Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 135/шш2017/00477

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2017/00440/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* гудамж, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *********-гийн хүсэлттэй

“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1982 оноос Тээврийг удирдах газарт орж Шарын гол сумын Тээврийн хэлтэст ус зөөврийн машины жолоочоор ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд архивын лавлагаа, баярын бичиг, сайшаалын үнэмлэх, мөн тухайн үед хамт ажиллаж байсан жолооч *******, ******* нарыг гэрчээр асууж намайг 1982 оны 05 дугаар сараас 1991 оны 06 дугаар сарыг хүртэл ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү”   гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Б.******* нь тухайн үеийн нэрээр Тээврийн яамны харъяа Дархан хот дахь Тээврийг удирдах газарт 1982 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

Б.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хандахад дээрх байгууллагад ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болсон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй.

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.******* нь тухайн үеийн нэрээр Тээврийн яамны харъяа Дархан хот дахь Тээврийг удирдах газарт 1982 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь Тээврийн яамны харъяа Дархан хот дахь Тээврийг удирдах газрын даргын 1983 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Бригад байгуулах тухай” 195 тоот тушаалын хавсралт дахь ... Б.******* Усны машины жолооч гэсэн бичилт /хх 6/, Тээврийн яамны харъяа Дархан хот дахь Тээврийг удирдах газрын даргын 1984 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Онцгой даалгавар биелүүлсний шагнал олгох тухай” 54 тоот тушаал дахт шагнагдаж байсан тухай бичилт /хх 7/, 1985 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шагнуулсан “Сайшаалын үнэмлэх” /хх 8/, 1987 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Гэрчилгээ” /хх 9/, 1988 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Баярын бичиг” /хх 10/, 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Сайшаалын үнэмлэх” /хх 11/, 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Сайшаалын үнэмлэх” /хх 12/, гэрэл зураг /хх 13/, гэрч *******ын ... Б.******* нь тус байгууллагад намайг ажилд ороход 42-63 дугаартай усны тэрэг барьдаг байсан, намайг 1989 онд ажлаасаа гарахад ажиллаад үлдэж байсан гэсэн мэдүүлэг /хх 19/, гэрч *******ийн ... Б.******* нь намайг ажилд ороход усны тэрэг барьдаг байсан, би ороод жил гаран л ажилласан, намайг ажлаасаа гарахад ажиллаад үлдэж байсан гэсэн мэдүүлэг /хх 20/ зэргээр тогтоогдож байна. 

Иймд түүний ажиллаж байсан байдлыг тогтоов.

Хүсэлт гаргагч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн ******* ******* /РД:********/-г тухайн үеийн нэрээр Тээврийн яамны харъяа Дархан хот дахь Тээврийг удирдах газарт 1982 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсныг  тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ