Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 56

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Наранцэцэгт холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 855736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2017 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад     

                                                                         Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

             Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.Наранцэцэг нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2016 оноос огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 855736 төгрөгийг Х.Наранцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг, 49-03 тоотод оршин суух, РД:СЩ65122803, Өндөрүүд овогт Хөвөөгийн Наранцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 12-р сараас 2017 оны 1-р сар хүртэлх халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 855736 төгрөгийг 2017 оны 09 сарын 20-ны дотор төлнө гэжээ.                           

                                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 

 Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Х.Наранцэцэгт холбогдуулан  халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 855736 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.     

Хариуцагч Х.Наранцэцэг нь Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 855736 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.     

Иймд хариуцагч Х.Наранцэцэг нь 855736 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг

удирдлага болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 855736 төгрөгийг хариуцагч Х.Наранцэцэг 2017 оны 09 сарын 20-ны дотор төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25088 төгрөгний тал хувь болох 12544 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 12544 төгрөгийг, хариуцагч Х.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамж 12544 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Х.Наранцэцэг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                                         С.БАЙГАЛЬМАА