Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 135/шш2017/00523

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2017/00347/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг   би,

  Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** хороо, ****** гудамж, өөрийн байранд байрлах, “******* *******” ХХК /туас *******-ийн  нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** хороолол, ***** байр, *******тоотод оршин суух ******* ******* овгийн ******* ******* /РД: ********/-д холбогдох

  “6,307,178 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

             “******* ******* ХХК нь 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдөр С.*******тай сурах бичиг борлуулагчтай байгуулах гэрээг байгуулсан. Гэрээнд нийлүүлэгч буюу “******* *******” ХХК нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар сургалтанд ашиглахаар зөвшөөрсөн сурах бичиг, сурагчийн дасгал ажлын дэвтэр, багшийн ном, сурагчийн дэвтэр зэрэг барааг иргэн С.*******д шилжүүлэх, борлуулагч нь гэрээнд заасан дүнгээр урамшуулал хасан борлуулсан үнийг нийлүүлэгч талд төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл гэрээний дагуу гэрээт борлуулагч С.******* нь худалдан борлуулсан барааны үнийг гэрээнд заасан хугацаандаа нийлүүлэгч талд шилжүүлээгүйгээс 6,307,178 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байна. Иймд иргэн С.*******аас 6,307,178 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Төлбөр авагч нь 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Сурах бичиг борлуулагчтай байгуулах гэрээ”-ний төлбөр 6,307,178 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 360,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр 5,947,178 төгрөгийг төлбөр төлөгч С.******* дараах графикийн дагуу төлж барагдуулна. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 847,178 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 850,000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 850,000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 850,000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 850,000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 850,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 850,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлбөр авагчийн ХААН банкны тоо дансанд шилжүүлнэ. Графикийн дагуу хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлнэ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч С.*******аас 6,307,178 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч нэхэмжлэгч “******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 360,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.******* нь үлдэгдэл 5,947,178 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул  зохигчийн эвлэрлийг   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.              

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:         

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр  зүйлийн 74.2-т зааснаар “******* *******” ХХК–ийн нэхэмжлэлтэй С.*******д холбогдох иргэний хэрэгт ... Төлбөр авагч нь 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Сурах бичиг борлуулагчтай байгуулах гэрээ”-ний төлбөр 6,307,178 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 360,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр 5,947,178 төгрөгийг төлбөр төлөгч С.******* дараах графикийн дагуу төлж барагдуулна. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 847,178 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 850,000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 850,000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 850,000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 850,000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 850,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 850,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлбөр авагчийн ХААН банкны тоо дансанд шилжүүлнэ. Графикийн дагуу хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлнэ ... гэж зохигчийн эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр  зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 03 дугаар   сарын 13-ны өдөр Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 115,865  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  ШҮҮГЧ                                    Ч.БАТЧИМЭГ