Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/08

 

 

 

2021  01   07                                                 2021/ШЦТ/08

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0027

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Ж.Хонгорзул,

Улсын яллагч                                                  Ж.Батбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 О.Дүүриймаа,

Шүүгдэгч                                                          ******* нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д  холбогдох 2039.......дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний   өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгонд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Тийг зодож толгойн тус газар гараараа нэг удаа цохисны улмаас Б.Тийн тархинд доргилт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  ******* нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгонд согтуугаар Б.Тийн толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

     1. Хохирогч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны төвд одоогоор эхнэрийн хамтаароршин суудаг. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдө                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           р оройхон 18-н цагийн үе байх. Яг цагийг нь сайн санахгүй байна. Би Эрдэнэхуяг гэх хүүгийнхээ машинтай хүүтэйгээ цуг Өлзийт тосгоны зүүн гэр хороололд байрлах
Болорсайхан гэх айл руу өмнө нь авлагатай байсан мөнгөө авч эм авч уухаар явж Болорсайхан гэх уг айлын гадаа очиж би хашааны гадна машин дотроо Гэрэлт-Од гэх нутгийн залуутай хамт үлдээд манай хүү Эрдэнэхуяг Болорсайхан гэх айл руу ганцаараа орсон. Ингээд би машин дотроо жолоочийн эсрэг талын урд  талын суудал дээр сууж байтал гэнэт Э гэх залуу миний сууж байсан талын машины хаалгыг онгойлгож үгийн зөрүүгүй цамцнаас заамдаж аваад намайг татаж унагаагаад толгой руу гараараа нэг удаа цохисон бөгөөд би газар унаж нэг хэсэгтээ толгой манараад болсон үйл явдлыг сайн санаагүй. Тухайн үед Э гэх залуу их согтуу байсан ба архи их үнэртэж байсан. Ингээд би газар хэвтээд босч чадахгүй байж байтал манай хүү Эрдэнэхуяг Болорсайхан гэх айлаас гарч ирээд намайг босгож машиндаа өргөж оруулан эмнэлэгт ирсэн байсан. Ингээд удалгүй байж байтал бас цагдаа хүрч ирээд болсон зүйлийн талаар асуусан. Би тухайн үед эмнэлэг дээр ирээд тариа болон өвчин намдаах эм ууж эмчийн хяналтан дор Өлзийт тосгоны эмнэлэгт хоносон. Энэ өдрөөс хойш миний байнга толгой өвдөж, даралт ихэссэн бөгөөд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж тархины томограф-д үзүүлж толгойны зураг авч шинжлүүлсэн. Тэгтэл миний шинжилгээний хариу нь тархины хавантай гэж гарсан бөгөөд цагдаагийн байгууллагын шүүх эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байсан. Ингээд би Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээр үзүүлж харуулсан бөгөөд эмч нь эмчилгээ болон шаардлагатай уух эм тариаг бичиж өгсөн. Мөн Өлзийт тосгоны эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн... Би Э гэх залууг зодож цохиж гар хүрсэн зүйл огт байхгүй... Э гэх залуу бид хоёрын дунд ямар нэгэн шалтаг шалтгаан байгаагүй бөгөөд гэнэт согтуу ирж машины хаалга онгойлгож намайг зодсон. Миний толгой руу нэг удаа гараараа цохиж авсан бөгөөд цохисон даруйд би түр манараад газар ойчсон юм шиг байсан... Би ер нь Э гэх залууг сайн танихгүй бөгөөд зүс харж л байсан болохоос биш сайн танихгүй... Би гомдолтой байгаа бөгөөд одоогоор ч миний толгой байнга өвдөж байна. Би эмчилгээтэй холбооотой болон эмнэлгийн байгууллагаар үзүүлж харуулахад гарсан шаардлагатай зардал мөнгийг *******аар өөрөөр нь гаргуулмаар байна. Э намайг бие хаа нь яаж байна, энээ тэрээ гэж огт надтай  ирж уулзаагүй бөгөөд ядаж эм тариаг маань ч авч өгөөгүй юм. Э нэг эсвэл миний шаардлагатай эм тариаг аваад өгөөсэй л гэж хүсэж байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9 тал/

            2. Гэрч Т.Эрдэнэхуягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 23-ны оройхон 18-н цагийн үед байх, би яг цагийг нь сайн санахгүй байна. Би өөрийн төрсөн эцэг болох Тийн хамтаар Өлзийт тосгоны зүүн гэр хороололд байрлах Болорсайхан гэх айл руу өмнө нь авлагатай байсан мөнгөө авч аавдаа эм авч өгөхөөр явж Болорсайхан гэх уг айлын гадаа очиж би хашааны гадаа машин дотроо Гэрэлт-Од гэх нутгийн залуутай хамт төрсөн эцэг болох Тийг үлдээгээд Болорсайхан гэх айл руу би өөрөө ганцаараа орсон. Ингээд би уг айлд ороод 20-30-н минут болоод гарч иртэл манай аав болох Т машиныхаа хажууд машины жолоочийн эсрэг талын урд хаалга онгорхой хамраас нь цус гоожсон байдалтай газар хэвтэж байсан. Ингээд би машин руугаа очтол миний машинаас цаашаа буюу баруун зүгт ******* гэх залуу 10-д алхамын зад явган алхаж явсан. Тэгэхээр нь би сандраад мини машинд цуг явж байсан Гэрэлт-од гэх залуугийн хамтаар аавыгаа өргөж машиндаа суулгаад энэ талаар цагдаад мэдэгдэж эмнэлэг рүү явж очсон. Ингээд эмнэлэг дээр ирж манай аав эмнэлгийн тусламж авч тариа хийлгэж эмчийн хяналта дор уг орой хэвтэн эмчлүүлж хоносон. Би аавтай цуг байсан  Гэрэлт-Од гэх залуугаас тухайн үед юу болсон талаар асуутал Э гэх залуу согтуу машины хаалга онгойлгож үгийн зөрүүгүй заамдаж толгой руу нь гараараа цохиж газар унагаагаад газар унасан хойно нь 2-3 удаа өшиглөсөн гэж надад ярьж байсан...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/

 

            3. Гэрч Б.Гэрэлт-Одын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17-18 цагийн орчимд байхаа цагийг нь сайн санахгүй байна. Өлзийт тосгоноос хойш байрлах наадмын талбайн урд талд алхаж явтал нутгийн залуу болох Эрдэнэхуяг, Эрдэнэхуягийн аав Т хоёр цуг машинтайгаа явж байгаад надтай таарсан. Ингээд бид нар юм ярьж зогсож байтал Эрдэнэхуяг аавтайгаа манай гэрийн хойд талд байдаг Болороо гэх айл руу явж байгаа гэхээр нь цуг машинд нь суугаад хамт гэр рүүгээ дөхсөн бөгөөд Эрдэнэхуяг аавтайгаа Болороо гэдэг айлын хашааны гадаа машинтайгаа очиж зогсоод түүний аав болох Т бид хоёр машинд сууж үлдсэн. Ингээд Эрдэнэхуяг уг Болороо гэх айл руу ороод ирнэ гээд явсан бөгөөд бид хоёр уг айлын хашааны гадаа машин дотор нь юм яриад Т гуай машины жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж байсан бөгөөд харин би машины арын хэсэгт арын суудал дээр нь суугаад байж байсан. Уг машин нь буруу талдаа жолооний хүрдтэй суудлын автомашин байсан. Гэтэл гэнэт ******* гэх залуу согтуу машин руу ирээд Т гуайн сууж байсан талын хаалгыг нээгээд Т гуайг заамдаж аваад татаж унагааж байх үедээ гараараа толгой руу нь нэг удаа цохиж авч байгаа харагдсан. Тэгээд газар унагаагаад өшиглөж байгаа харагдсан. Би машин дотор байсан учраас сайн харагдахгүй байсан бөгөөд толгой руу нь өшиглөсөн үү гэдэс рүү нь өшиглөсөн үү гэдгийг сайн харч чадаагүй... Би машинд арын суудал дээр сууж байсан болохоор хамар хэсэг рүү нь цохичихлоо гэж харсан. Харин *******ыг явсны дараа машинаас буугаад харахад хамар руу нь цохисон байдал анзаарагдаагүй бөгөөд ил харагдах шарх сорви анзаарагдаагүй юм...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/

 

            4. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №671 дугаартай: “...

1.2. Б.Тийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...  ” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-31 тал/

           

            5. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны Номгон 20-06 тоотод буюу гэртээ байх үед өглөөний 11 цаг өнгөрч байхад хөдөөнөөс Пүрвээ, Цолмонбаатар, Нямдорж нар “Хараа” нэртэй 0.75 литрийн архитай ирсэн. Тэр архийг нь бид дөрөв хувааж уусан. Архиа ууж дуусчихаад тэр гурав яваад өгсөн. Би гэртээ байхад баруун талын хашааны Галбадрах тосгоны хойд захад айлд очно гээд явахаар нь би цуг явсан. Явж байхад машин нь эвдрэхээр нь би гэр рүүгээ буцаад алхаад ирсэн. Тэр үедээ машинд нь гэрийнхээ түлхүүрийг орхисон байсан. Гэртээ орох гэсэн түлхүүр байхгүй орж чадахгүй гэрийнхээ гадаа зогсож байхад хашааны үүдэнд машин ирсэн. Машинаас Эрдэнэхуяг буугаад Болорсайханы гэрт орсон. Тэгэхээр нь араас нь ороод Галбадрахын машинд түлхүүрээ орхисон байна, цуг очоод авчихъя гэж хэлсэн чадахгүй гэсэн. Би тэгж хэлэхээр нь уурлаад гэрт нь заамдаж авчихаад тэр гэрийн хүмүүс байсан болохоор гаргаж байгаад гэдэс рүү нь нэг цохисон. Буцаад Болорсайханы гэр рүү орсон. Тэр үед Болорсайханы гэрээс хүн гарч ирээгүй. Эрдэнэхуяг гэр рүү нь орсны дараа хашааны үүдэнд байсан дээр очсон. Машин дээр очоод жолоочийн хажуу талын хаалгыг онгойлгосон Эрдэнэхуягийн аав Т сууж байсан. Тэгэхээр нь би заамдаж буулгаад толгой руу нь нэг цохисон унаад өгсөн. Унахаар нь би цаашаа явсан. Намайг явж байхад машин нь асаад явж байсан... Би газар унасан хойно нь өшиглөөгүй. Унахаар нь би цаашаа явсан... Би барагдуулж байгаа, одоо яаралтай барагдуулна... Болорсайханы ээж Болормаа, охин дүү Анужин нар байсан. Тэр хоёр гэрээс гараагүй, юу болсон талаар мэдэхгүй... Би нилээн согтуурсан байсан... Би Эрдэнэхуягт уурласан уурандаа халдчихсан юм. Бас согтууруулах ундааны зүл хэрэглэсэн. Нилээн согтуу байсан учраас тийм үйлдэл гаргасан... Гэмшиж байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-40 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санааатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “... Миний бие Б.Т нь өөрт учирсан эмчилгээний зардал болох эм тарианд 300.000 төгрөг, томографик шинжилгээ 100.000 төгрөг, нийт 400.000 төгрөгийг намайг зодсон гэх *******аас бэлнээр хүлээн авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл үгүй...  ” гэсэн бичгээр илэрхийлсэн баримтаа шүүх хуралдаанд гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагаа хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар *******ад  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ГАНЗОРИГ