Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 61

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          *******аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч *******аймгийн******* сумын******* нэхэмжлэлтэй хариуцагч*******ид холбогдох зээл, зээлийн хүү 8.256.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад       

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч *******аймгийн******* сумын Засаг даргын тамгын газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 09 сарын 11-нд мах, сүү, төмс, хүнсний ногооны мухлаг ажиллуулах зорилгоор 10.000.000 төгрөгийг авсан. 2.644.000 төгрөгийг төлсөн. Иймд*******ээс зээлийн үлдэгдэл 8.256.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аймгийн******* сумын 4-р баг******* тоотод оршин суух, РД:СГ67022201, Боржигон овогт*******шүүхэд гаргасан тайлбартаа: Сум хөгжүүлэх сангаас нэхэмжилж байгаа 8.256.000 төгрөгнөөс 2.000.000 төгрөгийг 2017 оны 04 сарын 03-нд төлсөн. Үлдэгдэл 6.256.000 төгрөгийг 2018 оны 07 сарын 25-ны дотор төлнө гэжээ. 

                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч *******аймгийн******* сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч*******ээс зээл, зээлийн хүү 8.256.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч******* нь зээл, зээлийн хүү 8.256.000 төгрөгийг *******аймгийн******* сумын Засаг даргын тамгын газарт төлөх үүрэгтэй болох нь 2013 оны 09 сарын 11-ний өдрийн 04 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, *******аймгийн******* сумын******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхжаргалын тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунцэцэг нарын хариу тайлбар, Хаан банкны 2017 оны 04 сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч*******  нэхэмжлэлийн шаардлага 8.256.000 төгрөгнөөс 2017 оны 04 сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөгийг төлж баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.256.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч *******аймгийн******* сумын******* нэхэмжилсэн зээл, зээлийн хүү 6.256.000 /зургаан сая хоёр зуун тавин зургаа/ төгрөгийг хариуцагч******* төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Нэхэмжлэгч *******аймгийн******* сумын Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай. 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 8.256.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 147046  төгрөгний тал хувь болох 73523 төгрөгийг хариуцагч*******ээс гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, улсын орлого болгосугай.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                                          С.БАЙГАЛЬМАА