Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
Хэргийн индекс | 157/2017/00041/И |
Дугаар | 67 |
Огноо | 2017-04-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 67
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ганхуягт холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.031.660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Ганхуяг нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 1-р сараас хойш огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.031.660 төгрөгийг Д.Ганхуягаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүхэд гаргасан хүсэлтдээ: Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс Д.Ганхуягт холбогдуулан 42-16 тоот байрны халаалт, халуун, хүйтэн, усны төлбөр 1.031.660 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч Д.Ганхуягийн 42-16 тоот байрыг Б.Энхболд худалдан авч төлбөрийг барагдуулах болсон тул хариуцагчаар Б.Энхболдыг сольж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллагаас 42-16 тоот байрны оршин суугч Д.Ганхуягаас халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.031.660 төгрөгийн нэхэмжилсэн. Гэвч 2015 оны 03 сарын 13-ны өдрийн 101 дүгээр шүүгчийн захирамжаар 2013 оны 1-р сараас 2015 оны 2-р сар хүртэлх хугацааны 514902 төгрөгийг шийдвэрлүүлж, 2015 оны 08 сарын 13-ны өдөр 834 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагаа хийгдэж байгаа тул 514902 төгрөгнөөс татгалзаж байна. Үлдэгдэл 516758 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг, 48-78 тоотод оршин суух, РД:КЮ84090679, Боржигон овогт Баттөмөрийн Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа: Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн 5946025683 тоот дансанд 2017 оны 03 сарын 10-ны өдөр 500.000, 2017 оны 04 сарын 06-ны өдөр 16758 төгрөг, нийт 516758 /таван зуун арван зургаан мянга долоон зуун тавин найм/ төгрөгийг төлж биелүүлсэн гэжээ.
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Энхболд 42-16 тоот байрны төлбөрийг 2017 оны 03 сарын 10-нд 500.000 төгрөг, 2017 оны 04 сарын 06-нд 16758 төгрөг нийт 516758 төгрөгийг төлж биелүүлсэн гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Д.Ганхуягт холбогдуулан халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.031.660 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын хүсэлтийн дагуу Д.Ганхуягийг хариуцагч Б.Энхболдоор сольсон бөгөөд Б.Энхболд нь Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн 5946025683 тоот дансанд 2017 оны 03 сарын 10-ны өдөр 500.000, 2017 оны 04 сарын 06-ны өдөр 16.758 төгрөг, нийт 516758 төгрөгийг тушаасан байна.
Хариуцагч Б.Энхболд нь Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн 2015 оны 3-р сараас 2017 оны 01-р сар хүртэлх хугацааны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 516758 төгрөгийг төлж биелүүлсэн нь хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ононгийн тайлбар, хариуцагч Б.Энхболдын тайлбар, Хаан банкны орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.
Хариуцагч Б.Энхболд нэхэмжлэлийн шаардлага 516758 төгрөгийг төлж биелүүлсэн нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг
удирдлага болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 516758 төгрөгийг хариуцагч Б.Энхболд төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29310 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас 516758 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 16153 төгрөгний тал хувь 8076,5 төгрөгийг, хариуцагч Б.Энхболдоос улсын тэмдэгтийн хураамж 8076,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.БАЙГАЛЬМАА