Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 40

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Одгэрэл, С.Шүрэнцэцэг нарт холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 461375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2017 оны 03 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад     

                                                                         Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

           Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Одгэрэл нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2016 оны 9-р сард 26800 төгрөг төлөөд өөр төлөлт хийгээгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 461375 төгрөгийг Г.Одгэрэлээс гаргуулж өгнө үү гэжээ.        

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг, 52-04 тоотод оршин суух, РД:ЕВ78012115, Мэргэн овогт Галдангийн Одгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 10-р сараас 2017 оны 1-р сар хүртэлх халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 154762 төгрөгийг 2017 оны 05 сарын 01-нд төлнө гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 52-01 тоотод оршин суух, РД:ЕТ68070904, Цонгоол овогт Сугарын Шүрэнцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Бор-Өндөр сумын 2-р баг 52-04 тоот байрны 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сар хүртэлх халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 306613 төгрөгийг 2017 оны 12 сарын 25-ны дотор төлнө гэжээ.          

                                

                                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Г.Одгэрэл, С.Шүрэнцэцэг нарт холбогдуулан  халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 461375 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.    

Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 461375 төгрөгнөөс хариуцагч Г.Одгэрэл 154762 төгрөгийг, хариуцагч С.Шүрэнцэцэг 306613 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.     

Иймд хариуцагч Г.Одгэрэл 154762 төгрөгийг, хариуцагч С.Шүрэнцэцэг 306613 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 461375 төгрөгнөөс хариуцагч Г.Одгэрэл 154762 төгрөгийг, хариуцагч С.Шүрэнцэцэг 306613 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14491 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 6921 төгрөгийг, хариуцагч Г.Одгэрэлээс 154762 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 5293 төгрөгний тал хувь 2646 төгрөгийг, С.Шүрэнцэцэгээс 306613 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 9848 төгрөгний тал хувь 4924 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Одгэрэл, С.Шүрэнцэцэг нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                                         С.БАЙГАЛЬМАА