| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0121/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/12 |
| Огноо | 2021-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/12
2021 01 08 2021/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0121/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч *******дхүү, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул
Улсын яллагч Ж.Батбаатар
Иргэдийн төлөөлөгч Ч.Ариунбат
Хохирогч Д.О, Ё.Б
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Жавхлан, Б.Болортунгалаг
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох 19....... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, дүүгийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 5-07 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй,
2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 241 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар,
Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 хоногийн хорих ялаар,
Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар,
Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,
Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан *******
Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг, Цагаан толгой гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй,
Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 4-р зүйлийн 4.1.6-д зааснаар 6 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан,
Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр 5 сарын баривчлах ялаар,
Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хорих ялаар,
Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 02 сарын хорих ялаар,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан*******
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь:
2019 оны 08 дугаар сарын 16-19-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 11-13 тоотод оршин суух иргэн Ж.Гантуяагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч 32 инчийн НРР маркийн зурагт, чемодан 2 ширхэг, гар цүнх, хэтэвч, монетон бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж 1.225.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 09 дүгээр сарын 02-03-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 7-20 тоотод оршин суух иргэн Ө.Гэрэлмаагийн хүн байнга амьдрах зориулалтай орон байрны цонхоор нууцаар хууль бусаар нэвтэрч 1 ширхэг морин хуур, 3 ширхэг мөнгөн аяга зэргийг авч бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 09 дүгээр сарын 20-29-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 22-1 тоотод байрлах иргэн Л.Амгалангийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч КО-785 дугаартай Винтов маркийн буу 1 ширхэг, 5967 дугаартай ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, Самсунг маркийн 32 инчийн зурагт, цайны уур, винтов бууны 5 ширхэг сум зэрэг эд зүйл хулгайлж Л.Амгаланд 1.016.800 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 34-10 тоот хаягт байрлах иргэн Г.Баатарын байшинд хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Фунай маркийн зурагт 1 ширхэг, Хар атласан гадартай сэгсүүргэн дээл 1 ширхэг, Цагаан өнгийн хуучин дээл 1 ширхэг, Бараан өнгийн хуучин дээл 1 ширхэгийг хулгайлж иргэн Г.Баатарт 1.010.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 10 дугаар сарын 19-ний орчимд Хэнтий аймаг Хэрлэн сум 2 дугаар баг Булаг 12-03 тоотод оршин суух иргэн Л.Энхжаргалын өмчлөлийн байшин болон Б.Батхуягийн эзэмшлийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлж иргэн Л.Энхжаргалд 1.570.000 төгрөгийн, иргэн Б.Батхуягт 300.000 төгрөгийн буюу бусдад нийт 1.870.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 9-20 тоотод оршин суух иргэн *******тгонпүрэвийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч эрэгтэй хүний мөнгөн бүс, гагнуурын аппарат, гутал, төмөр тасдагч, цохилттой дрилл зэрэг эд зүйлс хулгайлан 2.009.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 11 дүгээр сарын 03-06-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 9-19 тоотод оршин суух иргэн Г.Уранчимэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох хүрэн өнгийн дүнзэн байшинд хууль бусаар нэвтэрч Hair брендийн 32 инчийн телевизор, орчин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, тахилын жижиг мөнгөн аяга 3 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, мөнгөн хослол, турк мөнгөн хослол, сваровски хослол, цаг, энгэрийн зүүлт, хос ээмэг зэрэг эд зүйлс хулгайлан иргэн Г.Уранчимэгт 2.520.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 25-1 тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Д.Мөнхбатын байшинд хууль нэвтрэн орж 32 инчийн Самсунг маркийн 32 инчийн телевизор, шар өнгийн хивс 1 ширхэгийг хулгайлж 615.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 17-2а тоот хаягт байрлах хүн байнга амьдрах байшинд хууль бусаар нэвтрэн орж 2х1.5 хэмжээтэй 4 ширхэг хивс, Эмэгтэй хүний цэнхэр өнгөтэй шинэвтэр дээл 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг хулгайлж иргэн Д.Мөнхзоригт 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан,,
-2019 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Д-7 дугаар байрны урд байрлах гражид буюу эд зүйлээ хадгалсан агуулахад хууль бусаар нэвтэрч шүдлэн үхрийн хаа, үхрийн гэдэс хулгайлж иргэн С.Пүрэвээд 142.800 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Д-7 дугаар байрны урд байрлах гражид буюу Д.Ганчимэгийн эд зүйлээ хадгалсан агуулахад хууль бусаар нэвтэрч хонины гулууз мах, адууны гуяны мах-22 кг, цул мах-12.8 кг, ястай мах-4.3 кг, гэдэс-2.15 кг-г хулгайлж Д.Ганчимэгт 382.690 төгрөгийн хохирол учруулсан,
-2020 оны 01 дүгээр сарын 11-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” нэртэй барааны дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж савхин бээлий, торго зэрэг эд зүйл хулгайлан 181.000 төгрөгийн хохирол учруулсан,
-Мөн*******тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг хийдийн 2-13 тоотод байрлах хүн байнга амьдрах Д.Оюунчимэгийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Д.Оюунчимэгт 660.000 төгрөгийн хохирол учруулсан Мөн*******тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг хийдийн 2-13 тоотод байрлах хүн байнга амьдрах Д.Оюунчимэгийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Д.Оюунчимэгт 660.000 төгрөгийн хохирол учруулсан.
Шүүгдэгч Б.М нь:
-2018 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 5а-7 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж 4 ширхэг мөнгө аяга хулгайлж иргэн Ц.Баярсайханд 850.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 03 дугаар сарын 06-10-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Л-71-00 тоотод байх Ё.Бын хүн байнга амьдрах зориулалттай нэг давхар тоосгон байшингийн салхивчаар нь хууль бусаар нэвтэрч даалинтай хөөрөг, мөнгөн аяга 2 ширхэг, эрэгтэй хүний хүрэн өнгийн хэтэвчтэй 58.000 төгрөгийг хулгайлж Ё.Бад 394.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 03 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Хэнтий аймаг Хэрлэн сум 1 дүгээр баг Ж-10-09 тоотод оршин суух иргэн Д.Жамбаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан Д.Жадамбаад нийт 1.410.000 төгрөгийн хохирол учруулсан
-2019 оны 03 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн Ж-10-11 тоотод хаягт байрлах хүн байнга амьдрах зориулалтай орон байранд буюу иргэн А.Сандуйн эзэмшлийн дүнзэн байшинд хууль бусаар нэвтэрч гартааман хөөрөг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан
-2019 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 16-3 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай Б.Энхцэцэгийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эмэгтэй хүний хурган дотортой дээл, хүрэн өнгийн илгэн эрэгтэй гутал хулгайлж 958.750 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 54-2 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалт бүхий Д.Оийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Д.Од 8.174.500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн *******тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг хийдийн 2-13 тоотод байрлах хүн байнга амьдрах Д.Оюунчимэгийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Д.Оюунчимэгт 660.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 16-19-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 11-13 тоотод оршин суух иргэн Ж.Гантуяагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч 32 инчийн НРР маркийн зурагт, чемодан-2 ширхэг, гар цүнх, хэтэвч, 3.7 рамын монетон бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж Ж.Гантуяад 1.225.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 09 дүгээр сарын 02-03-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 7-20 тоотод оршин суух иргэн Ө.Гэрэлмаагийн хүн байнга амьдрах зориулалтай орон байрны цонхоор нууцаар хууль бусаар нэвтэрч 1 ширхэг морин хуур, 3 ширхэг мөнгөн аяга зэргийг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 09 дүгээр сарын 20-29-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 22-1 тоотод байрлах иргэн Л.Амгалангийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн зурагт, цайны уур, винтов бууны 5 ширхэг сум зэрэг эд зүйл хулгайлж 339.300 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 34-10 тоот хаягт байрлах иргэн Г.Баатарын байшинд хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Фунай маркийн зурагт 1 ширхэг, Хар атласан гадартай сэгсүүргэн дээл 1 ширхэг, Цагаан өнгийн хуучин дээл 1 ширхэг, Бараан өнгийн хуучин дээл 1 ширхэгийг хулгайлж иргэн Г.Баатарт 1.010.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 10 дугаар сарын 19-ний орчимд Хэнтий аймаг Хэрлэн сум 2 дугаар баг Булаг 12-03 тоотод оршин суух иргэн Л.Энхжаргалын өмчлөлийн байшин болон Б.Батхуягийн эзэмшлийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлж иргэн Л.Энхжаргалд 1.570.000 төгрөгийн, иргэн Б.Батхуягт 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 9-20 тоотод оршин суух иргэн *******тгонпүрэвийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч эрэгтэй хүний мөнгөн бүс, гагнуурын аппарат, гутал, төмөр тасдагч, цохилттой дрилл зэрэг эд зүйлс хулгайлан 2.009.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 11 дүгээр сарын 03-06-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 9-19 тоотод оршин суух иргэн Г.Уранчимэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох дүнзэн байшинд хууль бусаар нэвтэрч Hair брендийн 32 инчийн телевизор, орчин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, тахилын жижиг мөнгөн аяга 3 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, мөнгөн хослол, турк мөнгөн хослол, сваровски хослол, цаг, энгэрийн зүүлт, хос ээмэг зэрэг эд зүйлс хулгайлан 2.520.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 25-1 тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Д.Мөнхбатын байшинд хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Самсунг маркийн 32 инчийн телевизор, шар өнгийн хивс 1 ширхэгийг хулгайлж 615.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 11 дүгээр сарын 16-24-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 17-2а тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж 2х1.5 хэмжээтэй 4 ширхэг хивс, эмэгтэй хүний дээл, дунд гарын мөнгөн аяга зэргийг хулгайлж иргэн Д.Мөнхзоригт 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Д-7 дугаар байрны урд байрлах гражид буюу эд зүйлээ хадгалсан агуулахад хууль бусаар нэвтэрч шүдлэн үхрийн хаа, үхрийн гэдэс хулгайлж иргэн С.Пүрэвээд 142.800 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Д-7 дугаар байрны урд байрлах гражид буюу Д.Ганчимэгийн эд зүйлээ хадгалсан агуулахад хууль бусаар нэвтэрч хонь, адууны мах, гэдэс зэргийг хулгайлж 382.690 төгрөгийн хохирол учруулсан,
-2020 оны 01 дүгээр сарын 11-ний орой согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” нэртэй барааны дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж савхин бээлий, торго зэрэг эд зүйл хулгайлан иргэн Д.Наранцацралд 181.000 төгрөгийн хохирол учруулсан,
-шүүгдэгч*******тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг хийдийн 2-13 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай Д.Оюунчимэгийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Д.Оюунчимэгт 660.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч******* нь 2018 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 5а-7 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж 4 ширхэг мөнгө аяга хулгайлж иргэн Ц.Баярсайханд 850.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 03 дугаар сарын 06-10-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Л-71-00 тоотод байх Ё.Бын хүн байнга амьдрах зориулалттай нэг давхар тоосгон байшингийн салхивчаар нь хууль бусаар нэвтэрч даалинтай хөөрөг, мөнгөн аяга 2 ширхэг, эрэгтэй хүний хүрэн өнгийн хэтэвчтэй 58.000 төгрөгийг хулгайлж Ё.Бад 394.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 03 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Хэнтий аймаг Хэрлэн сум 1 дүгээр баг Ж-10-09 тоотод оршин суух иргэн Д.Жамбаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 1.410.000 төгрөгийн хохирол учруулсан
-2019 оны 03 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн Ж-10-11 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалтай орон байранд буюу иргэн А.Сандуйн эзэмшлийн дүнзэн байшинд хууль бусаар нэвтэрч гартааман хөөрөг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 16-3 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай Б.Энхцэцэгийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эмэгтэй хүний хурган дотортой дээл, хүрэн өнгийн илгэн эрэгтэй гутал хулгайлж 958.750 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 54-2 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалт бүхий Д.Оийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Д.Од 8.174.500 төгрөгийн хохирол учруулсан,
-шүүгдэгч *******тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг хийдийн 2-13 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалт бүхий Д.Оюунчимэгийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Д.Оюунчимэгт 660.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ж.Гантуяагийн өгсөн: “... Манайх Хэнтий аймаг Хэрлэн сум 2 дугаар баг, Өлзийтийн 11-13 тоотод амьдардаг юм. Би 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн орчим байшингаа цоожлоод гэрээсээ гарсан. Эзэнгүй байж байгаад 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 10 цаг 20 минутын орчим охинтойгоо гэртээ очсон. Охин маань хаалгаа онгойлгосноо ээж телевизор байхгүй байна гэхээр нь харахад манай байшингийн баруун талын вакум цонхыг хагалаад гэрт хулгай орсон байсан учир цагдаагийн байгууллагад хандсан юм...НРР маркийн хар өнгөтэй 32 инчийн зурагт, Хүрэн өнгийн чемодан, Саарал өнгийн чемодан, Эмэгтэй хүний цагаан тагтай хар өнгийн жижиг гар цүнх, Улаан өнгийн монгол хийцийн эмэгтэй хүний хэтэвч, Хар өнгийн эмэгтэй хүний гар цүнх, Эмэгтэй хүний хар өнгөтэй гар цүнх, 3.7 грамм жинтэй монетон бөгж, 26.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан...гэх мэдүүлэг / 2-р хх-н 18-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Э.Бадамгаравын өгсөн: ”....2019 оны 08 дугаар сарын 17, 18-ны өдрийн үед Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн сууринд байх Зол-Жигүүр дэлгүүрийн үүдэнд зогсож байтал нэг танихгүй жижигхэн биетэй залуу ирээд эгчээ та телевизор авах уу гэж асуусан. Тэгээр би хаана байгаа юм бэ гэхэд манай гэрт байгаа та очоод авчих гэсэн. Тэгээд би 2 хүүхэдтэйгээ явж байна авахгүй гэж хэлээд явсан. Эргэж нөхөртэйгөө хамт ирээд тэр залуугаас НРР маркийн хар өнгийн 32 инчийн телевизорыг 100.000 төгрөгөөр худалдаж авсан...би өөрийг нь харвал танина Аавыг нь шар Эрдэнээ гэдэг хүн байдаг юм...Танд харуулж байгаа зураг дээрх танд зурагт зарсан хүн мөн үү? Мөн байна би энэ хүнээс тухайн зурагтыг худалдаж авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 21-р хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /6-р хх-н 88, 89-р хуудас/
Эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон шинжээчийн №219 дугаартай: ”...НРР маркийн 32 инчийн зурагт, чемодан-2 ширхэг, гар цүнх 2 ширхэг, хэтэвч, 3.7 гр монетон бөгж, хагарсан вакум цонхны 50х100 хэмжээтэй шил зэргийг нийт 1.225.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /2-р хх-н 29-р хуудас/
Шүүгдэгч *******гийн өгсөн: “...Одоо ярих хэргийнхээ он сар өдрийг нь мэдэхгүй байна. Тэр өдөр би Зол-Жигүүрийн үүдэнд явж байгаад зүс таних хоёр залуутай таарсан. Тэгсэн тэр хоёр мөнгө байна уу ганц юм босгож ууя гэхээр нь өөрт байсан мөнгөөрөө 0.5 граммын стандарт архи аваад Зол-Жигүүрийн гадаа гудамжинд гурвуулаа хувааж уусан. Тэгээд нөгөө нэг шил архи маань дууссан чинь нэг залуу нь би нэг шил архи авъя гээд Зол-Жигүүрээс нэг шил 0.75 граммын стандарт архи аваад уусан чинь нөгөө хоёр залуугийн маань нэг нь уухгүй гэхээр нь би архи авсан залуутай сүүлийн 0.75 граммын архи хувааж уугаад нэлээд согтсон. Тэгээд нэг мэдсэн гэр хороололд эзэнгүй байшингийн гадаа ирчихсэн байшинг эзэнтэй үгүйг нь гаднаас нь харсан чинь эзэнгүй юм шиг байхаар нь хашааг нь давж ороод байшингийнх нь порчикных нь цонхыг хагалж дотогш ороод орон дээр нь байсан цүнхэн дотроос нэг бөгж авсан, мөн түрийвчин дотроос 20 гаран мянган төгрөг хэдэн хувцас аваад зурагтын тавиур дээр байсан хар өнгийн LCD зурагтыг нь аваад орж ирсэн цонхоор нь гарсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор зарим нэг зүйлээ сайн санахгүй байна. Тэгээд юмнуудаа өргөж гараад хашааных нь гадаа явж байхдаа авсан хувцас маань хуучин юм шиг байхаар нь тэнд хаясан шиг санаж байна. Тэгээд зурагтаа юмнуудаа аваад гэртээ ирээд зурагтыг нь байшингийнхаа хойно тавиад тэр өдөр амарсан байх. Тэгээд маргааш нь би зурагтаа гудамжинд явж байсан танихгүй хүнд зурагтаа зарсан шиг санаж байна. Мөн бөгжийг нь өөрийн таньдаг Энхтайван эгчтэй явж байхдаа нэг танихгүй хүнд 80.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 45-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,/3-р хх-н 193-195-р хуудас/
Хохирогч О.Гэрэлмаагийн өгсөн: ”... Нөхөр бид хоёр 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хөдөө Баянхутаг сумын 3 дугаар баг Цантын хоолойд байдаг гэр рүүгээ очих гээд 17 цагийн үед явсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн үед аймгийн гэртээ ирэхэд манай цонх хагас нээлттэй бас газар цэцгийн ваар уначихсан байхаар нь гайхаад мөнгөн аяга байсан шүүгээгээ нээж үзэхэд гурван мөнгөн аяга байхгүй бас 1 ширхэг морин хуур маань байхгүй байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг / 3-р хх-н 203-р хуудас/
Гэрч Г.Эрдэнэбатын өгсөн: ”...Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн үед гэртээ ирэхэд манай зурагтын тавиур дээр байдаг ваар газар уначихсан, цонх маань хагас онгорхой байдалтай байсан...манай шүүгээнд байдаг 3 ширхэг мөнгөн аяганууд алга болсон байсан...” гэх мэдүүлэг,/ 3-р хх-н 203-р хуудас/
Гэрч *******гийн өгсөн: ”... 2019 оны 09 дүгээр сарын 02-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхөд ...Баазын дэлгүүрээс ундаа тамхи аваад явж байгаад гэдэс өвдөөд байхаар нь айлын хашааны гадна нь урд талд нь бие засчихаад зогсож байсан чинь хойд талын айлд хүн байхгүй юм шиг болохоор нь хашаанд хаалгаар нь ороод хүн байгаа эсэхийг нь анзаараад зогсож байсан чинь 30 орчим минут хашаан дотор нь алхаж байгаад хүн байхгүй болохоор нь цонхыг нь гараараа түлхсэн чинь онгойсон. Тэгээд ороод харсан чинь хананд нь морин хуур, шүүгээг нь онгойлгосон чинь жижгэвтэр 3 ширхэг аяга байхаар нь аваад баруун талынх нь айлын хашааг даваад бууж байсан чинь машин ирэхээр нь амбаарынх нь араар морин хуурыг нь хийгээд 3 мөнгөн аягыг нь аваад харьсан. Маргааш өглөө нь манай гэрийн хойд талд байдаг Мөнжгөө гэдэг хүнд 2 аягыг нь 30.000 төгрөгөөр, 1 аягыг нь Соёлоо гэдэг хүнд 15.000 төгрөгөөр зарсан. Тэгээд хулгай хийсэн өдрөөсөө хойш 2 хоногийн дараа буцаад очсон чинь нөгөө орхисон морин хуур маань байж байхаар нь аваад Мөнжгөөгийнд байсан мөрийтэй тоглож байсан эрэгтэй хүнд 15.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг,/3-р хх-н 206-р хуудас/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ны шинжээчийн 2020/ШД199/ дугаартай: ”...1 ширхэг морин хуур, 3 ширхэг мөнгөн аяганы зах зээлийн үнэлдгээ 600.000 төгрөг байх боломжтой “гэх дүгнэлт, /3-р хх-н 213-р хуудас/
Хохирогч Л.Амгалангийн өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 20-ны Баасан гарагт буюу өнгөрсөн тав дахь өдөр Хэрлэн сумын 1-р баг, Хийдийн 22-р гудамжны 01 тоотод орших өөрийн хувийн эзэмшлийн 12x6 хэмжээтэй цагаан өнгийн шавар болон банзан байшингийнхаа зүүн хэсэгт нь орших үүдний таамбараа цоожлоод хашаанд бариатай байгаа 4-н ханатай гэрийг мөн цоожлоод Баянхутаг сумын "Булан” гэх газарт нутаглаж байсан Буян гэх айлын малаас миний бух алга болсон учир бухныхаа эрэлд, хоёрдугаарт өөрийнхөө гараар хийсэн мал усалдаг төмөр онгоцоо хүн худалдан авч магадгүй гээд өөрийн хувийн эзэмшлийн ногоон супер Даюн маркийн мотоциклтойгоо өдөр 11 цагийн үед явсан. Тэгээд би хөдөөгүүр айлуудаар явсаар 2019 оны 09 сарын 29-ний өдөр 20 цаг 30 минутын үед хөдөөнөөс хашааныхаа гадаа ирээд хашааныхаа жижиг хаалгыг хашаагаа давж онгойлгоод мотоциклоо хашаандаа оруулаад гэрийнхээ зүүн хэсгээр байшингийнхаа зүүн хэсэгт байрлах үүдний таамбарынхаа жижиг хаалганы цоожийг нь түлхүүрээрээ онгойлгоод дотор нь ороод үүдний таамбарын том хаалгаа онгойлгоод мотоциклио оруулсан. Тэгээд том жижиг хаалгануудаа бүгдийг нь цоожлоод байшингийнхаа зүүн хэсгийн дотогш ордог хаалгаараа зүүн өрөөндөө ороод гэрлээ асаагаад харсан чинь манай гал тогооны өрөөний хойд хананы урд хэсэгт байсан дотроо мах, үхрийн шир, үхрийн толгойны арьс, эвэр хөлдөөсөн айраг илүү гарсан хоол зэргийг хийгээд асаалттай, залгаатай орхисон хөлдөөгчний таг онгорхой, дээш болоод нээлттэй байхыг харсан. Түүний зүүн хэсэгт байсан модон авдарны дээр байсан гурил элддэг модыг авсан, нарийн модыг нь авч тухайн модон хайрцагны хойно нь шалан дээр тавьсан, онгорхой байсан. Тэгээд л би энэ чинь ер нь юу билээ гэж гэнэт бодоод баруун өрөө рүүгээ хартал баруун өрөөний хойд хананы урд байсан бурхан тахил тавьдаг авдарны тагийг нь онгойлгосон, доторх зүйлсүүдийг нь гаргаж шалан дээгүүр эмх замбараагүй хаялсан, авдар дээр байсан бурханы даавуун баринтагтай сударнуудын боолт уяануудыг нь бүгдийг нь хутгаар огтолсон, орон дээр байсан юмсыг эмх замбараагүй болгосон баруун өрөөний баруун хойд хэсэгт байсан савтай хазааруудыг шалан дээр унагаасан, хүүхдийн эмээлийг мөн адилхан шалан дээр унагаасан байсан.
1. Гол төмөр замаг нь хоёулаа ижилхэн 50-тай дугаартай, / Гол төмөр замагны дугаарыг нь бүрэн санахгүй байна/ хүрэн өнгийн хуучин модон онгоцтой, ямар ч оосоргүй, мөрлөгч нь замагны ар хэсгээрээ хугарсан гол төмөр болон замагны гадна хэсэг нь 20 гаран жил ямар ч буудлага хийгдээгүйн улмаас харласан, хуучин винтов буу 1 ширхэг,
2. Гол төмөр гадна хэсгээрээ зэвэрсэн, замаг нь зэвгүй, замаг нь хоногтоо холхидог овоог нь шинээр гар аргаар хийсэн, буудалт явагдсан үед хонгио нь гардаггүй, хонгиог нь заавал ямар нэг зүйлээр цохих юм уу хөшиж байж салгаж авдаг, гохны хүрээ байхгүй, оосоргүй, гар хийцийн аргаар гол төмрийг тайрч 50-60 см болгосон, хар модоор онгоц модыг шинээр зорж хийсэн учир цайруу өнгөтэй ТОЗ-8 маркийн хуучин калибрь буу 1 ширхэг байсан нь алга болсон байсан.
3. Мөн бурхан тахил бүхий авдар дээр бурханы баруун хэсэгт тавьсан байсан Чингис нэртэй 0.75 граммын 1 шил архи байсан нь алга болсон байсан.
4. Баруун өрөөний баруун урд хэсэгт байрлах зурагтын тавиур дээр байсан "Samsung” маркийнх байх, хар өнгийн 32 инчийн манайд 2-3-н жил болж байгаа хуучин зурагт байсан нь алга болсон байсан.
Манай байшингийн баруун өрөөний цонхны зүүн хэсгийн доод талынх нь жижиг цонхных нь шилийг нь үл таних хүн хага цохиод тухайн шилийг нь хагалдаг жижиг цонхны дотор талынх нь жижигхэн түгжээг нь гараараа онгойлгоод 2 цонхны голд байсан хамгаалалтын төмрийг нь дотор талын цонхтой нь хамт гаднаас нь дотогш нь түлхэж шалан дээр унагаасны улмаас дотор талын цонхны шилнүүд нь хагарсан байсан... “ гэх мэдүүлэг /5-р хх-н 151-р хуудас/
Хохирогч Л.Амгалангийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дахин өгсөн: “...Надад өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байна...өчигдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би гэрээ ухаж байсан чинь манай авдарны ёроолд байсан 5 ширхэг винтовны сум байхгүй байсан. Мөн хар цай нүддэг уур зэрэг эд зүйлс бас алга болсон байна...” гэх мэдүүлэг / 5-р хх-н 155-р хуудас/
Гэрч М.Алтангэрэлийн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сард манай ээж Мөнхсайхан хүний юм шүү харж байгаарай гээд надад бөгс нь хугарсан шар өнгийн бууг харуулсан. Тэгээд тухайн бууг 2020 оны 06 дугаар сард алга болчих байх гэж бодоод ээж Мөнхсайханы гэрээс авч яваад өөрийн гэртээ хадгалж байгаад цагдаад хураалгасан. Яг ямар учиртай буу гэдгийг нь би хэлж мэдэхгүй байна... ”гэх мэдүүлэг /5-р хх-н 181-р хуудас/
Гэрч Ц.Батзаяагийн өгсөн: “... танил ******* гэгч нь надад 2 буу байна. Манай аав Эрдэнээ нь хэрэглэж байсан юм. Авах уу гэхээр нь би сонирхоод үнийг нь асуусан 40.000 төгрөг гэхээр нь тухайн хоёр бууг авсан. Тэрнээс хойш гэртээ хадгалж байгаад нэг калибрыг нь 2020 оны 05 дугаар сарын орчим хуурай дүү Мөнхбаясгаланд зүгээр өгсөн. Харин нөгөө буу болох шар буу нь аймагт Мөнжгөөгийн гэрт нь байсан. Сүүлийн үед харагдахгүй болохоор нь алга болчихож гэж бодсон чинь Мөнжгөөгийн хүү Алтангэрэл нь нүүхдээ аваад явсан байсан... ” гэх мэдүүлэг / 5-р хх-г 183-р хуудас/
Гэрчээр *******гийн өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр байх Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн сууринд явж байхад тоотыг нь сайн санахгүй байна, урдаа нэг гэртэй, цагаан өнгийн нэг давхар байшин байсан. Тэгэхээр нь хаалгаар нь ороход байшин болон гэр нь гэрэлгүй байхаар нь байшинд нь очоод зүүн талын цонхны торыг татсан чинь унаад ирсэн. Тэгээд цонхоор нь ороод асаагуурын гэрэл тусгасан чинь буланд 2 ширхэг буу /тайрсан калибр, бөгс нь хугарсан винтов/ аваад жижиг шүүгээн дотор байсан цайны уур, хар өнгийн зурагт байхаар нь аваад явсан. 2 ширхэг буугаа манай хойд талын эгнээнд байдаг Батзаяа гэдэг надтай хамт Чойрт ял эдэлж байсан хүнд өгсөн. Зурагт, цайны уур хоёрыг явуулын хүнд зарсан...Би 2 буугаа 40.000 зарсан...” гэх мэдүүлэг /5-р хх-н 179-р хуудас/
Гэрч С.Мөнхбаясгалангийн өгсөн: “...танил ах Батзаяа нь 2020 оны 05 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Батноров сумын нутаг Хутагт уулын чулууны түүдэг отог дээр байхад надад тайрсан калибр маркийн буу зүгээр өгсөн. Тэр бууг малын хотонд дуу гаргах зориулалтаар би авсан...”гэх мэдүүлэг /5-р хх-н 187-р хуудас/
Хөрөнгө үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ний хөрөнгийн шинжээчийн хулгайд алдсан эд зүйлийн 1.016.800 төгрөгөөр тогтоов” гэх хөрөнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг /5-р хх-н 191-р хуудас/
Хохирогч Г.Баатарын: " ...2019 оны 11 дүгээр сарын 13-ны 16цаг 50 минутын орчимд Эвт худалдааны төвд ажил дээрээ байж байхад манай урд гудамжны чанх урд талын хашааны хүн Галсанчүлтэм гуай танай 2 давхрын цонх онгорхой байна, ирж үзэхгүй бол болохоо байсан байна гэж хэлсэн. Байшингийн 2 давхрын цонх онгорхой ханыг нь дагуулаад шат босгоод тавьчихсан байсан байхаар нь би хулгай орсон байна гэж бодоод 102 буюу цагдаагийн байгууллага руу залгаж мэдэгдсэн. Миний одоогийн мэдэж байгаагаар 32 инчийн Фунай маркийн LCD хар өнгийн телевизор, авдранд байсан хар атласан гадартай сэгсүүргэн дээл 1 ширхэг, бараан өнгийн дээл1 ширхэг, цайвар өнгийн дээл 1 ширхэг, 2 давхарт байсан Кен брендийн цахилгаан дрилл алдсан...Цонхны 5 ширхэг түгжээ эвдэрсэн, цонхны нэг ширхэг салхивч хагарсан байдалтай байгаа эдгээр зүйлсийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 77-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ж.Энхчулууны өгсөн: "... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 25-11 тоотод оршин суудаг бөгөөд манайх хуучин LCD телевизортой байсан шатсан юм. Тэгээд телевизоргүй байж байгаад одоогоос нэг сарын өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна, манай найз Чимэгээ/98240445/ над руу утсаар яриад хямдхан зарах телевизор байна аа чи авах уу гэсэн...хаягийг нь заалгаад явж очсон чинь блокон хашаатай урагшаа харсан хаалгатай хашаан дотроо нэг байшин байж байсан. Байшинд ороод зурагт зарна гэсэн үү гэж асуусан чинь жижигхэн биетэй 150-160 орчим см өндөртэй, туранхай, толгой дээгүүрээ өл халзан болсон бор царайтай эрэгтэй байсан. Тэр эрэгтэй хар өнгийн LCD зурагт гаргаж ирээд асааж шалгаж өгөөд мөнгөний хэрэг гараад зарах гэж байна эгчээ та 150.000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Тэр зурагт нь Fungai гэсэн бичигтэй 32 юм уу 39 инчийн хар өнгийн LCD зурагт байсан. Би 150.000 төгрөг бэлнээр өөрт нь өгөөд зурагтыг аваад явсан..." гэх мэдүүлэг / 1-р хх 80-р хуудас/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 389 дугаартай алдагдсан эд зүйлийн нийт үнэлгээг 1.010.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1-р хх-н 115-р хуудас/
Ялагдагч *******гийн өгсөн: “... Би 2019 оны 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Хэрлэн сум 1 дүгээр багт Нисэхийн зүүн талд явж байсан. Байшинтай айл байсан хүнгүй юм шиг харагдсан. Тэгээд хашааг нь давж ороод байшингийн цонхыг түлхэхэд онгойсон. Би цонхоор нь байшинд орсон. Байшин дотроос телевиз. хөвөнтэй дээл 2 ширхэг, хурган дотортой дээл 1 ширхэг, цахилгаан дрилл нэг ширхэг аваад байшингаас гараад гэртээ очсон. Телевизорыг нь Соёлоо гэх эгчид 80.000 төгрөгөөр зарсан. Хурган дотортой дээлийг Сүхбаатар аймгийн хүнд 180.000 төгрөгөөр зарсан. Одоо би тэр хүнийг танихгүй Сүхбаатар аймаг явж байгаа замын хүн байсан настай эмэгтэй хөдөөний хүн байсан. 2 хөвөнтэй дээлийг нь хүн авахгүй болохоор нь хүнд зүгээр өгчихсөн. Тэр 2 дээл өгсөн хүн хөдөөний хүн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 163-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-н 234-238-р хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх-н 241-р хуудас/
Хохирогч Л.Энхжаргалын өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш нөхөр Рагчаагийн хамт Хэнтий аймаг Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгонд байх гэртээ очиж амьдарсан. Тэрнээс хойш Булгийн 12-3 тоот хаягт байх гэр маань хүнгүй хоосон байсан. Манай хашаанд бас манай хамаатны дүү З.Батбаяр, Г.Мөнхтуяа нарын гэр байдаг юм. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Мөнхтуяаг хашаанд очиход 2 гэрийн болон байшингийн хаалганы цоож эвдэж хулгай орсон юм шиг байсан болохоор нь цагдаа дуудсан гэсэн. ...манай байшингаас 12 жилтэй улаан хүрэн өгийн морин хуур, таван хошуу малтай, цагаа өнгийн домбо, эмэгтэй хүний гоёл чимэглэл хийдэг жижгэвтэр хайрцаг, монетон гинж кулонтой, эмэгтэй хүний мөнгөн хослол, мөнгөн бугуйвч 2 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байсан. ...гомдолтой байна...” гэх мэдүүлэг /3-р хх-н 246-р хуудас/
Хохирогч Б.Батхуягийн өгсөн: “... би Хэнтий аймаг Хэрлэн сум 2 дугаар баг 12-03 тоотод амьдардаг юм. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би Улаанбаатар хотод очиж ажил хийх гээд явсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 20-ний өдөр манай ээж Л.Энхжаргал над руу залгаад гэрт чинь хулгай орсон байна. Танай эд зүйлийг бүртгэж үзсэн чинь чиний авч байсан зэсэн домбо байхгүй байна. Өөр танайхаас алдагдсан эд зүйл байхгүй байна” гэж надад хэлсэн. Тэгээд би сүүлд ирээд эд зүйлсээ бүртгэж үзэхэд манай зэс домбо байхгүй байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 1-р хуудас/
Гэрчээр *******гийн өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын дундуур он сарыг нь мэдэхгүй байна. 06 цаг өнгөрч байхад Энхтайван гэдэг эгчийнх рүү очсон чинь гэрэл нь унтраалттай байсан. Тэгээд би очдог айлыг нь мэддэг байсан болохоор тухайн айлдаа байж магадгүй гээд явж байсан чинь замд гэрэлгүй айл байж байсан. Тэгээд хашааных нь гадаа хэсэг байж байгаад хүн байхгүй болохоор нь хашааг нь давж ороод эхлээд байшингийнх нь цоожийг эвдээд орсон чинь морин хуур, домбо, эмэгтэй хүний хайрцагтай гоёлын эд зүйлс байсан. Тэгээд тэр гурвыг нь аваад тухайн байшингаас гараад зүүн талд байсан хоёр гэрийн цоожийг нь эвдээд орсон юм аваагүй гарсан. Тэгээд тэндээсээ шууд харьсан. Маргааш нь морин хуурыг нь урд байдаг нэг эгчид 15.000 төгрөгөөр зарсан. Домбыг нь До эгчийн охинд 30.000 төгрөгөөр зарсан. Хайрцагтай эд зүйлсээс нь мөнгөн бугуйвчийг нь авсан. Бусад нь замдаа унаад алга болсон байх. Мөнгөн бугуйвчийг явуулын хүнд зарсан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 13-р хуудас/
Гэрч З.Баярын өгсөн: “... Манай нөхөр хотод ажилладаг болохоор би гэртээ ганцаараа байж чадахгүй хүргэнийхээ гэрт амьдардаг юм аа. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчим манай охин Мөнхтуяа над руу залгаад гэр, байшингийн цоожийг эвдчихсэн байна, хулгай орсон юм шиг байна гэж хэлэхээр нь очиход манай гэрийн цоожийг эвдээд орхисон байсан. Манай гэр хашаан дотроо хамгийн зүүн талд нь байдаг ба манайхаас ямар нэгэн эд зүйлс алдаагүй байсан. Харин эгч Энхжаргалын байшингаас домбо, дүү Батхуягийнхаас зэс домбо алга болсон байна гэсэн...” гэх мэдүүлэг,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 244 дугаартай: “...алдагдсан эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 1.570.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /4-р хх-н 20-р хуудас/
2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн: “...зэс домбоны зах зээлийн үнэлгээг 300.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт / 4-р хх-н 27-29-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6-р хх-н 14-17-р хуудас/
Хохирогч *******тгонпүрэвийн өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 9-20 тоот хаягт байх хашаанд байсан байшинд хулгай орсон байсан. ...2019 оны 10 дугаар сарын 22-ны хавьцаа байх, манай байшингаас эрэгтэй хүний мөнгөн бүс, гар хийцний мөнгөн бүс анх 1.500.000 төгрөгөөр хийлгэж байсан, гагнуурын аппарат, эрэгтэй хүний поло гутал, төмөр тасдагч, цохилттой дрилл зэрэг эд зүйлс алга болсон байсан...гэх мэдүүлэг / 6-р хх-н 22-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч С.Мөнхсайханы өгсөн: ”... 2019 оны 11 дүгээр сарын эхээр танил Эрдэнээгийн Одхүү гэгч нь манай гэрт ирээд Улаанбаатар хотоос дүү явуулсан юм гээд надад кейний гагнуурын аппарат, эрэгтэй хүний поло гутал, төмөр тасдагч, цохилттой дрилл зэргийг авах уу гэхээр нь яасан юм хэний юм гэж асуусан чинь манай дүү явуулсан юм, хямдхан зарна. Аавынхаа биеийг Улаанбаатар хот руу эмчилгээнд явуулах гэж байгаа юм гэхээр нь итгээд бүгдийг нь нийлүүлээд 100.000 төгрөгөөр авсан...одоо тэр юмнууд нь надад байхгүй би мөнгөний хэрэг гараад зам засаж байсан хүмүүст зарсан.... “ гэх мэдүүлэг /6-р хх-н 28-р хуудас/
Гэрчээр *******гийн өгсөн: ”...Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Тайван гэх эмэгтэйг хайгаад Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 9-20 тоот болох Энхтайван ахын гэрт очсон чинь Тайван гэх хүүхэн Энхтайван ах хоёр байсан....тэгээд би Энхтайван ахын хажуу талын байшингийн хаалгыг татал онгорхой байхаар нь ороод авдрыг нь онгойлгож үзээд авах юм байхгүй байхаар нь гагнуурын аппарат, цахилгаан тасдагч, гар жижиг дрилл, эрэгтэй хүний гуулан бүс зэрэг байхаар нь авч гараад гагнуурын аппарат, тасдагч, цахилгаан дрилл нарыг Зол-Жигүүрийн зүүн талд байдаг засварын газрын хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Бүсийг нь Тайван хүүхэд өгсөн. Тэгээд би дараа нь гагнуурын аппаратдаа анх зарсан хүнээсээ аваад Заяа гэдэг хүнд 100.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /6-р хх-н 30-р хуудас/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ны 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 2020/ШД301 дугаартай: ”...эрэгтэй хүний мөнгөн бүс, гагнуурын аппарат, гутал, төмөр тасдагч, цохилттой дрилл зэргийг нийт 2.002.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт “/6-р хх-н 38-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6-р хх-н66-70-р хуудас/
Хохирогч Г.Уранчимэгийн өгсөн: “... 2019 оны намар Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад Улаанбаатар хотод очиж ач, зээгээ харж байгаа. Аймагт ирэн очин байж байгаа. Манай хашаанд манай дүүгийн хүүхэд Долцонсүрэн нь нөхөр хүүхдүүдийн хамт гэр барьж амьдарч байгаад 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байранд гүйж орох гээд гэрээ хурааж байна гэж над руу хэлж байсан. Тэгээд тэр өдөртөө арай амжсангүй гээд маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үлдсэн эд зүйлээ гүйцээж хураагаад манай байшинг эргэж тойрч харахад гаднаас ямар нэгэн хадлага үйлдэгдсэн зүйлгүй, тэгээд хашааны хаалгаа хаагаад түгжээд явсан гэж дахин утсаар хэлсэн. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өглөөгүүр миний төрсөн дүү Г.Мөнхзул нь нөхрийнхөө хамт хашаанд байсан нохойнд хоол өгөх гээд очтол байшингийн урд талын хоёр цонхны баруун талын цонхны порчикны шилийг нь хагалж онгойлгоод дотроос нь эд зүйл алдсан юм шиг байна гэж хэлсэн...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ очиж эд зүйлээ бүртгэхэд Hair маркийн хар өнгийн 39 инчийн телевизор, Орчин цагийн мөнгөн аяга 1 ширхэг,/ гадна талдаа Мэс заслын нэгдүгээр тасгаас дурсгав гэсэн бичигтэй/ тахилын мөнгөн аяга 3 ширхэг, монетон бөгж, улаан хүрэн өнгийн хайрцагтай мөнгөн ээмэг, бөгж хослол, хул өнгийн ууттай Турк хийцийн 3 хос мөнгөн эдлэл/ ээмэг, бөгж, кулон/, сваровски шигтгээтэй 3 хос гоёлын эдлэл/ ээмэг, бөгж, кулон/ эмэгтэй хүний Солонгос бугуйн цаг, энгэрийн зүүлт, сваровски 1 хос ээмэг зэрэг алдсан байсан...” гэх мэдүүлэг / 6-р хх-н 74-р хуудас/
Гэрч М.Долцонсүрэнгийн өгсөн: ”... Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн өглөө намайг ажил дээрээ байж байхад Уранчимэг эгч над руу утсаар яриад гэрт хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрт нь очсон юм. Намайг очиход цагдаагийн газраас хүмүүс ирсэн шалгаж байсан....Г.Уранчимэг эгч 2019 оны намар Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм тэрнээс хойш хүүхдүүд нь Улаанбаатар хотод байдаг учир ач зээгээ харна гээд Улаанбаатар хот руу яваад гэртээ ирэн очин байж байсан юм...” гэх мэдүүлэг /6-р хх-н 77-р хуудас/
Гэрч Г.Мөнхзулын өгсөн: ”...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө 08 цаг өнгөрөөгөөд нөхөр бид хоёр эгчийн хашаанд байдаг нохойд хоол өгөх гээд очтол эгчийн байшингийн урд талын вакум цонхны порчикны шил нь хагарсан онгойсон байхаар нь би Уранчимэг эгч рүү утсаар нь хэлсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...Нөхөр бид хоёрыг хашааруу ороход хашааны хаалга нь онгорхой байсан....Амбаарын завсар хийсэн байсан телевизор нь манай эгчийн гэрт байдаг Hair брендийн 39 инчийн телевизор байгаа юм. Телевизорыг би хүлээн авч эгчийг хотоос ирэхэд нь өгсөн.....гэх мэдүүлэг /6-р хх-н 79-р хуудас/
Гэрч *******гийн өгсөн: ”... Би 2019 оны 11 дүгээр сарын эхээр /өдрийг нь сайн санахгүй байна/ тухайн өдрийнхөө орой 22 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг Баянмөнхийн 9 дүгээр эгнээний 20 тоотод оршин суух Энхтайван гэх ахынд очсон чинь Энхтайван ах гэртээ байхгүй байхаар нь тэдний хашаанаас гараад явахад зүүн талын хашааны айл нь гэрэлгүй хүнгүй байх шиг байхаар нь би хашааны урд талын хаалгаар нь орсон. Хашаан дотор хүрэн өнгийн мансардтай дүнзэн байшин мөн байшингийн баруун талд хоёр амбаар байсан. Би байшингийн урд талын вакум цонхыг нь гараараа хүчтэй түлхэсэн чинь цонх нь савагдаад хагарсан. Би цонхоор нь ороход нэг давхарт нь зурагтын тавиур /стенк/ байсан тавиурууд дээр нь дунд гарын мөнгөн аяга, мөн өргөлийн жижиг мөнгөн аяганууд байхаар нь тэдгээрийг нь аваад торонд хийсэн. Тэгээд хажуу талд нь байсан гоёл чимэглэлийн жижигхэн хайрцаг байхаар нь тэрийг онгойлгоод хартал дотор талд нь эмэгтэй хүний ээмэг, бөгж зэрэг эд зүйлүүд байсан. Би тэр чигээр нь хайрцагтай нь аваад торондоо хийсэн. Тэгээд дээшээ гардаг шат байсан шатаар дээшээ гараад хартал хоёр давхарт нь авдар байсан. Авдарны тагыг нь хөлөөрөө өшиглөж онгойлгоод дотор талаас нь жижигхэн хайрцагтай ээмэгний хослол зэрэг эд зүйл байхаар нь аваад уутандаа хийсэн. Тэгээд авдарны тагыг нь тэр чигээр нь онгорхой орхиод доошоо буугаад зурагтын тавиур дээр хар өнгийн LCD телевизор хажуу талд нь хар өнгийн суваг хүлээн авагч байхаар нь хүлээн авагчаас нь гурван өнгийн залгуурыг нь салгаад зурагтыг нь цонхоор нь гаргаад өөрөө араас нь цонхоор гарсан. Тэгээд зурагт болон гэр дотроос авсан мөнгөн аяганууд бусад эд зүйлсээ аваад явах гэтэл гарт багтахгүй байхаар нь зурагтыг нь байшингийн баруун талын хашааны хажуу тал байсан амбаарын ар талаар нь хийгээд орхисон байсан. Тэгээд мөнгөн аяганууд болон ээмэг зүүлт, гоёлын эд зүйлсийг нь аваад хашааны хойд талаар гараад явахдаа хашааны хойд талд гоёлын эд зүйлийнх нь гадна талын хайрцагийг нь хаяаад дотор нь байсан эд зүйлсийг нь аваад явсан. Тэгээд нөгөөдөр өглөө нь хулгайлсан дунд гарын 1 ширхэг мөнгөн аягыг нь жижигхэн өргөлийн 3 ширхэг аягтай нь хамт авто тээврийн төв дээрээс Сүхбаатар аймгийн шуудангийн хүмүүс ирээд зогсохоор нь автобуснаас бууж ирсэн хүнд нийлүүлээд 120 орчим мянган төгрөгөөр борлуулсан. Ээмэг, бөгжний хослолуудыг нь Энхтайван гэх эмэгтэйд зүгээр өгсөн. Энхтайван ямар ямар ээмэг бөгж авсныг нь мэдэж байгаа. Зарим нэг ээмэг, бөгжнүүд нь шигтгээтэй байсан санагдаж байна.....мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн... “ гэх мэдүүлэг /6-р хх-н 83-р хуудас/
Гэрч Д.Энхтайваны өгсөн: ”... Би *******г танина бид хоёр садан төрлийн холбоо байхгүй. Манайх урьд нь Хэрлэн сумын 1-р баг Хийдийн сууринд байхад манайхаар орж гараад байдаг залуу байгаа юм....******* нь надад огт ээмэг бөгжний хослол өгч байгаагүй. Тухайн үед надаас харин ээмэг бөгж байгаа авах уу л асууж байсан болохоос надад бол өгсөн зүйл байхгүй. ******* нь өөрөө хулгайн гэмт хэрэг үйлдээд тэр хэрэгтэй намайг байнга орооцолдуулаад байдаг юм. Би *******гээс ер нь эд зүйл авч байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / 6-р хх-н 86-р хуудас/
Хөрөнгө үнэлгээний 2020/ШД/318 дугаартай”...Hair брендийн 39 инч телевизор, Орчин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Тахилын жижиг мөнгөн аяга 3 ширхэг, Монетон бөгж 1 ширхэг, Мөнгөн хослол шинээрэй, Турк мөнгөн хослол, Сваровски хослол, Эмэгтэй бугуйн цаг, Энгэрийн зүүлт 2 ширхэг, Сваровски хос ээмэг зэргийн нийт 2.520.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, /6-р хх-н 114-115-р хуудас/
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /6-р хх-н 116-117-р хуудас/
Хохирогч Д.Мөнхбатын өгсөн: “...Би хувийн ажлаар хааяа Хэнтий аймагт орж ирдэг болохоор одоогоос 2 жилийн өмнө Хийдийн 25-1 тоотод хашаа байшин худалдаж авсан юм. Тухайн хашаа байшиндаа аймагт ажлаар ирсэн үедээ хонож өнжөөд явдаг юм. Манай байшинд бол тавилга гээд байх зүйл байхгүй. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр буюу шинэ жилийн үеэр нэг ирэхэд зүүн талын порчик онгорхой том өрөөний шалан дээр байсан 32 инчийн самсунг маркийн зурагт, шар өнгийн хивс алга болсон байсан. Тухайн үед би өөрөө яаруу ажилтай явсан болохоор цагдаагийн байгууллагад хэлж бүртгүүлээгүй цонхоо хааж цоожилчихоод явсан...Хар өнгийн хавтгай дэлгэцтэй 32 инчийн самсунг брендийн зурагт, доороо бөөрөнхий суурьтай хивс нь шар өнгийн 8 тахилтай, урт 4 метр өргөн нь 2 метр орчим урттай жижгэвтэр хивс байсан...” гэх мэдүүлэг / 6-р хх-н 120-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч С.Мөнхсайханы өгсөн: “...Тухайн үед бол 8 тахилтай шар өнгийн 1 ширхэг хивс, мөн 32 инчийн хар өнгийн телевизор 80.000 төгрөгөөр зарсан. 8 тахилтай хивс зарахад бол 1 ширхэг хивс л зарсан. Өөр хивс зараагүй...Би 80.000 төгрөгөө л авч байвал гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / 6-р хх-н 123-р хуудас/
Гэрч *******гийн өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын эхээр шиг санаж байна. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Тэр өдөр би “Цагаан баавгай” дэлгүүр орж 0.5 граммын 1 шил архи аваад буцаж явахдаа Хийдийн 25-1 тоотод хашааны зүүн талаар өнгөрсөн юм. Ер нь тэр айлд хүн байхгүй байнга гэрэлгүй байсан болохоор хулгай хийх санаатай урд талынх нь хашааг даваад хашаан дотор нь орсон юм. Хашаан дотор нь улаан тоосгон байшин байхаар нь байшингийн цонхоор дотогшоо харахад байшин дотор тавилга гэх юм байхгүй урд талынх нь өрөөнд ганцхан зурагт байсан. Тэгээд уг байшингийн зүүн талынх нь цонхны порчигийг нь гараараа түлхэж онгойлгоод порчигоор нь дотогш явж орсон. Байшин дотор хоолны шүүгээ байсан. Нэг модон ор, зурагт, мөн шалаар дэвссэн хоёр хивс байсан өөр нээх тавилга гээд байх зүйл байгаагүй. Тэгээд зурагтыг нь эхэлж цонхоор гаргасан араас нь жижиг хивсийг нь гаргасан мөн шалаар дэвссэн том хивсийг хуйлаад өргөх гэсэн хүнд байхаар нь тэнд нь орхиод зурагт хивс хоёрыг нь өргөөд гэр рүүгээ явсан. Тэгээд хашаан дотроо зурагт хивс хоёроо нууж байгаад хэд хоногийн дараа хойд талынхаа Мөнжгөө эгчид зарсан яг хэдэн төгрөгөөр зарснаа бол санахгүй байна...Хар өнгийн хавтгай дэлгэцтэй телевизор, шар өнгийн 8 тахилгатай 1 ширхэг хивс байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-126-р хуудас/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 342 дугаартай шинжээчийн:”...тооцооллын үр дүнд Samsung брэндийн 32 инчийн телевизор болон 1.5х4 метрийн хэмжээтэй хивсний зах зээлийн үнэлгээ нийт 615.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна... ” гэх дүгнэлт /6-р хх-н 128-р хуудас/
Хохирогч Д.Мөнхзоригийн өгсөн: “... Манай аав Дамдин нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 17-2а тоот хаягт амьдардаг байсан бөгөөд 2018 оны 05 дугаар сард БНХАУ-руу ажил хийхээр явсан. Явсан хойгуур нь би гэрийг нь хардаг байсан. Хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр харахад байшин болон амбаарынх нь цоож зүгээр байсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр орой Цагдаагийн байгууллагаас залгаад танай аавын гэрт хулгай орсон байна ирж уулз гэхээр нь би очиж уулзсан чинь хулгай орсон байсан. Гэрт нь байсан 2х1.5 хэмжээтэй шар өнгийн хивс 2 ширхэг, улаан өнгийн хивс 2 ширхэг, орчин цагийн дунд гарын шинэ мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний цэнхэр өнгөтэй үстэй дээл / шинэвтэр / зэрэг эд зүйлс хулгайд алдсан...” .гэх мэдүүлэг /1-р хх-н 61-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч С.Чимгээгийн өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цагийн үед ******* гэх залуу түрдэг тэргэн дээр 2 ширхэг хивс түрчихсэн манайд ирээд аавыг хот явуулах гээд зардлын мөнгө хэрэгтэй болоод эгчийнхээ өгсөн хивсийг зарах гээд явж байна та авах уу гэхээр нь надад мөнгө байхгүй би авахгүй гэсэн чинь та авчих л даа аавыг одоо шуудангаар явуулах гээд байна гээд гуйгаад байсан. За үнэхээр аав чинь хот явах гээд байгаа юм бол би авъя чи хэдээр зарах гээд байгаа юм гэхэд аавд зардлын мөнгө л хэрэгтэй байгаа юм та хоёуланг нь нийлүүлээд 50.000 /тавин мянга/ төгрөгөөр авчих гэхээр нь би бэлэн 50.000 төгрөг *******д өгөөд авч явсан 2х1.5 метр хэмжээтэй улаан эрээн цэцгэн хээтэй 2 ширхэг Эрдэнэт хивсийг нь худалдаж авсан. Мөн манай найз Ж.Энхчулуун 32 инчийн хар өнгийн funai маркийн LCD зурагт 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр худалдаж авсан... ” гэх мэдүүлэг /1-р хх-н 65-р хуудас/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 388 дугаартай: ”... алдагдсан эд зүйлийн нийт үнэлгээг 1.220.000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт, /1-р хх-н 121-р хуудас/
Яллагдагч *******гийн өгсөн: “...Дараа нь 2019 оны 11 дүгээр сард өдрийг сайн санахгуй байна. Хэрлэн сумын 1 дүгээр багт явж байгаад айлын байшингийн хаалгыг нь татсан чинь цоож нь онгойсон тэгээд байшинд орсон чинь шар эрээн хивс 2 ширхэг, улаан хивс 2 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, нимгэн үстэй мөртөө нимгэн дээл 1 ширхэгийг авсан. Мөнжгөө гэх хүнд 140.000 төгрөгөөр, шар өнгийн 2 хивсийг зарсан, 2 ширхэг улаан хивсийг Хийдийн сууринд байдаг танихгүй настай хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Үстэй нимгэн дээлийг 50.000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан. Тэр хүн төв Төрийн банкин дээр надтай тааралдсан. Тэр хүний нэрийг сайн мэдэхгүй байна. Харвал танина Мөнгөн аяганы тагш нь хагарсан байсан тул цагаан мөнгийг нь салгаж аваад гудамжинд явж байсан хүнд цагаан мөнгийг нь 50.000 төгрөгөөр зарсан. Би тэр цагаан мөнгө надаас авсан хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг / 1-р хх-н 163-р хуудас/
Хохирогч С.Пүрвээгийн өгсөн: “...би 2019 оны 12 дугаар сарын 22-ны өглөө гэрээсээ гараад Хэрлэн сумын 3 дугаар баг Д-7 дугаар байрны урд байх гражнаас мах авахаар очтол гражийн хаалганы цоож эвдэрсэн байсан. Тэгэхээр нь Цагдаад дуудлага өгсөн....Граж дотроос охин шүдлэн үхрийн 2 хаа, үхрийн гэдэс алдсан. Би үхрийн хааны махыг эвдэж хөлдөөсөн байсан. Үүнд махтайгаа дал 2 ширхэг, буглага 2 ширхэг байсан. 2 ширхэг хааны махнаас илүү гарсан 4 ширхэг цул хөлдөөсөн мах, салангаараа хөлдөөсөн хавирганууд алдсан. Үхрийн гэдэс зүрх, гүзээ, цагаан мах зэрэг алдсан...би алдсан махнаас 2 ширхэг махтайгаа дал, 1 ширхэг бугалга хүлээж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 91-р хуудас/
Гэрч С.Соёлмөнхийн өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 20-ны өглөө шиг санаж байна. би гэртээ байсан манай гэрт Одхүү өглөөгүүр орж ирсэн. Одхүү мах авах уу гэж хүн асуулгаж байна гэсэн би тэгэхээр нь хэн мах зарах гээд байгаа юм гэж Одхүүгээс асуусан. Одхүү надад Баянхутаг сумын хар Цогоо мах зарна гэж хэлсэн. Би юуны мах вэ гэж асуухад үхрийн 16 кг мах байгаа 1 кг мах 8000 төгрөгийн үнэтэй байна. 4000 төгрөгөөр зарна гэсэн. Надад 30.000 төгрөг байна тааруулаад мах авч болох уу гэж асуусан Одхүү махны эзнээс асуучихаад ирье гээд явсан ...Тэгээд байж байтал Одхүү цагаан шуудайтай мах авч ирсэн. Би тэгээд энэ махыг 30.000 төгрөгөөр зарах уу гэхэд Одхүү асуугаад ирье гээд махаа үлдээгээд явсан. 30 орчим минутын дараа буцаж Одхүү орж ирээд 35 000 төгрөгөөр зарна гэнээ гэж хэлсэн...нийт 35.000 төгрөгөөр шуудайтай махыг авсан. Одхүүд мөнгийг нь бэлнээр өгсөн....Би үхрийн мах худалдаж авсан. Бага насны үхрийн мах байх шиг байсан. 2 ширхэг дал махтайгаа, буглагны мах ястайгаа, хүзүүний гэж хэлэхээр хэсэг бөөрөнхий хөлдүү мах, цоройны нэг хэсэг хуйлсан хөлдүү мах авсан....гэх мэдүүлэг /1-р хх-н 96-р хуудас/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 418 дугаартай алдагдсан махны нийт үнэлгээг 142.800 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1-р хх-н 131-р хуудас/
Яллагдагч *******гийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний орой 18 цаг өнгөрч байхад хүүхдийн төлөө төвийн зүүн талын орон сууцны урд талд байдаг гражны урд талаар явсан. Тэнд улбар шар хаалгатай 2 граж байсан. Зүүн талын гражид нэг хүн мах хийж байгаа харагдсан. Би тэгэхээр гэртээ очиж байж байгаад 20 цаг өнгөрч байхад граж дээр очсон. Хашааны буланд байх хогон дотроос төмөр аваад гражны хаалганы цоожийг хөшихөд онгойж байсан. Тэгээд орсон чинь харанхуй байсан хаалгыг онгойлгосон чинь гудамжны гэрэл тусаад гэгээ орж байсан. Төмөр савны тагыг авахад дотор нь шуудайтай мах байсан. Шуудайтай махыг аваад гэр рүүгээ явсан. Гражны хаалгыг хаагаад эвдэрсэн цоожийг нь зүүгээд үлдээсэн. Гэртээ очоод шуудайг нээхэд үхрийн 2 ширхэг дал махтайгаа, ууцны хажуу, 2-оос 3 ширхэг, бөөрөнхий хөлдүү мах, бугалга байсан. 2 ширхэг хавирга байсан. Би хавиргыг нь чанаж идээд ясыг галдаа хийгээд шатаасан. Шуудайтай махыг Соёлоо гэх эмэгтэй хүнд 35.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 157-р хуудас/
Хохирогч Д.Ганчимэгийн өгсөн: "...Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн орчим гэрээсээ гараад Хэрлэн сумын 3 дугаар баг Д-7 дугаар байрны урд талд байх өөрийн эзэмшлийн авто машины граж дээр очиход манай гражны цоож онгойсон, үүдэнд нь төмөр хэвтэж байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн...Граждаа ороход 1 ширхэг хонины гулууз мах, адууны гуя 1 ширхэг цагаан шуудайнд хийсэн байсан, улаан эрээн гялгар 10 орчим ууттай адууны цул мах алдагдсан. Мөн үхрийн ястай мах бага хэмжээтэй нэг удаа чанаж идэхээр, адууны нэг удаа чанах гэдэс мөн цэнхэр өнгийн гялгар уутанд хийж хөлдөөсөн адууны ястай чанах мах1 гялгар цагаан уутаар дүүрэн байсан...Би алдсан махнуудаа олж авмаар байна. Энэ алдсан мах манай өвлийн хүнс байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 84-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ш.Пүрэвсүрэнгийн өгсөн: “...Би Одхүүгээс 30.000 төгрөг нэхэмжилж байна. Миний Одхүүгээс авсан махыг цагдаа нар аваад явсан... ”гэх мэдүүлэг / 1-р хх-н 87-р хуудас/
Гэрч Ш.Пүрэвсүрэнгийн өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 08 цаг 50 минутын орчим би Хэрлэн сумын 1 дүгээр багт байх Зол-Жигүүр дэлгүүрээс талх аваад гарч ирэхэд гадаа шар Эрдэнээгийн хүү зогсож байсан. Би тэр хүүгийн нэрийг нь мэдэхгүй байна. Ээжийг нь Лувсандашийн Цэцэгмаа гэж байсан одоо нас барчихсан. Би ээжтэй нь нэг ангид сурч байсан. Эрдэнээгийн хүү эгч ээ хямдхан адууны мах авах уу гэж байсан. Надад хямдхан мах зарна гэж байсан. Би охиноосоо 20.000 төгрөг аваад өөрт байсан мөнгөө нэмээд 30.000 төгрөгөөр адууны мах худалдаж авсан. Тэр хүүхэд эрээн цүнхтэй улаан эрээн гялгар уутанд хийсэн 4 ширхэг адууны мах надад заран. Би адууны махыг хиллэж аваагүй. адууны махнаас хэрэглээгүй... “ гэх мэдүүлэг /1-р хх-н 99-р хуудас/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 419 дугаартай алдагдсан махны нийт үнэлгээг 382.690 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт, /1-р хх-н 131-р хуудас/
Яллагдагч *******гийн өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 22-ны орой 21 цаг болж байхад Хүүхдийн төлөө төвийн зүүн талын 2 гражны баруун талын гражны хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгосон. Дотор орсон чинь махнууд байсан. Адууны шуудайтай гуяны махыг аваад Спорт заалны хашааны дотор байх хогийн савны хажууд тавьсан. Дараа нь 1 ширхэг хонины махыг аваад мөн хогийн савны хажууд цаасан хайрцгаар хучаад тавьсан. Тэгээд дараа нь жижиг жижиг хөлдөөсөн махнуудыг гэр рүүгээ аваад явсан. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өглөө босоод авчирсан махан дотроосоо адууны нэг хавирга чанаж идсэн. Зол-Жигүүр дэлгүүрийн гадаа таксинд явж байсан эгчээс адууны мах авах уу гэсэн чинь авъя гэсэн. Тэр эгчид 30.000 төгрөгөөр 4 хэсэг гялгар ууттай адууны махыг зарсан. Адууны хэсэг ястай махыг гэртээ үлдээсэн. Мөн адууны нэг чанах гэдсийг гэртээ авч үлдсэн...Би тэнд нь хүнд заръя гэж бодсон...” гэх мэдүүлэг /1-р хх-н 160-р хуудас/
Хохирогч Д.Наранцацралын өгсөн: “... Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Миний дэлгүүрт нярав ажилтай. Манай дэлгүүр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны орой 19 цаг 30 минутад хаагаад 01 дүгээр сарын 11-ний өдөр бүтэн амраад өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 10 цагт онгойсон. Тэгээд манай нөгөө нярав Оюунтүлхүүр нь дэлгүүрт хулгай орсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед манай бөс, барааны тасгийн арын цонхоор хулгай орж 3 метрийн урттай торго, эрэгтэй хүний ширэн дээлний бүс 2 ширхэг, бэлэн хувцасны тасгаас эрэгтэй хүний савхин бээлий 3 ширхэг тус тус алдагдсан байсан....” гэх мэдүүлэг /2-р хх-н 77-р хуудас/
Гэрч Д.Оюунтүлхүүрийн өгсөн: “... Би Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” нэртэй дэлгүүрт хүнс барааны нярав ажилтай. Манай дэлгүүр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны орой 19 цаг 30 минутанд хаагаад 01 дүгээр сарын 11-ний өдөр бүтэн амраад өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 10 цагт онгойсон. Ингээд би хамгийн түрүүнд ажил руугаа ороод бөс барааны тасгаар орсон чинь хамаг зүйл нь хөглөрсөн байхаар нь эргэж хаалгыг нь хаагаад дэлгүүрийн гадна талаар хойшоо гараад харсан чинь бөс барааны онгойдоггүй гадна талын хаалгыг эвдчихсэн доод хэсэгтээ онгорхой байхаар нь хулгай орсон юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан....Миний хувьд бөс барааны тасгийн лангуунд байсан 3 метрийн урттай 50.000 төгрөгийн торго байх байсныг анзаарч хараад худалдагчид нь мэдэгдсэн... ” гэх мэдүүлэг /2-р хх-н 80-р хуудас/
Гэрч Ц.Дэлгэрмөрөнгийн: “...Би одоогоор Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” нэртэй дэлгүүрт бөс барааны худалдагч ажилтай. Манай дэлгүүр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны орой 19 цаг 30 минутад хаагаад 01 дүгээр сарын 11-ний өдөр бүтэн амраад өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 10 цагт онгойсон. Тэгээд би ажилдаа ирэхэд миний суудаг Миний дэлгүүрийн бөс барааны хэсгийн хойд талын хаалгаар хулгай орсон байсан. Би өөрийн хариуцсан бараагаа бүртгэж үзэхэд: 3 метрийн урттай 50.000 төгрөгийн дээлний торго, эрэгтэй хүний ширэн дээлний бүс 2 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан....Нэг эрэгтэй хүний савхин бээлий 17.000 төгрөг гэж бодохоор 51.000 төгрөгийн бараа алдсан байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 82-р хуудас/
Гэрчээр *******гийн өгсөн: “... Би 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн орчим гэрээсээ гарч яваад Зол-Жигүүр хүнсний дэлгүүрийн зүүн талын зам дагаад хойшоо алхаж байгаад 1-р багийн байрны хойд талд зүс таних Мөрөн сумын харьяат Хуягаа, Баатараа гэх хүмүүстэй таарсан тэр хоёр хүн архи уугаад зогсож байсан тэгээд би очоод ууж байсан архинаас нь уулцсан. Тэр хоёр 0.75 литрийн монгол стандарт нэртэй архи ууж байсан тэгээд архийг нь ууж дуусгаад эргээд гэртээ очоод гэрт хэсэг байж байгаад 21 цагийн орчим гэрээсээ гараад төв рүү алхасан тухайн үед би 2 шил 0.75 литрийн архийг гурвуулаа хувааж уусан байсан учраас согтсон байсан тэгээд би гудамжаар алхаж явж байгаад Төгөлдөр супер маркетын хойд талаар зүүн тийш явж байгаагаа санасан тэгэхэд 1000 нэрийн барааны дэлгүүрийн хойд талын хаалга нь харагдсан тэгэхээр нь би очоод хаалгыг нь хөлөөрөө өшиглөсөн чинь хаалга нь доод хэсгээрэй мод нь хугарсан, тэгээд гадна талын хамгаалалт төмрийг нь татсан чинь салсан тэгэхээр нь би тэр онгорхойгоор нь орох гэсэн боловч дотор талд нь төмөр лангуу тээглэсэн тэгэхээр нь тэр лангуу руу нь авирч дээш нь гараад цааш нь дотор тал руу буусан тэгсэн баахан торго, бөс барааны лангуу байсан би тэр дотуур явж байгаад лангууны доторх эд зүйлсийг нь газраар унагааж байгаагаа санасан тухайн үед би согтуу байсан учраас зарим зүйлээ сайн санахгүй байна тэгээд би дэлгүүр дотор 20-30 минут орчим болоод эргэж гарсан гарахдаа дотроос нь шинэ савхин бээлийг авсан мөн дээлний өнгө, торго, өмд, бүс зэргийг нь би авч гараагүй дотор нь үлдээсэн байгаа. Би тэндээс гараад шууд гэртээ харьсан гэрт ороход 22 цаг болж байсан байх...Би Миний дэлгүүрээс 2 ширхэг савхин бээлий л хулгайлж авч гарч ирсэн. Өөр зүйл авч гарч ирээгүй. Бусад эд зүйл одоо хаана байгаа гэдгийг би сайн мэдэхгүй байна... ” гэх мэдүүлэг /2-р хх-н 86-р хуудас/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 012 дугаартай алдагдсан эд зүйлийн нийт үнэлгээг 181.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт, /1-р хх-н 131-р хуудас/
Хохирогч Д.Оюунчимэг өгсөн: “... Би 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд манайхыг эзэнгүй байх хооронд хулгайч орж эд зүйл алдагдсан...Мөнгөн аяга 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, телевизор 1 ширхэг, жижиг цан 1 хос, жижиг хонх 1 хос, очир 1 ширхэг эд зүйлүүд алдагдсан байсан. Ээмгээ хэдэн жилийн өмнө 200 гаран мянган төгрөгөөр авч байсан... “ / 2-р хх-н 202-р хуудас/
Гэрчээр Д.Оюунчимэгийн өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн орчим Хэнтий аймаг гэртэй ирээд орсон. Гэрт ортол гал тогооны өрөөний зүүн талын цонхны салхивч онгорхой байсан. Гэрийн коридор хэсэгт авдар дотор байсан сарвууны цаг хэвтэж байсан. Тэгээд яагаад авдар дотор байсан цаг гарч ирээд коридорт хэвтэж байдаг билээ гэж бодоод том өрөөнд ортол авдарны таг эвдэрч онгойсон авдар дотор байсан эд зүйл газраар тарсан байсан. Тэгээд өрөөнөөс гараад гал тогооны өрөөний цонхоор зүүн зүгт харахад байшингийн ард хувцаснууд тараасан байсан. Очоод хартал манай гэрийн авдар дотор байсан хувцаснуудыг гаргаж тараасан байсан...Мөнгөн аяга 1 ширхэг, Монетон ээмэг 1 хос, телевизор 1 ширхэг, жижиг цан 1 хос , жижиг хонх 2 ширхэг, очир 1 ширхэг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 204-р хуудас/
Маргад-Эрдэнийн гэрчээр өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 29-өөс11 дүгээр сарын 07-ний хооронд Хэнтий аймгийн төвд байсан, би яг хэдэн гэдгээ сайн санахгүй байна, 2019 оны 11 дүгээр сарын 3,4-н хавьцаа байх, би 1 дүгээр багийн Билэгээ гэдэг даргатай уулзаад ажил аваад замын хажуу талын шороо тэгшилж байсан чинь ******* хойноосоо ирж явсан тэгээд бид хоёр манай гэрт хамт ирээд бууз идсэн. Тэгээд орой 18 цаг өнгөрч байхад гэрээс гараад *******гийн гэрт очсон, тэгээд орой 19 цаг өнгөрч байхад *******гийн гэрээс гараад 1 дүгээр багийн айлуудын хашааны гадуур явсан. Тэгээд Хийдийн 2-13 тоот хашаанд байгаа айлын хашааны хойд талд орсон тэгээд тэр айлын цагаан шавран байшин харанхуй байхаар нь эхлээд би хашааг нь хойноос нь давж орсон, тэгээд араас ******* давж орж ирсэн тэгээд байшингийн зүүн талын цонхыг ******* төмрөөр хөшөөд онгойлгоод бид хоёр хамт орсон. Эхлээд ******* ороод араас нь би дагаж орсон, тэгээд жижиг өрөө рүү нь ороод авдарных нь цоожийг төмрөөр цохиж онгойлгоод дотор нь байсан мөнгөн аяга 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, гуйлан цана 1 хос, гуйлан хонх хонох 2 шихрэг, TCL гэсэн бичигтэй 32 инчийн телевизор 1 шихрэг эд зүйлүүдийг хулгайлж авч гараад хашааны хаалгаар гараад явсан. Тэгээд *******гийн гэрт очиж ******* тэдгээр хулгайлсан эд зүйлээ гэрийнхээ үүдний хэсэг ханан пийшингийн ард тавьсан...Одхүү тэдгээр хулгайлсан эд зүйлийг зараад мөнгө болгоод надад мөнгө хувааж өгнө гэж хэлээд надад мөнгө өгөөгүй бултсан. Тэгээд тэрнээс хойш уулзалдаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-н 206-207-р хуудас/
Гэрчээр *******гийн өгсөн: “... Маргад-Эрдэнэ замын шороон дээр ажиллаж байгаа гээд ганцаараа нэг шил архи барьсан зогсож байсан. Тэгээд бид 2 уулзаад манай гэрт буюу Хийдийн 5-7 тоотод очиж нэг шил архи хувааж уугаад эргэж Маргад-Эрдэнийн гэрт ирсэн...Маргад-Эрдэнэ гутлаа тослоод, гартаа улаан өнгийн бээлий өмсөөд гарсан. Тэгээд бид хоёр 1 дүгээр багийн айлуудын гадуур мөн Хангамжийн тэнд байдаг айлуудын гадуур явсан...Бид хоёр хулгай хийх зорилготой эзгүй айл хайж явсан. Тэгээд Од гэдэг дэлгүүрийн гадуур зүүн тийшээ явж байгаад би цагаан худгийн гадаа үлдсэн. Маргад-Эрдэнэ айлын хашааг араас нь даваад орж байсан. Би Зол-Жигүүр дэлгүүрийн тийшээ явсан тэгээд эргэж уулзаагүй. Маргад-Эрдэнэ надаас салаад явахад 20 цаг өнгөрч байсан байх..” гэх мэдүүлэг /2-р хх-н 209-р хуудас/
Гэрч Д.Энхтайваний өгсөн: “... эднийхээр бол ойр хавийн хүмүүс цуглаж архиддаг байсан. би нуугаад яахав хаа нэг орж архи уугаад гардаг байсан. Одхүүгийн аав Эрдэнэ ч мэднэ, харин сүүлд буюу 2019 оны 11 сарын сүүлээр билүү, 12 сарын эхээр ч билүү би сар өдрийг нь сайн санахгүй байна тэр үеэр намайг тэднийхээр ороход Одхүүгийн аав Эрдэнэ хот явчихсан гээд Одхүү л гэртээ байсан, тэгээд намайг ороход Одхүү нэг жижиг хөөрөг зарна гээд сууж байсан, тэгэхээр нь би ямар учиртай хөөрөг юм гэж асуусан чинь манай аавын хөөрөг, хоол ундны юмгүй болчихоод зарах гээд байгаа юм гээд нэг приус машинтай хүн хашааныхаа гадаа дуудаад тэр хүнтэйгээ уулзаж байсан, 1 тэгээд уулзчихаад гэртээ орж ирэхээр нь чи аавынхаа хөөргийг зарж болж байгаа юм уу гэсэн чинь энэ хүн авсангүй гэж хэлж байсан. Тэр хөөрөгнийх нь толгой нь хагарчихсан жижигхэн бор өнгөтэй, биен дээрээ 2 цагаан судалтай хөөрөг байсан, тэр хөөргөө тэгээд хэнд зарсаныг нь бол эгч нь мэдэхгүй байна. Тэгээд түүнээс хойш мөн хэд хоногийн дараа тэднийхээр ороод гарах санаатай очсон чимь Одхүү нэг цагаан шигтгээтэй шаргал өнгийн монетон ээмэг гаргаж ирээд надад харуулснаа энэ ээмгийг чи ломбарданд тавиад өгчих, манай дүүгийн ээмэг байгаа юм би өөрөө тавих гэсэн чинь бичиг баримтгүй болохоор тавьж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь чи дүүгийнхээ юмыг тавьж болж байгаа муу гэсэн чинь зүүгээрэй би хугацаа дуусахаар нь өөрөө аваад өгчих нь гээд гуйгаад байхаар нь би өөртэй нь хамт яваад давхар дэлгүүрийн баруун талын байрны ломбарданд 100 000 төгрөгөөр тавиулсан. Тэгээд мөнгийг нь өөрт нь өгсөн чинь Одхүү дүүд мөнгийг нь өгөхгүй бол болохгүй гээд мөнгөө өөрөө аваад явсан Өөр зүйл бол мэдэхгүй Тэгээд сүүлд цагдаа нар надтай уулзаад Одхүүгийн талаар надаас асуугаад байхаар нь би энэ хөөрөг ээмэг хоёрынх нь талаар хэлсэн юм, тэгсэн Одхүү сүүлд манай гадаа ирээд чи цагдаа нарын бууны нохой боллоо, намайг цагдаад барьж өглөө гээд танай гэрийг шатаана гээд айлгаж сүрдүүлээд байхаар нь цагдаад хүртэл дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-н 211-р хуудас/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 363 дугаартай алдагдсан эд зүйлийн нийт үнэлгээг 660.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт, /2-р хх-н 216-р хуудас/
Хохирогч Ц.Баярсайханы өгсөн: “... Би 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө 08 цагийн үед эхнэр Я.Энхжаргалын биеийг үзүүлэхээр аймгийн төвд орж ирээд эмнэлгээр явж байгаад 16 цагийн үед хөдөө гэр рүүгээ буцахаар Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 5а-07 тоотод гэрээрээ орж өвлийн гутлаа тайлж орхичхоод Мөрөн сумын 1 дүгээр баг Баагийн хоолой гэх газарт байдаг хаваржаа руугаа буцсан. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн үед төрсөн дүү болох Ц.Оюунчимэг нь манай эхнэрийн 98980315 дугаарын утас руу залгаад танай байшингийн цоожийг нь эвдсэн байна, танай байшин чинь онгорхой байна. Цонхоор нь харахад дотор нь эд зүйлийг нь хөглөрүүлээд хаясан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудчих аа ах нь одоо гарлаа гэж хэлсэн. Тэгээд 12 цагийн үед гэртээ очоод үзтэл байшинд байдаг хоёр авдрыг ухсан, эд зүйл эмх замбараагүй байдалтай байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэхэд 4 мөнгөн аяга алга болсон байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 132-р хуудас/
Гэрч Я.Энхжаргалын өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай нөхрийн дүү болох Оюунчимэг гэдэг хүн утсаар залгаж “танай гэрт хулгай орсон байна, гэр чинь цоожгүй байна, шагайгаад харахад юмыг чинь хөглөрүүлчихсэн байна” гэж хэлсэн. Би цагдаа дууд гэж хэлсэн, тэгээд манай дүү цагдаа дуудсан. Би ярьсан дариуд нь Хэнтий аймгийн Мөрөн сумын Баагийн хоолой гэх газраас нөхөр Ц.Баярсайханы хамт тэндээсээ хөдөлж 13 цагийн үед ирээд Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 5-17 тоотод байдаг гэртээ очиж эд зүйлсээ шалгахад 4 мөнгөн аяга хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 134-р хуудас/
Гэрчээр*******аргад-Эрдэнийн өгсөн: “... Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 5а-7 тоот хашаанд ороход 2 монгол гэр, цагаан чингэлэг, зүүн талаасаа ордог хүрэн дүнзэн байшин байхаар нь дүнзэн байшин руу нь ороод 4 ширхэг мөнгөн аяга аваад эмээлийг нь авах гэснээ болиод гарсан. Тэгээд улаан Ганаа эмээл нь яасан гэхээр нь байхгүй байна гээд 2 ширхэг мөнгөн аягыг нь Ганаад өгсөн, үлдсэн 2 мөнгөн аягыг нь гэртээ авчирч тавиад маргааш өглөө нь Улаан Ганаагийнд унь будах гээд явсан хойгуур Отгоо гэх танил эмэгтэй Төрөө гэдэг хүнд 200.000 төгрөгөөр зараад 150.000 төгрөгөөр нь юм хум аваад 50.000 төгрөгийг нь Оргилмаад өгсөн байсан гэх мэдүүлэг /4-р хх-н 138-р хуудас/
Гэрч Д.Оргилмаагийн өгсөн: “... гэртээ танил Отгоогийн хамт байж байтал 23 цаг өнгөрч байхад гаднаас манай нөхөр болох Маргад-Эрдэнэ 4 ширхэг мөнгөн аяга бариад аваад орж ирчээд Маргад-Эрдэнэ утсаар ярьж байгаад 2 мөнгөн аягаа аваад гараад гарсан. Гарахдаа чи наад 2 мөнгөн аяга зараад гэртээ хоол хүнсний зүйл аваарай гэж хэлсэн. Тэр шөнө Маргад-Эрдэнэ гэртээ ирж хоноогүй тэгээд маргааш өглөө нь би үлдсэн 2 мөнгөн аягыг Отгоо эгчийг зараад өгөөч гэж гуйтал Отгоо эгч нэг хүн рүү утсаар яриад 200.000 төгрөгөөр нөгөө аягаа зарчихаад надад 50.000 төгрөгийг нь өгөөд өөрөө 150.000 аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /4-р хх-н 140-р хуудас/
Гэрч З. Ганбаатарын өгсөн: “... Би Маргад-Эрдэнэ гэх хүнийг танина. Маргад-Эрдэнэ гэдэг хүн надад ямар ч мөнгөн аяга авч ирж өгөөгүй. Тэгээд би Маргад-Эрдэнэ гэх хүнийг тийм сайн танихгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-н 141-р хуудас/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн: “...хохирлын үнэлгээг 850.000 төгрөгөөр тогтоов.” гэх дүгнэлт, /4-р хх-н 144-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг /3-р хх-н 137-143-р хуудас/
Хохирогч Ё.Бын өгсөн: ”... Би 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн орчим манай найз Өлзийбаттай өөрийнх нь пробокс маркийн автомашинтай явсан. Манай найз Өлзийбат Улаанбаатар хотоос ирсэн байсан юм. Харин би албаны машиндаа сэлбэг авах ажлаар мөн хэд хоногийн амралтыг тааруулаад хотод машиныхаа сэлбэгийг аваад хүүхдүүд дээрээ байж байгаад өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчим Улаанбаатар хотоос таксигаар гараад гэртээ 21 цаг өнгөрөөгөөд ирсэн. Гэрийнхээ хаалгыг түлхүүрээрээ онгойлгоод орсон чинь гэр сэрүүхэн тэгсэн гал тогооны өрөөний зүүн талын хананд байдаг вакум цонхны салхивч нь онгорхой байсан. Тэгэхээр нь би хулгай орсон бололтой гэж бодоод цонхоо хаагаад гэр дотуур явж алдагдсан эд зүйлс байна уу гээд шалгаж үзэхэд гэрт баруун талын унтлагын өрөөнд байдаг бурхан тахил байдаг стенк тавиур дээр байсан бурханы зурагны урд талд байсан бүхэл 20.000 төгрөг мөн цаад талын шилэн нүүртэй тасалгаанд байсан 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга мөн хүрэн өнгийн түрийвч, дотор нь байсан 58.000 төгрөг, шар өнгийн даалинтай дундын хөөрөг алга болсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн...Түрийвч дотор 20.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 8 ширхэг байсан ...” гэх мэдүүлэг /3-р хх-н 148-р хуудас/
Гэрчээр *******гийн өгсөн: “... 2019 оны 03 дугаар сард байх өдрийг нь бол мэдэхгүй байна намайг гэртээ байж байхад******* гаднаас архи аваад орж ирсэн бид хоёр авч ирсэн архийг нь хуваагаад уугаад сууж байсан чинь******* улаан өнгийн толгойтой дунд гарын хөөрөг гаргаж ирээд зармаар байна гэсэн. Би маргад-Эрдэнээс хөөргийг нь аваад тэр өдрийнхөө үдээс хойш улсын дугаарыг нь мэдэхгүй приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Ганаа гэх хүнд Хийдийн сууринд замын хажуу талд үзүүлээд 150.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн чинь тэр хүн 150.000 төгрөг байхгүй 100.000 төгрөг байна гэж хэлээд 100.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би 100.000 төгрөгнөөсөө 50.000 төгрөгийг нь өөртөө аваад оройхон Маргад-Эрдэнэтэй уулзаад 50.000 төгрөгөөр зарлаа гэж хэлээд бид хоёр мөнгөөр нь архи, тамхи аваад дууссан...”гэх мэдүүлэг / 3-р хх-н 160-р хуудас/
Гэрчээр*******аргад-Эрдэнийн өгсөн: “... 2019 оны хавар 03 дугаар сард цагдаагийн газрын эрүүлжүүлэх баривчлах байрны зүүн талын залгаа хашаанд байх нэг давхар тоосгон байшингийн зүүн талын цонхны порчик /салхивч/-ийг онгойлгож дотогш орсон. Миний орсон цонх нь гал тогооны өрөөний цонх байсан. Би цаад өрөө рүү нь явсан чинь сервант, зурагт, буйдан зэрэг байсан. Мөн цаана нь унтлагын өрөө байсан, би тэр хоёр өрөөний урд талын өрөөнд мөн сервант байсан. Тэр дотроос даалинтай хөөрөг, мөн хоёр ширхэг мөнгөн аяга авсан. Бас тэр сервант дотор түрийвч байсан дотор талыг нь үзэхэд бэлэн мөнгө байсан. Би тухайн үед тоолж үзээгүй, дараа нь тоолж үзэхэд 50 орчим мянга байсан. Тэгээд тэр айлаас гараад Эрдэнээгийн Одхүүгийнд очоод мөнгөөр нь архи авч уусан. Маргааш нь би нөгөө айлаас авсан улаан өнгийн толгойтой, ямар чулуу гэдгийг нь мэдэхгүй дунд гарын хөөргийг Эрднээгийн Одхүүд энэ хөөргийг зармаар байна гэж хэлээд өгсөн. ******* тэр хөөргийг аваад тэр өдөр нь 50.000 төгрөгөөр зарчихлаа гэж хэлээд бид хоёр мөнгөөр нь ганц хоёр шил архи уугаад тэгээд салсан, түрүүвчийг нь бол Хийдийн сууринд явж байгаад гудамжинд хаясан. Харин хоёр мөнгөн аягыг нь бол *******гийн үүдний амбаарт байдаг эвдэрхий угаалгын машин байсан тэр дотор хийгээд орхисон байсан. Тэгээд би 2 хоногийн дараа *******гийнд очоод нөгөө аягаа авах гэсэн чинь байхгүй болсон байсан. Би *******гээс аяга асуутал мэдэхгүй гэж байсан...”гэх мэдүүлэг /3-р хх-н 162-р хуудас/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 231 дугаартай: “...Дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, эрэгтэй хүний хүрэн өнгийн түрийвч-1 ширхэг, даалинтай хөөрөг-1 ширхэг эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг нийт 336.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт /3-р хх-н 168-р хуудас/
Хохирогч Д.Жамбаагийн: “... би Хэнтий аймаг Хэрлэн сум 1 дүгээр баг Ж-10-09 тоотод эхнэрийн хамт амьдардаг юм. 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймаг Баян-Адарга сум мөрийн худаг гэх газарт байдаг манай хүргэн болох Ц.Баянмөнхийн гэрт очих гээд эхнэр Л.Оюунбилэгийн хамт явсан. 2019 оны 03 дугаар сарын 25-ны орой 21 цаг болж байхад гэртээ ирээд хулгай орсныг мэдэлгүй унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь босоод цайгаа уух гэтэл миний цай уудаг дунд гарын мөнгөн аяга байхгүй байхаар нь эхнэртээ хэлтэл өчигдөр орой ирэхэд манай байшингийн цонх онгорхой байсан. Хулгай орсон байна гээд манай эхнэр гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзтэл 1 ширхэг мөнгөн аяга, 10 ширхэг зүүлт байхгүй болохоор нь хулгай орсон байна гээд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн.. ” гэх мэдүүлэг /4-р хх-н 74-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ё.Төмөрийн: “... би Хэнтий аймаг Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 13-03 тоотод эхнэрийн хамт амьдардаг юм. Би 2019 оны 03 дугаар сарын сүүлээр байх миний зүс таних Зоригоо гэх залуу танихгүй нэг залуутай хамт орж ирээд мөнгөн аяга авах уу гэхээр нь би сонирхож үзье гэж хэлтэл мөнгөн аяга надад үзүүлэхээр нь хэдээр зарах юм гэж асуутал 50.000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь тэгвэл би авахгүй 20.000 төгрөгөөр өгвөл авна гэсэн. Тэгтэл тэр хоёр за за ав гэхээр нь би авдраасаа 20.000 төгрөг гаргаж өгтөл тэр хоёр мөнгөө аваад гарсан. ...доорх зурагт байгаа хүн надад надад мөнгөн аяга зарсан хүн мөн байна. ...хохирол болох 20.000 төгрөгөө буцааж авмаар байна... ” гэх мэдүүлэг /4-р хх-н 78-р хуудас/
*******аргад-Эрдэнийн гэрчээр өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Хэрлэн суманд архи ууж байгаад мөнгөний хэрэг байсан тул урьд нь цагаан өнгийн хөөрөг аван айлынхаа баруун талын айлын хажуугаар явж байсан чинь хүнгүй байсан болохоор нь би хашааг нь урдаас нь даваад зүүн талын цонхоор нь ороод гал тогооны тавиур дээр нь байсан 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний нэг зүүлт байхаар нь аваад гарсан. Тэгээд харьж гэртээ хоноод авдрандаа нууж байгаад баруун талын айлынхаа хазгар Зоригоо гэх хүнээр цагаан хөөрөгийн хамт зараад өгөөч гээд заруулсан. Эмэгтэй хүний шүрэн зүүлтийг нь тухайн айлаас гарч яваад гудамжинд хаясан. Заруулахдаа Зоригоогийн хамт сангийн аж ахуйд нэг айлд очиж 20.000 төгрөгөөр зарсан... ” гэх мэдүүлэг /4-р хх-н 83-р хуудас/
Гэрч Х.Ганзоригийн: “... 2019 оны 03 дугаар сарын сүүлээр манай хажуу талын Маргад-Эрдэнэ гэх залуу намайг зараад өгөөч гээд дунд гарын мөнгөн аяга, авч ирсэн. Тэгээд бид хоёр цуг явж байгаад сангийн аж ахуйд байдаг эвэр Төмрөө гэх хүнд авч очиж зарсан. Би гэрийг нь мэднэ. Сангийн аж ахуйгаас цаашаа байдаг юм. Мөнгөн аягаа 20.000 төгрөгөөр зарсан. ...уг аягыг би хулгайд эд зүйл гэж мэдээгүй... ” гэх мэдүүлэг /4-р хх-н 85-р хуудас/
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 267 дугаартай шинжээчийн дүгнэлт /4-р хх-н 88-90 -р хуудас/
Хохирогч А.Сандуйн өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг хийдийн Ж-10-11 тоотод оршин суудаг бөгөөд эхнэр бид хоёр 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг Өндөр дов гэх газар нутагладаг. Манай хүү Балжиннямын гэр рүү нь ямаа самнахаар явсан юм. Тэр хойгуур манай гэр эзэнгүй байсан. Эхнэр бид хоёр явахдаа гэрийнхээ хаалга цонхыг түгжээд явсан байсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагаас утсаар холбогдож гэрт чинь хулгай орсон байж болзошгүй байна гэж мэдэгдсэний дагуу эхнэр бид хоёр 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хөдөө гэрээсээ ирээд гэр доторх эд зүйлээ бүртгэж үзэхэд том өрөөнд байсан бурханы гүнгэрвааны доод талын шургуулганд байсан гартаам цагаан саарал өнгийн шүрэн толгойтой, оюу нуухтай, мөнгөн халбагатай дунд гарын хөөрөг, гадуураа улаан хүрэн өнгийн цэнхэр хоргоогоор эмжсэн даалимбатай хөөрөг 1 ширхэг хулгайд алдсан... “ гэсэн мэдүүлэг /4-р хх-н 174-р хуудас/
Гэрч Э.Наранцэцэгийн өгсөн: “... Би 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчим Хэнтий аймгаас зүүн урагш 30 км орчим зайд хүү Балжиннямынд ямаа самнуулахаар хүмүүс аваад очсон тэгээд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүү Баатарболд нь гар утсаар утасдан танай гэрт хулгай орсон байсан гэж хэлсэн. Тэгээд би өөрийн үнэтэй эд зүйлээ бүрэн бүтэн байгаа талаар асуусан. Тэгэхэд миний асуусан зүйлүүд бүгд байсан. Тэгээд маргааш нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өглөө 11 цагийн орчим өөрийн гэртээ ирэн эд зүйлээ бүртгэж үзэхэд манай байшингаас нөхрийн гартааман хөөрөг алга болсон байсан...Манай гэрээс өөр хулгайд алдсан зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 178-р хуудас/
Гэрчээр Маргад-Эрдэнийн өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт ганцаараа архи ууж байгаад зориг ороод Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө хүрэн дүнзэн 1 давхар байшинтай айлын гаднаас нь харсан чинь гэрэлгүй байхаар нь хашааг нь урдаас нь даваад зүүн талын цонхны жижиг салхивчаар ороод хөргөгчний хажуу талд байсан жижиг тавиур дээрээс улаан хүрэн өнгийн даалимбатай, цагаан өнгийн биетэй, хөөрөгний толгой нь улаан өнгөтэй, зэс халбагатай хөөргийг нь аваад гарсан. Тухайн айлаас өөр эд зүйлс аваагүй ээ. Тэгээд би тэр хөөргөө манай гэрийн хажуу д байдаг Зоригоо гэх хүнээр дамжуулан заруулахад 10.000 төгрөгөөр зарчихлаа гээд 10.000 төгрөг авчирч өгч байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 182-р хуудас/
Гэрч Х.Ганзоригийн өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын сүүлээр Маргад-Эрдэнэ гэх залуу намайг нэг хөөрөг зараад өгөөч гэхээр нь би тухайн үед хөөргийг нь харахад цагаан өнгийн биетэй, улаан өнгийн толгойтой хөөрөг байсан. Маргад-Эрдэнээс юун хөөрөг юм бэ гэхэд миний хөөрөг байгаа юм аа. Мөнгөний хэрэг гараад яаралтай зарах хэрэг байна гэж байсан. Тэгээд би уг хөөргийг нь зарахаар захиргаанд ажилладаг Галшар сумын харьяат Чинзориг гэх хүнд харуулах санаатай явж байгаад замдаа таарсан нэг танихгүй хүнээс хөөрөг сонирхохгүй биз гэж асуусан чинь үзье гэхээр нь үзүүлсэн 10.000 төгрөгөөр авна гэсэн. Тэгэхээр нь гэрээс холдоогүй байсан болохоор тэр хүнд зараад Маргад-Эрдэнэд мөнгийг нь өгсөн...Би тэр зарсан хүнээ танихгүй мөн Маргад-Эрдэнэ надад хулгай хийсэн хөөрөг гэж огт хэлээгүй, би бодохдоо дотроо засах мөнгө хэрэгтэй байгаа юм байна гэж бодоод л яаралтай зарж өгсөн... “ гэх мэдүүлэг /4-р хх-н 184-р хуудас/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн”ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШД202 дугаартай дүгнэлт /4-р хх-н 187-193-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,/2-р хх-н 155-156-р хуудас/
Хохирогч Б.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... Би 2019 оны 10 дугаар сарын 17-нд гэрээ эргэхэд манай гэр зүгээр байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манай нөхөр Чунагсүрэн цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн байсан. Манай гэрт урьд нь хулгай орж байгаагүй. Би нөхөртэйгөө өөр хашаанд өвөлжиж байгаа юм. Одоо манай хашаанд айл буусан байгаа... Манай охины дээл алга болсон байсан. Хурган дотортой дээл байсан. Мөн манай хүүгийн хүрэн өнгийн элгэн гутал алга болсон... Би алдагдсан эд зүйлээ 2.400.000 төгрөгөөр үнэлж байна. Дээлээ 2 сая төгрөгөөр, гутлаа 400.000 төгрөгөөр үнэлж байна... Манай байшингийн цонхийг хагалаад орсон байсан... Би гомдолтой байна... " гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 161-162 тал/
Гэрч Д.Оргилмаагийн өгсөн: “... 2019 оны 1 дүгээр сарын 20-ны орой манай гэрт найз залуу Маргад-Эрдэнэ, манай эгч Тэгшбаяр нар байсан. Бид 3 нэг шил Монгол Стандарт архи, нэг боргио пивотэй уусан. Тэгээд Маргад-Эрдэнэ 23 цаг өнгөрч байхад гараад явсан. Тэгээд шөнийн 01 цаг өнгөрч байхад ирсэн. Гаднаас орж ирэхдээ эр эмийг нь мэдэхгүй нэг дээл барьсан орж ирсэн. Тэгээд орж ирээд манай эгч Тэгшбаяртай хэрэлдээд байсан тэгээд гараад явсан. Гарч явахдаа авч орж ирсэн дээлээ орхиод гараад явсан байсан...ямар ч байсан үстэй дотортой дээл байсан...Манай эгч тэр дээлийг нь авсан уу, эсхүл Маргад-Эрдэнэ эргэж ирж тэр дээлээ авсан уу би сайн мэдэхгүй байна... ” гэх мэдүүлэг /2-р хх-н 163-р хуудас/
Гэрч Д.Чунагсүрэнгийн өгсөн: “... Би 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 16-3 тоотод байрлах байшиндаа очсон чинь байшингийн цонх хагарсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн, гэртээ ороод харсан чинь авдар савыг онгойлгосон байсан. Авдарт байсан хурган дотортой, хүрэн ягаан өнгийн эмэгтэй хурган дээл, хүрэн өнгийн эрэгтэй хүний илгэн гутал алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 165-р хуудас/
Гэрч Д.Тэгшбаярын өгсөн: “... би 2019 оны 10 дугаар сарын 20-ний орой Хэрлэн сумын 1 дүгээр баг банкны байранд Оргилмаа гэж дүүгийнхээ гэрт байсан. Манай дүүгийн нөхөр Маргад-эрдэнэ хамт байж байгаад орой гараад явсан. Тэгээд гарч явахаасаа өмнө гэрт нэг шил архи уугаад 23 цаг өнгөрч байхад гарсан, шөнө 01 цаг өнгөрч байхад орж ирж байсан. Орж ирээд надтай хэрэлдээд хэрүүл өдөөд тэгээд тэр шөнө нь хөөгөөд явуулсан... Би маргааш нь хөдөө яваад өгсөн...Надтай хэрэлдээд гарахдаа барьж орж ирсэн юм аа аваад гарч байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 168-р хуудас/
Гэрчээр*******аргад-Эрдэнийн өгсөн: “... би 2019 оны 10 дугаар сарын 20-ны орой найз Оргилмаагийн гэрт байж байгаад 2 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд Хэрлэн сумын 2 дугаар багт явж байгаад Өлзийтийн 16 дугаар гудамжинд явж байгаад нэг айлын байшин гэрэлгүй байхаар нь хүнгүй байна гэж бодоод цонхыг нь түлхсэн чинь онгойсон. Тэгээд байшин дотор авдар байхаар нь алхаар цоожийг эвдсэн. Тэгээд авдар дотор хурган дотортой дээл байсан. Тэр дээлийг аваад эргээд орж ирсэн цонхоороо гарсан. Тэгээд Оргилмаагийн гэрт ирсэн эгч Тэгшбаярын хамт унтаж байсан. Тэгээд би хулгай хийсэн дээлээ Оргилмаагийн гэрт үлдээгээд ээжийнхээ гэр рүү явсан...Би тэр өдөр Оргилмаа Тэгшбаяр нартай хамт 2 шил Монгол стандарт 0,5 л архи хувааж уусан байсан, бага зэрэг согтуу байсан. Тэр хүрэн гутлыг аваад гарсан тэгээд өрөөсөн гутлыг хаана хаяснаа мэдээгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-н 169-р хуудас/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 325 дугаартай алдагдсан эд зүйлийн нийт үнэ 958,750 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт, /2-р хх-н 172-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /2-р хх-н 105-108-р хуудас/
Хохирогч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... Би 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл аймгийн төвд гэртээ хүүтэйгээ хамт байж байгаад 12 сарын 28-ны өдөр хүүгээг Галшар сум руу гүүрэн дээрээс гаргаж өгчихөөд би өөрөө Улаанбаатар хот хувийн ажлаар явсан юм... Тэгээд би хотод очдогийн маргааш нь буюу 12 дугаар сарын 29-ний өдөр Оюунтуяа над руу утасдаад танай байшингийн гадна цоож байхгүй болчихсон байна гэхээр нь би хулгайч орсон юм байхдаа, та юу ч гэсэн нэг цоож аваад цоожилчих гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 01 дүгээр сарын 05-ны орой гэртээ ирээд Оюунтуяагийн цоожилсон цоож болон хаалганы далд цоожийг түлхүүрээрээ онгойлгоод гэртээ ороход гэрийн бүх эд хогшлыг юу ч үгүй онгичоод хаячихсан байсан. Би явахаасааа өмнө гэртээ 3 сая төгрөгийн үнэ бүхий хувцас үлдээсэн байсан. Тэр маань бүгд байхгүй болсон байсан. Мөн намайг гэр рүүгээ ороход манай гэрийн хаалганы нууц хаалганы цоожийг... эвдсэн юм мэдэгдээгүй. Тэгэхээр нь манай хаалганд цоож тааруулж орсон байж болох гээд байна... 79 ширхэг нэр бүхий эд зүйл, бурханы хадганд бооллтой байсан бутархай 100.000 төгрөг, түрийвчин дотор байсан 100.000 төгрөг байсан... Би үнэхээр гомдолтой байна... " гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 111-114 тал/
Хохирогч Д.Оийн гэрчээр өгсөн: “... Улаанбаатар хот явж шинэ оноо гаргаад өчигдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 05-ны орой ирсэн. Тэгээд айлд хоноод өглөө гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой хамаг юм эмх цэгцгүй болчихсон байсан...Манай гэрийн амбаарын цоож хоёр байдаг нэг нь ил нэг нь далд...Манай гэрийн баруун хойно байдаг бурханы тавиур дээрээс Алтангэрэл, хүүхдийн банзрагч, доржовд, богдын сургаал мөн гар бичмэл зэрэг судар номнууд байсан. Мөн баруун хана дагуу байсан авдарнаас хадганд боолттой байсан 100.000 төгрөг, мөн дээр үеийн 1 төгрөг, 10 цаас, 20 цааснууд байх ёстой мөн хөргөгчинд байсан талын хар архи, зарж байсан бараанууд цамц, өмд, малгай, ороолт гэх мэт хувцаснууд байсан... “ гэх мэдүүлэг. /2-р хх-н 116-р хуудас/
Гэрч*******аргад-Эрдэнийн өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 30-ны орой Банкны байранд байдаг Оргилмаа гээд хамтран амьдрагч хүүхнийдээ ирэх гээд явж байхдаа эзэнгүй гэрэлгүй нэг байшин байхаар нь хаалганд байсан цоожийг тэр айлын урд байсан төмрөөр эвдэж онгойлгосон. Тэгээд гэрт нь ороод гэрийнх нь баруун хойд талд байсан тавиур дээрээс цаасан сударнууд, мөн авдранд боолттой байсан мөнгөнүүд, хөргөгчинд боолттой байсан хувцаснуудыг аваад гарсан. Тэгээд тэр айлаас гараад Оргилмаагийнх руу очиж байж байгаад ер нь энэ хувцаснуудыг аваачаад хаячихъя гэж бодоод ертөнцийн зүгээр урагшаа яваад голын хойд талд блокон хашааны хажууд аваачиж хаясан...Би 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 11 цагийн орчимд тэр айлаас авсан сударнуудаа бариад Хурх захын хойд талд явж байтал замын хойд талд нэг цагаан өнгийн приус маркийн автомашин зогсож байхаар нь очоод та энэ сударнуудыг худалдаж авах уу гэтэл үгүй ээ наадах судар чинь хуучин судар биш байна би авахгүй гэсэн. Тэгэхээр нь Оргилмаагийнд ирээд зууханд нь хийгээд шатаачихсан юм.. “ гэх мэдүүлэг /хх-н 119-120-р хуудас/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай: “... хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг 8.174.500 төгрөг байх боломжтой гэж тодорхойлж байна... ” гэх дүгнэлт /2-р хх-н 131-137-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-н 191-196-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч *******гийн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.
Харин Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас шүүгдэгч*******аргад-Эрдэнийг 2018 оны 4 дүгээр сар, 2019 оны 3, 10, 12 дугаар саруудад нийт 7 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн үйлдлийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэл хоорондын давтамж, цаг хугацаа зэргийг харгалзан түүнийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон гэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаагүй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Түүнчлэн шүүгдэгч *******г иргэн Л.Амгалангийн гэрт хууль бусаар нэвтэрч КО-785 дугаартай Винтов маркийн буу, 5967 дугаартай ТОЗ-8 маркийн бууг хулгайлсан гэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч тус буунууд нь хохирогч Л.Амгалангийн хууль ёсны өмчлөлд байсан эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, хохирогч нь уг буунуудыг хуульд заасан журмын дагуу олж авч эзэмшээгүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул хохирогч Л.Амгаланд учруулсан хохирлын хэмжээг багасгаж яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулах, дээрх галт зэвсгүүдийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Гантуяад 1.225.000 төгрөгийн, хохирогч Л.Амгаланд 339.300 төгрөгийн, хохирогч Г.Баатарт 1.010.000 төгрөгийн, хохирогч Л.Энхжаргалд 1.570.000 төгрөгийн, хохирогч Б.Батхуягт 300.000 төгрөгийн, хохирогч *******тгонпүрэвт 2.009.000 төгрөгийн, хохирогч Г.Уранчимэгт 2.520.000 төгрөгийн, хохирогч Д.Мөнхбатад 615.000 төгрөгийн, хохирогч Д.Мөнхзоригт 1.220.000 төгрөгийн, хохирогч С.Пүрэвээд 142.800 төгрөгийн, хохирогч Д.Ганчимэгт 382.690 төгрөгийн, хохирогч Д.Наранцацралд 181.000 төгрөгийн, хохирогч Д.Оюунчимэгт 660.000 төгрөгийн, хохирогч О.Гэрэлмаад 600.000 төгрөгийн, хохирогч Ц.Баярсайханд 850.000 төгрөгийн, хохирогч Ё.Бад 394.000 төгрөгийн, хохирогч Д.Жадамбаад 1.410.000 төгрөгийн, хохирогч А.Сандуйд 2.400.000 төгрөгийн, хохирогч Б.Энхцэцэгт 958.750 төгрөгийн, хохирогч Д.Од 8.174.500 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Гантуяад 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий HPP маркын 32 инчийн хар өнгийн телевизорыг хүлээлгэн өгсөн /2хх-15 тал/, хохирогч Л.Энхжаргалд 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан металл домбо /4хх-7 тал/, 210.000 төгрөгийн үнэлгээ бүхий морин хуурыг /3хх-241 тал/ хүлээлгэн өгсөн, хохирогч Д.Мөнхзоригт 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий цэцгэн хээтэй улаан өнгийн 2 ширхэг хивс /1хх-47 тал/ хүлээлгэн өгсөн, хохирогч Д.Жадамбаад 150.000 үнэлгээ бүхий дунд гарын мөнгөн аягыг /4хх-68 тал/ хүлээлгэн өгсөн, хохирогч Г.Баатар /4хх-233 тал/, С.Пүрэвээ /4хх-235 тал/, Д.Ганчимэг /4хх-227 тал/, Д.Наранцацрал /4хх-221 тал/ нар нь хохирлоо нэхэмжлэхгүй гэсэн, шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад “... нэхэмжлэх зүйлгүй... ” гэж мэдэгдсэн, иргэний нэхэмжлэгч Д.Бадамгарав, Ж.Энхчулуун, С.Чимгээ, Ш.Пүрэвсүрэн, С.Соёлмөнх, Л.Болор-Эрдэнэ нарыг шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад “... нэхэмжлэх зүйлгүй... ” гэсэн тул шүүгдэгч *******гээс 725.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Гантуяад, 339.300 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Амгаланд, 860.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Энхжаргалд, 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батхуягт, 2.009.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******тгонпүрэвт, 2.520.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Уранчимэгт, 615.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мөнхбатад, 1.020.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мөнхзоригт, 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Гэрэлмаад, 80.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Мөнхсайханд, 30.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.Энхзулд тус тус олгох, шүүгдэгч *******,******* нар бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Д.Оюунчимэгт 660.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч *******гээс 330.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Оюунчимэгт олгох шүүгдэгч*******эс 850.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Баярсайханд, 394.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ё.Бад, 1.260.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Жадамбаад, 2.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Сандуйд, 958.750 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Энхцэцэгт, 330.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Оюунчимэгт, 8.174.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Од, 20.000 төгрөгийг гаргуулж иргэний хариуцагч Ё.Төмөрт тус тус олгох, хохирогч нар нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 261.000 төгрөгийг шүүгдэгч *******,******* нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч *******гээс 130.500, шүүгдэгч*******эс 130.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Фэйр валуэшн” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эвдэрч гажсан AUTO гэсэн бичигтэй цоож, эвдэгч төмөр зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, гар аргаар гол төмрийг тайрч 50-60 см болгосон, гадна хэсгээрээ зэвэрсэн, овоо харааг нь гар аргаар хийсэн, гохны хүрээ төмөргүй, онгоц модыг хар модоор зорж хийсэн ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, хүрэн өнгийн хуучин онгоц модтой, оосоргүй, мөрлөгч нь замагны ар хэсгээр хугарсан, Винтов маркийн буу 1 ширхэг зэргийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас шүүгдэгч *******г хохирогч Л.Амгалангийн эд зүйлийг хулгайлж 989.300 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 339.300 төгрөгийн хохирол учруулсан гэж, шүүгдэгч*******-ийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч *******г хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч*******-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******г 7 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч*******-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч*******д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 360 хоногийг, шүүгдэгч*******аргад-Эрдэнийн цагдан хоригдсон 269 хоногийг тэдний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 725.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Гантуяад, 339.300 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Амгаланд, 860.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Энхжаргалд, 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батхуягт, 2.009.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******тгонпүрэвт, 2.520.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Уранчимэгт, 615.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мөнхбатад, 1.020.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мөнхзоригт, 330.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Оюунчимэгт, 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Гэрэлмаад, 80.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Мөнхсайханд, 30.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.Энхзулд, шүүгдэгч*******эс 850.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Баярсайханд, 394.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ё.Бад, 1.260.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Жадамбаад, 2.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Сандуйд, 958.750 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Энхцэцэгт, 330.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Оюунчимэгт, 8.174.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Од, 20.000 төгрөгийг гаргуулж иргэний хариуцагч Ё.Төмөрт тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эвдэрч гажсан AUTO гэсэн бичигтэй цоож, эвдэгч төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, гар аргаар гол төмрийг тайрч 50-60 см болгосон, гадна хэсгээрээ зэвэрсэн, овоо харааг нь гар аргаар хийсэн, гохны хүрээ төмөргүй, онгоц модыг хар модоор зорж хийсэн ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, хүрэн өнгийн хуучин онгоц модтой, оосоргүй, мөрлөгч нь замагны ар хэсгээр хугарсан, Винтов маркийн буу 1 ширхэг зэргийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 261.000 төгрөгийг шүүгдэгч *******,******* нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч *******гээс 130.500 төгрөг, шүүгдэгч*******эс 130.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Фэйр валуэшн” ХХК-д олгосугай.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогч нар нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үрэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧИД *******ДХҮҮ
М.ЭНХМАНДАХ