Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2017/00064/И |
Дугаар | 64 |
Огноо | 2017-04-06 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 64
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Батсайханд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж үндсэн зээлийн төлбөр 8000000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 900000 төгрөг нийт 8900000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Батсайхан нь Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 04 сарын 22-ны өдөр сүү, сүүн бүтээгдэхүүн савлах, худалдах зорилгоор 10000000 төгрөгийг авсан. 2 сая төгрөгийг төлсөн. Иймд Н.Батсайханаас зээлийн үлдэгдэл болох 8900000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Н.Батсайхан нь Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 04 сарын 22-ны өдөр 10000000 төгрөгийн зээл авсан. 2016 оны 04 сарын 22-ны өдөр үндсэн зээл, хүү болох нийт 10615000 төгрөгийг төлөх байсан боловч энэ хугацаандаа төлөлт хийгээгүй хугацаа хэтрэн 2016 оны 12 сард 2000000 төгрөг төлсөн байсан. Иймд 10000000 төгрөгний гурван жилийн хүү болох 900000 төгрөгийг гаргуулна. Үндсэн зээл 10000000 төгрөгнөөс 2000000 төгрөгийг төлсөн. Иймд үндсэн зээл 8000000 төгрөг, хүү 900000 төгрөг, нийт 8900000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2-р багт оршин суух СО86103007 регистрийн дугаартай Шамбал овогт Намуунчанарын Батсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Миний бие Номуунчанар овогтой Батсайхан нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын сум хөгжүүлэх сангаас 10000000 төгрөгийг 2013 оны 04 сард сүү, сүүн бүтээгдэхүүн худалдах зорилгоор авсан. 2016 оны 12 сард 2 сая төгрөгийг төлсөн. Хавар мал тэнхээгүй байгаа тул үлдэгдэл 8900000 төгрөгийг 2017 оны 11 сард төлж дуусгана” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Н.Батсайханаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж үндсэн зээлийн төлбөр 8000000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 900000 төгрөг нийт 8900000 /найман сая есөн зуун мянган/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Н.Батсайханаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж үндсэн зээлийн төлбөр 8000000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 900000 төгрөг нийт 8900000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Хариуцагч Н.Батсайхан нь 8900000 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч Н.Батсайханы шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 04 сарын 22-ны өдөр олгосон зээлийн гэрээ, зээлийн барьцааны хөрөнгийн баталгаа, сум хөгжүүлэх сангийн 03 дугаар зээлийн гэрээний хавсралт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2017 оны 04 сарын 04-ний өдрийн орлогын дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Хариуцагч Н.Батсайхан нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 8900000 төгрөгийг 2017 оны 11 сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газарт төлөхийг хүлээн зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж үндсэн зээлийн төлбөр 8000000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 900000 төгрөг нийт 8900000 /найман сая есөн зуун мянган/ төгрөгийг хариуцагч Н.Батсайхан нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 8900000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж улсын тэмдэгтийн хураамж 78675 /далан найман мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг хариуцагч Н.Батсайханаас гаргуулж, төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Батсайхан нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ