Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 135/шш2017/00473

 

  Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2017/00465/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг   би,

     Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах “******* *******” ХХК /утас: 11-319179/-ийн нэхэмжлэлтэй

     Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 10 дугаар байр, 53 тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: ********/-д холбогдох

  “482,191 төгрөг гаргуулах туай” нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

             “... Хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 482,191 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. 482,191 төгрөгийг төлөх нь үнэн, 482,191 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч М.*******д холбогдуулан  482,191 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 26 дугаар зйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийн дагуу М.******* нь 482,191 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна гэж хариу тайлбар ирүүлсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар ирүүлсэн хариу тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч М.******* нь  нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлөх 482,191 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 15,116 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 7,558 төгрөгийг, хариуцагч М.*******гаас тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 7,558 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ