| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2021/0020/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/39 |
| Огноо | 2021-02-05 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/39
2021 02 05 2021/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0020/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Э.Одхүү, шүүгч Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул
Улсын яллагч Ж.Батбаатар
Иргэдийн төлөөлөгч Г.Наранчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 20....... дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******
Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах “Тулга” зочид буудлын 3 давхрын өрөөнд насанд хүрээгүй иргэн буюу 14 настай иргэн Э.Дын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж Э.Дын аманд бэлэг эрхтнээ хийх хэлбэрээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах “Тулга” зочид буудалд 14 настай Э.Дын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн болох нь:
1. Насанд хүрээгүй хохирогч Э.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэрлэн сумын 5 дугаар багт аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг. 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн үед аав намайг “Тулга” төвийн хаан банкны АТМ рүү аавынхаа картыг авч яваад ээжийнхээ данс руу гэрлийн мөнгө шилжүүлчих гэж хэлээд надад картаа өгөөд явуулсан. Тулга төв нь манай гэрээс баруун тийш ойрхон байдаг учир би ганцаараа гарч яваад “Тулга” төвийн Хаан банкны АТМ рүү ороход гадаа нь сандал дээр нэг эрэгтэй хүн суугаад унтаж байгаа юм шиг байж байсан. Тэгээд би АТМ рүү ороод ээжийн хаан банкны данс руу мөнгө шилжүүлэх гэтэл тэр хүн босоод намайг хаалганы гаднаас хараад байсан. Тэгээд би мөнгөө шилжүүлээд гараад явтал тэр хүн намайг дагаад байсан. Тэгэхээр нь би айгаад гүйсэн чинь араас гүйж ирээд бариад авсан. Би туслаарай гээд хашгартал миний амыг дараад чимээгүй байгаарай, ална шүү гэж хэлэхээр нь гарнаас нь мултраад дахиад зугтаах гэсэн боловч дахиад гүйж ирээд намайг барьж аваад “чамайг дахиад зугтаавал ална шүү” , “үхмээргүй байвал миний хэлснийг хий” гээд миний хацрыг хазаад, уруул дээр үнсээд намайг хайраа гээд байсан. Тэгснээ “манайх руу явъя, чи надтай хамт хоноод, өглөө болохоор гэр рүүгээ яваарай” гэж хэлээд миний шилин хүзүүний ар талаас күртикний захнаас бариад намайг татаад явсан. Би явахгүй гэсэн боловч “яв чамайг ална шүү” гээд чирч яваад “Тулга” үйлчилгээний төвийн урд талын хүрэн өнгийн төмөр хаалганы үүдэнд ирээд байж байсан чинь миний утас руу ээж залгахад тэр хүн миний утсыг булааж аваад чи цагдаа дуудчихна, ээж, аавтай чинь яриулахгүй гэсэн. Тэгээд намайг “дотогшоо ороод огт дуу гаргаж болохгүй шүү, манай ажлынхан байгаа, хэрэв чи миний үгнээс гарах юм бол би чамайг ална шүү” гэж хэлээд намайг дотогшоо дагуулж ороод 3 дугаар давхарт гаргасан. Тэр давхарт нь 00-н өрөө байдаг юм байна лээ. Би 00-н өрөө рүү орохдоо тэр ахаас утсаа аваад аав, ээж рүү ярих гээд хаалгаа түгжсэн чинь түлхүүрээр онгойлгоод орж ирээд 00-н өрөөнөөс намайг гаргаад өөр нэг өрөөний хаалга түлхүүрээр онгойлгосон чинь коридортой дотор нь 3-4 хаалга байсан. Тэгснээ дунд хэсэгт нь нэг өрөөнд оруулсан. Тэр өрөөн дотор хоёр ширхэг ор, хогийн сав, хоёр орны голд тавиур зэрэг эд зүйл байсан... Тэр хүн архи уусан, согтуу байсан... Би өмнө харж байгаагүй...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/
Насанд хүрээгүй хохирогч Э.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Тэгээд намайг цонхон талын орон дээр суулгасан. Тэгээд тэр ах өөрийнхөө бүх хувцасыг тайлаад чармай нүцгэн болсон. Тэгээд “чи өнөө орой надтай хамт хоноод өглөө яв” гээд миний хувцасыг тайлах гээд байхаар нь би үгүй гэсэн чинь миний хүзүүнээс нэг гараараа боогоод “үхмээргүй байвал миний хэлснийг хий, миний боовыг хөх, үгүй бол чамайг ална шүү” гээд миний үснээс зулгаагаад доошоо дарж байгаад миний ам руу боовоо оруулаад 10 -аад минут өөрөө хөдлөөд байсан. Тэгснээ “чи намайг өнөөдөр тавиулна” гээд хэлээд байсан. Тэгснээ миний уруулыг үнсээд, хазаад, тэгснээ миний өмдийг хүчээр тайлаад, буруу харуулаад бөгс рүү боовоо хийх гээд байсан. Би хөдлөөд байсан болохоор боов нь бөгс рүү маань ороогүй. Тэр үед манай аав, ээж над руу залгаад миний утас дуугараад байсан болохоор миний утсыг аваад орны гудсан доор хийж нуусан. Яг тэр үеэр хүн үүдний бололтой хаалга тогшоод, хөөе гээд дуудаад байсан. Тэгтэл тэр ах чи наанаа байж байгаарай гээд дээгүүрээ подволкоо өмсөөд, бандаашаа өмсөхгүй, өмдсөө өмсөөд яваад удалгүй эргээд ороод ирсэн. Тэгснээ чи гарч болохгүй шүү гарвал ална шүү гэж хэлээд утсаар хүнтэй ярих шиг болоод гараад явсан. Тэгэхдээ миний байсан өрөөний хаалгыг түгжээгүй явсан. Тэгэхээр нь би өмдөө татаад гарсан. Тэр хүн миний өмдийг л шувталсан байсан юм. Ингээд би бүр гадна талын хаалгаар гарах гэсэн боловч гадна талын хаалга түгжээтэй гарч чадаагүй. Тэгсэн чинь нөгөө ах араас ирээд намайг дээшээ гаръя гээд дагуулаад явсан. Би маш их айсан байсан болохоор тэр ахын үгэнд үг дуугүй орсон. Тэгээд нөгөө өрөөндөө оруулсан. Тэгэхээр нь би аав руу утсаар яриад намайг “Тулга” дотор хүн барьцаалаад байна ирж аваарай гэж хэлсэн. Тэгтэл бараг шууд шахуу “Тулга” -ын гадна талын хаалгыг хүн цохьсон. Тэгээд би тэр өрөөний цонхыг онгойлгоод утасныхаа гэрлийг асаагаад би энд байна гэж хэлсэн. Тэгэхэд “Тулга”-ын гадаа манай аав, ээж, цагдаа ирсэн байсан. Тэгээд намайг доошоо буугаад ир гэхэд, нөгөө ах хажууд суучихаад чамайг буувал ална шүү гээд байсан. Тэгэхээр нь би энэ ах намайг буувал ална шүү гээд байна гэхэд, цагдаа ах чи наад хүнээ буулга гэж чангаар загнасан. Цагдаа ах тэр хүнийг гадна хаалгаа онгойлго гэхэд тэр ах хаалгаа онгойлгохгүй байсан. Тэгээд би тэр өрөөнөөс гараад хоёр давхарын шатан дээр ирэхэд тэр ах миний араас ирсэн. Тэгээд хоёр давхарын шатны эргэлт хэсгийн хажууд байдаг цонхыг онгойлгосон. Тэгэхэд цагдаа ах над руу уяа шидэж, уяагаа юмнаас уяад буугаад ир гэхээр нь би уяаны нэг үзүүрийг юмнаас уяад буусан. Тэгэхэд нөгөө намайг буудалд хүчээр оруулсан ах намайг хараад л байсан. Намайг буухад бол надтай зууралдаагүй. Тэгээд намайг хоёр давхраас буусан чинь харин нөгөө ах миний бууж ирсэн уяаг цааш нь татаад авчихсан. Тэгээд би ээждээ тэр ах намайг оролдож, боовоо хөхүүлсэн, бөгс рүү маань боовоо хийх гэсэн гэж хэлсэн. Тэр ахаас архи үнэртэж байсан. Тийм их согтуу байгаагүй... Миний биед ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй... Намайг зодоогүй. Харин гараараа миний хоолойг боох гээд, хоолойноос боогоод айлгаад байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/
2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Манай нөхөр Энхмандах бид хоёр 2020 оны 12 дугаар сарын 12-ны орой 23 цаг өнгөрч байхад гэрийн баруухан талд байдаг “Тулга” үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ-рүү хүүгээ явуулаад аавынхаа Хаан банкны данснаас миний Хаан банкны данс руу 135.000 төгрөг шилжүүлчих, цахилгааныхаа мөнгийг мобайлаар шилжүүлье гэж ярьсан. Тэгээд хүүдээ аав нь виза картаа өгөөд явуулсан чинь удалгүй аав нь гүйлгээ хийгдсэн байна гэж байсан. Тэгээд хүүгээ ирэхийг нь хүлээгээд байтал ирэхгүй байсан. Тэгээд барьж явсан гар утсаа авахгүй болохоор нь нөхөр бид хоёр нилээн хэсэг харзнаж байгаад “Тулга” үйлчилгээний тэр хавиар хүүхдээ хайгаад олохгүй болохоор нь гайхаад нөхөр “хүүхэд маань гэрээсээ гарч яваад гэртээ ирэхгүй байна” гэж хэлээд цагдаад дуудлага өгөхөд дуудлагаар хоёр цагдаа машинтай ирж, хүүхдийг маань тэр хавиар эрсэн боловч олдоогүй. Тэгтэл нөхрийн утас руу хүү маань залгаж намайг “Тулга“ дотор хүн барьцаалаад байна. Ирж аваач” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цагдаад хэлээд “Тулга” үйлчилгээний төвийн урд талын хаалгаар орох гэтэл, түгжээтэй байсан. Тэгтэл “Тулга”-ын 3 давхарын цонхоор хүү утасныхаа гэрлийг асаагаад би энд байна. Намайг аваарай гэж уйлагнасан. Тэгтэл цагдаа чи доошоо буугаад ир гэхэд энэ ах намайг ална шүү гээд байна ш дээ гэж хэлсэн. Тэгтэл цагдаа чи наад хүүхдээ явуул гэж тэр хүнд нь хандаж бахирсан. Тэгээд хүү маань хоёр давхрын шатны цонхон дээр ирэхэд, нөгөө хүн нь цонхон дээр цуг ирчихсэн байсан. Тэгээд энэ ах намайг буувал ална шүү гээд байна гэж хэлэхэд цагдаа бас загнаад чи наад хүүхдээ явуул гэж хэлсэн. Тэгээд хаалгаар орох боломжгүй байсан болохоор цагдаа машинаасаа уяа авчираад нэг үзүүрийг хүүд маань өгч, хүү тэр үзүүрийг юмнаас уяад 2 давхрын цонхоор бууж ирсэн. Тэгтэл нөгөө залуу нь миний хүүгийн бууж ирсэн уяаг цааш нь татаад авчихсан. Тэгээд “Тулга”-ын Амгаланбаатарыг цагдаа гэрээс нь авчирч “Тулга” төв рүү дотогшоо орсон. Тэгээд цагдаа нар орчихоод хэсэг хугацааны дараа намайг дуудахад нь дотогшоо ороход “Тулга” дотор манай хүүтэй хамт байсан хүн байхгүй болохоор би “Тулга” дотроос гарсан. Би хүүтэйгээ уулзаад юу болсон гэхэд манай хүү надад хэлэхдээ АТМ-д мөнгө шилжүүлээд “Тулга”-ын хойд талд явж байхад нэг эрэгтэй хүн хүүг маань дуугарвал ална шүү гээд зугтаахад нь барьж аваад айлгаад “Тулга”-ын 3 давхарт өрөөнд оруулаад өөрийнхөө хамаг хувцасыг тайлаад, мөн хүүгийн маань бүх хувцасыг тэр залуу тайлсан гэсэн. Тэгээд хүүд маань 10-аад минут бэлэг эрхтнээ хөх гэж байгаад хөхүүлээд, мөн бэлэг эрхтнээ анус руу нь хийх гэж оролдсон гэсэн. Мөн хүүгийн уруул дээр хазаж, үнссэн, цээжин дээр нь үнссэн. Тэр үед хүүгийн байсан өрөөний хаалгыг хүн тогшиход тэр залуу хүүг маань тэр өрөөнийхөө 00-д оруулсан гэсэн.Тэр хооронд хүү маань миний утас руу залгаж аав нь миний утсыг авч ярихад намайг “Тулга“ дотор хүн барьцаалсан байна гэж хэлж амжсан. Тэгээд бид цагдаа нартай хамт “Тулга” дээр очсон юм. Би өөрийнхөө ......... дугаартай гар утаснаас хүүгийн барьж явсан ............дугаарын утас руу мессэж бичсэн боловч хариу өгөхгүй байсан... Хүүг маань зодож цохиогүй, ална шүү гэж айлгаж дарамталсан. Гар утсаа авч болохгүй шүү гэж мөн айлгасан гэсэн байсан. Миний хүүг өөрийнхөө эрхшээлд оруулсанд байсан... Миний хүүгийн сэтгэл зүй гайгүй байна... Гомдолтой байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/
3. Гэрч Г.Энхмандалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн орчим дунд хүү Э.Дыг манай гэрээс баруун зүгт 200 орчим метр зайд байдаг “Тулга” үйлчилгээний төвийн 1 давхарт байдаг Хаан банкны АТМ рүү явуулаад мөнгө шилжүүлээд ир гээд явуулсан. Тэгээд 23 цаг 15 минутад гүйлгээ хийгдсэн мессэж утсанд ирээгүй. Түүнээс хойш хүү маань ирэхгүй удаад байхаар би гарч яваад “Тулга” үйлчилгээний төв, мөн урд талын 2 дугаар сургуулийн хашаан дотуур хайж явсан боловч олдохгүй байхаар 23 цаг 57 минутад цагдаагийн газарт дуудлага өгсөн. Тухайн үед манай хүүхэд ....... дугаарын утастай явж байсан боловч утас нь дуудаад байгаа хэрнээ авахгүй байсан. Ингээд шөнийн 01 цагийн орчим хүүхдээ “Тулга” үйлчилгээний төв дотроос олсон... Миний Хаан банкны картнаас манай эхнэрийн .......гэсэн данс руу шилжүүлэг хийлгүүлсэн. Би гар утсандаа мобайл банк байхгүй учир эхнэрийн данс руу мөнгө шилжүүлж тогны мөнгө тушаах гэж байсан юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/
4. Гэрч Д.Алимаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манайх Их баян бүрд ХХК-ний “Тулга” үйлчилгээний төвийг ажиллуулдаг юм. Манай үйлчилгээний төвийн обьектын 1 давхарт Хаан банк, ресторант, 2 дугаар давхарт караоке, галбиржуулах клуб, 3 дугаар давхарт засвар хийгээд буудал болгон ашиглах гээд засвар хийж байгаад Корона вирустай холбогдуулан аймгийн Засаг даргын энэ оны 11 дүгээр сарын захирамжаар манай байгууллагын ресторант, караоке, буудлын үйл ажиллагаа бүрэн зогссон байгаа бөгөөд манай ресторанд бармен ажилтай *******ийн аав нь Өмнөговь аймгаас ирээд гэртээ тусгаарлалтанд байгаа учраас манай 3 дугаар давхарын засвар хийж байгаа өрөөнүүдийн нэгэнд нь 2020 оны 12 дугаар сарын эхээр түр байрлаж байсан юм. 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчим би оффисын өрөө болон ресторанд байдаг цэцэгнүүдээ услах, мөн цэвэрлэгээ хийх гээд үйлчилгээний төв дээр очсон юм. Тухайн үед манай 2 дугаар давхарт галбиржуулах клубын багш Оюунаа болон Отгонбаатар нар ирсэн. Тэгээд ойр зуурын юм аа хийж байгаад хөзөр тоглоод сууж байтал Оюунаа манай гэрт 1 литрийн 1 шил Эдэн архи байгаа тэрийг авчруулаад ууя гээд дуудлагаар явдаг таксигаар архийг авчруулаад 1 дүгээд давхрын ресторан дотор Оюунаа бид хоёр ууж эхэлсэн. Отгонбаатар бол архинаас уугаагүй. Тэгсэн 3 давхраас ******* бууж ирэхээр нь Оюунаа Нид архинаас хундаглаж өгөөд уулгасан. Удаагүй ******* гарч яваад эргэж орж ирээгүй. Тэгэхээр нь дээшээ өрөө рүүгээ унтаж амрах гээд орсон юм байх гэж бодоод үлдсэн тал шил архиа хуваагаад ууж байгаад нилээд муудаад ресторан дотор унтсан. Удалгүй гаднаас цагдаа нар орж ирэхэд сэрээд буудлын өрөөнүүдээр Нийг хайхад ******* байхгүй байсан. Тухайн үед *******ийг байрлаж байгаа болохоор үйлчилгээний төвийн гадаах хаалга, болон караоке, буудлын өрөөнүүдийин түлхүүрүүдийг бүгдийг нь *******ид өгсөн байсан... ******* нь 2019 оны 10 дугаар сараас эхлэн ажиллаж байгаа. Байрлаж байхдаа бол ганцаараа байрлаж байсан. Өөрөө бол эхнэр хүүхэдгүй юм байна лээ... Тухайн үед бол 3 давхарт гаднаас хүүхэд орсон талаар Оюунаа, Отгонбаатар бид гурав огт мэдсэн зүйл байхгүй. Сүүлд цагдаа нар орж ирэхэд Н хүүхэд дагуулж 3 дугаар давхарт орсон талаар мэдсэн... Оюунаа бөө учраас надад хэлэхдээ хүмүүсийн өгсөн өргөлийн архи байгаа гэж хэлж байсан... ******* архинаас 3-4 хундага л уусан. Нээх согтуу биш өөрийгөө удирдах чадвартай байсан... Тэр мэдээллийг бол хэн өгснийг огт мэдээгүй. Би өөрөө олон нийтийн сүлжээнд тавигдсан байхыг харсан. Мэдээллийг бол хүүхдийн ар гэрээс өгсөн юм болов уу гэж бодож байна. Тухайн үйл явдал болсны маргааш нь буюу 12 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн орчим хүүхдийн аав Энхмандал надтай Хэрлэн сумын 5 дугаар багт байдаг Өгөөмөр бойны баруун урд талын үзүүр дээр байдаг дугуй засвар дээр тааралдахад машинтай нэг эрэгтэй хүнтэй явж байсан. Тэр эрэгтэй хүн нь болсон асуудлын талаар бүгдийг нь мэдэж байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/
5. Гэрч Б.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчим “Тулга” үйлчилгээний төвийн захирал Алимаа эгч над руу утсаар яриад “Тулга” үйлчилгээний төв дотор байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад явган яваад “Тулга” үйлчилгээний төв дээр ирэхэд үйлчилгээний төвд бармен хийдэг Н гэх залуу гадна талын хаалга онгойлгож өгч байсан. Тэгээд би дотогшоо ороход Алимаа эгч, мөн Оюунаа, Н тэр гурав архи уусан сууж байсан. Тэгээд намайг орж ирээд удаагүй байж байтал Н гараад явсан. Алимаа эгч, Оюунаа хоёр үлдсэн тал шл архиа хувааж уугаад тэр хоёр нилээн муудсан. Тэгээд Нийг орж ирэхгүй болохоор нь 3 давхарт гарч үзэхэд өрөө нь цоожтой байсан. Тэгэхээр нь доошоо буугаад Алимаа эгч, Оюунаа хоёрыг 1 давхрын ресторанд унтуулаад байж байтал гаднаас Алмиаа эгчийн нөхөр Амгаланбаатар ах цагдаа нартай орж ирсэн. Тэр над орж ирээд дотор хүүхэд цоожлогдсон байна гэж орж ирсэн. Тухайн үед бол би хүүхэд байсан эсэхийг огт мэдээгүй. Тэгээд цагдаа нар Нийг хайх үед Н байхгүй, буудлын өрөөнүүд цоожтой, түлхүүр нь байхгүй байсан... ******* “Тулга” үйлилгээний төвд бармен хийгээд 1 жил орчим болж байгаа, 12 дугаар сарын эхээр аав нь гэртээ тусгаарлалтанд орсон гээд үйлчилгээний төвийн 3 дугаар давхарт түр байрлаж байсан юм... Хүүхэд хашгирах чимээ сонсогдоогүй, би архи уугаагүй эрүүл байсан...Тухайн үед ямар согтолттой байсныг нь мэдээгүй, надад бол архи уусан эсэх нь мэдэгдээгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/
6. Гэрч А.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Тулга үйлчилгээний төвийн 2 дугаар давхрын өрөө түрээслэж арабекзумбо зөв хооллолтын клуб ажиллуулдаг юм. 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн орчим үйлчилгээний төвийн захирал Алимаа эгчийн гэрт нь очоод бид хоёр байж байгаад үйлчилгээний төв дотор цэвэрлэгээ хийнгээ цэцэгнүүд услах гээд Алимаа захирал бид хоёр 20 цагийн орчим үйлчилгээний төв дээр очиход үйлчилгээний төвийн ресторанд бармен ажилтай Н гэх залуу 3 дугаар давхарт түр хугацаагаар байрлаж байсан. Тэгээд бид гурав нийлээд ойр зуурын юм аа хийж байгаад би гэрээс архи авчрахаар болоод 22 цагийн орчимд дуудлагаар таксинд явдаг Дэлгэр гэх хүнтэй би өөрийн 90271048 дугаарын утсаар яриад гэрт байсан 1 литрийн Эдэн архи 1 шилийг авчруулаад Алмиаа захирал, Н бид гурав хувааж уусан. Тухайн үед Н нээх их уугаагүй, ихэнхийг нь Алимаа захирал бид хоёр уусан. Тэгээд 22 цаг өнгөрөөгөөд захирал Отгонбаатарыг дуудсан. Отгонбаатар орж ирээд удаагүй байж байтал Н гараад явсан. Тэгээд үлдэгдэл архийг Алимаа захирал бид хоёр хувааж уугаад бараг муудаад тасарсан. Отгонбаатар архи уугаагүй учир Алимаа захирал бид хоёрыг ресторан дотор хүргэж өгөх гээд байж байгаад би унтсан. Тэгтэл шөнө Амгаланбаатар ахтай цагдаа нар орж ирээд хүүхэд түгжсэн байна гээд юм яриад байсан. Тэгсэн намайг эрүүлжүүлэх рүү аваад явсан. Тэрнээс хойш надад мэдэх зүйл байхгүй... үйлчилгээний төвийн түлхүүрүүд бүгд Нид байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/
7. Гэрч Э.Шаравдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би *******ийг танина. Бид хоёр нэг нэгнээ таньдаг болоод 2 жил орчим болж байна. Садан төрлийн холбоо байхгүй. ******* нь бэлгийн чиг хандлага нь өөр бөгөөд ижил хүйстнээ сонирхдог юм. Манай аймагт ийм чиг хандлагатай хүмүүс ховор байдаг. Улаанбаатар хотод бол ижил хүйстнээ сонирхдог хүн олон байгаа. ******* нь актив чиглэлийнх бөгөөд бид хоёр нэг л удаа уулзаж байсан. Гэхдээ одоо би энэ байдлаасаа салах гэж хичээж байгаа... Актив гэдэг нь эрэгтэй хүн сонирхдог мөртлөө эрэгтэй хүнийхээ л үүргийг гүйцэтгэнэ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/
8. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №02 дугаартай: “... Э.Дын биед гэмтэл тогтоогдсонгүй... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 53-54 тал/
9. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №48 дугаартай: “...
1. ******* нь сэтгэцийн хувьд эрүүл.
2. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.
3. ******* нь хэрэг үйлдэх үед өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох, хэрэг хариуцах чадвартай.
4. ******* нь амьдралын түүх, асуулт, эмнэлзүйн үзлэгээр сэтгэц бэлгийн гомосекс чиг баримжаатай байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 63-65 тал/
10. Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялыг хүлээн зөвшөөрч байна... Би 2020 оны 12 дугаар сарын 12-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” үйлчилгээний төв дээр байж байтал орой 20 цаг өнгөрч байхад захирал Алимаа, тураах клуб хичээллүүлдэг Оюунчимэгийн хамт ирсэн. Тэгээд тэд нар ирээд ойр зуурын юм хийж байгаад Оюунчимэг гэрээсээ 1 литрийн архи таксигаар авчруулсан. Тэр архинаас Алимаа, Оюунчимэг бид гурав уусан. Би тэр архинаас их уугаагүй. Би нээх архи уугаад байдаггүй болохоор нилээн халаад архи уухаа больсон. Тэгээд “Тулга” үйлчилгээний төвийн урд хаалгаар гарч гадаа салхилж байтал нэг эрэгтэй хүүхэд явж байхаар нь “хөөе” гэж дуудаад над дээр ирэхээр нь хоёулаа дээшээ оръё чамд юм үзүүлье гэж хэлээд дагуулаад Тулга үйлчилгээний төвийн 3 давхарт өөрийнхөө байрлаж байсан өрөөнд оруулсан. Уг өрөө ертөнцийн зүгээр баруун талдаа цонхтой өрөө байдаг. Тэгээд би нэг мэдэхэд өөрийнхөө хувцасыг тайлсан, нөгөө хүүхэд бас хувцасаа тайлсан байсан. Би миний болон тэр хүүхдийн хувцасыг хэн тайлсан гэдгийг мэдэхгүй. Өрөөнд бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд үйлчилгээний төвийн хаалга тогшоод байх шиг болохоор нь би доошоо буугаад буцаж өрөөндөө ирэхэд нөгөө хүүхэд 2 давхрын шатны цонхоор гадагшаа бууж байсан. Тэгээд би цагдаа хараад айсандаа Тулга үйлчилгээний төвийн 2 давхрын цонхоор гараад явчихсан. Тэр хүүхдийг цонхоор бууж байхад цонхны доод талд цагдаа ирсэн байсан... Би тэр хүүхдийг огт танихгүй... Тиймээ, миний буруу... Би архинаас уугаад нилээн согтсон. Би архи уудаггүй болохоор амархан согтдог юм. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би архи уугаагүй байсан бол ийм зүйл гаргахгүй байсан... Би дотуур өмдөө өөрийн байрлаж байсан өрөөнд тайлсан байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-83 тал/
11. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-16 тал/
12.Бичлэг бүхий CD, флаш зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Дын биед гэмтэл учраагүй бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О нь “...Миний хүү Э.Дыг Н нь айлган сүрдүүлж хүч хэрэглэхийг завдсан ба хүүд ямар нэг гэмтэл учраагүй ба санаа сэтгэл хэвийн байна. Иймд Нид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг шүүх хуралдаанд гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эрэгтэй хүний хар өнгийн дотоож, ногоон өнгийн юүдэнтэй цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий цэнхэр өнгийн 1 ширхэг флаш, 1 ширхэг СD зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан ял шийтгэлийг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Нийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ийг 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эрэгтэй хүний хар өнгийн дотоож, ногоон өнгийн юүдэнтэй цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий цэнхэр өнгийн 1 ширхэг флаш, 1 ширхэг СD зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.ы
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧИД Х.САНЖИДМАА
Э.ОДХҮҮ