Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 63

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Гэрэлтболдод холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 647801 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2017 оны 03 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад     

                                                                         Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

             Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Гэрэлтболд нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2016 оны 3-р сард 64800 төгрөг төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 647801 төгрөгийг Д.Гэрэлтболдоос гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг, 42-20 тоотод оршин суух, РД:СЩ81120217, Боржигин овогт Дэшзэвэгийн Гэрэлтболд шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 4-р сараас 2017 оны 1-р сар хүртэлх халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 647801 төгрөгийг 2017 оны 05 сарын 30-ны дотор төлнө гэжээ.                                

                                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 

 Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Д.Гэрэлтболдод холбогдуулан  халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 647801 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.     

Хариуцагч Д.Гэрэлтболд нь Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн 2015 оны 4-р сараас 2017 оны 1-р сар хүртэлх халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 647801 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.      

Иймд хариуцагч Д.Гэрэлтболд нь 647801 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг

удирдлага болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 647801 төгрөгийг хариуцагч Д.Гэрэлтболд 2017 оны 05 сарын 30-ны дотор төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20084 төгрөгний тал хувь болох 10042 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 10042 төгрөгийг, хариуцагч Д.Гэрэлтболдоос улсын тэмдэгтийн хураамж 10042 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.    

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Гэрэлтболд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                                         С.БАЙГАЛЬМАА