Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 62

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Маналсүрэнд холбогдох зээл, зээлийн хүү 16.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад     

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын тамгын газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Маналсүрэн Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 09 сарын 11-нд тахианы аж ахуй хөгжүүлэх зорилгоор 15.000.000 төгрөгийг авсан. 2016 оны 09 сарын 10-ны дотор төлөхөөр гэрээ хийсэн боловч Ц.Маналсүрэн одоог хүртэл зээлээ төлөөгүй байна. Иймд Ц.Маналсүрэнгээс зээлийн үлдэгдэл 16.350.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4-р баг Баянцогтын 09-07 тоотод оршин суух, РД:СГ80090509, Ямаа овогт Бадарчингийн Мөнхчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: Сум хөгжүүлэх сангаас нэхэмжилж байгаа 16.350.000 төгрөгийг 2017 оны 11-р сард төлж барагдуулна гэжээ. 

                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Ц.Маналсүрэнгээс зээл, зээлийн хүү 16.350.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Ц.Маналсүрэн нь зээл, зээлийн хүү 16.350.000 төгрөгийг Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын тамгын газарт төлөх үүрэгтэй болох нь 2013 оны 09 сарын 11-ний өдрийн 01 тоот Сум хөгжүүлэх сангаас зээл олгох гэрээ, нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхжаргалын тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчулууны шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тус тус нотлогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчулуун нь нэхэмжлэлийн шаардлага зээл, зээлийн хүү 16.350.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.     

 Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчулуун нэхэмжлэлийн шаардлага зээл, зээлийн хүү 16.350.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү 16.350.000 төгрөгийг хариуцагч Ц.Маналсүрэн төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

            2. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 239.700 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.   

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 16.350.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 239700  төгрөгний тал хувь болох 119850 төгрөгийг хариуцагч Ц.Маналсүрэнгээс гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, улсын орлого болгосугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.Маналсүрэн нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                                          С.БАЙГАЛЬМАА