| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00381/И |
| Дугаар | 135/шш2017/00517 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 135/шш2017/00517
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2017/00381/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* гудамж, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *******-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: ******/-т холбогдох
“18,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Д.******* нь С.*******ээс хашаа, байшин худалдан авсан боловч С.******* нь хашаа, байшинг нэр дээр нь шилжүүлж өгөхгүй байсан тул 18,000,000 төгрөгөө буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Гэвч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед талууд эвлэрч хашаа, байшингийн гэрчилгээг Д.*******гийн нэр дээр бүрэн шилжүүлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь С.*******ээс 18,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх эрхийн дагуу С.******* нь Д.*******гийн нэр дээр хашаа, байшингийн гэрчилгээг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ... хашаа, байшингийн гэрчилгээг Д.*******гийн нэр дээр бүрэн шилжүүлж өгсөн ... гэх тайлбараар тогтоогдож байна.
Дээрхи тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* биелүүлсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Худалдаа хөгжлийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 247,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвэр үлдээж, төрийн сангийн орлогоос 123,975 төгрөг, хариуцагч С.*******ээс 123,975 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ