Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2018/ДШМ/42

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 02 өдөр                        

       2018/ДШМ/42                                                       Зуунмод

Л.Ц, Б.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Оюунжаргал,

Шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгч Л.Ц-н өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.М ,

Нарийн бичгийн дарга Э.Уртнасан нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Л.Ц, Б.М нарт холбогдох 201619000245 дугаартай 3 хавтас, 735 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч П.Батжаргалын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Л.Ц , 1983 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон 6 дугаар байр 23 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэлгүй, /регистрийн дугаар :РЭ83032272/,

 

Гөрөөчин овогт Баасанбатын Б.М , 1984 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч- цагдаагийн ажилтан мэргэжилтэй, Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөн байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр баг 2 дугаар хороолол 43-1 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй /регистрийн дугаар: МО84052211/,

 

 Л.Ц 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 20 цаг 37 минутын үед Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Бяцхан сүүжийн овоотой хөтөл гэх газарт Тоёото Ланд-70 маркийн 97-98 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт “энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй машин, ..-ыг” ашиглахыг хориглоно” 3.5-д заасан “нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтыг зөрчсөнөөс Б.М-н жолоодож явсан Nissan Wingroad маркийн 58-28 ДАР улсын дугаартай, Л.Жамбалын жолоодож явсан Nissan Tiida маркийн 86-98 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж зорчигч М.Ундрам, М.Саруул, Б.Нарангоо, Э.Ариунгоо, жолооч Б.М  нарын бие махбодид хөнгөн, зорчигч Я.Мөнхжаргалын бие махбодид хүнд гэмтэл тус тус учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг, шүүгдэгч Б.М  нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 20 цаг 37 минутын үед Төв аймгийн Баянчандмань сумын нутаг, Бяцхан сүүжийн овоотой хөтөл гэх газарт Nissan Wingroad маркийн 58-28 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасан гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдолд е/эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт”, 2.20-д заасан “гүйцэж түрүүлэх хориотой” цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 7.1-т заасан “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, мөн хавсралтын 25-д заасан “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс Л.Ц нь Б.М-н жолоодож явсан Nissan Wingroad маркийн 58-28 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Л.Жамбалын жолоодож явсан Nissan Tiida маркийн 86-98 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй тус тус мөргөлдөж зорчигч М.Ундрам, М.Саруул, Б.Нарангоо, Э.Ариунгоо нарын бие махбодид хөнгөн, Я.Мөнхжаргалын бие махбодид хүнд гэмтэл тус тус учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор: 

            2015 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Л.Ц, Б.М нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилж,

Шүүгдэгч Л.Ц , Б.М нарыг хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц, Б.М нарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Ц, Б.М нар нь шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Л.М , Л.Ц нарын жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолж,

Шүүгдэгч Л.Ц, Б.М нар нь энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй, хохирогч Я.Мөнхжаргал нь мөн цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй, хэрэгт иргэний бичиг баримтаар 16 хураагдаж ирсэн зүйлгүй, Л.Ц, Б.М нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Я.Мөнхжаргалын өмгөөллийн төлбөрт нэхэмжилсэн 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын нөхөн үзлэгийн явцыг дүрс бичлэгээр бэхжүүлсэн сиди 1 ширхэг, Б.М-н гаргаж өгсөн сиди 3 ширхэг зэргийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор Л.Ц-н эзэмшлийн Тоёото Ланд-70 маркийн 97-98 УБЕ улсын дугаартай автомашин 1 ширхгийг битүүмжилсэн 2016 оны 06 сарын 09-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Б.М-н эзэмшлийн Ниссан Вингрөүд маркийн 58-28 ДАР улсын дугаартай автомашин 1 ширхгийг битүүмжилсэн 2016 оны 06 сарын 17-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Л.Ц, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо: “Эрүүгийн 201619000245 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Л.Ц, Б.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг гардан аваад шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч П.Батжаргал би зарим хэсгийг нь эс зөвшөөрч, дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М ыг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасан гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдолд е/ эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт" 2.20-д заасан" гүйцэж түрүүлэх хориотой" цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно", мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 7.1-т заасан" хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолыг тэмдэглэнэ", мөн хавсралтын 25-д заасан " 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а.б.в тэмдэгтүүдийг давахыг хориглоно" гэж заасныг тус тус зөрчснөөс Л.Ц нь Б.М-н жолоодож явсан тээврийн хэрэгсэл болон Tida маркийн 86-98 СЭА улын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус мөргөж М.Ундрам, М.Саруул, Б.Нарангоо, Э.Ариунгоо нарын бие махбодид хөнгөн, Я.Мөнхжаргалын бие махбодид хүнд гэмтэл тус тус учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон.

 

Шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй талаар анхан шатны шүүх дүгнэхдээ мөрдөн байцаагч 2017 оны 0З дугаар сарын 20-ны өдөр бүрэлдхүүнтэй шинжээч томилох тогтоол үйлдэж түүнийг Б.М  түүний өмгөөлөгч нарт танилцуулахаар мэдэгдсэн боловч ажилтай гэх шалтгаанаар ирээгүй талаар мөрдөгч тэмдэглэл үйлдсэн байна. /2 хавтас хх-143, 179/ Гэрч Б.Мөнхбаяр гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдгийг сольж тавьсан талаар гэрчлэн мэдүүлсэн тул өмгөөлөгчийн шинжээч томилсон тогтоол танилцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн тул 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх тухай хүсэлтийг хүлээж авах боломжгүй, дээрх нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон.

Нэг. Шинжээчийн дүгнэлтийн талаар: Энэ хэрэгт Зам тээврийн ослын талаар 25, 39, 375, 11/03, 107 тоот шинжээчийн 5 дүгнэлт гарч. 375, 11/03 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь Б.М ыг Замын хөдөлгөөний дүрэм эөрчөөгүй болохыг тогтоосон байх ба 25, 39 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон 107 дугаартай шинжээчийн дүгнэлт нь 2 жолоочийн буруугаас зам тээврийн ослын дүгнэлт гарсан байна гэж тус тус дүгнэсэн нь шүүгдэгч Б.М-н гэм буруугийн талаар эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэдэг.

 

Гэтэл анхан шатны шүүх 25, 39 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон 107 дугаартай шинжээчийн дүгнэлтийн нотлох баримтын хэмжээнд үнэлж, " "огцом өгсүүр” " гүйцэж түрүүлэх хориотой" тэмдгүүдийн үйлчлэх хүрээнд осол гарсан байхад дээрх анхааруулах тэмдэг, тэмдэглэгээний талаар тусгаагүй нь 375, 1 1/03 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд эргэлзээтэй байх тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно" гэж дүгнэсэн нь шүүгдэгч Б.М-н хувьд хэт нэг талыг буюу яллах талыг барьсан дүгнэлт гэж үзэхээр байна.

 

Учир нь 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 25, 2016 оны 5 дугаар сарын ЗО-ны өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлт болон 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 375 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 11/03 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийн аль алин дээр нь "огцом өгсүүр", " гүйцэж түрүүлэх хориотой" тэмдгүүдийн талаар огт тусгагдаагүй байхад ийнхүү дүгнэсэн нь Б.М-н эрх зүйн байдлыг дордуулсан.

Зам тээврийн осол гарсны дараа буюу. 2016 оны 3 сарны 31-ний өдөр хийсэн хэрэг учралын газарт үзлэг хийж, осол гаргасан газар хийсэн хэмжилтийн зураг дээр "огцом өгсүүр", "гүйцэж түрүүлэх хориотой" тэмдгийн аль аль нь тэмдэглэгдэж үлдээгүй байдаг ба 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хийсэн хэрэг учралын газрын хэмжилтийн бүдүүвч зураг /хх-21/ болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-22-26 дээр/ "огцом өгсүүр" тэмдэг анх удаагаа тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хавтаст хэргийн 1-р хавтасны 22-р талд авагдсан 1, 2, 3 дугаартай фото зургаас харахад "огцом өгсүүр" тэмдэгийн харалдаа зам дээр тасархай шугамтай байгаа ба уг байгаа тасархай шугамын төгсгөл нь давааны орой дээр байршилтай самбар /үл хөдлөх В цэг/ хүртэл үргэлжилсэн болох нь хх-23 хуудасны ард авагдсан 11, 12 дугаартай фото зураг болон хх-21-д авагдсан хэмжэлтийн бүдүүвч зургаар бэхжигдэж үлдсэн ба уг нотлох баримтаас харахад "Огцом өгсүүр" тэмдэг нь гүйцэж түрүүлэхийг хориглох тэмдэг биш замын тухай мэдээлэл бүхий анхааруулах тэмдэг байх тул тасархай шугам дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн Б.М-н үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байдаг.

Б.М нь давааны орой хүрэхээс өмнө буюу тасархай шугамын үйлчлэлийн хүрээнд Ниссан Тида маркийн 86-98 СЭА улсын дугаартай машиныг гүйцэж түрүүлсэн болох нь гэрч Л.Жамбалын "миний машиныг гүйцэж түрүүлээд удаагүй маш хурдан осол болоод өнгөрсөн. Харин туулсан зай нь 50 орчим метр явсан байх гэж бодож байна.... Б.М  гүйцэж түрүүлээд миний урд талд эгнээндээ орсон. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс хойш 40-50 метр зай явсны дараа осол болсон гэж бодож байна" /хх-75-76/, "би тухайн давааны талаас илүү замыг туулсан байх үед Н.Вингрөүд миний хажуугаар гүйцэж түрүүлэх гэж орж ирсэн ... миний харснаар Н.Вингрөүд ... эгнээ байрандаа бүрэн орсон үед нь Ланд тээврийн хэрэгсэл мөргөсөн "/хавтас хх-135/, хохирогч А.Ариунгоогийн "осол болох үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээгүй, чигээрээ өөрийн эгнээнд явж байсан. Ослоос өмнө гүйцэж түрүүлсэн чигээрээ явж байснаа маш сайн санаж байна" /1-р хавтас хх-64-65/ гэх мэдүүлгүүдээр тогтоогддог.

 

2016 оны 03 сарны 31-ний өдөр хийсэн хэрэг учралын газарт үзлэг хийж, осол гаргасан газар хийсэн хэмжилтийн зураг, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хийсэн ослын газрын үзлэг, хэмжилтийн бүдүүвч зураг, болон гэрэл зургийн үзүүлэлтүүдийг үндэслэн шинжээчийн 375, 11/03 дүгнэлтүүдээр Б.М ыг Замын хөдөлгөөний дүрмийг эөрчөөгүй гэж дүгнэж, Б.М-н үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг шүүхэд шилжүүлэхээр Л.Ц-т холбогдуулан прокурорын яллах дүгнэлт бичигдсэн байх үед гэнэт хэргийг харьяаллыг өөрчилж /2-р хавтас хх-102-105/, улмаар хэрэг учрал болсноос хойш бараг нэг жилийн дараа 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ослын газрын нөхөн үзлэгийг хийж, уг үзлэгээр 78 км-т буюу осол болсон газраас 1.6 км зайд " гүйцэж түрүүлэхийг хориглох" тэмдэг анх удаагаа гарч ирснээр энэ хэргийн хохирогч Б.М  яллагдагч болсон байдаг.  Хавтаст хэргийн 2-р хавтасны 126 хуудасны 12 дугаартай зураг дээр “гүйцэж түрүүлэхийг хориглосон" тэмдгийн төгсгөлийг харуулсан байдаг. Энэ талаар гэрч гэрч Б.Мөнхбаяр “87 дахь километрт гүйцэж түрүүлэх хориотой тэмдэгийн төгсгөл нь байдаг. Гэрэл зургийг үзлээ 87 дахь км-т байдаг” гэж / 3-р хавтас хх-57/ гэж мэдүүлэг өгсөн. Өмнө нь 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зам тээврийн ослын нөхөн үзлэг хийсэн байцаагч С.Батболд гэрчээр " Давааны эхлэх цэгт огцом өгсүүр гэсэн анхааруулах тэмдэг... 79 дугаартай км-ийн заалт өөр ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байгаагүй "/2-р хавтас хх-ийн өдөр нөхөн үзлэгийн тэмдэглэл хөтөлсөн байцаагч С.Эрдэнэбилэг " харин гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэг байсныг санахгүй байна. Хэрэв байсан бол үзлэгийн тэмдэглэлд тусгагдах ёстой. Гүйцэж түрүүлэхийг хориотой тэмдэг байгаагүй учраас тусгагдаагүй байх" гэх /3-р хавтас хх-47/ мэдүүлгүүд өгснөөс үзэхэд хэрэг учрал гарсан өдөр эсхүл 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ослын газрын нөхөн үзлэгийг хийхээс өмнө уг " гүйцэж түрүүлэхийг хориглох" тэмдэг байсан эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

 

Дээрх маргаан бүхий тэмдгийн талаар гэрч Б.Мөнхбаяр "87 дахь км-т гүйцэж түрүүлэх хориотой тэмдэгийн төгсгөл нь байдаг. Гэрэл зургийг үзлээ 87 дахь км-т (м4даг...2016.12.04-ний өдөр 78 дахь км-т байршуулсан ГТХ-тэмдгийн хуулгыг сольж шинэчилсэн. Энэ талаар баримтжуулсан баримтыг би өөрийн мэдүүлэгтээ хавсаргав. Хавсаргаж байгаа материалын 4 дэх хүснэгтэнд байгаа нь хуучин ГТХТ, харин 5 дахь хүснэгт хуулгыг засаж байгаа процесс, мөн 6 дахь хүснэгт хуулгыг сольсны дараахь байдлыг харуулсан байгаа юм. " гэх /3-р хавтас хх-57/ мэдүүлгийг өгч, уг мэдүүлгийнхээ эх сурвалж болох "2016 онд тэмдэгний самбарын хуучирч муудсан хуулга солих ажил" гэсэн гарчигтай 3 хуудас гэрэл зургийн үзүүлэлт, тайлбар бүхий хүснэгтийг хавсаргасан боловч гэрчийн энэ мэдүүлэг нь эргэлзээтэй гэж үзэх дараахь үндэслэлүүд байсан.

Үүнд: 1. Хүснэгт 4 дээрх "гүйцэж түрүүлэх "-ийг хориглосон хуучин тэмдэг хуулга наагаагүй харин будгаар будсан тэмдэг байх ба хүрээний улаан зураас гандаж бараг цагаан өнгөтэй болсон нь фото зураг дээрээс тодорхой харагддаг. Гэтэл одоо байгаа тэмдэгийг шүүх хуралдааны үед хийсэн үзлэгээр газар дээр нь очиж үзэхэд хуучин хуулга дээр шинэ хуулга наасан болох нь тодорхой харагдаж байсан. Өөрөөр хэлбэл одоо байгаа тэмдэг нь будагтай тэмдэг дээр хуулга наасан тэмдэг биш хуулга дээр хуулга наасан буюу 2 давхар хуулгатай тэмдэг байсан.

 

2. Хүснэгт 5 болон 6-д байгаа фото зурагт тэмдгийн хуулгыг нааж байгаа болон хуулга наасны дараахь зургийг харуулсан байна. Уг зургууд дээр "гүйцэж түрүүлэх "-ийг хориглосон тэмдэг дээр улаан машин нь зүүн гар талдаа, хар машин баруун гар талдаа байна. Гэтэл шүүхийн үзлэгээр уг тэмдэг дээр улаан машин нь баруун гар талдаа, хар машин нь зүүн гар талдаа байсан ба шүүхийн хэлэлцүүлэг болон үзлэг дээр гэрч Б.Мөнхбаяр уг тэмдгийг өөрийнх гаргаж өгсөн зураг дээрх тэмдэг биш байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

 

Мөн шүүх хуралдааны явцад хийгдсэн хэргийн газрын үзлэгээр 78 дахь км-т байршуулсан " гүйцэж түрүүлэхийг хориглосон " тэмдгийн төгсгөл нь 87 км-т солигдож, гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэг болж өөрчлөгдөж, харин 86 км-т " гүйцэж турүүлэхийг хориглосон" тэмдгийн төгсгөлийг шинээр байршуулсан байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газар нөхөн үзлэг хийснээс хойш шүүх хурал хийсэн 2018 оны 2 дугаар сарын 12-ний өдрийг хүртэл хугацаанд тэмдгүүдийн байршил өөрчлөгдсөн, мөн шинээр тэмдэг тавьсан энэ байдлаас үзэхэд замын тэмдэг тэмдэглэгээ байнга солигдож байдаг нь нотлогдож байгаа юм.

 

Иймд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Ослын газрын нөхөн үзлэгээр 78 км-т гэнэт бий болсон "гүйцэж түрүүлэхийг хориглох" тэмдэг нь хэрэг учрал гарсан өдөр буюу 2016 оны 3 сарны 31-ний өдөр байсан эсэх нь эргэлзээтэй байна. Гэтэл 2017 овы 3 дугаар сарын 16-ны өдрийн ослын газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 107 дугаартай шинжээчийн дүгнэлт гарч, 107 дугаартай дүгнэлтэнд  “гүйцэж түрүүлэхийг хориотой" гэсэн тэмдгийн үйлчлэх хүрээнд осол гарсан гэж үзэн Б.М ыг Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 е. 2.20. 7.1, 7.2, 25. 1 -ийг зөрчсөн гэж буруутгасан. Хэрвээ "гүйцэж түрүүлэхийг хориотой" гэсэн тэмдгийн үйлчлэх хүрээнд осол гарсан гэж дүгнээгүй бол энэ бүх Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байсан.

 

Дээрх байдлаас үзэхэд 78 км-т байршилтай гүйцэж түрүүлэхийг хориглох тэмдэг нь хэрэг учрал гарсан өдөр байсан эсэх нь эргэлзээтэй байхад 107 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Б.М ыг гэм буруутайд тооцсон нь эргэлзээтэй бол сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх зарчмыг алдагдуулсан.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн талаар:

2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 107 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон тогтоолыг хэргийн оролцогч нарын хэнд ч танилцуулаагүй нь /2-р хавтас хх-142-143х/ хэргийн оролцогчийн үндсэн эрх болох Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлд заасан "Шинжилгээ хийлгэх үед сэжигтэн, яллагдагч шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогчийн эрх"-ийг үндэслэлгүйгээр хязгаарласан.

Хэргийн материалаас үзэхэд шинжээч томилох тухай тогтоолыг 2017 оны 3 сарын 20-ны өдөр гаргасан байх ба шинжээч нар уг тогтоол болон хэргийн материалыг 2017 оны 3 сарын 22-ны өдөр хүлээн авч /2-р хавтас хх-142-143/, 2017 оны 3 сарын 26-ны өдөр Шинжээчийн дүгнэлт гаргаснаас үзэхэд 7 хүний бүрэлдхүүнтэй шинжээч 4 хоногийн дотор цугларч хэргийн 380 хуудас хэргийн материалтай танилцаад шинжээчийн дүгнэлт гаргасан нь практикт байхгүй хурдан хугацаанд дүгнэлт гарсан нь мөрдөн байцаалтын ажиллагааг нэг талыг барьж явуулсан гэх хардлагыг бататгаж байна. Уг шинжээчийн дүгнэлтээр хохирогч байсан Б.М  яллагдагч болсон талаар дээр дурьдсан.

 

Шинжээч томилсон тогтоолтой танилцуулаагүй талаар тухайн үед Б.М  /2-р хавтас хх-151. 170/, түүний өмгөөлөгч Ц.Гэнэндулам /2-р хавтас хх-178/ нар гомдол гаргаж байсан болон шинжээч томилсон тогтоол дээр "холбогдогч Б.М ад шинжээч томилсон тухай мэдэгдсэн боловч Дархан-Уул аймагт байсан болно" гэж / 2-р хавтас хх-143/ тэмдэглэл үйлдэхдээ сэжигтэн, яллагдагчийн санал гэсэн хэсэгт бичсэнээс үзэхэд уг тэмдэглэлийг Б.М ыг яллагдагчаар татсаны дараа үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл болж байна. Иймд шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай 2017 оны 3 сарын 20-ны өдрийн шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүйн улмаас шинжээчид асуулт тавих, шинжээчээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болж, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан тул 2017 оны 3 сарын 26-ны өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлтийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх тухай хүсэлтийг анхан шатны шүүх хангалгүй орхисонд гомдолтой байна. Түүнчлэн шийтгэх тогтоолд Б.М-н регистрийн дугаарыг буруу бичсэнийг дурьдаж байна. Дээрх байдлаас харахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Б.М ад холбогдох хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгож, Б.М ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагааттаж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Оюунжаргал гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тайлбартаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Б.М ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М  гаргасан тайлбартаа: Үйлдсэн хэрэгтээ өөрийн гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Ц-г 2016 оны 3 дугаар сарын 31-ний орой 20 цаг 37 минутын үед Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Бяцхан сүүжийн овоотой хөтөл гэх газарт Тоёото Ланд-70 маркийн 97-98 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт “энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй машин, ..-ыг” ашиглахыг хориглоно” 3.5-д заасан “нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтыг зөрчсөнөөс Б.М-н жолоодож явсан Nissan Wingroad маркийн 58-28 ДАР улсын дугаартай, Л.Жамбалын жолоодож явсан Nissan Tiida маркийн 86-98 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж зорчигч М.Ундрам, М.Саруул, Б.Нарангоо, Э.Ариунгоо, жолооч Б.М  нарын бие махбодид хөнгөн, зорчигч Я.Мөнхжаргалын бие махбодид хүнд хохирол учруулсан гэм буруутай, шүүгдэгч Б.М  нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний орой 20 цаг 37 минутын үед Төв аймгийн Баянчандмань сумын нутаг, Бяцхан сүүжийн овоотой хөтөл гэх газарт Nissan Wingroad маркийн 58-28 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасан гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдолд е/эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт”, 2.20-д заасан “гүйцэж түрүүлэх хориотой” цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 7.1-т заасан “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, мөн хавсралтын 25-д заасан “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс Л.Ц-н жолоодож явсан Тоёото Ланд-70 маркийн 97-98 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч М.Ундрам, М.Саруул, Б.Нарангоо, Э.Ариунгоо нарын бие махбодид хөнгөн, Я.Мөнхжаргалын бие махбодид хүнд хохирол учруулсан гэм буруутай гэж үзэн шийдвэрлэжээ.

 

Гэрч Б.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Улаанбаатар хот талаасаа Бяцхан сүүжийн давааны наад талд 78 дахь км-т байрлуулсан “гүйцэж түрүүлэхийг хориглосон” тэмдэг нь 2006 оноос өмнө байсан. Огцом өгсүүр гэсэн тэмдэг нь 79 дэх км-т байдаг. Мөн цаад Дархан талаас ирэхээр Бяцхан сүүжийн даваанд ойртоход “огцом өгсүүр” гэсэн тэмдэг байдаг. Даваан дээр гүйцэж түрүүлэх хориотой, яагаад гэхээр үзэгдэх орчин хязгаарлагдана. Улаанбаатар талаас 78 дахь км-т тавигдсан гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэг нь давааны цаад талд гараад аюулгүй болсон зам хүртэл буюу 87 дахь км хүртэл үйлчилнэ. 87 дахь км-т “гүйцэж түрүүлэх хориотой тэмдэгийн төгсгөл” нь байдаг. Бяцхан сүүжийн давааг Улаанбаатар талаасаа даваад цаашаагаа үзэгдэх орчин хязгаарлагдсан огцом эргэлтүүд байдаг юм. Огцом өгсүүр гэсэн тэмдэг нь 2 талаасаа даваад уруудах хүртэл үйлчилнэ. 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 78 дахь км-т байрлуулсан гүйцэж түрүүлэхийг хориглосон хуучин тэмдэгийн хуулгыг сольж шинэчилсэн.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 57-р хуудас/,

 

Гэрч О.Халиуны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Осол болсон газраас урд зүгт 400-500 метрийн зайд огцом өгсүүр гэсэн тэмдэг байсан. Тухайн үед цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зургийг нь аваагүй, үзлэгийн тэмдэглэлд тусгаагүй юм. Гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн тэмдэг бол осол гарсан газраас урд зүгт 1.7 километр орчим зайд байсан байна. Үзлэгийг хэрэг гарсан газрын ойр орчимд хийсэн болохоор хол байгаа замын тэмдэг тэмдэглэгээг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгаагүй. Тухайн нөхцөл байдалд бид өөрсдөө осол аваарт орчих боломжтой, цасан шуургатай байсан тул осол гарсан газраас хол зайд байсан тэмдэг, тэмдэглэгээг хэргийн газрын үзлэгт тусгаагүй тусгах боломж байгаагүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 44-р хуудас/, болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М  нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний орой 20 цаг 37 минутын үед Төв аймгийн Баянчандмань сумын нутаг, Бяцхан сүүжийн овоотой хөтөл гэх газарт Nissan Wingroad маркийн 58-28 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасан гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдолд е/эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт”, 2.20-д заасан “гүйцэж түрүүлэх хориотой” цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 7.1-т заасан “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, мөн хавсралтын 25-д заасан “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

 

Гэрч Л.Лхагва-Очирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Бид нарыг Төв аймгийн Баянчандмань сумын нутагт даваа өөд өгсөөд явж байхад өөдөөс 2 жижиг автомашины 4 гэрэл зэрэгцээд гараад ирсэн. Нэг машин нь манай явж байгаа эгнээг урсгал сөрөөд гараад ирсэн юм. Тэгээд тэр үед манай жолооч Цолмонбаатар тоормоз гишгэх арга хэмжээ автал автомашин нь эргэлдээд эсрэг урсгал руу орж, гүйцэж түрүүлж орж ирсэн хар өнгийн автомашиныг зүүн хажуу хэсэгт нь эхэлж мөргөөд, дахин бүтэн эргэлдэж хойд талд нь явж байсан улаан өнгийн Тида маркийн автомашиныг мөргөж дахин 2 удаа эргээд зогссон. Тухайн үед зам маш их гулгаатай байсан. Уг осол маш хурдан хоромхон зуур болоод өнгөрсөн юм.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 83-84-р хуудас/,

 

Шинжээч Г.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Тухайн ослын үеэр тээврийн хэрэгслүүдэд учирсан эвдрэл гэмтлүүдээр анх мөргөлдсөн А цэгийг тогтоох боломжгүй. Яагаад гэвэл хавтаст хэргийн материал дээр анх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл дээр А цэгийг жолооч нараар заалгаж тэмдэглэсэн байна. А цэгийн хүрээн дотор тээврийн хэрэгслүүдийг мөргөлтөөс үүссэн тоосон мөр мөн тээврийн хэрэгслүүдийн шарвалтын мөр болох дугуйн мөр, мөргөлтүүдээс үүссэн тээврийн хэрэгслүүдийн эвдрэлтээс үүссэн эвдэрсэн эд ангиудыг хүрээ бүрэн тусгагдаагүй учир А цэгийг тогтоох боломжгүй болж байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийн тооромсны системийн жигд бус ажиллагаа буюу тухайн тээврийн хэрэгслийн дугуйнууд өрөөлдөж барих, замын гадаргуу хэвгий, дугуйны хээ, гүний хэмжээ, хээний төрөл, хурднаас болж шарвалт үүснэ. Дээрх шалтгаанаас болж осол болох нөхцөл бүрдэнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 149-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний төвөөс гаргасан 2016 оны 05 сарын 05-ны өдрийн 2890 тоот дүгнэлтэнд “Тоёото Ланд-70” маркийн 97-98 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл марк, хээ өөр дугуй тавьсан /х.х-ийн 131-р хуудас/ талаар тодорхойлсон байна. Нэг тэнхлэгт марк, хээ өөр дугуй тавьсанаар уг автомашин тоормослох үед шарвалт үүсэх аюултай байдаг учраас Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтанд “энэ хавсралтанд заагдсан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикль, мопед трактор болон өөрөө явдаг машин, механизмыг ашиглахыг хориглоно. 3.5.Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.” /2-р хавтаст хэргийн 145-р хуудас/ болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Ц 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 20 цаг 37 минутын үед Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Бяцхан сүүжийн овоотой хөтөл гэх газарт Тоёото Ланд-70 маркийн 97-98 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт “энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй машин,..-ыг” ашиглахыг хориглоно” 3.5-д заасан “нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтыг зөрчсөн гэм буруутай байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Ц, Б.М нарыг Тээврийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг шинэчлэн найруулсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны гарсан байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан “Б.М ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.БОЛОРМАА

 

                                       ШҮҮГЧИД                                О.ОДНЯМАА

 

                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ