Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 135/шш2017/00478

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2017/00441/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 1******* баг, ******** хороолол, ********, байр, ********тоотод оршин суух  ******* овгийн Жамъяансүрэнгийн О******* /РД: *******/-гийн хүсэлттэй

“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.О******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Дарханы Эрдэс хөвөн эдлэхүүний комбинатад 1984 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл шнур чихэгчээр 1 жил 9 сар ажиллаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж Дархан хотын Техник туслалцааны барилга трестийн Нийгэм ахуйн барилга-угсралтын конторт 1986 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл мастер, даамал, бетон арматурчнаар ажиллаж байсан. Дээрх 2 байгууллагын аймгийн архивт байгаа баримтаас шүүлгэхэд зарим тушаалууд нь олдохгүй байгаа бөгөөд хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.  Иймд архивын лавлагаа, тухайн үед дээрх байгууллагуудад хамт ажиллаж байсан *******, *******, *******  нарын гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн тус байгууллагуудад ажиллаж байсан  байдлыг минь тогтоож өгнө үү”   гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Ж.О******* нь тухайн үеийн нэрээр Дарханы Эрдэс хөвөн эдлэхүүний комбинатад 1984 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл шнур чихэгчээр, Дархан хотын Техник туслалцааны барилга трестийн Нийгэм ахуйн барилга-угсралтын конторт 1986 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл мастер, даамал, бетон арматурчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

Ж.О******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хандахад дээрх байгууллагуудад ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болсон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй.

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ж.О******* нь тухайн үеийн нэрээр Дарханы Эрдэс хөвөн эдлэхүүний комбинатад 1984 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл шнур чихэгчээр, Дархан хотын Техник туслалцааны барилга трестийн Нийгэм ахуйн барилга-угсралтын конторт 1986 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл мастер, даамал, бетон арматурчнаар ажиллаж байсан болох нь Дарханы эрдэс хөвөн эдлэхүүний комбинатын даргын 1984 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай” 150 тоот тушаал дахь ... Ж.О*******г шнур чихэгчээр гэсэн бичилт /хх 5/, мөн комбинатын даргын 1986 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал дахь ... Ж.О*******г 1986 оны 05 дугаар сарын 10-наас эхлэн шнур чихэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Нийгэм ахуй барилга угсралтын конторын мэдэлд шилжүүлсүгэй гэсэн бичилт /хх 6/, Нийгэм ахуй барилга угсралтын конторын даргын 1987 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Ажилд томилох тухай” 44 тоот тушаал дахь ... Ж.О*******г 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн даамлаар томилсугай гэсэн бичилт /хх 7/, мөн конторын даргын 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” 22 тоо тушаал дахь ... Ж.О*******г 1 дүгээр бригадад 4 дүгээр зэргийн бетон арматурчнаар ажиллуулсугай гэсэн бичилт /хх 8/, 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1509 тоот "Төрөлтийн түүх” дэхь  ... ажлын газар Барилга үйлдвэрийн нэгдэл, албан тушаал даамал гэсэн бичилт /хх 9/, гэрч *******гийн ... Ж.О******* нь намайг ажилд ороход барилгын даамал хийдэг байсан, намайг 1994 онд ажлаасаа гарахад ажиллаад үлдэж байсан гэсэн мэдүүлэг /хх 16/, гэрч *******ын ... Ж.О******* нь 1986 онд цэвэр усны даамлаар ажилд орж байсан, намайг 1992 онд намайг ажлаасаа гарахад ажиллаад үлдэж байсан гэсэн мэдүүлэг /хх 17/, гэрч *******ийн ... Ж.О******* нь 1984 оноос 1986 оны хооронд Дарханы эрдэс хөвөн эдлэхүүний комбинатад шнур чихэгч хийдэг байсан гэсэн мэдүүлэг /хх 19/ зэргээр тогтоогдож байна. 

Иймд түүний ажиллаж байсан байдлыг тогтоов.

Хүсэлт гаргагч Ж.О*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн Жамъяансүрэнгийн О******* /РД: *******/-г тухайн үеийн нэрээр Дарханы Эрдэс хөвөн эдлэхүүний комбинатад 1984 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл шнур чихэгчээр, Дархан хотын Техник туслалцааны барилга трестийн Нийгэм ахуйн барилга-угсралтын конторт 1986 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл мастер, даамал, бетон арматурчнаар тус тус ажиллаж байсныг  тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид ХААН банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ