| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0231, 39/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/21 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/21
2021 01 15 2021/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0231, 39/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 2039.........дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багийн нутаг “Нөөлгийн-Энгэр” гэх газарт Батноров сумын 6 дугаар баг Нөөлгийн 2-2 тоотод оршин суух хаягтай иргэн Т.Бд хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багийн нутаг “Нөөлгийн-Энгэр” гэх газарт иргэн Т.Быг хүчиндсэн болох нь:
1. Хохирогч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 09:00 цагийн орчим Батноров сумын төвд Нөөлгийн 2-2 тоотод аавындаа нөхөр Н.Эрдэнэбилэг, төрсөн дүү Т.Оюунжаргал, дөрвөн хүүхдийнхээ хамт унтаж байхад ******* ганцаараа орж ирсэн. *******ийг орж ирэхэд бид нар боссон. Тэгээд ******* дээлнийхээ өврөөс 0.75 граммын “Ерөөл” архи нэгийг гаргаж манай нөхөр Н.Эрдэнэбилэгийн хамт ууж эхэлсэн. Гэрт архи үнэртээд байхаар нь би гадаа гарч уу гэж хэлсэн чинь тэр хоёр гэрийн гадаа байсан аксент машин дотор архиа аваад орсон. Би тэр хоёрын араас машины арын суудалд орж суухад манай нөхөр машины урд талд
******* машины арын суудалд сууж байсан. Намайг ороод сууж байтал ******* хоёр эрэгтэй хүн юм ярьж байна. Миний найз гэртээ орж бай гээд байсан. Манай нөхөр архи уудаггүй юм. ******* манай нөхөр Н.Эрдэнэбилэгийг архиар шахаад байсан. Би машинд сууж байгаад гэртээ ороод цайгаа чанаж, гэрээ цэвэрлээд гараад ирсэн чинь манай нөхөр Н.Эрдэнэбилэг согтчихсон, ******* манай нөхрөөс арай гайгүй байж байсан. Тэгээд нөхөр бид хоёр машиндаа бензин авч хийх гээд колонк руу манай нөхөр машинаа унаад явж байгаад Лтой колонк дээр дахиж таараад манай нөхөртэй Л нь хэсэг юм яриад байсан. Тэгээд Л нь түрүүлээд яваад өгсөн. Нөхөр бид хоёр бензинээ авчихаад араас нь яваад Б.Улсболд гэх залуугийн гэрт очсон. Тэр үед нь Л манай нөхрийг Улсболдын гэрт хүрээд ир гэж дуудуулсан байж магадгүй гэж бодсон. Нөхөр бид хоёр Улсболд гэх айлд очих шалтгаан байхгүй. Бид хоёр сайн танихгүй юм. Тэгээд Улсболд гэх айлд очиход Бат-Эрдэнэ эхнэртэйгээ, Улсболд эхнэр хүүхэдтэйгээ, бас нэг танихгүй залуу сууж байсан. Л мөн байж байсан. Тэдгээр хүмүүс нь пиво уугаад сууж байсан. Манай нөхөр тэр хэдтэй нийлж суусан. Би хаалганы хажуу талд зогсоод нөхрийгөө хүлээгээд зогсож байсан. Манай нөхөрт пиво хийж өгч байсан. Надад хийж өгөхөд би огт уугаагүй буцаагаад өгсөн. Тэгээд нөхөр бид хоёр удалгүй гараад гэртээ харьж амарсан. Би нөхрөө гэрт оруулж унтуулсан. Хоёр цаг орчмын дараа ******* нь дахиж туранхай шар Батбаяр гэх залуутай хамт мотоцикльтой ирсэн. Би цуг ирсэн Батбаяр гэх залууг сайн танихгүй. ******* Батбаярыг ахын дүү гэж дуудаж байсан. ******* нь ирээд манай эхнэр төрөх дөхсөн үзүүлмээр байна мотоцикльтой авч явах гэхээр багтахгүй байна. Танай машинтай явчихаад ирье чи цуг суугаад явчихгүй юу гэж гуйгаад байхаар нь би янз бүрийн юм бодолгүй зөвшөөрсөн. Тэгээд аавын гэрийн гадаа байсан цагаан аксент машиныг асаагаад Л машин унаад би хажууд нь суугаад Батбаяр гэх залуу ард суугаад машинтайгаа хөдлөөд төв замаар явж байгаад Баян гэх дэлгүүр дээр зогсоод Батбаяр гэх залуу тамхи ундаа авсан. Тэгээд Л нь надад хандаж манай найз Бүрдэн толгойн ард ууж байгаа хальт уулзчихаад явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за гэж хэлээд бид гурав Бүрдэн толгойн ард очиход хэн ч байхгүй байсан. Тэгээд тэр газар хэсэг зогсож байхад улаан мотоцикльтой хүн ирээд Батбаяртай уулзсан. Тэр хүн Батбаярын аав нь байсан. Тэгээд бид гурав сумын төвөөс зүүн урагшаа 6-7 км орчим яваад хүн удаан очиж байгаагүй бололтой гэрт очсон. Тэгээд бид гурав гэрт ороход хүн байгаагүй. Баруун зүүн талдаа нэг нэг ортой гэрийн хойд талдаа 2 ширхэг авдар байрлуулсан гэр байсан. Тэгээд би Лид хандаж эхнэр чинь яасан юм бэ энд байхгүй юм уу гэхэд одоо очиж авна, түр байж бай, би дүүтэй хэдэн юм ярих хэрэгтэй байна гээд өвөрнөөсөө 0.75 граммын “Соёрхол гэсэн нэртэй архи гаргаад тэр хоёр ууж эхэлсэн. Намайг уу гээд архиар шахаад байсан. Би уугаагүй. Тэгээд би жоохон сууж байгаад би явлаа гэсэн чинь Л би түлхүүрээ олохгүй байна хаана хийснээ санахгүй байна, жоохон байж байгаач гээд байсан. Тэгээд байж байтал *******ийн дүү Нямдаваа гэх залуу мотоцикльтой ирсэн. Би Нямдаваагаас чи машин тэрэг унадаг хүн байна эгчдээ машин асаагаад өгчих ах чинь түлхүүр өгөхгүй байна гэж гуйсан чинь ах өгчих байлгүй дээ гээд мотоцикльтойгоо яваад өгсөн. Тэгээд би *******ид түлхүүр өгөхгүй юм бол би явлаа гэж хэлчихээд гэрээс нь гараад баруун хойшоо 100 метр орчим явж байтал Батбаяр гэх залуу араас ирж намайг одоо машинтайгаа явъя гэж хэлээд дагуулаад гэр рүүгээ орсон. Тэгсэн Л Батбаярыг чи одоо гарч бай гараад хаалга дараад сууж бай гэж хэлэхэд Батбаяр гэх залуу гэрээс гарсан. Батбаярыг гарангуут Л нь чи бүх хувцасаа тайл янхан минь тайлахгүй бол би Батбаярыг оруулж ирээд бид хоёр хоёулаа хүчиндэнэ шүү гэж хэлээд миний баруун гарыг мушгиж намайг унагаагаад баруун хөлний өвдөгний доод хэсэгт 2 удаа өшиглөж зодоод ална шүү гэхээр нь би айгаад гэрийн баруун орон дээр сууж байгаад бүх хувцасаа тайлсан. Энэ үед ******* нь баруун талынхаа авдарнаас саарал өнгийн хөнжил гаргаад намайг нөмөр гэж өгсөн. Тэгээд гаргаж өгсөн хөнжлийг нь нөмрөх гэтэл нүцгэн байж бай гичий минь гэж хэлээд нөмрүүлээгүй. Тэгээд ******* намайг хувцасаа тайлсны дараа өөрийнхөө бүх хувцасыг тайлж байгаад баруун орон дээрээ 2 удаа хүчиндсэн. Тэгээд би хувцасаа өмсөх гэтэл чи гичий, янхан биздээ, шээс минь гэх мэт үгээр доромжлоод нэгч хувцас өмсөхгүй гээд миний хувцсыг өмсүүлэхгүй байсан. ******* намайг хүчиндсэнийхээ дараа чи далжигнаад байдаг байсан юм аа гэж хэлж байсан. Тэгсэн гэрийн гадаа мотоциклийн дуу гарахаар нь би айж сандраад дотуур хувцас, левчикээ өмсөж амжихгүй өмд цамц гутлаа өмсөж байхад Энхбаатар, Бадамсүрэн нар орж ирсэн. ******* суу архи ууя гэж Энхбаатарт хандаж хэлсэн. Би гэрээс гараад Бадамсүрэнтэй хамт машинд дотор ороод намайг ******* хүчиндсэн гэж хэлээд дотуур хувцас, левчикээ өмссөн. Би эргэж гэрт ороод машиныхаа түлхүүр өг гэхэд ******* гэрийн баруун хойд талын эсгий дээвэрний завсраас гаргаж өгсөн. Тэгээд машинаа асаах гэтэл аккумлятор нь суучихсан асахгүй байхаар нь Энхбаатар, Бадамсүрэн нартай хамт мотоцикльтой гэртээ хүргүүлж ирсэн. Тэгсэн удалгүй ******* дүү Нямдаваагийн хамт мотоцикльтой ирээд мотоциклоо аваад явсан. Гэртээ ирэхэд 18 цаг өнгөрч байсан. Минутыг санахгүй байна... Би нөхөртөө ирээд болсон явдлыг хэлээгүй. ******* миний хувцасыг тайлах гээд ноцолдсон, түлхүүр өгөхгүй байсан. Тэгээд ирж чадсангүй гэж хэлсэн. Энхбаатар, Бадамсүрэн нар манай гэрээр орчихоод хөдөө явсан. Орой 20 цагийн орчим миний 90407757 дугаарын утас руу ******* 98202898 дугаартай утсаар залгахаар нь би утсаа авсан чинь битгий янз бүрийн юм хүнд яриад яваад байгаарай, сүртэй юм болоогүй шүү гэж хэлэхээр нь би болсон явдлыг хэлдэг газарт нь хэлнэ гээд утсаа тасалсан. ******* надтай утсаар ярьсанаас хойш 20 орчим минутын дараа гэрт орж ирээд шууд л манай нөхөр Эрдэнэбилэгт би эхнэрийг чинь яагаа ч үгүй шүү Б худлаа хэлж байгаа шүү гэж намайг загнаж манай гэрээс гарахдаа намайг буудаад алчихна шүү гэж хэлсэн. Өмнө нь ******* намайг 2015 онд Батноров сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Дэнсмаа эгчийн дэлгүүрийн баруун засварт айл руу авч явна гээд явахгүй гэсэн чинь хоёр удаа алгадаж байсан. Мөн 2018 оны 08 дугаар сард 4 сартай жирэмсэн аавындаа Нөөлөгийн 2-2 тоотод гэрийн зүүн орон дээр хэвтэж байхад гэрт орж ирээд хацар үнсээд өмд тайлах гэж ноцолдож байгаад гараад явсан. Тэр үед өглөөний 10 цагийн орчим болж байсан болохоор тэгээд гараад явсан байх...Миний баруун гар бугуйн хэсгээр зөөлөн эд нь одоо болтол хөндүүр болсон. Тэр өдрөөс хойш миний толгой байнга өвдөж хэвтрийн байдалтай байгаа. Тухайн үед зүүн гарын бугалганы дотор талд, зүүн хөлний дотор болон гадна талд мөн шилбэний дотор талд хөх алаг, баруун хөлний өвдөгний дор нилээн том хөх алаг болсон байсан. Одоо бол хөх алаг нь арилсан... ******* намайг хүчиндсэнийхээ дараа намайг гэрийн баруун орон дээр сууж байхад дахин бэлгийн харилцаанд орохынхоо өмнө миний боов босохгүй байна чи хөх гэхээр нь би чадахгүй гэсэн чинь миний толгойны зүүн хэсэгт нэг удаа алгадсаны дараа намайг дахин хүчиндсэн... Би тухайн үед айж сандарсан байсан болохоор цаг хугацааг нарийн санахгүй байна... Гурваас дөрвөн цаг үргэлжилсэн байх... Би гомдолтой байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-15 тал/
Хохирогч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Би Лтой өмнө нь хамтран амьдрах байтугай холбоо барьж уулзаж учирч явсан зүйл байхгүй. Сод-Ирээдүй биш Содбилэг гэх миний 4 настай хүүхдийн аав нь Эрдэнэбилэг гэж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн харъяат хүн байгаа юм. Нөхөр Эрдэнэбилэг бид хоёр хамтдаа амьдардаг хүмүүс байгаа юм... 2020 оны 09 дүгээр сарын эхээр Л надад бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Тэрнээс өөр мөнгө, төгрөг, эд материал өгсөн зүйл байхгүй. Одоо надад Лид хандан гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 156 тал/
2. Гэрч Д.Бадамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тэгээд нөхөр бид хоёр Лийн гэр рүү явсан... Тэгээд бид хоёр гэрт ороход гэрийн зүүн талын орон дээр Л цээж нүцгэн сууж байсан. Б баруун талын орон дээр уйлаад үс нь арзайсан, нүүр ам нь улайсан байдалтай байж байсан. Тэгээд бид хоёрт хандаж Л намайг хүчиндсэн гэж хэлсэн... Тэгсэн хажуунаас Л Бд хандаж чи хүн хараад битгий далдагнаад бай, юу болон юм, би яасан юм, би чамайг шаасан биздээ гээд хоорондоо хэрэлдээд чам шиг 4 хүүхэд гаргасан гичийг хүчиндсэнд тооцдоггүй гээд доромжилж байсан... Тэгээд Бын гэрт 18 цагийн орчимд ирсэн. Тэгсэн нөхөр нь сэрсэн, хүүхдүүдтэйгээ байж байсан. Бын нөхөр нь машин яасан бэ гэж асуухад Лийн гэрийн гадаа байгаа, асахгүй байгаа. Энхбаатар намайг авч ирсэн. Тэр хоёр чамайг архи авч өгч тасраагаад намайг авч хөдөө явсан гэж Б хариулсан. Тэгээд нөхөр нь уурлаад чи яах гэж машин авч явсан юм гэж хэлээд хоорондоо маргасан... Тэгсэн гаднаас Л нь орж ирээд хүн хаяад явчих юм, би бас унаатай ш дээ гээд хэрүүл хийгээд байсан.... Б нь би чамайг найз нөхөд гээд өчнөөн хамгаалж явсан удаа байгаа шүү, чи ёстой муухай юм аа хүн доромжлоод Энхбаатар энэ хоёр очиж аварлаа ш дээ гэж нөхөртөө хэлсэн. Тэгсэн Л нь юун сүртэй юм би хүчиндээгүй биздээ, олон юм яриад байх юм, тийм аймар сүртэй юм болоогүй ш дээ гээд уурласан... Л нь манай нөхөртэй муудалцаад зогсож байсан. Л нь манай нөхөрт хандаж 4 гөлөг төрүүлсэн гичийг хүчиндэнэ гэж байдаг юм уу, энэ муу гичийг өмөөрч багынхаа найзыг хаяад явлаа гэж хэлээд манай нөхөртэй хэрэлдээд зогсоод байсан. Гадны жингэрийг чи суулгаж ирчихээд намайг хаялаа би чамайг найзаа гэж бодсон. Цагдаа надад хамаарахгүй шүү, чамайг хээр гаргаад гэрчгүй ална шүү, хоногийн гичийг өмөөрч багынхаа найзыг орхилоо гэж хэлчихээд яваад өгсөн... Надад Б хүчиндүүлсэн талаар ярьсан. Намайг хөдөө аваачиж эзгүй гэрт Л хүчиндсэн гэж хэлсэн. Би нөхөртэйгөө хөдөө тэр эзгүй гэрт очиход Л нь Быг хүчиндсэн нь тодорхой байсан юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/
3. Гэрч А.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... *******ийн дугаар руу залгаад Б байна уу гэхэд ******* байх нь байна, хөгшин чинь жаргаж байна. Би “Бага нөөлөг”-т аавын гэрт байна. Чи хүрээд ир гэж хэлсэн... Тэгээд эхнэр бид хоёр Лийг юу хийж байгааг очиж үзэхээр *******ийн аавын гэрт очсон. Монгол гэрийн урд талд Хүрэлээ ахын цагаан аксент маркийн машин зүүн тийшээ харсан, гэрт ойрхон шахаж тавьсан байдалтай байсан. Гэрийн зүүн урд талд хар цамц, хар өмдтэй, хромон гуталтай нэг эрэгтэй хүн доошоо хараад нүүрээ гараараа дараад хэвтэж байсан... Хэн гэдгийг нь танихгүй. Машин монгол гэр хоёрын голд хар өнгийн трикоо газар хэвтэж байсан. Би эхнэр Бадамсүрэнгийн хамт гэрт орох гээд гэрийн хаалгыг татахад гэрийн босгон дээр ногоон өнгийн эмэгтэй хүний дотуур хувцас байсан. Гэрт ороход гэрийн доторх байдал эмх цэгцгүй, ундуй, сундуй байдалтай, ******* гэрийнхээ зүүн талын орон дээр цээж нүцгэн бараан өмдтэй, хөл нүцгэн сууж байсан. Харин Б гэрийн баруун талын орон дээр уйлсан, үс гэзэг нь сэгсийсэн, хоолой, хүзүү нь улаан эрээн, бараан өнгийн өмд цамцтай урт түрийтэй гуталныхаа цахилгааныг хөлийнхөө шагай хүртэл татсан байдалтай сууж байсан. Бын сууж байсан орны толгой хэсэгт улаан өнгийн торон левчикний хатуулга төмөр нь гарцан байж байсан... эхнэр бид хоёрыг гэрт ороход Б уйлаад намайг Л хүчиндсэн гэж бид хоёрт хэлэхэд Л хуц, гичий минь хүнээр хүчиндүүлээгүйд баярла, яадаг юм би өөрөө хүчиндсэн юм. Чам шиг 4 хүүхэд гаргасан гичийг хүчиндсэнд тооцдоггүй юм гэж хэлсэн. Тэгэхээр нь чамайг цагдаад хэлнэ гэж хэлсэн чинь тэр цагдаа чинь надад үйлчлэхгүй, чамайг ч гэсэн буудаад алчихна шүү гэж хэлсэн... Тэгээд бид сумын төвд Хүрэлээ ахынд ирэхэд Эрдэнэбилэг сэрчихсэн... байсан. Б гэрт ороод юм яриагүй. Жоохон сууж байгаад Б нөхөр Эрдэнэбилэгт Л намайг хөдөө гэртээ аваачаад хүчиндсэн гэж хэлсэн. Тэгсэн Эрдэнэбилэг чи дуртайдаа дагаад явсан юм биш үү гэж уурлаж байсан... Л охинтойгоо дүү Нямдаваагийн мотоцикльтой ирээд Л бууж үлдээд намайг гэрийн гадаа мотоциклоо янзлаад байж байхад намайг чи энэ зуугуул янханыг сундалдаж авчирлаа намайг ална гэж дайрч байсан. Тэгээд Бын гэр рүү яваад орчихсон. Би араас нь орсон Л гэрт ороод Быг чи надтай унтаа биз дээ, би чамайг хүнээр шаалгаагүй, өөрөө шаасан шүү гэж хэлж байхад Эрдэнэбилэг юу ч дуугаараагүй. Харин Б чи хүчиндээ биз дээ гэхэд чи өөрөө л унтаа биздээ гэж хэлж байсан.... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/
4. Гэрч О.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Л ах намайг сэрээсэн чинь хөдөө монгол гэрийн гадаа ирцэн байж байсан. Тэгээд бид гурав гэрт орсон. Гэрт ороод сууж байтал Л ах намайг архиа тойруул гээд архиа тойруулсан... тэр хүүхэн нь 30 минут орчим болоод би явъя гээд Л ахаас машины түлхүүр өг гэхэд Л ах алга болчихсон, би мэдэхгүй гээд инээгээд байсан... тэгээд би, Нямдаваа, тэр хүүхэн бид гурав машины түлхүүрийг машин дотор болон гэрт Л ахын сууж байсан газар хайгаад олоогүй... Тэгээд би гэрийн гадаа унтчихсан байсан. Сэрсэн чинь Л ах тэр хүүхэнтэй хэрэлдээд пизда, гичий, нохой зэрэг үгээр доромжилж байсан. Тэр хүүхэн явлаа гээд гэрээс гараад баруун тийшээ явган явахаар нь би араас нь явж авчраад бид хоёр гэрт ороод одоо явъя гэхэд Л ах чи гар гэхээр нь би гэрээс гарсан... би гэрийн үүдэнд сууж байгаад гэрийн хаалганы зүүн талын хавтасыг сөхөж харахад гэрийн баруун талд тэр хүүхэн нүцгэн уйлчихсан наад талд нь Л ах бас нүцгэн зогсож байсан. Тэгээд би гэрт орох гэж байгаад босож чадахгүй буцаад унтсан байсан. Дахиж сэрээд харсан Л ах тэр хүүхэнтэй бэлгийн харьцаанд орж байсан. Тэгээд би гэрт орох гээд босож явж байгаад бүдэрч унаад босож чадахгүй машины хажууд унтаад өгсөн байсан... Л ах гэртээ дагуулж ирсэн эмэгтэйг зодож цохиж байхыг нь хараагүй. Харин тэр эмэгтэйг тухайн үед харахад үс гэзэг нь арзайж нүүр ам нь улайсан, уйлсан байсан...Л ах тэр эмэгтэйтэй харьцаж байгаа хандлага нь их ширүүн хэл амаар доромжилсон үг хэлээр хэлж байсан... Л тэр хүүхэнтэй бэлгийн харьцаанд орж байхад нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлснийг мэдэхгүй байна. Би өөрөө удаан хараагүй хальт хараад гадаа бүдэрч унаад унтаад өгсөн...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/
5. Гэрч Н.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 17-ны өглөө... Л ганцаараа ирсэн. Надад 1 шил 0.75 граммын архи гаргаж ирээд уусан... Л надад архиа их шахуу өгөөд байсан... Би удалгүй согтсон байсан. Тэгээд унтаад өгсөн. Тэгээд би орой 19 цагийн орчим гэртээ сэрсэн... Манай эхнэр баргар царайлсан орон дээрээ сууж байсан. Тэгсэн гаднаас Л орж ирээд би яасан юм, та нар намайг юу гээд байгаа юм гэж хэлсэн.... Тэр орой манай эхнэр надад юу болсон талаар юу ч хэлээгүй. Маргааш нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нь манай эхнэр надад хандаж Л худлаа хэлж намайг дагууж хөдөө яваад эзгүй гэрт аваачиж цуг явсан залуугаар дарамтлуулж хувцас хунар тайлуулж надтай унтахгүй бол энэ залууг дуудуулна гээд надад ярьж байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/
6. Насанд хүрээгүй гэрч Т.Оюунжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Б эгч надад хандан Л ахын чинь эхнэр нь удахгүй төрөх гэж байгаа, аваад ирье гэнэ ээ, миний дүү машинаасаа бууж бай, дүү нараа дааруулж болохгүй шүү гэж хэлсэн. Л ах манай машиныг бариад мотоциклоо үлдээгээд гурвуулаа явсан... Тэгээд орой харанхуй болохоос өмнө Б эгч Энхбаатар, Бадамаа гэх хүмүүстэй мотоциклоор хүргүүлж ирсэн. Тухайн үед манай эгчийн үс нь сэгсийсэн, уйлсан, нүд нь бүлцийсэн байдалтай орж ирсэн... эгчээс би юу болсон талаар асуухад надад юм яриагүй. Тэгсэн Л нь ганцаараа дахиж манайд ирсэн. Б эгч Лид хандан чи ямар муухай юм бэ? гэж хэлсэн. Тэгэхэд Л нь Эрдэнэбилэг ээ найзаа танай эхнэр чинь худлаа яриад байна. Би ерөөсөө тэгээгүй шүү гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/
7.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №287 дугаартай: “...
1. Т.Бын биед хоёр өвдөгний эргэн тойронд шимэгдэж байгаа цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
6.7. Т.Бын биед бэлгийн замын халдварт өвчин илрээгүй... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-47 тал/
8. Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна... Би Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг “Хогны энгэр” гэх газарт Б, Батбаяр нарын хамт цагаан өнгийн аксент машинтай очоод тухайн газарт байсан манай гэрт ороод 0.75 граммын Соёрхол архи 1 том пивотой уусан. Тэгээд ууж дуусаад Батбаярыг би гэрээс гаргасан. Урьд өмнө нь 2015 онд Б түүний нөхөр Эрдэнэбилэг бид гурав хоорондоо танилцаж байсан. Тэгээд 2016 онд Баас нөхөр Эрдэнэбилэг нь салсан болохоор нь 2016 онд би Бтай цуг бараг жил гаран амьдарсан дотно харилцаатай байсан. Тэгэх үедээ жирэмсэн болсон. Бид хоёрын дунд Сод-Ирээдүй гээд хүү байгаа болохоор би ямар нэгэн зүйл бодоогүй Бтай бэлгийн ажил хийсэн. Тухайн үед унтах гээд дайрахад Эрдэнэбилэгийг явсны дараа бэлгийн ажил хийе гэж байсан. Тэгэхлээр нь би одоо л чамтай унтмаар байна гээд Бд хэлээд бэлгийн харьцаанд орсон... Би Быг дараа бэлгийн харьцаанд оръё гэхэд нь одоо гээд хүчээр бэлгийн харьцаанд орсон... Би зүгээр л бэлгийн ажил хийсэн... Би бэлгэвч хэрэглээгүй... Б тухайн үед Батбаярыг байгаа болохоор хүсээгүй. Тэгэхэд нь би бэлгийн харилцаанд орсон нь миний буруу. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-86 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Бын биед гэмтэл учраагүй бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “... ******* нь миний хохирол гомдлыг бүрэн гүйцэт барагдуулсан... ” /хх-ийн 96 тал/ гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг гаргаж өгсөн, “... 2020 оны 09 дүгээр сарын эхээр Л надад бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Тэрнээс өөр мөнгө, төгрөг, эд материал өгсөн зүйл байхгүй. Одоо надад Лид хандан гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй... “ /хх-ийн 156 тал/ гэж мэдүүлсэн, шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад: “... нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Лийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ