдаж муудаад хэрүүл хийгээд байдаггүй. Эцэг, эхийнхээ хажууд архи, тамхи хэрэглээд байдаггүй. Архийг сүүлийн үед уугаад байдаг болсон. С гэх хүнтэй гэр бүл болсоноос хойш илүүтэй архи уух болсон. Архинаас гарах эмчилгээнд хамрагдаж байсан. З нь Хэрлэн сум 1 дүгээр баг Л 46 дугаар байрны 8 тоотод гэр бүлийн хамт амьдардаг байсан... Би А гэх хүнд маш их гомдолтой байна. Оршуулгын зардлын баримтыг гүйцэд бүрдүүлж чадаагүй. Одоо байгаа баримтынхаа хүрээнд оршуулгын зардалд 5.806.000 төгрөгийг нэхэмжилж байна... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 44-46 тал/
2. Хохирогч Г.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 07 дугаар сарын 29-ний өглөө хамтран амьдрагч Аын хамт будаатай хуурга хийж идээд байж байсан юм. Тэгэхэд 10 цаг болж байсан байх. Тэр үед манайд миний хамтран амьдрагч А, Цэндсүрэн, Энхбаяр, Батзаяа, Тунгалагтуяа, Түвшинбаатар бид нар байсан... Тэгээд ер нь өдрийн 14 цаг болсон байх. Бид нар жижиг гэрт хоол хийсэн болохоор хойд талд байдаг том гэр лүү орсон. Тэгээд ороод юм яриад сууж байхад Заяа ах хоёр шил монгол стандарт гэсэн нэртэй 0.75 литрийн архи авчирсан байсан. Тэгээд бид нар тэр архиа хувааж ууцгаасан. Архи уугаад сууж байхад Цэндсүрэн, Энхбаяр, Батзаяа, Тунгалагтуяа, Түвшинбаатар нар байсан. Тэгээд нэг шил архиа уугаад дуусч байхад би нилээн согтсон байсан. Тэгээд нөгөө архиа уугаад сууж байгаад дуусах гэж байхад нь би унтлаа нүд анилдаад байна гэж хэлээд ороо засаад унтах гээд хэвтсэн. Хоёр шил архи цөөхүүлээ хувааж уусан болохоор бид нар нилээн согтсон байсан. Тэгэхэд А миний хажуугаар ороод хэвтсэн шиг санаж байна. Унтлаа гэж хэвтээд цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Нэг л мэдэхэд эмнэлгийн хүлээн авахын орон дээр суучихсан дүү Балдандорж ирчихсэн эгчээ та архи уухаа болилдоо гэж хэлж байсныг санаж байна. Тэгэхэд эмч нар нь чи хутгалуулсан. Оёдол тавихгүй бол болохгүй байна гэж хэлж байсан. Тэгээд оёдол тавиулчихаад дүү Балдандоржтой цуг явж Балдандоржийнд очиж хоносон... Баруун гар талын дал хэсэгт хутгалуулсны улмаас үүссэн 3 оёдол тавиулсан шарх байна. Өөр гэмтэл шарх байхгүй... ” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 15-17 тал/
Хохирогч Г.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Тэр хутгалсан гэмтлийг л үүсгэсэн байх... Надад гомдол санал байхгүй... “ гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 19 тал/
Гэрч Г.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 08 дугаар сарын 24-ний өглөө гэртээ хамтран амьдрагч Аын хамт байсан. Манай гэрт З орж ирсэн. З Аын найз гээд 3 жилийн өмнө танилцаж байсан юм. З манайд ганцаараа ирсэн. Эрүүл байсан. А бид хоёр гадагш буюу төрийн банк явах гэж байсан. Би хүүхдүүдийнхээ төрөөс олгодог 100.000 төрөгийг авах гэж байсан юм. З хамт явъя гэсэн. Тэгээд З А бид гурав “Эвт” худалдааны төвөөр орж ТҮЦ машинаас иргэний үнэмлэхний лавлагаа аваад төрийн банк ороод хүүхдийн мөнгө авсан. “Эвт” худалдааны төв ороод ойр зуурын идэх зүйл авсан. Тэгээд “Далай хан” гэх дэлгүүр ороод 0.75 граммтай монгол стандарт нэртэй архи тамхи аваад манай гэрт очсон. Манай гэрт Цогоо ах ирсэн байсан. Гаднаас Маадай, Тамираа хоёр орж ирсэн. Бид нар архийг хувааж уусан. Цогоо Аыг дуудаад гарсан. Би араас нь гарсан. З гэрт үлдсэн. Цогоо өөр газар очиж архи ууя гэж хэлсэн. Тэгээд Зыг дуудаад бид Зын гэрт очихоор болсон. З урд нь гэртээ ганцаараа эвгүй байна манайд ирж байгаач, хонооч гэж хэлж байсан. Тэгээд З, Цогоо хоёр явган гэр лүүгээ явсан. Би Аын хамт яваад такси бариад “Хан-Оргил” гэх дэлгүүр ороод цагаан нэртэй 0.75 граммтай архи, 1 ширхэг хуванцар савтай гадаад нэртэй солонгос 500 граммтай пиво худалдаж авсан. Тэгээд Зын гэрт очсон. З, Цогоо хоёр гэр лүүгээ орж байсан. З гэрийн түлхүүр байхгүй гээд цонхоороо гэртээ орсон. Тэгээд дотроосоо хаалгаа онгойлгож өгсөн. Тэгээд биднийг архиа ууж байхад Наранхүү нэг танихгүй залуугийн хамт орж ирсэн. Наранхүү тэнд ажил хийж байгаа гэж ярьж байсан. Наранхүү нь архи бага зээг уусан. Цуг явж байсан залуу нь архи уугаагүй. Наранхүү цуг явсан залуугийн хамт удалгүй гараад явсан. Бид нар үргэлжлүүлж архиа уусан. З дахиад дэлгүүр яваад цагаан нэртэй 0.75 граммтай архи авчирч хувааж уусан. Бас архи ууж байхдаа хөзөр тоглосон. Би тэгээд юу болсон талаар мэдэхгүй. Согтоод унтсан байсан. Нэг сэрэхэд А бид хоёр Зын гэрт буйдан дээр унтаж байсан. З газар шалан дээр унтаж байсан. Цогоо гэрт байхгүй байсан. Хэзээ явсан гэдгийг нь мэдэхгүй байна. А бас сэрсэн. Гадаа харанхуй болчихсон байсан. Цаг хэд болж байсныг бол мэдэхгүй байна. Тэгээд А бид хоёрыг явах гэж байхад З хоноод явахгүй яасан юм гэж хэлж байсан санагдаж байна. Би гэхдээ архи гараагүй согтуу байсан. А бид хоёр гэртээ очоод амарсан. Гэртээ хэдэн цагт очсон гэдгээ мэдэхгүй байна.Гадаа харанхуй л болсон байсан.. Би согтоод тасарсан байсан... А надад хэлэхдээ чи Зтой унтаж байсан гэж надад хэлсэн. Би Ат битгий архиндаа солиороод бай гэж хэлсэн. Би хэдий согтсон ч бэлгийн харьцаанд орсон бол мэдмээр юм. Миний бэлэг эрхтэн, дотуур өмдөнд шингэн зүйл болоогүй байсан. Би усанд орсон. Дотуур өмдөө угаасан. Би хоёр хүүхэд гаргасан. Бэлгийн харьцаанд орсон үгүйгээ, үрийн шингэн хэрхэн яаж гарах талаар мэднэ. Надаас ямар нэгэн шингэн зүйл гараагүй, дотуур өмд бохирлогдсон зүйл байгаагүй... З газар хэвтэж байсныг санаж байна... Миний биед гэмтэл шарх учраагүй... Аын биед гэмтэл шарх харагдаагүй... А хар түрийтэй гуталтай, саарал өмд, улаан подволктой явж байсан. Улаан подволк, өмд нь улаан болсон байсан... З улаан өнгийн даавуу цамцтай, гуталгүй, углааштай явж байсан. Бусад хувцсыг нь анзаарч хараагүй... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 57-59 тал/
3. Гэрч С.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр босоод ганцаараа Аын гэрт очсон... Аын гэрт байж байтал гаднаас А эхнэр Х, З нарын хамт орж ирсэн. З нэг шил монгол стандарт нэртэй архи авчирсан байсан. Архийг уусан. Би бол нэг хундага архи уусан... А, Х, З бид нар Аын гэрээс гарсан. Бид нар ганц шил архи ууя гэж ярилцсан. З би гэртээ ганцаараа байгаа, манайд очоод архиа ууя гэж хэлсэн. З бид хоёр хамт явган Зын гэр рүү явсан. А, Х хоёр дэлгүүр ороод араас ирнэ гэж хэлсэн... Зын гэрт орох гээд явж байхад гудамжинд хоёр танихгүй хүнтэй З уулзсан. Зын таньдаг хүмүүс юм шиг байсан. Тэр хоёр Зын гэрт орж ус ууна гэж байсан. Тэгээд З гэрийнхээ цонхоор ороод хаалгаа дотроосоо онгойлгосон. Бид нар Зын гэрт орсон. Удалгүй А, Х хоёр араас орж ирсэн. Цагаан нэртэй 0.75 граммтай архи авчирсан. Архийг бид нар хуваагаад уусан. Тэгээд хөзөр тоглосон. Ус уухаар орж ирсэн хүмүүс удалгүй гэрээс гарсан. З гэрээсээ ганцаараа гараад буцаж ирэхдээ 1 шил 0.75 граммтай цагаан нэртэй архи авчирсан. Тэр архийг мөн хувааж уугаад дуусгасан. З Х хоёр согтоод унтаад өгсөн. А бид хоёр гэрээс гарсан. Бид хоёрыг Аын гэрээс гарахад гадаа нартай өдөр байсан... Би байрны гадаа гараад үүдэнд байсан. А архинд явсан. А ирэхгүй удаад байсан. Тэгээд буцаад Зын гэрт очсон. Тэгсэн хаалга нь онгойхгүй байсан. Зын гэр дотор хүмүүс хэрэлдэж маргалдаад байсан. Би хаалгыг тогшсон А хаалга онгойлгож өгсөн. А цонхоор орж ирсэн юм байна лээ. Би уг нь Зын байрны үүдэнд зогсож байхад А орж ирээгүй юм. Зын гэрт ороход Хын өмд өвдөгнөөс доошоо хүртэл шувтарсан бөгс нь гарчихсан доошоо хараад буйдан дээр урагш хараад хэвтэж байсан. Согтуу унтаж байсан байх гэж бодож байна. Би юу болсон бэ? гэхэд А манай эхнэртэй З унтаж байна гэж надад хэлсэн. З дуугарахгүй байсан. Х согтуу унтаад үлдсэн. З хаалганы хажууд газар сууж байсан. Би тэгээд Аыг аваад Зын гэрээс гараад урд зүгт явсан. Тэгээд зүүн талаар нь тойроод Аыг дагуулаад гэрт нь хүргэж өгсөн. А нэг шил архи авсан байсан... Намайг буцаж Зын гэрт ороход Зын хамраас цус гарсан байсан. Зын гэрт А, З, Х нар байсан. Би архи уусан байсан. Гэхдээ болсон асуудлыг санаж байна. Газар шалан дээр цус дуссан харагдаж байсан... Гадаа нартай байсан. Би бодохдоо 13 цагийн орчим байх гэж бодож байна... намайг харахад Зын биед ил гэмтэл шарх харагдаагүй... Хын өмдийг нь татаж өгөөгүй. Тэр хэвээр нь үлдээсэн... Зын гэрийн хаалгыг хаасан. Зын гэрийн хаалга гаднаасаа онгойдоггүй юм байна лээ... З судалтай улаан цамц өмссөн байсан. Гуталгүй, сандаалтай байсан. Өмдийг нь санахгүй байна... А хар түрийтэй гутал, улаан подволктой байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 64-66 тал/
4. Гэрч Г.Цийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 14 цаг өнгөрч байхад нөхөр Нэргүйн Бын хамт Энхбаяр гэдэг ахад ундаа хүргэхээр явсан юм. Энхбаяр ах Хэрлэн сум 1 дүгээр баг Цэцэн хааны зоог гэх цайны газрын зүүн талын засмал замын зүүн талаар кабелийн утас булна гээд нүх ухаж байсан. Энхбаяр ах Наранхүү, Санчир нарын хамт нүх ухаж байсан. Манай нөхөр Б энд манай найзынх байдаг, гэрээр нь ороод гаръя гээд Л-46 дугаар байрны баруун талаас ордог орц руу ороод зүүн гар тийш эргээд нэг хаалган дээр очсон. Хаалгыг нь тогшиход хаалгаа онгойлгохгүй байсан. Тэгээд нилээн удаан тогшиход З гэдэг хүн хаалгаа онгойлгож өгсөн. Гэрт ороход Зын нүүр нь аймар цус болсон байсан. Гэр дотуур шалан дээгүүр нөжирсөн их цус байсан. Тэнд Х эгч хэвтэж байсан. Х эгч сэрүүн гэхдээ согтуу байсан. Хүүхэд байтугай том хүн айхаар байна. Наад цус нөжөө угаа гэж манай нөхөр Зод хэлсэн. З согтуу байсан. Зоос манай нөхөр яасан юм бэ? гэхэд А зодчихоод явчихлаа гэж хэлж байсан. А гэхдээ тэнд байгаагүй. Б бид хоёр буцаж гараад гадаа ажил хийж байсан Энхбаяр, Наранхүү, Санчир нар дээр очсон. Наранхүү ахад З аймар зодуулчихсан цус нөж болчихсон байна ш дээ гэж хэлэхэд Наранхүү за за би нэг харъя гэж хэлж байсан. Тэгээд нөхөр бид хоёр явсан... Зын нүүр нь аймар их цус болсон байсан. Хаана яаж гэмтсэн талаар нь мэдээгүй. Гэр нь шалан дээгүүрээ их цустай байсан. Хаалганы бариул нь цустай байсан... Манай нөхөр хар хөх өнгийн саравчтай малгайтай, ногоон эрээн өмд, хар пүүзэн гутал, саарал цамцтай явсан. Би саарал цамц, саарал өмд, саарал гуталтай, хар өнгийн жижиг цүнх нуруундаа үүрч явсан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 67-68 тал/
5. Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Аын гэрийн урд манай ээжийн төрсөн дүү байдаг юм. Аын гэрээр орж гарч байгаад танилцсан... Би 2020 оны 08 дугаар сарын 24-ний 15-16 цагийн орчимд Э.Зын гэрийн ойролцоо эхнэрийн хамт явж байгаад... гэрийнх нь хаалгыг тогшиход дотор хүмүүс яриад байхаар нь 5-10 минут хүлээлгэж байгаад хаалгаа онгойлгосон. Намайг орох үед талийгаач Э.З нь танигдахын аргагүй зодуулсан байдалтай, гэрийнх нь шал, шалны үүд хэсэгт цус нөжирч тогтсон, хувцас, нүүр, гар хэсэг битүү цус болсон байсан. Тэгээд хэнд зодуулсан талаар асуухад А зодсон гэж хэлсэн... Аын эхнэр Х, талийгаач хоёр байсан. А гараад явчихсан байсан... Тухайн үед хаанаа яасан нь мэдэгдэхгүй нүүр хэсэг битүү цус болсон байсан. Би талийгаачид хандан гар нүүрээ угаа, би явлаа гээд гэрээс гарч явсан. Орой 18 цаг 40 минутын үед эргэж очиход талийгаач хаалга нээж өгсөн. Талийгаачийн гэрт А, түүний эхнэр Х нар байсан. Намайг гэрт орох үед талийгаач орныхоо наад талд шалан дээр зассан орондоо ороод уйлаад байсан. Тухайн үед талийгаач нүүрээ угаачихсан баруун нүдний доод хэсэгт ярагдсан байсан... Би эхнэр Цийн хамт орсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 69-70 тал/
6. Гэрч А.Мэгзэрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Э.З гэх хүнийг танина. 2003 онд Хэрлэн 1 дүгээр сургуульд багш байсан. Энэ үед З миний шавьж байсан. З 2004 онд Хэрлэн 1 дүгээр сургуулийн Цэвэлмаа багштай 10 дугаар ангийг төгсөж байсан... 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Зын гэрийн гадуур явж байсан. Тухайн үед өглөө 09 цагийн орчим байсан байх гэж бодож байна. Зын гэрийн цонх онгорхой байсан. Хүмүүс дуугараад байсан. Тэгээд Зын гэрийн цонхоор харахад Зын гэрт эхнэр нь байсан. Ган-Эрдэнэ гэх залуу, эмэгтэй хүний хамт байсан. Намайг хараад Зын эхнэр муу архичид ирлээ гэж хэлсэн. Энэ үед Зын нүүр нь хавдсан цээж нь хөхөрсөн байсан. Би тэгээд яваад өгсөн. Ган-Эрдэнэ гэх залуу за дараа уулзъя гээд Зын гэрийн цонхыг хаасан. Би Зын гэрт бол ороогүй. 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би Ханбүргэд гэх дэлгүүрээс архи аваад Бүнчмаа ахын хамт явж байсан юм. Энэ үед Зтой тааралдсан. З манайд ороод архи ууя гээд байсан. Би тэгээд Бүнчмаа ахын хамт Зын гэрт ороод архи ууж байхад Зын эхнэр орж ирээд хэрүүл хийсэн. Тэгээд Бүнчмаа ах бид хоёр гараад явсан. Энэ үед З биедээ ил харагдах гэмтэл шархгүй байсан. З эхнэрээсээ салсан эхнэр хамаг эд зүйлээ авч явсан гэж надад ярьж байсан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 71-72 тал/
7. Гэрч Г.Наранхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ...бид найзууд. 2017 онд Хэрлэн сумын 1 дүгээр багт байх “Зол жигүүр” дэлгүүрийн урд талын худгийн засварыг хийж байх үедээ танилцсан юм... Би Хэнтий аймаг дахь ЦТСС-т ажилд ороод 1 сар болж байна. Манай байгууллага нь Ханбүргэд барилгын цахилгааны ажлыг хийж байгаа юм. Би 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ханбүргэд хүнсний дэлгүүрийн эсрэг талд засмал зам дагуу кабел булах ажил хийж байгаад 14 цагийн орчимд ам цангаад Л-46 дугаар байрны 3 дугаар орцонд байх Э.Зын гэрээр ус уух гээд орсон. Намайг орох үед Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 2-03 тоотод суух А гэх залуу эхнэр Хонгороо, мөн нэрийг нь мэдэхгүй, махлаг биетэй, 40 орчим настай нэг залуу байсан. Тэд 0.75 граммын савлагаатай “Цагаан” нэртэй архи уунгаа хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд би барьж орсон цэвэр усны саваараа ус хийж аваад гарсан. Ахиж би ороогүй... Би хамт ажилладаг Санчир гэх залуутай орсон... Тэд хөзөр тоглоод инээж хөхрөөд сууцгааж байсан. Хэрэлдэж муудсан юм байгаагүй... Э.Зын биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 73-74 тал/
8. Гэрч О.Санчирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би А гэх хүнийг зүс танина. Төрөл садангийн холбоо байхгүй... Би 2020 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 09 цагаас орой 19 цаг хүртэл Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ханбүргэд худалдааны төвийн эсрэг талд засмал замын хажуу талаар кабель булах ажил хийж байсан... 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Наранхүү гэдэг надтай хамт ажиллаж байсан залуу ам цангаад байна ус уумаар байна, манай найзынх энд байдаг гээд Зын гэрт намайг дагуулж орсон. Зын гэрт А эхнэрийн хамт байсан. Аын эхнэрийн нэрийг мэдэхгүй, өөр нэг танихгүй хүн байсан. З өөрөө гэртээ байсан. Тэд хөзөр тоглоод нэг шил архи уугаад сууж байсан. Надад архи хийж өгч байсан. Ажилтай гээд архи уугаагүй... Зын биед ил гэмтэл шарх харагдаагүй... Би Зын гэрт өдөр 13 цагаас 14 цагийн хооронд орсон. Зын гэрээс гарч ирээд удаагүй байхад үдийн хоол ирж байсан... Тэд хоорондоо хэрэлдэж маргалдсан зодолдсон шинжгүй хөзөр тоглоод сууж байсан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 тал/
9. Гэрч Л.Түвшинбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би ******* гэх хүнийг танина. Би Аын ээж Тунгалагтуяатай хамтран амьдраад 6 жил болж байна... Зыг танина. Аын найз гээд орж гараад явдаг. З 2020 оны 08 дугаар сарын 24-ний өглөө манайд А, Х нарын хамт орж ирсэн.Тэд нар нэг шил архитай ирсэн. Архийг тэд нар хувааж уусан. Надад ганц нэг архи хийж өгч байсан. Би уусан. Тухайн үед Ц манайд байсан. Архи ууж байхад Маадай, Тамираа хоёр орж ирсэн. Тэр хоёр удалгүй яваад өгсөн. Дараа нь А, Х, З, Ц нар гараад явсан. Өдөр А ганцаараа ирсэн. А нэг шил архи өмдөндөө хийгээд явж байсан. Тэгээд буцаад гараад явсан. Хаашаа явсан гэдгийг нь мэдээгүй. Тэгээд орой Тунгалагтуяа бид хоёрыг унтаж байхад А, Х хоёр ирж байсан. Би тэр хоёрыг хэдэн цагт орж ирсэн гэдгийг мэдэхгүй байна. Би 21 цаг гээд унтдаг юм. А, Х хоёр халамцуу ирсэн... Зын биед ил шарх харагдаагүй. З надаас ороодог тамхи гуйж аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 77-78 тал/
10. Гэрч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Э.З... бид хоёр 2013 онд танилцаад 2014 онд том охин маань төрөөд нэг гэрт хамтран амьдарсан. Бид хоёр гэрлэлтээ бол батлуулаагүй байсан. Одоо дундаасаа 3 хүүхэдтэй, ам бүл 5-лаа амьдарч байсан... Манай хүн сүүлийн үед ер нь нилээн архи уудаг болсон. 2020 оны 08 дугаар сарын эхээр ер нь өдөр өнжихгүй архи уусан. Өглөө гарч яваад архи уучихаад орой гэртээ ирээд унтана, тэгээд жоохон архи нь гарахаараа буцаж гараад л архи уучихаад орж ирдэг байсан. Тэгээд талийгаачийг байнга архи уулаа гээд бид хоёр маргалдаад би ойр зуурын хувцсаа хоёр охиноо аваад 2020 оны 08 дугаар сарын 11-ний үеэр ахындаа ирсэн юм. Тэгээд үүнээс хойш гэртээ очихгүй байж байгаад 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бага охиноо сургуульд бүртгүүлэхээр ажлаасаа чөлөө аваад сургууль орсон юм. Тэгсэн энэ жил сургуульд орж байгаа хүүхдүүдийг цахимаар бүртгэж байгаа гэж хэлэхээр нь сургууль дээрээс шууд гэртээ ирсэн юм. Тэгсэн талийгаач хэдэн хүн цуглуулчихсан архидаад сууж байсан. Талийгаач намайг харснаа уурлаад би гэр орондоо хэнийг авчирч архидах нь чамд хамаагүй, чи зүгээр зайл гээд намайг хөөж туугаад байхаар нь би гэрээсээ охиныхоо төрсний гэрчилгээг аваад гарсан... Тэгээд 08 дугаар сарын 24-ний өдөр... Сараатай уулзсан чинь найз нь сая танайхаар ороод гарсан чинь гэр орон чинь аймар болчихсон, шалан дээр нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн тасарчихсан унтаж байна, Зоригоо хүнд зодуулчихсан юм шиг байна лээ, нүүр амь нь аймар болчихсон байна лээ гэж хэлсэн. Тэгээд Сараа ч манай эгчид үзүүлчихээд тэндээсээ нөхөртэйгөө яваад өгсөн. Тэгээд найз болох Чагдагсүрэнтэй утсаар яриад тэднийд ирсэн юм... Тэгээд тэднийд хумсаа будуулаад сууж байхад Сараа над руу залгаад миний найз хаана байгаа юм гэхээр нь найз нь Чагдагсүрэнгийнд хумсаа будуулаад байж байна гэсэн чинь найз нь хүрээд очъё манайх руу явъя гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө байрныхаа гадаа Сараатай уулзаад гэр рүү нь хонохоор явсан. Тэгсэн Сараа мөн надад хандан хөгшөөн Зоригоо аймар зодуулчихсан байна лээ, хоёулаа маргааш Зоригоог олж уулзъя гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө би Сараагийнд хоночихоод маргааш нь буюу 08 дугаар сарын 25-ны өглөө Сараагаар хүргүүлээд гэрийнхээ гадаа бууж байхад талийгаач маань Ханбүргэдийн тэндээс намайг харснаа нэг ундаа барьчихсан гүйгээд ирсэн. Тэгээд нүүр амыг нь харахад хүнд зодуулсан байдалтай нүүр нь хөхрөөд хавдчихсан байхаар нь миний хань яасан юм бэ? хэнд зодуулчихсан юм бэ, хоёулаа цагдаа руу очиж өргөдөл өгье гэхэд талийгаач яах юм бэ хайраа эмнэлэг, цагдаагаар явмааргүй байна хайр нь хэнд зодуулснаа мэдэхгүй байна гээд хөл дээрээ бараг зогсож чадахгүй, уруул ам нь салганаад байхаар нь би гоймон буцалгаж өгье гэсэн чинь хайр нь плеткээ 50.000 төгрөгөөр зарчихсан гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийг зогсож байхаар нь шууд зургийг нь дараад утсан дээрээ хадгалчихсан юм. Тэгсэн Сараа 4-лээ Мөрөнгийн эхийн гол орж жоохон юм ярьж сууя гээд манайхаас гарцгаасан. Тэгээд Мөрөнгөөс зүүн хойш нэг газар очоод бид хэд майхан сав бариад тэндээ байрлах гээд сууж байхад гадаа салхилаад байхаар нь хөгшин ер нь маргааш ажилтай хэдүүлээ ер нь төв рүүгээ оръё гэж хэлсэн. Тэгээд бид хэд майхан саваа хураагаад өчигдөр буюу 25-ны орой 21 цагийн үед аймаг руу орж ирсэн. Тэгсэн Сараа та хоёр манайд очоод сайхан хоол унд идчихээд яваа, найз нь та хоёрыг гэр лүү чинь буулгаад өгье гэж хэлсэн. Тэгээд бид хэд шууд аймаг руу гарсан. Тэгсэн манай хүн ч машин дотор унтаад явсан. Тэгээд Сараагийн гадаа ирсэн. Сараа ч нөхөртэйгөө хоол хийнэ гээд орсон. Харин талийгаач маань өдөр нь салхинд гарахаар явахдаа надаас шар тайлах ганц юм аваад өгчих гээд гуйгаад байхаар нь би ганц юм аваад өгсөн юм. Тэгээд салхинд гарахдаа миний авч өгсөн архинаас жоохон уугаад байсан юм. Тэгээд Сараагийн гадаа машин дотор унтаад байхаар нь өдрийнхөө жоохон юманд унтаад байгаа юм байлгүй дээ гээд сэрээгээгүй юм. Тэгээд би талийгаачийг өвөр дээрээ хэвтүүлээд машин дотор унтаад өгсөн юм. Тэгээд шөнө унтаж байхад талийгаач миний өвөр дээрээс хажуу тийшээ ойчоод өгөхөөр нь би “ханиа дээшээ босохгүй юм уу” гэсэн чинь яраглаад жоохон дуу гараад унтаад байхаар нь за за сэрээгээд яахав гээд унтаад өгсөн юм. Тэгээд өглөө 06 цагий үед сэрээд талийгаачийг сэрээх гэсэн чинь хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь ханиа алив босоорой гээд толгойг нь өргөсөн чинь уруул нь хөхөрчихсөн амьсгалахгүй байхаар нь сандраад Сарааг нөхөртэй нь сэрээгээд Зоригоо амьсгалахгүй сонин байнаа түргэн дуудаарай гэж хэлсэн. Тэгээд түргэн нилээн удаж байгаад ирж үзсэнээ нас барчихсан байна гэж хэлсэн... Нүүр болон нэг талынх нь чих хөхөрчихсөн, баруун талынх нь нүдний доор зүсэгдсэн шархтай байсан. Тэгээд миний хань хэнд зодуулсан юм бэ гэсэн чинь хань нь мэдэхгүй байна гээд хэлэхгүй байсан... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 89-90 тал/
11. Гэрч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед гараад Г.С рүү 99696349 дугаарын утсаар 5-6 залгаад авахгүй байхаар нь Хэрлэн сумын 1 дүгээр баг Л-46 дугаар байрны 3-08 тоотод байх гэрт нь нөхөр Д.Ган-Эрдэний хамт орж хаалгыг нь 1-2 минут тогшоод тайлахгүй болохоор нь явах гэж байтал талийгаач Э.З хаалгаа өөрөө онгойлгосон. Тухайн үед 15 цаг 40 минут болж байсан.З хаалгаа онгойлгох үедээ согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн, нүдэн дотор нь цус хурчихсан, баруун хацар дээр ярагдсан байдалтай, бараг тасарчихсан намайг танихгүй шахуу байсан. Би Г.Сийг асуухад мэдэхгүй, байхгүй гэж хариулсан. Хаалга онгойлгох үед шалан дээр эрэгтэй, эмэгтэй 2 хүн хэвтэж байсан ба эрэгтэй нь өндийж харах сөхөөгүй унтаж байсан. Эмэгтэй нь намайг хараад байсан. Гэрийг нь харахад цустай 00-ын цаас газраар нэг тарчихсан, гэрийн үүд хэсэгт цустай гутлын мөр 2-3 удаа гарсан байсан. Тэгээд бид гарч машиндаа суугаад Г.Сийн фэйсбүүк хаягаар чат бичихэд хариу өгч, байгаа айлд нь буюу Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 2 дугаар эгнээний 23 тоотод очиж уулзаад талийгаач Э.Зын байгаа байдлын талаар хэлэхэд “би очихгүй, очихоор хөөгөөд, харааж зүхээд байдаг” гэж хэлсэн. Г.С тухайн үед ажлаасаа өглөө буусан, одоо хумсаа янзлуулах ажилтай гээд бид салцгаасан. Орой 21 цагийн үед утсаар нь холбогдоод байгаа газар нь очиход Л-46 дугаар байрны 3 дугаар орцны эхний хаалганд гэрийнхээ хажуу айлд хөршийндөө очсон байсан. Бид уулзаад 21 цаг өнгөрч байхад Г.С ганцаараа Ханбүргэд дэлгүүр орж 2.5 литрийн савлагаатай “Боргио” нэртэй пиво 2 ширхэгийг авч гарч ирээд Хийдийн 15-08 тоот буюу манай гэрт очоод бид пивоо ууж, хоол хийж идэцгээгээд ярьж сууж байгаад шөнийн 02 цаг өнгөрч байхад унтаж амарцгаасан. Бид 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09 цагийн орчимд босоод байж байхад Г.С нөхөртөө идэж уух юм, тамхи дөхүүлж өгье гээд бид Ханбүргэд нэртэй дэлгүүрээс чанадаг гоймон, өндөг, хиам аваад гэрт нь очих үед талийгаач Э.З нь архи уугаагүй, ундаа барьчихсан гэрийнхээ эсрэг талын замыг хөндлөн гарч байх таарч бид хамтдаа гэрт орцгоосон. Гэрт орох үед гэрт хүнгүй буйдан, ширээ, хана, шал зэрэг бүх л эд зүйлс нь цус болсон байсан. Би ширээн дээр гараа тавих гээд нойтон салфеткаар арчиж байж гараа тавьсан. Гоймон чанах гэтэл индукцэн плетка байхгүй байсан. Г.С плетка яасан талаар асуухад зараад архи уучихсан гэж хэлээд бид ярилцаж байгаад агаар салхинд гарахаар тохиролцоод Хийдийн 15-08 тоотод байх гэрээрээ ороод майхан аваад гарсан. Бид Хэнтий аймгийн Мөрөн сумын төвд байх дэлгүүр орж манай нөхөр Ган-Эрдэнэ нь сэнгүр нэртэй 0.5 литрийн савлагаатай 3 лааз пиво, Г.С нь 0.75 граммын савлагаатай Х нэртэй архи 2 ширхэг, 2.5 литрийн савлагаатай Боргио нэртэй пиво 1 ширхэг, чихэр, чипс, ундаа зэрэг зүйлс аваад Мөрөн сумын төвөөс хойш шороон замаар явж “Эхэн-Ус” гэх газарт очиж майхнаа бариад бид 0.75 граммын Х нэртэй архи, 2.5 литрийн савлагаатай Боргио нэртэй пивийг уугаад оройн 22 цаг болж байхад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 15-08 тоотод ирэх үед талийгаач Э.З, түүний эхнэр Г.С нар машины арын суудал дээр унтаад үлдсэн. Би нөхрийн хамт гэртээ ороод мах чанаж идээд 23 цагийн орчимд унтсан. Би 08 дугаар сарын 26-ны 05 цаг өнгөрч байхад гарч бие засаад машины урд суудал дээрээс ундаа аваад гэртээ орж цай чаначихаад буцаад унтсан. Намайг ундаа авах үед талийгаач, Г.С 2 сэрээгүй унтаж байсан.Өглөөний 06 цаг өнгөрч байхад Зоригоо Зоригоо амьсгалахгүй байна, түргэн дуудаарай гэхэд нөхөр бид хоёр яаран босч хувцаслаад талийгаачийн гараас нь барьж үзэхэд гар нь бүлээн байсан. Уруул нь хөхөрсөн, амьсгалахгүй болохоор нь яаралтай тусламжийн 103-т дуудлага өгсөн. Тэгээд эмч ирээд амьсгал хураагаад удсан байгаа талаар хэлсэн... Амь хохирогчийн баруун нүдэн доор нь цус хурчихсан, баруун хацар дээр ярагдсан, 2 нүд хөхөрсөн, нүүр нь битүү хавагнасан байсан. Цээжин бие хөх няц болсон талаар Г.Сээс сонссон. Би хараагүй. Гар хөл нь салганаж чичрээд байсан... Машины ард суудлын урд доор шалан дээр ертөнцийн зүгээр толгой хэсэг нь урд зүгт харсан байдалтай байсан. Харин түүний эхнэр Г.С арын суудал дээр толгой хэсэг нь урагшаа харсан байдалтай унтаж байсан... Ямар нэгэн зовиургүй инээгээд сууж байсан. Майхан барихад туслалцаж байсан... Эхэн-Ус гэх газарт байхдаа тэд бэлгийн харилцаанд ороогүй... Талийгаач болон түүний эхнэр Г.С нар нь маш хурдан согтсон, машинд унтаад өгсөн болохоор сэрээгээгүй юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 79-81 тал/
Гэрч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Зын гэрт очихдоо хүрэн улаан өнгийн өмд, улаан өнгийн хамцуйгүй подволктой, хар өнгийн углааштай явсан. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр очихдоо урт саарал өнгийн цамц, хар өмд өмсөж явсан... Тэр эмэгтэй газар шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Нөгөө эрэгтэй хөлийг нь дэрлээд хэвтэж байсан. Эмэгтэй ямар хувцастай байсныг санахгүй байна. Хөл нүцгэн өрөөсөн оймостой байсан... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 82-83 тал/
12. Гэрч Д.Ган-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 24-ний 15 цагийн орчим Сээс үзмэрчийн гэрийн хаяг асуухаар гэрт нь очоод хаалгыг нь тогшиход З хаалгаа онгойлгож өгсөн. С гэртээ байхгүй байсан. Сийн гэрт нөхөр З нь өөр танихгүй эрэгтэй, эмэгтэй хүний хамт байсан. Танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр нь согтуу унтаж байсан.З аймар зодуулчихсан байсан. Би Зоос нүүрээ яасан юм бэ? гэхэд нэг залуу өшиглөөд гэж хэлж байсан. Зын хувцас нь цус болсон байсан. Гэрт эд хогшил, шал нь цус болсон байсан... Зын эхнэр С 2020 оны 08 дугаар сарын 24-ний орой манайд ирсэн. Манай эхнэр С Зын эхнэр С хоёр 2 том пиво уусан. С манайд хоносон. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өглөө босоод С намайг гэрт хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр Сийн гэрт очсон. З гэрийнхээ гадаа явж байсан. С машинаас буугаад нөхөртэйгөө уулзсан. Манай нөхөр олон хоног архи уусан, олон хоног хоолгүй байгаа юм байна идэх юм авч өгье гээд Ханбүргэд дэлгүүрээс бэлэн гоймон, өндөг, талх, хиам худалдаж аваад Зын гэрт орсон. З гэрээ цэвэрлэсэн байсан. Би Зод архи дарсаа боль ямар аймар архи уудаг юм амьдралаа бод гэж хэлсэн. Тэгсэн З архи уухгүй гэж хэлсэн. З хэдүүлээ сайхан цэвэр агаарт гараад ирэх үү гэж хэлсэн. За тэгье гээд бид нар хөдөө Хэнтий аймгаас баруун хойд зүгт 30-аад км зайд гарсан. Тэнд очоод майхан бариад суусан. Бид хөдөө явахдаа 1 шил архи, 2 ширхэг 2.5 литрийн пиво аваад явсан. Бид нар 2 ширхэг пивийг хувааж уусан. Авч явсан архинаас бага зэрэг уусан. З согтоод унтаад өгсөн. Тухайн үед бороо ороод салхи гарсан. Бид нар буцаад Хэнтий аймгийн төвд орой 22 цагий орчим ирсэн. Би машин бариад явж байсан. З арын суудалд эхнэрийн хамт суугаад явж байсан. Би эхнэрийн хамт гэртээ ороод унтаад өгсөн. З эхнэртэйгээ машинд унтсан байсан. Би шөнө сэрээгүй. Манай эхнэр өглөө 05 цагт гарч бие зассан гэж надад хэлж байсан. Өглөө унтаж байхад Зын эхнэр С уйлаад З амьсгалахгүй байна ш дээ түргэн дууд гээд орж ирсэн. Би гүйгээд гараад Зыг дуудсан боловч З хөдлөхгүй байсан. Тэгээд түргэн тусламж дуудсан. З манай машины арын суудлын завсар хажуу талаараа ороод хэвтэж байсан... Бид нар хоорондоо огт хэрэлдэж маргалдаагүй... Зын баруун нүдний доор ярагдсан шарх байсан. Нүүр нь хавдаж хөхөрсөн, зүүн талын чих нь хөхөрсөн байсан... Зоос хэн зодсон юм гэхэд надад хэлэхгүй байсан... З хэвийн л байсан. Надтай хамт майхан барилцсан, инээгээд ярилцаад байсан. Зын өмсөж байсан өмд тэр чигтээ цус болсон байсан... С З хоёр маргалдаад хэсэг тусдаа амьдарч байсан юм байна лээ. 2020 оны 08 дугаар сарын 25 –ны өдөр эвлэрээд хоорондоо эвтэй байсан. Одоо архи уухгүй гоё амьдарна гэж З ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 84-86 тал/
Гэрч Д.Ган-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: ”... Би 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Зын гэрт очихдоо цагаан судалтай хар өнгийн хагас хамцуйтай подволктой, хар хөх өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн пүүзэн гуталтай явж байсан. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Зын гэрт очихдоо мөн адил энэ хувцастайгаа явсан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 87-88 тал/
13. Гэрч Г.Мөнхчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн үеэр гэрээсээ гараад Отгонцэцэг, Соёлхүү гэж хоёр найзтайгаа уулзаад Хийдийн 17-02 тоотод гэрт нь байж байгаад 19 цагийн үед гэртээ ирсэн. Тэгэхэд Сараа эгч ирээгүй байсан. Манайх тоггүй болохоор би унтаад гэртээ байж байхад хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна. Шөнө хашааны хаалга онгойлгоод машин орж ирсэн. Тэгэхэд би гэрээсээ гарч харааагүй, гэр дотроосоо сонсоход Сараа эгч 3 хүнтэй байх шиг байсан. Тэгээд би унтаад өгсөн. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 10 цаг гээд эмнэлэг явах гээд гэрээсээ гарахад Сараа эгч цуг ирсэн хүмүүстэйгээ гэрээ цоожлоод явчихсан байсан... 22 цагийн үеэр Сараа эгч 3 хүнтэй цуг гэртээ ирсэн. Тэгэхэд би гарч хараагүй. Сараа эгч болон ирсэн хүмүүс нь орж унтъя гээд цоожоо цохиод, эвдэж байгаад орох шиг болсон. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нүүнэ гээд Бат-Эрдэнэ найздаа хэлсэн байсан болохоор манай найз Бат-Эрдэнэ 23 цагийн үеэр ирээд манайд хоносон. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 04-05 цагийн үеэр нэг хүүхэн Сараа босолдоо амьсгалахгүй байна ш дээ түргэн дуудалдаа гээд орилоод байх шиг байсан. Тэгээд Сараа эгч түргэн дуудаад байх шиг байсан. Хурдлаарай гээд хаягаа хэлээд байсан. Тэгээд цагдаа түргэн ирсэн... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 тал/
14. Гэрч Н.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай найз Мөнхчимэг маргааш гэрээ нүүлгэнэ гэхээр нь би 2020 оны 08 дугаар сарын 25-ны 23 цагийн үеэр ирсэн. Тэгээд Мөнхчимэгтэй хашаанд орж ирэхэд цагаан өнгийн AQUA гэх машин байсан... хоол идээд унтаж амарсан. Тэгэхэд ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй. Харин өглөө нилээн эрт үүрээр нэг хүүхэн түргэн дууд л даа Сараа амьсгалахгүй байна ш дээ Сараа, Зоригоо гээд дуудаад хашгираад байсан. Тэгээд түргэн ирсэн байх...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 тал/
15. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдээгүй би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна... 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Зын гэрт очиход манай эхнэр Хын өмдийг нь өвдөг хүртэл нь тайлсан байсан. З намайг хараад өмдөө татаад манай эхнэр Хын дэргэдээс босож байсан. З намайг хараад боссон. Би тэгээд Зын цонхоор ороод уурлаад Зыг цохиод өшиглөсөн. Би Зын нүүр хэсэгт нэг удаа цохисон. Дараа нь цээж хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал хаалга тогшсон. Би хаалгыг онгойлгоход Ц гаднаас орж ирээд юу болов гэж надаас асуусан. Би болсон асуудлын талаар хэлсэн. З энэ үед хаалганыхаа урд талд хамрын цусаа алган дээрээ тосоод сууж байсан. Ц надад Ааа чи одоо боль гээд намайг дагуулаад Зын гэрээс гараад явсан. Ц намайг гэрт хүргэж өгөөд явсан. Би гэрийнхээ хойд талын хашаанд ороод буцаж Зын гэрт очсон. Намайг буцаж Зын гэрт ирэхэд Х унтаж байсан. З болохоор сууж байсан. Би Зод найз нөхөд байж намайг доромжиллоо гэж хэлсэн. З надаас уучлалт гуйж байсан. Тэгээд З бид хоёр унтсан. Би Хыг сэрээх гэсэн сэрэхгүй байсан. Х бид хоёр буйдан дээр унтсан. З газраар унтсан. Унтаж байхад намайг Х сэрээсэн. Х гэр лүүгээ явъя гэсэн. Цонхоор харахад гадаа харанхуй болсон байсан. З бид хоёрыг хоноод явахгүй юм уу гэсэн. Х бид хоёр ажилтай гээд гэр лүүгээ явсан. З гэртээ ганцаараа үлдсэн. Би гэртээ хэдэн цагт очсон гэдгээ мэдэхгүй байна. Би дахиж Зтой уулзаагүй... Би Зын гэрт ирээд Х, З, Ц нарын хамт 2 шил цагаан нэртэй 750 граммтай архи хувааж уусан... Хын өмдийг би татаж өгөөгүй тэр чигээр нь үлдээсэн... Намайг буцаж ирэхэд Х өмдөө татсан байсан... Зын биед ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан... Зын нүдний доод талд язарсан байсан. Цус гарч байсан. З өөрөө толинд хараад эмнэлэг дуудаж оёдол тавиулдаг юм билүү гэж байснаа гайгүй юм шиг байна аа гэж хэлж байсан. Мөн Зын хамраас цус гарсан байсан. З өмсөж байсан цамцаараа цусаа арчаад байсан... Би Зыг босоод зогсож байхад нь урдаас нь буюу нүүр хэсэгт нь өөдөөс нь харж байгаад гараараа нэг цохисон...“ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 247-250 тал/
16. Гэрч Б.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Гэнэт А эхнэр Хонгороог бос ороо зас гэртээ ор гээд загнаад А ах эхнэр Хонгороогоо аваад хойд гэртээ орцгоосон... А, Хонгороо эгч хоёр баруун талын орон дээрээ цуг хэвтсэн. Тэгтэл А гэнэт эхнэр Хонгороог 10 хоног алга болсон гээд алгадаад эхлэхээр нь би хажуугаар нь орж салгасан. Тэгтэл жоохон тайвшраад хэвтэж байгаа юм болов уу гэж бодтол А нь гудсан доороосоо хар өнгийн хуйтай хутга гаргаж ирээд эхнэр Хонгороог хуйг нь авалгүй эхлээд баруун талын гар руу нь, дараа нь дал руу нь хутгалсан... тэгэхээр нь 7056102 дугаарт залгаж дуудлага өгсөн... ” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 25 тал/
17. Гэрч Л.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тэгээд бид хэд урд гэрт орж 0.75 граммын “хараа” архи уусан. Тэгээд дуусгачихаад сууж байхад эхнэр орж ирээд “А эхнэрийгээ хутгалчихлаа” гэж хэлсэн... Тэгээд би эхнэртэйгээ зөвлөлдөж байгаад цагдаад дуудлага өгсөн... ” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 28 тал/
18. Хэнтий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Г.Зсайханы 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Цэцэн хааны зоог нэртэй цайны газрын камерын бичлэгт хийсэн үзлэгийн: “...Камерын цаг бодит цагаас 40 минутаар түрүүлж байв. Камерын бичлэгт үзлэг хийхэд 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр камерын цагаар 10 цаг 48 минутад Э.З, Ц, Наранхүү, Санчир нар засмал замын зүүн талаар хойд зүгээс урагш явж байв. Э.З Л-46 дугаар байрны 3 дугаар орцны хаалганаас ертөнцийн зүгээр хойд талд байх 2 дахь цонхоор орж байв. Ц, Наранхүү, Санчир нар Л-46 дугаар байрны 3 дугаар орцоор орж харагдахаа болив. Цэцэн хааны зоог цайны газрын зогсоол дээр цагаан өнгийн суудлын автомашин 10 цаг 48 минутад ирж зогсож машин дотроос эрэгтэй эмэгтэй хоёр хүн гарч Л-46 дугаар байрны 3 дугаар орц руу оров. Эрэгтэй нь саравчтай малгай, улаан өнгийн богино хамцуйтай цамц, саарал өмд, хар өнгийн түрийтэй гуталтай байв. /А, Х нар/ 11 цаг 05 минутад Э.З Л-46 дугаар байрны 3 дугаар орцноос ганцаараа гарч баруун хойд зүгт явж засмал зам гарч явав. Э.З улаан өнгийн цамцтай явж байв. 11 цаг 07 минутад Э.З ертөнцийн зүгээр баруун хойд талаас зүүн урд зүгт явж 11 цаг 08 минутад Л-46 дугаар байрны орцоор оров. 11 цаг 10 минутад Л-46 дугаар байрны 3 дугаар орцноос 2 эрэгтэй хүн гарч ирээд замын зүүн талаар хойд зүгт явж Л-46 дугаар байрны хойд хэсэгт байх эмийн сангийн гадаа очиж зогсов. /Наранхүү, Санчир нар/ 12 цаг 00 минутад Э.З Л-46 дугаар байрны орцноос гарч засмал зам хөндлөн гарч ерөнцийн зүгээр баруун хойд зүгт явав. Э.З улаан өнгийн хагас хамцуйтай цамцтай явж камераас гарч явав. Ханбүргэд дэлгүүрийн автомашины зогсоол дээрээс баруун зүгт явж камерын хяналтаас гарав. 11 цаг 01 минутад Э.З Ханбүргэд дэлгүүрийн зүүн талын автомашины зогсоол дээр гарч ирж ертөнцийн зүгээр зүүн урд зүгт явж зам хөндлөн гарч 12 цаг 02 минут Л-46 дугаар байрны 3 дугаар орцны хаалгаар оров. 14 цаг 24 минутад Л-46 дугаар байрны 3 дугаар орцноос махлаг эрэгтэй хүн саарал өнгийн хагас хамцуйтай цамцтай хүн /Ц/ Аын хамт гарч ирж орцны үүдэнд зогсож байгаад засмал замын зүүн талд ирж зогсож байгаад ******* 14 цаг 25 минутад зам хөндлөн гарч баруун зүгт явж камерын хяналтнаас гарав. Ц зогсож байгаад буцаж явж Л-46 дугаар байрны 3 дугаар орцны үүдэнд очиж зогсов. 11 цаг 34 минут 17 секунд хүртэл Ц Л-46 дугаар байрны 3 дугаар орцны үүдэнд зогсож байгаад орцны хаалгаар дотогш оров. 11 цаг 34 минут 39 секунтэд ******* Ханбүргэд дэлгүүрийн зүүн талын тээврийн хэрэгслийн зогсоол дээр баруун талаас гарч ирж камерын хяналтанд орж ирж зам хөндлөн зүүн зүгт гарч явж 11 цаг 35 минут 25 секунтэнд Э.Зын гэрийн цонхоор оров. 11 цаг 43 минутанд Л-46 дугаар байрны 3 дугаар орцноос *******, Ц нар гарч ирэв. /Өмссөн хувцас болон Цын мэдүүлэгтэй гадна төрх нь таарч байна/. *******, Ц нар Л-46 дугаар байрны гадна талын хашааны дотор талаар ертөнцийн зүгээр урд зүгт явж 14 цаг 43 минутад камерын хяналтаас гарав. 15 цаг 18 минут 48 секунтэнд эрэгтэй эмэгтэй хоёр хүн ертөнцийн зүгээр урд зүгээс ирж Л-46 дугаар байрны 3 дугаар орц руу оров. Эмэгтэй нь саарал цамц, саарал өмдтэй, нуруундаа хар өнгийн жижиг цүнх үүрсэн. Эрэгтэй нь саарал цамц, цагаан өнгийн өмдтэй. /Б, Ц нар/ 15 цаг 20 минутад буцаж эрэгтэй эмэгтэй хүмүүс орцноос гарч ертөнцийн зүгээр урд зүгт явав... 16 цаг 18 минутад эрэгтэй эмэгтэй хоёр хүн замын баруун талаас Л-46 дугаар байрны 3 дугаар орц руу оров. Эрэгтэй нь цагаан гуталтай энгэр хэсэг цагаан судалтай хар хагас ханцуйтай цамцтай, эмэгтэй нь улаан хүрэн өнгийн өмд, улаан өнгийн хамцуйгүй цамцтай байв. 16 цаг 21 минутад буцаж гарч ертөнцийн зүгээр зам хөндлөн гарч баруун хойд зүгт явав. /Д.Ган-Эрдэнэ, Х.С нар/.
2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр камерын цагаар 09 цаг 34 минутад Л-46 дугаар байрны 3 дугаар орцноос эрэгтэй хүн гарч ирээд зогсож байгаад ертөнцийн зүгээр баруун хойд зүгт явж Ханбүргэд дэлгүүрийн гадна талын тээврийн хэрэгслийн зогсоол хүртэл яваад буцаж Л-46 дугаар байрны баруун талд явж байхад ертөнцийн зүгээр урд талаас цагаан өнгийн суудлын автомашин ирж Л-46 дугаар байрны баруун талд ирж зогсов. Байрны гадаа явсан эрэгтэй хүн тээврийн хэрэгсэл дээр очиж уулзав. /Байрны гадаа явсан эрэгтэй хүн З байв. Нас барах үедээ өмсөж явсан хувцастайгаа байв/. 09 цаг 38 минутад цагаан өнгийн машин хойд зүгт явж зүүн гар тийш эргэж Ханбүргэд дэлгүүрийн зогсоол дээр очиж зогсов. Энэ үед З гэрийнхээ цонхоор оров. 09 цаг 40 минутад цагаан өнгийн суудлын автомашин Ханбүргэд дэлгүүрийн зогсоол дээрээс хөдөлж Ханбүргэд, Цэцэн хааны зоог нэртэй цайны газрын зогсоолын дунд ирж зогсов. 09 цаг 42 минутад Д.Ган-Эрдэнэ, Х.С нар Л-46 дугаар байрны 3 дугаар орцоор оров. 09 цаг 51 минутад Зын эхнэр С хайрцагтай зүйл барьж Л-46 дугаар байрны орцоор оров. 09 цаг 55 минутад 2 эрэгтэй хүн Зын цонхон дээр очиж нэг эрэгтэй хүн нь цонхон дээр очиж байгаад буцаж уг 2 эрэгтэй явав. /Мэгзэр/ ... ” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 37-38 тал/
19. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Цэцэн хааны зоог нэртэй цайны газрын 2020 оны 08 дугаар сарын 24, 25-ны өдрийн зүүн талын гадна орчинг харуулсан камерын бичлэг бүхий 2 ширхэг CD буюу хатуу диск.
20. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №87 дугаартай: “...
1.2. Талийгаач Э.Зын цогцост тархины хатуу хальсан доорх цусан хураа, баруун 4-р хавирганы хугарал, өрц, сэмж, чацархай, бөөрний өөхөн эд, давсаг, хэвлийн булчингийн цус хуралт, баруун нүдний доод зовхи, хацарт шарх, баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, зүүн дал, бүсэлхий, баруун бугалга, шуу, зүүн шуу, баруун гуя, шилбэ, зүүн гуянд цус хуралт, дух, зүүн шанаа, зүүн хацар, эрүү, баруун шуу, цээж, хэвлий, зүүн, баруун шилбэнд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр талийгаачийг нас барахаас 36-48 цагийн өмнө үүссэн байх боломжтой.
4. Дээрх хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь 3.1.3-д зааснаар хүнд, хэвлийн булчин өрц, сэмж, чацархай, бөөрний өөхөн эд дэх том хэмжээний цус хуралт гэмтэл нь 3.1.12-д зааснаар хүнд, баруун 4-р хавирганы хугарал, баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун зовхины цус хуралт зөөлөн няцрал, баруун зовхи, хацрын шарх гэмтлүүд нь тус бүрдээ 2.4.1-д зааснаар хөнгөн, бусад гэмтлүүд нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Талийгаач нь элэгний архаг өвчтэй байжээ. Энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй.
6. Химийн шинжилгээгээр цусанд 4,0 промилли, ходоодны шингэнд 4,4 промилли, цөсөнд 2,9 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.
7. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байна.
8. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 156-160 тал/
21. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №5048 дугаартай: “...
1. Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн *******ын өмсөж явсан гэх хувцаснууд дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь АВО системээр В (III) бүлгийн харьяалалтай хүний цус байна.
2. Сэжигтэн *******ын өмсөж явсан гэх хувцаснууд дээр илэрсэн цусны бүлгийн харьяалал нь талийгаач Э.Зийн цус гэх ШШҮХ-ийн Шинжилгээ бүртгэл мэдээллийн хэлтсийн биологийн илгээх бичгийн №5709 дугаартай, шинжилгээний дүгнэлтэнд гарсан цусны бүлэгтэй бүлгийн харьяаллаараа ижил байна... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 205-206 тал/
22. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №421 дугаартай: “...
1.2. Г.Хын биед баруун дал хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх, цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
3.4. Дээрх баруун далны шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... ” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 43-44 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүнийг алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэргийг үйлдээгүй, шүүгдэгч ******* талийгаачийг зодсоны маргааш буюу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бусдад зодуулж амь насаа алдсан байж болзошгүй гэж дүгнэж байгаа боловч энэ байдал нь гэрч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Э.З... бид хоёр 2013 онд танилцаад 2014 онд том охин маань төрөөд нэг гэрт хамтран амьдарсан. Одоо дундаасаа 3 хүүхэдтэй, ам бүл 5-лаа амьдарч байсан... 08 дугаар сарын 25-ны өглөө Сараагаар хүргүүлээд гэрийнхээ гадаа бууж байхад талийгаач маань Ханбүргэдийн тэндээс намайг харснаа нэг ундаа барьчихсан гүйгээд ирсэн. Тэгээд нүүр амыг нь харахад хүнд зодуулсан байдалтай нүүр нь хөхрөөд хавдчихсан байсан... Тэгээд би талийгаачийг зогсож байхаар нь шууд зургийг нь дараад утсан дээрээ хадгалчихсан юм. Тэгсэн Сараа 4-лээ Мөрөнгийн эхийн гол орж жоохон юм ярьж сууя гээд манайхаас гарцгаасан... 25-ны орой 21 цагийн үед аймаг руу орж ирсэн... манай хүн ч машин дотор унтаад явсан. Тэгээд Сараагийн гадаа ирсэн... Тэгээд би талийгаачийг өвөр дээрээ хэвтүүлээд машин дотор унтаад өгсөн юм. Тэгээд шөнө унтаж байхад талийгаач миний өвөр дээрээс хажуу тийшээ ойчоод өгөхөөр нь би “ханиа дээшээ босохгүй юм уу” гэсэн чинь яраглаад жоохон дуу гараад унтаад байхаар нь за за сэрээгээд яахав гээд унтаад өгсөн юм. Тэгээд өглөө 06 цагийн үед сэрээд талийгаачийг сэрээх гэсэн чинь хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь ханиа алив босоорой гээд толгойг нь өргөсөн чинь уруул нь хөхөрчихсөн амьсгалахгүй байхаар нь сандраад Сарааг нөхөртэй нь сэрээгээд Зоригоо амьсгалахгүй сонин байнаа түргэн дуудаарай гэж хэлсэн. Тэгээд түргэн нилээн удаж байгаад ирж үзсэнээ нас барчихсан байна гэж хэлсэн...“ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 89-90 тал/, гэрч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09 цагийн орчимд... талийгаач Э.З нь архи уугаагүй, ундаа барьчихсан гэрийнхээ эсрэг талын замыг хөндлөн гарч байх таарч бид хамтдаа гэрт орцгоосон. Гэрт орох үед гэрт хүнгүй буйдан, ширээ, хана, шал зэрэг бүх л эд зүйлс нь цус болсон байсан. Би ширээн дээр гараа тавих гээд нойтон салфеткаар арчиж байж гараа тавьсан... бид ярилцаж байгаад агаар салхинд гарахаар тохиролцоод... Мөрөн сумын төвөөс хойш шороон замаар явж “Эхэн-Ус” гэх газарт очиж майхнаа бариад архи, пиво уугаад оройн 22 цаг болж байхад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 15-08 тоотод ирэх үед талийгаач Э.З, түүний эхнэр Г.С нар машины арын суудал дээр унтаад үлдсэн... Өглөөний 06 цаг өнгөрч байхад Зоригоо амьсгалахгүй байна, түргэн дуудаарай гэхэд нөхөр бид хоёр яаран босч хувцаслаад талийгаачийн гараас нь барьж үзэхэд гар нь бүлээн байсан. Уруул нь хөхөрсөн, амьсгалахгүй болохоор нь яаралтай тусламжийн 103-т дуудлага өгсөн. Тэгээд эмч ирээд амьсгал хураагаад удсан байгаа талаар хэлсэн... Амь хохирогчийн баруун нүдэн доор нь цус хурчихсан, баруун хацар дээр ярагдсан, 2 нүд хөхөрсөн, нүүр нь битүү хавагнасан байсан. Гар хөл нь салганаж чичрээд байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 79-81 тал/, гэрч Д.Ган-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 25-ны өглөө... З гэрийнхээ гадаа явж байсан. С машинаас буугаад нөхөртэйгөө уулзсан... З хэдүүлээ сайхан цэвэр агаарт гараад ирэх үү гэж хэлсэн... Бид хөдөө явахдаа 1 шил архи, 2 ширхэг 2.5 литрийн пиво аваад явсан. Бид нар 2 ширхэг пивийг хувааж уусан. Авч явсан архинаас бага зэрэг уусан. З согтоод унтаад өгсөн. Тухайн үед бороо ороод салхи гарсан. Бид нар буцаад Хэнтий аймгийн төвд орой 22 цагийн орчимд ирсэн... З эхнэртэйгээ машинд унтсан байсан... Өглөө унтаж байхад Зын эхнэр С уйлаад З амьсгалахгүй байна ш дээ түргэн дууд гээд орж ирсэн. Би гүйгээд гараад Зыг дуудсан боловч З хөдлөхгүй байсан... Бид нар хоорондоо огт хэрэлдэж маргалдаагүй... Зын баруун нүдний доор ярагдсан шарх байсан. Нүүр нь хавдаж хөхөрсөн, зүүн талын чих нь хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 84-86 тал/, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №87 дугаартай: “...гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр талийгаачийг нас барахаас 36-48 цагийн өмнө үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 156-160 тал/ зэргээр няцаагдаж байгаа тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Э.Зын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н нь оршуулгын зардалд 5.806.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нь төлөхийг сайн дураараа зөвшөөрсөн нь бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул оршуулгын зардал болох 5.806.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.
Харин шүүгдэгчийн үйлдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч Г.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Надад ямар ч гомдол санал байхгүй... “ /2-р хх-ийн 71 тал/ гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогч Г.Хд төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон бариултай, нийт 22 см урттай хутга 1 ширхэг, буйдангийн өнгө даавуу 2 ширхэг, хөх өнгийн дэрний уут 2 ширхэг, судалтай улаан өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, шаргал өнгийн хөнжил 1 ширхэг, хар өнгийн түрийтэй хос гутал, улаан өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг, саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий 2 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж, түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 10 /арав/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 10 /арав/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 5.806.000 /таван сая найман зуун зургаан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Нд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 131 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон бариултай, нийт 22 см урттай хутга 1 ширхэг, буйдангийн өнгө даавуу 2 ширхэг, хөх өнгийн дэрний уут 2 ширхэг, судалтай улаан өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, шаргал өнгийн хөнжил 1 ширхэг, хар өнгийн түрийтэй хос гутал, улаан өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг, саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий 2 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь хохирогч Г.Хд төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧИД Х.САНЖИДМАА
Э.ОДХҮҮ