Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 39

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Отгонбаярт холбогдох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 493406 /дөрвөн зуун ерэн гурван мянга дөрвөн зуун зургаан / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад 

     

                                                                             Т О Д О Р Х О Й Л О Х нь:

            Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Отгонбаяр нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 1-р сараас хойш огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр болох 493406 /дөрвөн зуун ерэн гурван мянга дөрвөн зуун зургаан / төгрөгийг С.Отгонбаяраас гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 46-68 тоотод оршин суух СУ66051879 регистрийн дугаартай Боржигон овогт Сэмчигийн Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие С.Отгонбаяр нь УБҮ-ийн өгсөн нэхэмжлэлийн дагуу байрны ус, халаалтын мөнгө болох 493406 төгрөгийг 2017 оны 4-р сараас эхлэн сар бүр 50000 төгрөгөөр төлж барагдуулах болно. Өөрсдийн боломжид тулгуурлаж байгаа тул хүсэлтийг минь харгалзан үзэж тусална уу” гэжээ.   

 

                                                                                      Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч С.Отгонбаяраас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 493406 /дөрвөн зуун ерэн гурван мянга дөрвөн зуун зургаан/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч С.Отгонбаяраас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 493406 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Отгонбаяр нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 493406 төгрөгийг 2017 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 50000 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 Иймд хариуцагч С.Отгонбаяр нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 493406 төгрөгийг 2017 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 50000 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 493406 /дөрвөн зуун ерэн гурван мянга дөрвөн зуун зургаан/ төгрөгийг хариуцагч С.Отгонбаяр нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15452 төгрөгний тал хувь болох 7726 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 7726 төгрөгийг, хариуцагч С.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамж 7726 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.Отгонбаяр нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    М.ЭНХМАНДАХ