Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/49

 

2021     02  19                                      2021/ШЦТ/49

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 180/2020/0305/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай  хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    А.Цэрэндулам,

Улсын яллагч                                                  Ж.Батбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 С.Нарангэрэл,                      

Шүүгдэгч                                                          Ч.Д нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 1 дэх  заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Д-д  холбогдох 19390......  дугаартай эрүүгийн хэргийг  2021 оны 02 дугаар сарын 04-ний   өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ч.Д

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                                                                   

Шүүдэгч Ч.Д нь 2018 оны 06 дугаар сард Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг, Бөөр булгийн 4-15 тоотод оршин суух өндөр настан Ц.Бг түүний гэрт нь биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн  гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүдэгч Ч.Д нь 2018 оны 06 дугаар сард Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг, Бөөр булгийн 4-15 тоотод оршин суух өндөр настан Ц.Бг түүний гэрт нь биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн болох нь:

 

1. Хохирогч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2018 оны 06 дугаар сарын 10-даар Дадал сумын 4 дүгээр багийн нутагт байх Бөөр булгийн 4-15 тоотод оршин суух гэртээ ганцаараа байж байхад өдөр хаалга онгорхой байж байтал гаднаас манай сумын залуу “Эмээ Н” гэх залуу халамцуу орж ирээд шил архи тавьж сууж байгаад намайг оролдох гээд байхаар нь би утсаа аваад дүү Нямсүрэнгээ дуудсан. Эмээ Н намайг оролдох гэхээр нь би  гарах гэтэл миний гараас атгаад намайг орон дээр дараад унагасан. Тэгээд дүү ирэх гэсээр байтал Н миний хувцсыг тайлаад намайг хүчиндсэн. Тэгээд яг үйлдлээ хийж байхад Н миний дээр байхад манай дүү Нямсүрэн орж ирж болиулсан. Тэгээд Н манай дүүд загнуулаад гараад явсан. Ийм зүйл болсон. Тухайн үед эмч цагдаад хэлэх гэхээр санаа зовоод  ичээд байсан. Тэгээд өдрийг хүрлээ... Би тэр хүнтэй янз янзын харилцаа холбоо байхгүй ээ. Тэр хүн намайг гэртээ ганцаараа байхад халамцуу, согтуу орж ирээд намайг хүчирхийлдэг байсан. Тэр  болгонд би айгаад, ичээд хүнд хэлж чаддаггүй байлаа. Нийт 4 удаа ингэж намайг хүчирхийлсэн. Намайг гэртээ байхад гараас бариад орон дээр аваачиж тавиад хүчирхийлдэг. Би яаж ч эсэргүүцээд дийлдэггүй ээ. Заримдаа манай хоёр хүүхэд 7-р ангийн, 9 дүгээр ангийн хоёр хүүхэд байхад орж ирээд оролдох гэхээр нь хүүхдээ дуудтал буцаад гараад явж байсан. Бас нэг удаа манай гадаа согтуу ирэхээр нь баруун айлын хүүхдээ дуудлаа гэхээр яваад өгч байсан... Намайг гарах гэтэл баруун гараас бариад миний гарыг эвгүй болгосон. Өмнө нь хугарч байсан  гар юм аа. Тэгээд л гарыг маань дараад авахаар би дийлдэггүй байсан... Хажууд байл байхгүй болохоор өөр хүн мэдэхгүй ээ... Хүнээс айж эмээгээд, ичээд хэлж чаддаггүй байсан юм аа... Ямар нэгэн гэмтэл шарх үлдээж байгаагүй ээ. Хувцсыг маань урж байгаагүй ээ... Сэтгэл санаагаар маш их унаж, стресст орж  үүнийгээ дагаад миний бие их өвдөж шаналсан. Улаанбаатар хотод 4-5 удаа очиж хэвтэн эмчлүүлсэн. Дадал сумынхаа сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа... Гомдолтой байна аа. Би өөрийн нэр төрөө сэргээлгэж авмаар байна... Бас энэ хүний хууль бус үйлдэл дээр хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 12-14 тал/

Хохирогч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  дахин өгсөн: “...  Намайг хамгийн сүүлд 2018 оны 06 дугаар сарын 10-даар хүчиндсэн. Өмнө нь 2018 оны 05 дугаар сард 7-10 хоногийн зайтай 3 удаа согтуу орж ирж хүчиндсэн. Би гэртээ дандаа ганцаараа байдаг байсан. Хүүхдүүд хичээлдээ явсан хойгуур ирж намайг хүчинддэг байсан... Би арав гаран хоног хэвтэн эмчлүүлсэн шиг санаж байна. Яг нарийн хэд хоног хэвтэн эмчлүүлснээ сайн санахгүй байна... Миний даралт ихсээд, толгой өвдөөд, зүрх өвдөөд, нуруу өвдөөд дээрээс нь хүзүү, цээжээр юу нь мэдэгдэхгүй яр гараад байхаар нь хэвтэн эмчлүүлсэн юм... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 213-214 тал/

Хохирогч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  дахин өгсөн: “...   2018 оны 06 дугаар сар байсан. Өдрийг нь санахгүй байна. Би Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг Бөөр булгийн 4-15 тоотод өөрийн гэртээ байсан. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Манайх хашаандаа хоёр байшинтай өвөл, зуны гэсэн. Би зуны байшиндаа байсан. Зуны байшин урд талдаа нэг ортой. Өдөр Д гэх хүн ганцаараа манай гэрт орж ирсэн. Согтуу байсан. Бас шилтэй архи бариад явж байсан. Д намайг өргөөд орон дээр дарж унасан. Ингээд бэлгийн харьцаанд орсон. Би тухайн үед хавар намар өмсдөг хар өнгийн куртика өмссөн, өмд өмссөн гуталтай байсан. Д миний өмдийг тайлсан. Би эсэргүүцээд дийлэхгүй байсан. Би Дг ирээд байхад дүү Нямсүрэнг утсаар дуудсан. Би дүү Нямсүрэнг хурдан манайд ир гэж хэлсэн. Намайг Д хүчиндэж байхад Нямсүрэн манай гэрт орж ирсэн. Энэ үед Д барьж ирсэн шилтэй архиа гадуур хувцас хоёроо бариад манай гэрээс гарсан... Би Дгээс өөрийгөө хамгаалж дүүгээ дуудсан. Би гэхдээ манайд Д ирээд байна гэж дүү Нямсүрэнд хэлээгүй, хурдан ирээрэй гэж хэлсэн... Д намайг урд нь хүчиндэж байсан. Би гэхдээ цаг хугацааг нь санахгүй байна. Одоо би 84 настай. Нас өндөр болоод зарим зүйлийг санахгүй байна... Д намайг хүчиндсэнээс миний биед ямар нэг өөрчлөлт гараагүй байсан. Харин энэ асуудлыг манай хүүхдүүд мэдээд цагдаад шалгуулахаар болсон. Үүнээс болж миний сэтгэл санаа хямарч, ходоод, толгой өвддөг болсон... 2019 оны 01 дүгээр сард миний хүзүү, цээж хэсгээр яр гарсан. Эмнэлэгт үзүүлсэн. Дадал сумын эмнэлэгт хэвтсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. Дараа нь Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт хэвтсэн. Эмч нар могой яр гарсан байна гэж хэлсэн. Сэтгэл санаа хямарч өвдсөнөөс болж гардаг яр гэж хэлсэн. Ямар нэг бэлгийн замын өвчнөөс болж уг яр гараагүй... Д надад нэг үхэр өгсөн... Надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй... “ гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 50-51 тал /

2. Гэрч Ц.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 06 дугаар сард болсон хэрэг юм. Яг хэдний өдрийг нь би санахгүй байна. Ямар ч байсан айлууд зусландаа гарсан цаг. Нэг өдөр манай эгч Ц.Б өөрийнхөө утаснаас над руу залгаад “чи манайд хүрээд ир дээ” гэж хэлээд утсаа салгасан. Тэгэхээр нь би яаралгүй утсаар ярьснаас нь бараг 1 цагийн дараа очиход манай эгчийн хашаа, гэрийн хаалга онгорхой байсан. Би яваад ороход манай сумын “Эмээ Н” гэх хочтой залуу манай эгчийг хүчирхийлж байсан. Тэгээд би ороод болиулаад юу болж байгаа  юм, Н чи эгчийг яаж байгаа юм гээд загнатал ширээн дээр байсан архиа шүүрээд гарсан. Би араас нь хөгшин настай хүн янз бүрийн юм болох юм бол  би амийг нь чамаас нэхнэ шүү, настай хүн цус алдаад үхвэл... гээд байдгаараа уурлаад хөөгөөд гаргасан. Би эгчийг яагаад ийм юм болов гээд асуутал надад юу ч хэлээгүй, юу ч дуугараагүй. Их хэцүү эвгүй байсан. Тэгээд би удаагүй гараад явсан. Манай эгч тэр үедээ шок-д  орчихсон байсан. Тэгээд би энэ асуудлыг эгчийг хүүхдүүдээсээ санаа зовж ичих болов уу гээд ер нь яахаа мэдэхгүй байтал, болсон хэргээс 20-д хоногийн дараа Эмээ Н манай хаалганы уяаг шатаагаад орж ирсэн. Тэгээд би зөвшөөрөлгүй гэрт орж ирлээ гэж уурлаад яах гэж байгаа юм гэтэл үүд чинь онгорхой байна гэсэн. Тэгээд би тэр орой нь эхнэр Ариунаад нь утасдаад болсон хэрэг явдлыг бүгдийг нь хэлсэн. Тэгээд энэ хэрэг Дадал сумаар нэг тарсан юм. Тэгээд хүмүүс янз янзаар ярьсан. Яг үнэндээ бол миний харсан бүхэн үнэн. Миний эгчийг Эмээ Н хүчирхийлсэн. Ер нь яаж ч бодсон  хөгшин настай хүн дуртай дуртайдаа тийм үйлдэл хийхгүй шүү дээ... Эмээ Н миний эгчийн дээр гарчихсан хөдөлж байсан... ”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 18-22 тал/

3. Гэрч Ц.Одонтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай ээж Ц.Б нь 1937 онд Хэнтий аймгийн Нлин суманд төрсөн. Одоо 82 настай буурай байна. Миний ээжид 2018 оны 06 дугаар сарын 10-даар нэг зүйл тохиолдсон байна лээ. Хүүхдүүд нь энэ асуудлыг сүүлд мэдсэн юм. Манай Дадал сумын иргэн “Эмээ Н” хочтой Чимэддоржийн Д нь манай хөгшин настай ээжийг хүчиндсэн асуудал гарсан. Урьд нь Эмээ Н манай ээжийг хөгшин настайгаар далимдуулж халамцуу орж ирж оролддог байсан гэсэн. Заримдаа манай ахын хүүхдүүд байхад орж ирж байсан гэсэн. Хамгийн сүүлд 2018 оны 06 дугаар сард ээжийг маань ганцаараа байхад нь согтуу орж ирээд хүчирхийлсэн байна лээ. Энэ үйл явдал дээр орсон манай ээжийн дүү Ц.Нямсүрэн бүгдийг гэрчилнэ. Нямсүрэн эгч манай гэрт орж ирээд тэр асуудлыг болиулсан байна лээ. Тэгээд Дгийн эхнэрт нь энэ асуудлыг хэлээд өнгөрөөсөн байна лээ. Хүүхдүүд бид нар нь сүүлд  мэдсэн юм аа. Ийм асуудал болсон байна. Хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна. Хөгшин настай ээжийг маань ингэж хүчирхийлсэнд бид нар их гомдолтой байгаа. Бас нэр хүндийг нь сэргээлгэж авмаар байна. Д ярихдаа Б гуай бид хоёр урьд нь явалддаг байсан. Баригдсан нь энэ юм гэж хэлсэн. Настай ээжийг ингэж даажигнаж тохуурхаж ярьж байгаа нь үнэхээр муухай, ёс зүйд нийцэхгүй байна. Хуулийн дагуу шалгаж өгнө үү... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/

Гэрч Ц.Одонтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин  өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сард манай ээжийн хүзүү, цээж хэсгээр нь яр гарсан. Дадал сумын эмнэлэгт  үзүүлсэн могой яр гэж байсан. Аймагт очиж эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэгт хэвтсэн. Бас л могой яр байна гэж хэлсэн. Сэтгэл санааны тогтворгүй байдал ядаргаанаас болж могой яр гардаг гэж эмч хэлж байсан... “ гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 52-53 тал/

4. Гэрч Ц.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 10-даар миний дүү Ц.Саранцэцэг манай эхнэрт нэг зүйлийн талаар ярьсан байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуутал манай ээж Бг манай сумын залуу Эмээ Н буюу Д хүчиндсэн талаарх асуудлыг сонссон. Тэгээд би энэ талаар Дгээс өөрөөс нь асуухаар очтол Д надад буруугаа хүлээж бүх зүйлээ ярьсан. Надад болсон явдлаа ярихдаа тухайн өдөр халамцуу танай ээж дээр очсон юм.Тэр үед ээж тань ганцаараа байсан. Тэгэхээр нь би хүчиндсэн нь үнэн. Тийм хэрэг хийсэн нь үнэн гэдгээ надад хэлсэн. Тэгээд та цагдаад битгий өргөдөл өгөөч, би урьдах хэрэгтэй хүн дахиад шоронд орвол би амьд гарч  ирэхгүй шүү дээ гэж хэлсэн. Бас Д надад танай ээжтэй би явалдаад удаж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би  хэд хоногийн дараа ээжийгээ болон ээжийн дүү Нямсүрэн эгч хоёрыг нүүрэлдүүлэхээр Д дээр очтол явалддаг гэх яриа нь худлаа болсон. Манай ээжийг хүчиндсэн талаараа бүх үнэнээ яриад хэргээ хүлээсэн юм. Мөн л та битгий өргөдөл өгөөч гэж гуйж байсан. Тухайн өдөр манай ээжийг хүчирхийлэх үед манай ээжийн төрсөн дүү Ц.Нямсүрэн яг тухайн үйлдэл дээр нь орсон байдаг юм. Тэгээд болиулаад хөөгөөд явуулсан байсан. Эмнээ Н буюу Д нь ер нь ингэж хөгшин настай , биеэ хамгаалах чадваргүй хүмүүсийг элэг барьж эзгүйчилдэг гэж нутгийн хүмүүс ярьдаг. Тиймдээ ч Эмээ Н гэх хоч авсан хүн юм аа. Иймд энэ хүний энэ хууль бус үйлдлийг таслан зогсоож хуулийн дагуу арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна... Энэ хэргийн талаар Дгийн эхнэр, манай ах дүү нар,  үр хүүхэд нь бүгд мэдэж байгаа... Хэрэг явдал болсноос хойш бараг бүтэн жил эмнэлгээр явсан. Аймаг хот сумын эмнэлгүүдээр хэвтэн эмчлүүлсэн. Сэтгэл санааны асар их цочролд орсон. Ер нь хөгшин настай хүнийг ийм байдалд оруулахаар ямар олиг байх вэ дээ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 25-27 тал/

Гэрч Ц.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин  өгсөн: “... Надад мал өгсөн нь үнэн. Д надад ирээд Хүрлээ ахаа өргөдөл битгий өгөөч. Би дахиж шоронд орвол гарч ирэхгүй шүү дээ гээд уйлаад байсан. Тэгээд дараа нь 2 сар гарангийн дараа Д манай ээжид нэг сувай үнээ, нэг хонь, нэг ямааг цувуулж авч ирсэн. Мал ахуй авч ир гэж манайхнаас хэн ч хэлээгүй. Д өөрийн санаачилгаар авч ирсэн. Авч ирсэн малыг нь зарж борлуулаад ээжийн эмчилгээнд зарцуулсан... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 219-220 тал/

Гэрч Ц.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин  өгсөн: “... Д миний ээжийн эмчилгээний зардалд хэрэглээрэй гэж 1 тооны үхэр, 1 тооны хонь, 1 тооны ямаа өөрөө авчирч надад өгсөн. Би уг малыг аваад ээжийнхээ эмчилгээнд зарцуулсан. Дгээс мал өг гэж нэхсэн зүйл байхгүй. Д малуудыг амьдаар өөрөө авчирч өгсөн... 2019 оны 01 дүгээр сард могой яр гэх өвчин манай ээж Б туссан. Манай ээжийн хүзүү цээжээр яр гарсан. Дадал сумын эмнэлэгт үзүүлсэн. Хэнтий аймагт  бас үзүүлсэн. Улаанбаатар хотод бас үзүүлсэн. Могой яр гэж хэлсэн. Сэтгэл санааны хямралаас болж гардаг яр гэж эмч нар хэлж байсан... “ гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 54-55 тал/

5. Гэрч Ц.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 08 дугаар сард би Баян-Овоо багийн Засаг дарга Ц.Ганбаатар, Эмээ Н буюу Дгийн эхнэр Ариунаа бид гурав ойрхон жимсэнд явсан юм. Тэгээд жимсэнд явахын өмнө Ганбаатар бие засахаар явах хооронд Ариунаа надад “Танай ээж чинь манай нөхөртэй унтаж хэвтээд яваад байна ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад юу яриад байна аа, нас өндөр гарсан 81 настай хөгшин хүн яалаа гэж тэгж явж байдаг юм бэ гээд өнгөрсөн. Тэгээд би сумын төвд буцаж ирээд бэр эгчдээ энэ талаар ярьсан. Тэгээд манай ах дүү нар ээжид тохиолдсон зүйлийг мэдсэн. Тэгээд араас нь судалтал Эмээ Н буюу Д манай ээжийг хүчирхийлсэн гэдгийг мэдсэн. Ээж болон ээжийн дүү Нямсүрэн эгч хоёр энэ талаар бүх үнэнийг хүүхдүүддээ ярьсан... Сумынхны яриагаар дандаа хөгшин настай эмээ нарыг оролддог болохоор тийм хоч авсан гэж ярьдаг... Бие дээгүүр нь их яр гарах болсон. Эмч нар түүнийг сэтгэл санааны улмаас ингэж байна гэсэн... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 28-29 тал/

6. Гэрч Ц.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны намар би өөрийн ах Хүрэлбаатараас утсаар “Эмээ Н буюу Д манай ээжтэй гүйгээд байна гэсэн яриа гарсан байна. Тэгээд би ээжийг аваад Эмээ Н дээр очтол гүйгээгүй хүчиндсэн байна” гэж хэлсэн. Үүнээс улбаатай жил гаран манай гэр бүл дотор энэ асуудлыг яаж шийдэхээ мэдэхгүй удлаа. Би  ээжтэй уулзаад “Ээжээ юу болсон талаар надад бүх зүйлийг хэлж өгөөч, та Эмээ Нтой гүйсэн нь үнэн юм уу” гэж асуухад “яалаа гэж би Эмээ Нтой гүйдэг юм бэ, тэр хүн надад хүч хэрэглэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд хүч хэрэглэж байхад нь дүү болох Нямсүрэн нь гаднаас орж ирж болиулсан байна лээ. Тэр явдлаас хойш сэтгэл санаа их хүчтэй цочирдсон, одоог болтол эмчлүүлж байгаа. Бие дээгүүр нь их яр гарах болсон. Улаанбаатар хотод 4 эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Аймаг, сум гээд бүх газруудаар явсан. Ер нь бол энэ асуудлаас үүдэлтэй сэтгэл санааны шаналлаас болж ингэж байна гэж эмч нар хэлсэн... Миний хөгшин настай ээжийг ингэж бузарлаж, доромжилсонд маш их гомдолтой байна... Энэ хэргийг үйлдсэн хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгөөч... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 33-34 тал/

7. Шүүгдэгч Ч.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны 06 дугаар сарын 10-даар яг хэдний өдрийг нь санахгүй байна. Ойролцоогоор 11 цагийн үед Б гуайн гэрт нь 1 шил архитай очсон юм. Тухайн үед Б гуай гэртээ ганцаараа байж байсан. Тэгээд би архиа Б гуайтай хувааж уухаар болсон бөгөөд архиа задлахынхаа өмнө Б гуайн төрсөн дүү болох Нямсүрэнг би гар утсаараа дуудсан. Тэгээд байж байхад Б гуай надад хандан хоёулаа Нямсүрэнг ирэхээс өмнө амжуулаад нэг бэлгийн харьцаанд орчих уу, гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд Б гуай бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд Б гуай бид хоёрыг яг бэлгийн харьцаанд ороод байж байхад гаднаас Нямсүрэн эгч ороод ирсэн юм. Тухайн үед ерөнхийдөө нэг ийм л асуудал болсон... 2018  оны 06 дугаар сарын 10-даар Б гуай өөрөө надад хандан Нямсүрэнг ирэхээс өмнө хоёулаа нэг бэлгийн харьцаанд орчих уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд л бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед Б гуай өөрөө хувцас хунараа тайлсан ба надтай өөрийнхөө сайн дурын үндсэн дээр  л бэлгийн харьцаанд  орсон, урьд өмнө нь ч гэсэн Б гуай надтай бэлгийн харьцаанд  орж байсан хүн байгаа юм... Би 2012 оны 07 дугаар сард яг хэдний өдрийг нь хэлж мэдэхгүй байна, гэртээ ганцаараа байж байхад Б  гуай манай гэрт ирээд надад хандан бэлгийн харьцаанд орж байя гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь би тэгье гээд бид хоёр анх бэлгийн харьцаанд орж байсан юм. Тэгээд энэ явдлаас хойш Б гуай бид хоёр нэлээн хэдэн удаа бэлгийн харьцаанд орцгоосон. Би яг хэчнээн удаа бэлгийн харьцаанд орсноо одоо сайн санахгүй байна. Ерөнхийдөө нэлээн олон удаа л  бэлгийн харьцаанд орж байсан юм. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 10-даар болсон асуудлаас хойш Б гуай бид хоёр огт бэлгийн харьцаанд ороогүй, тухайн үед бид хоёр хамгийн сүүлд л бэлгийн харьцаанд орсон... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 41-43 тал/

8. Гэрч М.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Б гэх хүн олон жилийн өмнөөс манай нөхөртэй эр эмийн харилцаатай байдаг байсан. Үүнийг бол манай нутгийнхан надаа хэлдэг байсан. Тэгээд энэ асуудал нь нэг хэсэг мэдэгдэхгүй гайгүй болоод байсан чинь эргээд 2018 оны зунаар нутгийн хүмүүс энэ хоёрыг ингээд байна гэж яриа байсан. Тэгээд “Хатар” цайны газар Бгийн дүү Нямсүрэн “Б эгч Нтой гүйгээд байгаа юм алнаа” гэж ярьсан байсныг нь хүмүүс сонссон байсан. Би арга ядаад 2018 оны 08 дугаар сард Бгийн охин Сараад  хандан:  “ Ээжийгээ татаж аваач ээ, манай нөхөртэй ийм харилцаатай байна”  гэж хэлсэн. Энэнээс болж хүүхдүүд нь яасан юм, ийсэн юм гээд л охин Нарантуяа нь  Цагдаагийн байгууллагад манай ээжийг Д нь хүчиндсэн байна гэж өргөдөл гаргасан байсан. Энэ өргөдөл өгснөөс хойш Би Б гэх хүнтэй таарч уулзсан. Тэгээд би яагаад та гомдол гаргасан юм бэ?, ийм  асуудал байгаа юм уу гэж асуухад Б надад хандан: “ Хүүхдүүд маань цагдаад өргөдөл өгсөн, надад гомдол санал байхгүй, Нынхоо талд орлоо хоёуланг чинь ална шүү” гэж хэлснийг би өөрийн гар утсан дээрээ бичлэг хийж авсан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 217-218 тал/

        9. Гэрч Т.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Дадал суманд миний найз болох Д нь байдаг юм. Тэгээд 2019  онд шиг санагдаад байна. Яг хэдэн сарын хэдний өдөр болохыг нь одоо сайн санахгүй байна. Намайг Хэнтий аймгийн Дадал суманд найзынхаа гэрт очоод байх үед манай найз Д нь Дадал сумынхаа Б гэх хүний гэр рүү нь явлаа гээд л гэртээ байж байгаад яваад өгдөг байсан. Би тухайн үедээ найзыгаа яах гээд Б гэх хүний гэр рүү яваад байдаг байсан болохыг нь мэддэггүй байсан бөгөөд Д ч надад энэ талаараа хэлж ярьдаггүй байсан юм. Тэгтэл харин сүүлд найзыгаа хүчингийн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаа талаар нь дуулж мэдэхэд манай найз Дг Б гэх хүнийг хүчирхийлдэг байсан байна гэж Б гэх хүний хүүхдүүд нь цагдаад гомдол гаргасан гэж байсан. Миний хувьд одоо ингээд бодоод сууж байхад тухайн үед манай найз Д нь Б гэх хүний гэр рүү байсхийгээд л яваад байсныг бодоход Д, Б хоёр тэр үедээ хоорондоо эр, эмийн харилцаатай байсан байж магадгүй л гэж би бодоод байгаа, гэхдээ надад энэ талаар нарийн сайн мэдэж байгаа зүйл бол байхгүй... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 222-223 тал/

     10. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №587 дугаартай: “...

1. 2. Ч.Д нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

3. Ч.Д нь урьд өмнө бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж байсан эсэхийг тогтоох боломжгүй... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 227-228 тал/

11. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №58 дугаартай: “... Ц.Бгийн биед бэлгийн замын халдварт өвчин тогтоогдсонгүй... “ гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 63-64 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бгийн эрүүл мэндэд хохирол учраагүй бөгөөд хохирогч нь “...Б миний бие Дд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй... ” /2-р хх-ийн 60 тал / гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан шүүгдэгч Ч.Дд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 4  жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 3.3  дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Дд   тэнсэгдсэн хугацаанд  зөрчил үйлдэхгүй байх, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах,  оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн,  гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч  Ч.Дд  анхааруулсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Дгийн тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь 137 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Дд  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ