| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2021/0029/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/33 |
| Огноо | 2021-02-01 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/33
2021 02 01 2021/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0029/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 20390........дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Арцадын-Ам” гэх улсын тусгай хамгаалалттай газарт 10 ширхэг шинэс модыг зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль орчинд 55.302 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Арцадын-Ам” гэх улсын тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүйгээр шинэс модыг бэлтгэж байгаль орчинд 55.302 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч С.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Миний бие тус сумын байгаль хамгаалагчаар 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байна. Тус сумын 2 дугаар багийн нутаг Хан Хэнтий тусгай хамгаалалттай газрын харьяа “Арцадын-Ам” гэх газар иргэн ******* гэгч нь хууль бусаар 10 ширхэг шинэс мод бэлтгэсэн гэх хэрэгт сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/175 тоот захирамжаар Өмнөдэлгэр сумыг төлөөлүүлэн иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байна... Тус газар нь Хан Хэнтийн дархан цаазат газрын Бурхан Халдун Хэрлэнгийн онгон бүсэд хамаардаг. Байгаль орчны хувь их хэмжээний ойгоор хүрээлэгдсэн онгон бүсийн газар юм... Өмнөдэлгэр сумын ойн ангиас гаргах экологийн эдийн засгийн үнэлгээ болон Хан Хэнтийн дархан цаазат газрын улсын тусгай байцаагчийн актад тусгасан нийт хохирлыг хараагүй болохоор ямар хохирол учирсан талаар одоогоор мэдэхгүй байна... Миний хувьд ойн ангиас гаргах экологийн эдийн засгийн үнэлгээ болон Хан Хэнтий Дархан цаазат газрын улсын байцаагчийн актад тусгасан нийт хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдолгүй гэсэн хүсэлтээ албан ёсоор гаргаж өгнө... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 тал/
2. Гэрч Э.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай ажил өвөл болохоор үйл ажиллагаа нь зогсдог болохоор одоогоор ажилгүй байна. Тэгээд найз Эрдэнэчулуун гар утсаар холбогдож “ манай ажлынхан самарт явах гэж байна, чи онц ажилгүй бол хамт явах уу?” гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Намжилсүрэн эгчээр ахлуулан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Бурхан Халдун” уул руу хөдөлсөн. Замаараа Багануур дүүргээс Б гэх ахыг газарчин хийлгэхээр аваад тэр өдрөө цааш явсан. Бид явсаар байгаад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг “Бурхан Халдун” уулынхаа энгэрт ирж буудаллаад маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 10 цаг өнгөрч байхад буудалласан газраасаа хөдлөөд хайрхан уулынхаа зүүн талаар дээш 2 цаг орчим явсаар байгаад самар түүх газраа ирсэн. Очсон газраа буудаллах гэж байхад Б ах авч явсан цахилгаан хөрөөгөө ашиглан 10 гаран ширхэг шинэс модыг хөрөөдөж унагасан. Хөрөөдсөн модоо ашиглан балган буюу урц барьж 2 отог байгуулан буудалласан. Тэр өдрөөс хойш 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед экологийн цагдаагийн албаны 3 албан хаагч ирж биднийг шалгасан. Тэгээд тухайн албан хаагчид биднийг уулнаас буухыг шаардсан. Тэр өдрөөс хойш 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр уулнаас бууж гэр рүүгээ явсан... Б ах л хонох газартай болно гээд мод хөрөөдсөн. Хэн тэрийг хөрөөд гэж хэлсэн талаар сайн мэдэхгүй байна... Буудалласан газраа тойруулаад 10 гаран ширхэг шинэс модыг хөрөөдөж унагасан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/
3. Гэрч Ч.Эрдэнэчулууны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Очсон газраа буудаллах гэж байхад Б нь авч явсан цахилгаан хөрөөгөө ашиглан 10 гаран ширхэг шинэс модыг хөрөөдөж унагасан. Хөрөөдсөн модоо ашиглан балган буюу урц барьж 2 отог байгуулан буудалласан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 тал/
4. Гэрч Н.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Очсон газраа буудаллах гэж байхад Б нь авч явсан цахилгаан хөрөөгөө ашиглан 10 гаран ширхэг шинэс модыг хөрөөдөж унагасан. Хөрөөдсөн модоо ашиглан балган буюу урц барьж 2 отог байгуулан буудалласан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 тал/
5. Гэрч С.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Очсон газраа буудаллах гэж байхад Б нь авч явсан цахилгаан хөрөөгөө ашиглан 10 гаран ширхэг шинэс модыг хөрөөдөж унагасан. Хөрөөдсөн модоо ашиглан балган буюу урц барьж 2 отог байгуулан буудалласан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 тал/
6. Гэрч Ч.Эрдэнэмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Очсон газраа буудаллах гэж байхад хадам аав Б нь авч явсан цахилгаан хөрөөгөө ашиглан 10 гаран ширхэг шинэс модыг хөрөөдөж унагасан. Хөрөөдсөн модоо ашиглан балган буюу урц барьж 2 отог байгуулан буудалласан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 тал/
7. Гэрч Х.Намжилсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тухайн отог байгуулах өдрөө Б нь авч явсан цагаан , хул шар өнгийн /Кубань КБ-8200/ маркийн цахилгаан хөрөөг ашиглан буудалласан газрынхаа ойр орчмоос хуурай, нойтон нийлсэн 10 гаран ширхэг шинэс модыг хөрөөдөж унагасан. Тус унагаасан модоо ашиглан балган буюу амьдрах 2 ширхэг урц барьсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 тал/
8. Ойн экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 41 тал/
9. Мэргэжлийн хяналтын байгууллагын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Амгаланбаатарын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22-04-016/40 дугаартай “Нөхөн төлбөр тогтоох тухай” акт /хх-ийн 44-45 тал/
10. Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би хүлээн зөвшөөрч байна... Би Улаанбаатар хотын Багануур дүүрэгт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би Багануур дүүргийн 5 дугаар цахилгаан станцын “Мэргэн зэв” ХХК-д хамгаалалтын ажил эрхэлдэг. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа аваад гэрт байсан юм. Тухайн үед миний төрсөн охин Мөнхзул утсаар холбогдож самарт явах санал тавихад би зөвшөөрсөн. 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр намайг авахаар Налайх дүүргээс 2 машинтай 10 хүн ирсэн. Тэгээд бид тэр өдрөө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Тэнүүн”-ий голоор дээшээ өгсөөд улсын тусгай хамгаалалттай газар болох “Бурхан Халдун” уулын өвөрт ирж хоносон. Маргааш өглөө нь хайрхан уулынхаа зүүн талаар ертөнцийн зүгээр хойшоо өгсөөд “Арцадын-Ам” гэх газарт очиж урц маягийн 2 ширхэг отог байгуулж буудалласан. Тухайн отог байгуулах өдрөө би өөрийнхөө авч явсан цагаан хул өнгийн Кубань КБ-8200/ маркийн цахилгаан хөрөөг ашиглан буудалласан газрынхаа ойр орчмоос 10 ширхэг шинэс модыг хөрөөдөж унагасан... Би улсын тусгай хамгаалалттай газраас мод хөрөөдсөндөө гэмшиж байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-61 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 55.302 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Амгаланбаатарын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22-04-016/40 дугаартай “Нөхөн төлбөр тогтоох тухай” актаар тогтоогдсон ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 165.906 төгрөгийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын байгаль хамгаалах санд төлсөн болох нь түүний шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг цахилгаан хөрөөг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хурааж улсын төсөвт шилжүүлэхээр тогтов.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бг зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д өөрийн оршин суух газар буюу Улаанбаатар хотын Багануур дүүргийн төвөөс 1 жилийн хугацаанд гарч явахгүй байх үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөөг хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ