Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 76

 

Зохигч эвлэрснийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч С.Одсүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Рагчаад холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017  оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

                                                                                            Т  О Д О Р Х О Й Л О Х  нь:

Нэхэмжлэгч С.Одсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Батболдын Рагчаатай Дорноговь аймгийн МСҮТ-д сурч байхдаа танилцаж хамтран амьдарч 2014 оны 08 дугаар сарын 30-нд том хүү Мөнгөнцоожийг төрүүлж, найр хуримаа хийсэн. 2016 оны 11 дүгээр сарын 08-нд охин Мөнхчимэгийг төрүүлсэн. Б.Рагчаа нь 2016 оны 10 сараас зан ааш хувирч өөр эмэгтэйтэй гэр бүл болсон тул салсан. Тиймээс хоёр хүүхдэд маань тэтгэвэр олгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Рагчаа шүүхэд гаргасан тайлбартаа: “С.Одсүрэнтэй 2013 онд танилцаж хамтран амьдарсан. 2014 онд хүү Мөнгөнцоож, охин Мөнхчимэг нар төрсөн. Эдгээр хүүхдүүд нь миний төрсөн хүүхдүүд тул маргах зүйлгүй. Тэтгэмжийн хувьд С.Одсүрэнтэй уулзаж ярилцаж, харилцан тохиролцож хүү Мөнгөнцоож, Мөнхчимэг нарт жилд 1 удаа 3-5 сарын хооронд дахь хугацаанд 800.000 төгрөгийг өгч байхаар тохиролцлоо. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч С.Одсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “С.Одсүрэн би Б.Рагчаатай хүүхдийн тэтгэлэгийн асуудлаар харилцан тохиролцсон. Б.Рагчаагийн шүүхэд өгсөн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.                                                                                                               

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х  нь:

Нэхэмжлэгч С.Одсүрэн нь хариуцагч Б.Рагчаагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Одсүрэн  хариуцагч Б.Рагчаа нар нь эвлэрч, хариуцагч Б.Рагчаагаас жилд 1 удаа 3 сараас 5 сарын хоорондох хугацаанд 800.000 төгрөгийг гаргуулахаар харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч С.Одсүрэн нь хариуцагч Б.Рагчаагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Б.Рагчаа нь хүү Мөнгөнцоож, Мөнхчимэг нарт жилд 1 удаа 3 сараас 5 сарын хооронд дахь хугацаанд 800.000 төгрөгийг нэхэмжлэгч С.Одсүрэнд төлж байхаар тохиролцсон тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байна.

          Иймд хариуцагч Б.Рагчаа нь жилд 1 удаа 3 сараас 5 сарын хооронд дахь хугацаанд 800.000 төгрөгийг нэхэмжлэгч С.Одсүрэнд төлж барагдуулахаар зохигчид эвлэрч шүүхэд эвлэрлийн гэрээг ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцэж гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Рагчаа нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

З А Х И Р А М Ж Л А Х нь:

 

          1.С.Одсүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч  Б.Рагчаад холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Рагчаа нь жилд 1 удаа 3 сараас 5 сарын хоорондох хугацаанд 800.000 төгрөгийг нэхэмжлэгч С.Одсүрэнд төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Одсүрэн нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Рагчаа нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                   

  ШҮҮГЧ                                 Р.БАТБАЯР