Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 72

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Дэлгэрсайханд холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.256.771 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2017 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад     

                                                                         Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

            Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Дэлгэрсайхан нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 3-р сард 200.000 төгрөг, 2015 оны 10-р сард 100.000 төгрөг, 2015 оны 11-р сард 100.000 төгрөг, 2015 оны 12-р сард 100.000 төгрөг, 2016 оны 12-р сард 100.000 төгрөг тус тус төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.256.771 төгрөгийг Б.Дэлгэрсайханаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Дэлгэрсайханаас халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.256.771 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч илүү нэхэмжилсэн 435833 төгрөгнөөс татгалзаж, Б.Дэлгэрсайханаас 2015 оны 1-р сараас 2017 оны 01-р сар дуустал хугацааны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 820938 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг, 45-09 тоотод оршин суух, РД:СЩ81070918, Халх овогт Энхболдын Энх-Од шүүхэд гаргасан тайлбартаа: Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 820938 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулна гэжээ.

 

                                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Б.Дэлгэрсайханд холбогдуулан  халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.256.771 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.   

Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.256.771 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаасаа 435833 төгрөгийг татгалзаж, Б.Дэлгэрсайханаас 2015 оны 1-р сараас 2017 оны 01-р сар дуустал хугацааны төлбөр 820938 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Од 820938 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.        

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Од 820938  төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг

удирдлага болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 820938  төгрөгийг хариуцагч Б.Дэлгэрсайхан 2017 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34713 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас 820938 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 24252 төгрөгний тал хувь 12126 төгрөгийг,  хариуцагч Б.Дэлгэрсайханаас  улсын тэмдэгтийн хураамж 12126 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Дэлгэрсайхан  сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар

анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                                         С.БАЙГАЛЬМАА