Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2017/00053/И |
Дугаар | 34 |
Огноо | 2017-03-20 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 34
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Рагчаадуламд холбогдох 60000 /жаран мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эрдэнэсайхан овогтой Рагчаадулам нь 2015 оны 01 сарын 13-ны өдөр манай компанитай 1181479 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Хэрэглэгч Э.Рагчаадулам нь 1181479 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 40000 /дөчин мянган/ төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Иймд Э.Рагчаадуламтай байгуулсан 1181479 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 40000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 20000 төгрөг, нийт 60000 төгрөг /жаран мянган/ төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 46-р байрны 28 тоотод оршин суух СЩ91061400 регистрийн дугаартай Цахар овогт Эрдэнэсайханы Рагчаадулам шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Жи-Мобайл” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Эрдэнэсайхан овогтой Рагчаадулам миний бие хүлээн зөвшөөрч байна. Бүх төлбөр тооцоог төлж барагдуулсан болно. Төлсөн баримтыг хавсаргав” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Э.Рагчаадуламаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 40000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 20000 төгрөг, нийт 60000 төгрөг /жаран мянган/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Э.Рагчаадуламаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 40000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 20000 төгрөг, нийт 60000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй, хариуцагч Э.Рагчаадулам нь зээлээр худалдаж авсан төхөөрөмжийн үнийг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч Э.Рагчаадулам зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60000 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний өргөдлийн гэрээний маягт, зээл төлөх гэрээ, “Жи Мобайл” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн нэхэмжлэх, хариуцагч Э.Рагчаадуламын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Рагчаадулам нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 60000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 2500 төгрөгийн хамт 2017 оны 03 сарын 17-ны өдөр төлж, төлбөр төлсөн баримт мөн хариу тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч Э.Рагчаадулам нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 60000 төгрөгийг 2017 оны 03 сарын 17-ны өдөр төлж, тайлбарыг нотлох баримтын хамт бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь 60000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагч Э.Рагчаадулам нь улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь болох 2275 төгрөг төлөхөөс 2500 төгрөг төлсөн баримт ирүүлсэн болохыг дурдаж илүү төлсөн 225 төгрөгийг хариуцагч Э.Рагчаадулам нь нэхэмжлэх эрхтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 40000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 20000 төгрөг, нийт 60000 /жаран мянган/ төгрөгийг хариуцагч Э.Рагчаадулам нь 2017 оны 03 сарын 17-ны өдөр төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгний тал хувь болох 2275 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгож, хариуцагч Э.Рагчаадулам нь улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д төлсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ