Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 31

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг 

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Г.Цогтсайханы нэхэмжлэлтэй хариуцагч Д.Мөнхсүх, Х.Шижир-Эрдэнэ нарт холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 5900000 /таван сая есөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2017 оны 02 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад       

                                                                             Т О Д О Р Х О Й Л О Х нь:

            Нэхэмжлэгч Г.Цогтсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Д.Мөнхсүх, Х.Шижир-Эрдэнэ нар нь 2015 оны 04 сарын 09-ний өдөр ХААН банкнаас өөрийн зээлэн дээрээ нэмж 3500000 төгрөгний зээл аваад өгөөч гэсэн бөгөөд аман гэрээ хийхдээ зээлийн нийт дүн 9000000 төгрөгний хүү болох 1100000 төгрөгийг төлнө гэсний дагуу зээл авч өгсөн. 2015 оны 10 сарын 10-нд 3500000 төгрөг, 9000000 төгрөгний хүү болох 1100000 төгрөгийг төлөх байсан боловч хугацаандаа зээлээ төлөөгүй. Ийм хүндрэл учирсан учраас ХААН банкны шаардлагын дагуу шинэчилсэн гэрээг хийсэн. /шинэчилсэн гэрээний төлбөр 200000 төгрөг/ 9000000 төгрөгний хүү болох 1100000 төгрөгийг давхар төлсөн. ХААН банктай байгуулсан шинэчилсэн гэрээний дагуу 2016 оны 04 сарын 10-ны өдөр гэрээ дуусах байсан ба гэрээнд заасны дагуу мөнгөө төлөөгүй тул би өөрөө төлж барагдуулсан. Ийм учраас Д.Мөнхсүх, Х.Шижир-Эрдэнэ нарын төлөх 3500000 төгрөг, 2016 оны 04 сарын 10-ны өдөр төлөх байсан 9000000 төгрөгний хүү болох 1100000 төгрөг нийт 5900000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ. 

            Нэхэмжлэгч Г.Цогтсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Мөнхсүх, Х.Шижир-Эрдэнэ нарын тайлбартай танилцлаа хүсэлтийг нь зөвшөөрч байна. Машиныг нь 4000000 төгрөгөөр үнэлж, үлдсэн 1900000 төгрөгийг 2017 оны 07 сарын 01-ний өдрийн дотор бэлнээр авахаар тохиров” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Уурхайчин 7-1 тоотод оршин суух ЛН78010216 регистрийн дугаартай Хардал овогт Дуламсүрэнгийн Мөнхсүх, хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Уурхайчин 7-1 тоотод оршин суух СГ82110801 регистрийн дугаартай Боржигон овогт Хүрэлбаатарын Шижир-Эрдэнэ нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Мөнхсүх, Х.Шижир-Эрдэнэ бид хоёр Г.Цогтсайханаас 2015 оны 04 сарын 10-ны өдөр ХААН банкнаас зээл авахуулж нийт 9000000 төгрөгний зээл хийгээд бид 2 түүнээс 3500000 төгрөгийг нь зээлж авсан нь үнэн. Авахдаа нийт зээлийн хүүг төлж өгье гэж авсан нь үнэн. Гэвч одоо хүртэл төлж чадаагүй. Нэхэмжилсэн 5900000 төгрөгийн 4000000 төгрөгөнд нь өөрийн эзэмшлийн PRIUS маркийн машинаа өгөхөөр тохирсон. Үлдсэн 1900000 төгрөгийг 2017 оны 07 сарын 01-ний өдөр гэхэд өгөхөөр тохиролцов” гэжээ.

 

                                                                                    Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Г.Цогтсайхан нь хариуцагч Д.Мөнхсүх, Х.Шижир-Эрдэнэ нараас

зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 5900000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Цогтсайхан нь хариуцагч Д.Мөнхсүх, Х.Шижир-Эрдэнэ нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 5900000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч Д.Мөнхсүх, Х.Шижир-Эрдэнэ нар нь 5900000 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч Г.Цогтсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хариуцагч Д.Мөнхсүх, Х.Шижир-Эрдэнэ нарын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, ХААН банкны барьцаат зээлийн гэрээ, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, зээл буцаан төлөх хуваарь зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Хариуцагч Д.Мөнхсүх, Х.Шижир-Эрдэнэ нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5900000 төгрөгийн 4000000 төгрөгөнд нь өөрийн эзэмшлийн PRIUS маркийн машинаа өгөхөөр тохирч, үлдсэн 1900000 төгрөгийг 2017 оны 07 сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Г.Цогтсайханд төлөхийг хүлээн зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Г.Цогтсайханы нэхэмжилсэн 5900000 /таван сая есөн зуун мянган/ төгрөгийн 4000000 төгрөгөнд нь өөрийн эзэмшлийн PRIUS маркийн машинаа өгөхөөр тохирч, үлдсэн 1900000 төгрөгийг 2017 оны 07 сарын 01-ний өдрийн дотор хариуцагч Д.Мөнхсүх, Х.Шижир-Эрдэнэ нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Цогтсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109350 төгрөгний тал хувь болох 54675 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 54675 төгрөгийг, хариуцагч Д.Мөнхсүх, Х.Шижир-Эрдэнэ нараас  улсын тэмдэгтийн хураамж 54675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Цогтсайханд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Мөнхсүх, Х.Шижир-Эрдэнэ нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ