| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2021/0025/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/28 |
| Огноо | 2021-01-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/28
2021 01 28 2021/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0025/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
Улсын яллагч Г.Мөнхболд,
Шинжээч эмч Ж.Жаргалтуяа,
Хохирогч *******, *******,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баярсайхан,С.Нарангэрэл
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******, ******* нарт холбогдох 2039.......дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******
Монгол Улсын иргэн,*******
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг, Хэрлэнбаян-Улаан тосгоны төвөөс зүүн зүгт 800 метр /N476216840, Е1086756383/ газарт иргэн*******тай марган улмаар түүнийг цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хоёр талын ухархайн ялтас ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун дээд хэсэг, зүүн чамархай, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны Төмстийн 3-301-313 тоот хашааны баруун талын хашаанд иргэн *******тэй марган улмаар ТОЗ-8 маркийн буугаар түүний зүүн гуян тус газарт буудаж *******гийн эрүүл мэндэд зүүн гуяны дунд гадна болон дотор хэсгийн нэвтэрсэн бууны шарх, N.Ischiadicus мэдрэлийн бүрэн бус тасрал, баруун гуяны няцарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг, Хэрлэнбаян-Улаан тосгоны төвд иргэн*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны төвд иргэн *******тэй марган ТОЗ-8 маркийн буугаар түүний зүүн гуян тус газарт буудаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
1. *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “... Би 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны зүүн хэсгээр байдаг найз Алтанхүүгийн гэрт нь найз Дагвын Бгийн хамт миний ногоон өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикльтой очсон. Алтанхүүгийн гэрт очихдоо Дагвын Б бид хоёр дэлгүүрээс 2.5 литрийн пиво аваад очсон. Уг пивийг би өөрийн мөнгөөр авсан юм. Ингээд Алтанхүүгийн гэрт очиход гэрт нь хэн ч байгаагүй. Тэгээд удахгүй Алтанхүүг ород ирэх байлгүй гээд суугаад пивоо задлаад уугаад сууж байтал гаднаас Баастын Н орж ирсэн. Тэгээд бид гурав нэг, нэг аяга пиво уутал Н гэрээс гараад явсан. Тэгээд Дагвын Б бид хоёрыг сууж байхад Алтанхүү, Бэхээ хоёр гаднаас орж ирсэн. Тэр үед тэр хоёр пиво уусан юм шиг байсан. Ингээд бид дөрөв хоёр пиво уугаад, дахин 2.5 литрийн пиво авчираад эхнийхийг нь задлаад ууж байх үед******* дахин эргэж ганцаараа орж ирсэн. Тэр үеэр Алтанхүү гэрийн хойд хэсгээр хэвтээд унтчихсан. Нойр нь хүрээд унтсан юм уу, согтоод унтсан юм уу тэрийг нь бол мэдээгүй. Тэгээд би Нт хандаж чи зун хүүхдээрээ миний морийг унуулахгүй новширсон доо гэж хэлсэн. Адилхан морь уяж байж, онцгүй зан гаргасан гэдгийг нь хэлсэн юм. Тэгтэл Н өөрийнхөө даагыг унуулаагүй ч гэл үү тиймэрхүү юм ярьсан. Тэгээд бид хоёр маргалдаад гэрээс гарсан юм. Тэр үед гэрт Бэхээ, Дагвын Б, Алтанхүү гурав үлдсэн. Тэгээд би гэрийн гадаа Нт би чамд туслаж л байсан, чи харин надад согтуу агсарч байсан шүү гэж хэлсэн. Ингээд би*******т хоёулаа ийшээ уулзъя гээд мотоциклоо асаагаад*******ыг ардаа суулгаад тосгоноос зүүн хойш 800 метр орчим яваад зогссон. Тэгээд би мотоциклоо данкрадсан. Тэгээд бид хоёр хоорондоо зууралдаж, бие биенийхээ өмсөж явсан хувцасны захаар боолцсон. Тэгээд барьцалдаад байхдаа бид хоёр газар хоёулаа зууралдаад ойчсон. Тэгээд би гараа тавиад босоод ирсэн. Тэгтэл******* босож ирээд миний нүүрэн тус газарт цохихоор нь би зөрүүлээд*******ын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгтэл******* нь намайг буудаж ална гээд тосгоны төв рүү баруун тийшээ гүйгээд яваад өгсөн. Тэгээд би мотоциклоо асаагаад араас нь явъя гэж бодоод хувцасныхаа шороог гөвж байгаад мотоциклоо асаагаад тосгон руу явах гэж байтал******* тосгоны зүүн талд буу барьчихсан над руу буу шагайгаад ирж байгаа харагдахаар нь би буцаад тосгоны зүүн урдуур*******аас 200 метр орчим зайтай, буудаад арай хүрэхгүй байх гэж нилээн холуур тойрч явсан. Тэр үед намайг******* бараадаад араас хөөмдөг яваад байсан. Би ч дотроо намайг буудчих вий гэж айж байсан. Тэгээд би тосгоны зүүн урд хэсгээр мотоцикльтойгоо орсон. Ингээд гэр рүүгээ явж байтал тосгоны төвд чулуун байшингийн ард манай эхнэр Хосзаяа 66-09 УНС дугаартай машинтайгаа явж байгаад тааралдсан. Тэгэхээр нь би эхнэрээ намайг Н буудах гээд байна шүү, ийм ээ, тийм ээ юм болвол Н шүү гэж хэлсэн.*******ыг хүмүүс Н гэж дууддаг юм. Эхнэр ганцааараа явсан. Тэгээд би эхнэрээс машинаа аваад, манай эхнэр мотоциклоо аваад үлдсэн. Тэгээд би шууд Алтанхүүгийн гэрийн гадаа машинтайгаа давхиад очсон. Алтанхүүгийнх шинээр газар аваад урд хэсгээрээ хашаа бариагүй, задгай байдаг болохоор машинтайгаа шууд гэрийн гадаа зогсохоор ойртож явтал гэрээс Алтанхүү,******* хоёр гараад ирсэн. Тэр үед Н гартаа буу барьсан. Алтанхүү бууг нь булаах гээд ноцолдоод байгаа харагдсан. Тэр үед би машинаа зогсоох ч таарсан. Тэр хоёр гэрээс гарч ирэх ч таарсан. Ингээд би Н чамайг ална гээд намайг хэлээд байгааг сонссон. Машин унтраасан байсан болохоор хүний ярьж байгаа чөлөөтэй сонсогдож байсан. Тэгээд арай буудчихгүй байх гэж бодоод машинаасаа буугаад, машины араар тойртол Мэндбаяр гэдэг залуу урдаас ирж байгааг хараад би Мэндбаяр руу дөхөх гэтэл******* миний машины баруун талаар тойрч, машины хажууд баруун урд гэхээр гарч ирээд миний хөл рүү буудсан. Тэгтэл миний зүүн хөлний бүдүүн гуяар жирвэс гээд л миний хөл сулраад унаад өгсөн. Тэгээд л би шоконд ороод намайг буудсан байна гэж ойлгоод цааш нь юу болсон хэсэг зуур мэдэхгүй болсон. Тэгээд тун удалгүй эмнэлэг ирж намайг авч явсан. Намайг******* буудсаны дараа хаашаа явсан гэдгийг мэдэхгүй. Алтанхүү*******ын бууг нь авсан юм уу аваагүй юм уу бүү мэд. Тухайн үед орчноо анзаарах сөхөөгүй байсан. Намайг буудуулснаас хойш газар хэвтэж байхад Мэндбаяр гэх залуу урдаасаа ирж байсан. Тэгээд хэн эмнэлэг дуудсан гэдгийг мэдээгүй. Тосгоны түргэн тусламж ирж намайг тосгоны эмнэлэгт хүргэж, анхны тусламж үзүүлээд, өвчин намдаах тариа хийсэн. Тэр үед миний зүүн хөлийн бүдүүн гуяар сум нэвт гарч, баруун хөлийн гуяны дотор хэсэгт сумны ором үлдэж, баруун хөлийн гуяыг бага зэрэг гэмтээсэн байсан. Тэгээд намайг Багануурын эмнэлэгт хүргэсэн боловч Багануурын эмнэлэг гэмтлийн эмнэлэгт оч гэсний дагуу тосгоны эмнэлгийн машинтай Улаанбаатар хотод очиж, Гэмтэл Согог судлалын үндэсний төв дээр очиж, оношлуулж, хагалгаа хийлгэсэн. Ингээд Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарч Си Жи Эс, Ган зүү гэх хоёр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Одоогоор миний зүүн хөл өвдөгнөөс доош мэдээгүй байна. Тавхай унжаад байна.******* надад эмчилгээний зардалд 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг өгсөн. Өөр эмчилгээний зардал мөнгө өгөөгүй байна... гомдолтой байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/
*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна... Ныг зодож биед нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна... Миний биеийн байдал тийм ч сайн биш байна. Миний зүүн хөлийн шагайнаас доошоо ямар ч мэдээгүй өнөөдрийг хүртэл таягтай л явж байна. Эмч надад хэлэхдээ ер нь зүүн хөл чинь эргэж хэвийн байдалд ороход хэцүү гэж хэлсэн. Шөнө болгон хөл маань өвдөж хонож байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 125-126 тал/
2.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “... Тэгээд Дагвын Б надад пиво аягалж өгөхөөр нь нь амсаад л, уухгүй гээд буцаагаад өгсөн чинь Даваахүүгийн Б чи хэзээ ийм болсон пязда вэ, хоёулаа гарч уулзъя гээд гэрээс аваад гарсан. Тэгээд Даваахүүгийн Б чи яагаад шогийн зан гаргаад байгаа юм бэ, хоёулаа эр хүн шиг уулъя гээд мотоциклоо асаагаад суучих гэхээр нь Даваахүүгийн Бгийн ард суусан чинь хөдлөөд Алтанхүүгийн гэрээс зүүн тийш нэг километр орчим яваад жалганд очиж зогссон. Тэгэхээр нь би газар суугаад тамхи асаагаад татаад суутал Даваахүүгийн Б шууд л намайг цамцны захаар хоолойг маань боогоод ухаан алдуулсан байсан. Тэгээд сэргэхэд миний дээрээс суучихсан, ... цээж нүцгэн байсан. Хэзээ хувцасаа тайлсан гэдгийг нь мэдэхгүй. Алтанхүүгийн гэрээс гарахдаа хувцастайгаа л байсан. Миний хамраас цус гарсан. Миний зүүн нүд хавдсан бололтой юм харж болохгүй байсан. Даваахүүгийн Б надад хэлэхдээ чи хүүхдээрээ миний морийг унуулаагүй, чамайг ална, чамаас болж миний даага хөлгүй болсон, ална чамайг гээд хөөгөөд байсан. Тэгээд миний зүүн нүд хавдаж хөхөрсөн юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/
Б.Нын мөрдөн шалгах ажилллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна... Даваахүүгийн Б гэнэт л миний хоолойг боогоод арагш нь дарж унагасан. Тэр хооронд би ухаан алдсан байсан. Тэгээд сэргэхэд цээж нүцгэн, миний дээр гараад сууж байсан. Алтанхүүгийн гэрээс гарахдаа хувцастайгаа байсан... миний хамраас цус гарсан, зүүн нүд юм харж болохгүй байсан... Тэгээд намайг ална гээд хоолой шахахаар нь Даваахүүгийн Бг хажуу тийш нь түлхэж унагаад босоод зугтах гэтэл дахин намайг барьж аваад цамцаар маань боож унагасан. Тэр үед хоолой амьсгал авч болохгүй амь тавих гэж байгаа юм шиг болсон. Тэгээд би боолтоо тавиулах гээд дийлэхгүй байсан. Арга ядаад хоёулаа учраа олъё гэж гуйсан. Тэгсэн миний боолтыг тавьсан. Тэгэнгүүт нь би шууд зугтаагаад хадтай газар руу зугтсан. Араас мотоцикльтой хөөсөн. Зэрэгцэж ирээд чи хүүхдээрээ миний морийг унуулаагүй, чамаас болж миний даага хөлгүй болсон. Чамайг одоо ална гээд хөөгөөд байсан. Хадтай уул байсан болохоор мотоцикль нь явж өгөхгүй байсан. Тэгээд мотоциклоосоо орхиод явган миний араас хөөгөөд барьж авсан. Тэгээд хавсарч унагаад хөлөөрөө миний зүүн шанаа руу нэг удаа дэвссэн. Би амь өршөө гэж сөхөрч гуйсан. Тэгсэн чамайг заавал алж байж санаа амарна гээд байсан. Тэгээд би дахиад зугтаахад араас Даваахүүгийн Б хувцасаа өмсөж байгаад алнаа гээд мотоциклоо унаад яваад өгсөн. Тэгээд гэртээ иртэл гэрт хүн байгаагүй. Даваахүүгийн Бгээс айгаад Алтанхүүгийнд очихоор явсан. Тэгж явахдаа Бг дахин зодох гээд байвал айлгая гэж бодоод гэрээсээ буугаа аваад гарсан. Тэгээд Алтанхүүгийн гэр рүү явж байхад Даваахүүгийн Б манай гэр рүү чиглэсэн ирж байсан. Тэгэхээр нь би буугаа дээшээ өргөсөн чинь Даваахүүгийн Б урагшаа эргээд төв рүү ороод явчихсан. Тэгэхээр нь би Алтанхүүгийн гэрийн гадаа очоод, буугаа гэрийнх нь ард түшүүлж тавиад Алтанхүүгийн гэрт ороход Алтанхүү, Дагвын Б хоёр унтаж байсан. Тэгээд Алтанхүүг татаж сэрээгээд Даваахүүгийн Б намайг жалганд аваачиж зодсон. Намайг ална гэж хэлээд хоолойг маань боож ухаан алдуулсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэрийнх нь үүдэнд тамхи татаад зогсож байтал Даваахүүгийн Б цагаан өнгийн пробокс машинтай маш хурдтай ширүүн дахиад ирсэн. Бид хоёрт тулж ирэхээр нь дайрах нь гэж айгаад бид хоёр хоёр тийшээ зугтсан. Алтанхүү гэрийн зүүн тал руу, би гэрийн баруун тал руу зугтсан. Тэгээд намайг гэрийн баруун тал руу гүйж байхад ална гэж орилж байсан. Би айсандаа гэрийн хойно байсан буугаа авсан. Би буугаа авахдаа буудна гэж бодоогүй. Буугаа харуулвал айгаад явчих байх гэж бодсон. Ингээд буугаа бариад байтал Б намайг ална гэсэн. Тэгэхээр нь би айлгах санаатай над руу ойртох юм бол буудлаа шүү гэж хэлсэн чинь Даваахүүгийн Б намайг ална шүү гээд над руу чиглэж ухас хийсэн. Тэгэхээр нь би наана нь газар руу буудсан. Тэгсэн чинь Даваахүүгийн Б зогсож байснаа газар унасан. Тэр үед би хүн буудчихлаа гэдгээ мэдсэн. Алтанхүү чи хүн буудчихлаа, буугаа өг гэхээр нь чи эмнэлэг дууд, яралтай эмнэлэг явах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд Алтанхүү эмнэлэг, цагдаа дуудсан байх. Би тэр үед хямарч, маш их цочирдсон байсан. Тэгээд өөрийгөө буудчихъя гэж бодоод буугаа дахин цэнэглэсэн. Тэгтэл манай эхнэр ирээд буугаа өг гэхээр нь би хүнд буугаа дамжуулахгүй цагдаад өгнөө гэж хэлсэн. Тэгээд би цагдаа ирэх газар руу явж байя гээд хашаанаас гараад зүүн тийшээ яваад буугаа аюулгүй болгох гээд ямар ч хүн, амьтан байхгүй болохоор нь тэнгэр рүү буугаараа хий буудсан. Цагдаа ирээд намайг аваад явсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 133-134 тал/
3. Гэрч Б.Өлзий-Оргилын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчим ажил дээрээ гал хийчихээд гэртээ хариад унтаж байтал гэнэт тас хийсэн чимээ гарсан .Би яасан юм бол шил хагарсан юм байхдаа гээд хэвтэж байтал гадаа манай эхнэр Н чи болиоч гэхээр нь би гэрээсээ гараад хартал Н Алтанхүүгийн гэрийн баруун урд талд буу барьчихсан ойртох юм бол ална шүү гээд зогсож байсан. Би урдуураа тойроод Алтанхүүгийн хашаа руу орох гэтэл ойртох юм бол буудна шүү гээд байхаар нь эхнэр хүүхдээ гэртээ оруулчихаад мотоциклтойгоо Хэрлэнбаян-Улаан тосгоны захирагчийн албаны байранд ирээд цагдаад хэлсэн. Н чамд хүүхдээ өгөх ёсгүй пизда минь гэж хэлж байсан. Юуны тухай ярьсныг нь би сайн ойлгоогүй... Н, Б хоёр найз нөхөд гэж л явах байх, нэг орон нутгийн хүмүүс юм чинь. Хоорондоо маргалдаж байсан талаар би сайн мэдэхгүй... Би нэг удаа буун дуу сонссон... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/
4. Гэрч М.Хүүхнээгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би найранд сууж байхад... Бгийн эхнэр Улаанкаа залгаад манай хүнийг танай хүн буудна гэсэн гэнэ. Манай нөхөр сая надтай уулзаад би ямар нэгэн юм болвол Н шүү гэж хэллээ гэхээр нь би Хаш-Эрдэний гэрээс гараад Алтанхүүгийн гэрт ирэхэд Б машиныхаа ар талд газар доошоо харсан байдалтай хажууд нь Алтанхүү уйлчихсан сандарсан юм асуухаар дуугарахгүй байсан. Бгийн хажууд очиход миний нэрийг хэлээд зүгээр зүгээр гээд байсан. Н баруун хойд талын хашаааны завсраар буу барьчихсан хашаанд орж ирж байсан. Би Н дээр очих гэтэл надад цагдаа иртэл хэн ч ойртохгүй шүү гээд байсан. Нын зүүн нүд хавдсан, нүүр нь цус болчихсон, хувцас нь шороо болсон байсан. Н надад Б намайг хөдөө аваачиж зодсон. Хүүхдээ даага унуулсангүй, чам шиг цагаач амьтныг алаад булаад хаяцан байсан ч яадаг юм. Бас чамайг хэдэн хүнтэй явдгыг мэдэх үү гэж хэлсэн. Би өөрийгөө зодуулаад гэр бүлээ доромжлуулж чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи тэглээ гээд хүйтэн зэвсэг хэрэглэдэг нь яаж байгаа юм гэхэд чи өнөөдөр намайг үхчихсэн бол яах байсан юм гэхэд нь би хэлэх үггүй болсон. Би Нын бууг авах санаатай урдаас нь явтал битгий ойрт гээд дээш нь хий буудсан. Тэгээд байж байтал эмнэлгийн машин ирээд Бг аваад явсан. Н цагдаа руу залгаарай би өөдөөс нь алхаж байя гээд зүүн тийшээ алхсан. Төвийн зүүн дэнж доор явж байхад нь цагдаа Н дээр очсон... Б манай нөхөр Ныг хөдөө аваачиж боож унагаад зодсон. Хэрвээ Н зугтаагаагүй бол яах ч байсан юм. Архи дарс уудаггүй хүний хор шарыг малтаж байгаад өнөөдөр ийм байдалд хүргэлээ. Буудах гээд байгааг нь мэдэж байсан юм бол буцаж очих хэрэг байсан ч юм уу. Ер нь архи дарс уудаггүй, хүнтэй муудаж байсан удаа байхгүй. Б намайг чам шиг цагаач амьтныг алаад булаад хаяцан байсан ч яадаг юм гэж намайг доромжилсон гэж хэлж байсан. Н гэрээс гараад гадуур дотуур архи уудаггүй, хүнтэй муудаад байдаггүй нийтэч хүн. Манайх 4-9 насны 2 хүү, 1 охинтой. Би өөрөө бие муутай хүн. Бд би гомдолтой байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/
5. Гэрч Н.Гэрэлтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Хэрлэнбаян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвийн 96862016 дугаарын утас руу 88929205 дугаарын утаснаас Алтанхүү гэх хүн залгаад манайд хурдан хүрээд ир гэсэн дуудлага 15 цаг 30 минутад ирсэн. Би их эмч Алтантулгын хамт Алтанхүүгийн гэрт очиход цагаан өнгийн машины ард талд Б гэх залуу доошоо хараад хэвтэж байсан. Б миний зүүн хөл мэдээгүй байна. Бусдаар бол зүгээр байна гэж хэлж байсан. Тэнд очиход Хүүхнээ, Алтанхүү хоёр Бгийн хажууд, хашааны баруун хойд талд Н байж байсан. Н цаад талдаа хашаанд буу түшүүлээд тавьчихсан байж байсан. Тэгээд бид нар Бг аваад Эрүүл мэндийн төвд ирээд Бгийн биед үзлэг хийхэд зүүн хөлийн гуяны дээд талын ар хэсгээр нь нэвтэрч гарсан шарх байсан. Баруун хөлний гуяны дотор талд өнгөц шарх байсан. Эмнэлэг дээр ирээд Бд өвдөлт намдаах цус тогтоох тариа хийсэн. 17 цагт Бг Улаанбаатар хот руу эмнэлгийн УАЗ-469 маркийн машинаар их эмч Г.Алтантулга, сувилагч Р.Даваасүрэн жолооч П.Идэрхангай нар авч явсан. Би 17 цаг 40 минутанд ажлаа тараад явах гэж байхад Дэлгэрхаан сумын цагдаа Баярмагнай Ныг дагуулаад орж ирээд надад үзүүлсэн. Нын зүүн талын нүд хавдсан, хоолой цээж хэсгээр улайсан, хамарнаас цус гарч хатсан байдалтай байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/
6. Гэрч Ө.Алтанхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... намайг унтаж байхад Н сэрээгээд Бн намайг зодчихлоо гэсэн. Нын зүүн нүд нь хавдсан, хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд Н бид хоёр гэрээс гарахад гэрийн гадаа Б цагаан өнгийн пробокс маркийн машинтай ирсэн. Тэгсэн Н манай гэрийн баруун урд талд буу барьчихсан зогсож байсан. Би хаанаас буу авсныг нь анзаараагүй. Би Ныг чи яах гээд байгаа юм боль гэхэд Н цаашаа, хол бай гэсэн. Б машинаасаа буугаад машиныхаа араар тойроход Н хойшоо байгаарай, буудна шүү гэж хэлэхэд Б чи муу чадахгүй гээд Нын зүг алхтал Н Бг зүүн хөлөнд нь буудчихсан. Би Н руу очих гэтэл цаашаа бай эмнэлэг дууд гэж Н хэлэхээр нь би эмнэлэг дуудсан. Н буугаа бариад манай хашааны баруун хойно сууж байсан. Эмнэлэг ирэхийн өмнө Нын эхнэр Хүүхнээ ирсэн. Эмнэлэг ирээд Бг аваад явсны дараа Ныг одоо боль гэхэд Н цаашаа байгаарай гээд зүүн зүгт дээшээ буудчихаад зүүн тийшээ явсан. Н төвийн зүүн талын Дэнж дээр явж байхад цагдаа очсон. Би араас нь харж байсан... *******,******* нар найзууд. Маргалдаж муудаж байсан тухай би мэдэхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-48 тал/
7. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №612 дугаартай: “...
1.*******ын биед хоёр талын ухархайн ялтас ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун дээд хэсэг, зүүн чамархай, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 63-64 тал/
8. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №658 дугаартай: “...
1. *******гийн биед зүүн гуяны дунд гадна болон дотор хэсгийн нэвтэрсэн бууны шарх, N.Ischiadicus мэдрэлийн бүрэн бус тасрал, баруун гуяны няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь галт зэвсгийн үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх зүүн гуяны дунд гадна болон дотор хэсгийн нэвтэрсэн бууны шарх, N.Ischiadicus мэдрэлийн бүрэн бус тасрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр, баруун гуяны няцарсан шарх гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 69-71 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч*******ын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч *******гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч******* нь хохирол зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж, хохирогч ******* нь эмчилгээний зардалд нийт 4.193.433 төгрөгийг нэхэмжилсэн ба хэрэгт хавсаргагдсан нотлох баримтуудаар 2.946.659 төгрөгийн хохирол зардал гарсан нь тогтоогдсон байна. Шүүгдэгч******* нь 3.978.000 төгрөгийг төлсөн гэж, хохирогч ******* уг төлбөрийг авсан гэж шүүх хуралдааны явцад мэдүүлсэн тул шүүгдэгч*******ыг хохирогч *******д 3.978.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч ******* нь бусад хохирол зардал, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн саравчтай малгай, шар өнгийн сумны хонгио 2 ширхэг, шүдэнзний хайрцаг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, гол төмрийн 29300 дугаартай, замгийн 2180 дугаартай ТОЗ-8 маркийн бууг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмчилгээний зардалд 3.978.000 төгрөгийг төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулах,
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, түүний эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Бг хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газарт өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин, хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 100.000 төгрөг төлөхөөр буюу 8 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн саравчтай малгай, шар өнгийн сумны хонгио 2 ширхэг, шүдэнзний хайрцаг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, гол төмрийн 29300 дугаартай, замгийн 2180 дугаартай ТОЗ-8 маркийн бууг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч******* нь хохирогч *******д эмчилгээний зардалд 3.978.000 төгрөг төлсөн ба хохирогч нь бусад хохирол зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуул ийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ