Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 57

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Гантулгад холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.021.443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2017 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад     

                                                                         Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

            Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.Гантулга нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.021.443  төгрөгийг Э.Гантулгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Гантулгаас халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.021.443 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч 2012 оны 10-р сараас 2015 оны 02-р сар хүртэлх халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 577857 төгрөгийг тус шүүхийн 2015 оны 03 сарын 30-ны өдрийн 123 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлүүлж, 2015 оны 08 сарын 13-ны өдрийн 832 дугаар шүүгчийн захирамжийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн байна.

Ийм учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагаа хийгдэж байгаа халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 577857 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, Э.Гантулгаас 2015 оны 03-р сараас 2017 оны 01-р сар хүртэлх хугацааны төлбөр 443586 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг, 46-51 тоотод оршин суух, РД:ЕТ86092715, Долоод овогт Энхсайханы Гантулга шүүхэд гаргасан тайлбартаа: Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 443586 төгрөгийг 2017 оны 09 сарын 30-ны дотор төлж барагдуулна гэжээ.

                                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Э.Гантулгад холбогдуулан  халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.021.443 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.021.443 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаа 577857 төгрөгөөр бууруулж, Э.Гантулгаас 2015 оны 03-р сараас 2017 оны 01-р сар хүртэлх хугацааны төлбөр 443586 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Э.Гантулга нь 443586 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.        

Иймд хариуцагч Э.Гантулга нь 443586 төгрөгийг төлөхийг зөвшөөрч тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг

удирдлага болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 443586 төгрөгийг хариуцагч Э.Гантулга 2017 оны 09 сарын 30-ны дотор төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29065 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас 443586 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 13957,5 төгрөгний тал хувь 6978,7 төгрөгийг,  хариуцагч Э.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамж 6978,7 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.     

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Гантулга  сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                                         С.БАЙГАЛЬМАА