Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2017/00072/И |
Дугаар | 74 |
Огноо | 2017-04-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 74
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Л.Мөнхтунгалагийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Долгормаад холбогдох 1371400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Л.Мөнхтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Мөнхтунгалаг миний бие “Мичид цэлмүүн” ХХК-ийн түрээсийн байранд барааны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд 2016 оны 08 сарын 12-ны өдрөөс 37-02 тоотод оршин суугч О.Долгормааг худалдагчаар ажиллуулсан юм. 2016 оны 10-р сард болон 12-р сарын 10-ны өдөр тооллого хийхэд нийт 1371400 /нэг сая гурван зуун далан нэгэн мянга дөрвөн зуун/ төгрөг дутагдуулсан юм. Худалдагчаар ажиллаж байсан О.Долгормаа нь 2017 оны 01 сарын 02-ны өдөр гэхэд бүх тооцоог хийж өр төлбөр барагдуулна гэсэн боловч одоог хүртэл нэг ч төгрөгний тооцоо хийгээгүй байгаа тул 1371400 төгрөгийн төлбөрийг барагдуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 37-02 тоотод оршин суух СЩ94062601 регистрийн дугаартай Хумыхан овогт Оюунцэцэгийн Долгормаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ О.Долгормаа миний бие “Мичид цэлмүүн” ХХК-ийн түрээсийн байранд 2016 оны 08 сарын 02-ны өдөр барааны дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. 2016 оны 10-р сард болон 12 сарын 10-ны өдөр тооллого хийхэд нийт 1371400 /нэг сая гурван зуун далан нэгэн мянга дөрвөн зуун/ төгрөг дутсан. Иймээс их хэмжээний мөнгө дутсан тул тооллого тооцоо нийлсэний дараа ажлаа хүлээлгэн өгч 2016 оны 12 сарын 01-ний өдөр “Мичид цэлмүүн” ХХК-ийн хувийн эзэмшил болох “Dream” баарнд зөөгчөөр ажилд орж, 2017 оны 01 сарын 02-ны өдөр бүх тооцоог хийж дуусгана гэж бичгээр бичиж өгсөн боловч тухайн үед цалингаасаа болж өгч чадаагүй. Энэ тухайгаа Ж.Энхсайханд хэлж ярилцсаны үр дүнд газрын бичиг баримт авч зарж төлбөрийг барагдуулахаар болсон боловч өдий хүртэл зарж чадаагүй байгаа. Бүх тооллого тооцоо нийлсэн тул миний бие энэ бүхнийг зөвшөөрч байна. Одоогоор хийсэн ажилгүй байна. Тиймээс өөрийн гэсэн ажилтай, тодорхой нэгэн дансаар ордог цалинтай болохоороо энэхүү төлбөр тооцоог хуваан буцаан барагдуулна. Хугацаа 6 сар. Нэхэмжлэгч Л.Мөнхтунгалагийн 1371400 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Л.Мөнхтунгалаг нь хариуцагч О.Долгормаагаас 1371400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Долгормаа нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1371400 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хариу тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагч О.Долгормаа нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1371400 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Л.Мөнхтунгалагийн нэхэмжилсэн 1371400 /нэг сая гурван зуун далан нэгэн мянга дөрвөн зуун/ төгрөгийг хариуцагч О.Долгормаа нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Мөнхтунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36892 төгрөгний тал хувь болох 18446 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 18446 төгрөгийг, хариуцагч О.Долгормаагаас улсын тэмдэгтийн хураамж 18446 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Мөнхтунгалагт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.Долгормаа нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ