| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00321/И |
| Дугаар | 151/ШШ2017/00329 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 151/ШШ2017/00329
| 2017 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 151/ШШ2017/00329 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж хийсэн иргэний шүүххуралдаанаар
Нэхэмжлэгч: Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хүсэлттэй, өвчтөн Боржигон овогт Баасахүүгийн Бат-Оргил /УС81122710/-г өвчний учир албадан эмчилгээг дуусгавар болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөрхийлгэх газрыг төлөөлж тус газрын их эмч, дэслэгч П.Энхбулган, өвчтөн Б.Бат-Оргил, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыгоролцуулан хийв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Өвчтөн Б.Бат-Оргил нь 2017 оны 01 сарын 23-ны өдөр албадан эмчлэх газарт ирж эмчлэгдэх хугацаанд Эрүүл мэндийн сайд, Улсын ерөнхий прокурорын 2005 оны 188/152 тоот хамтарсан Албадан эмчлэхтэй холбогдсон журам батлах тухай тушаалын 1-р хавсралтын 3.2-д заасан албадан эмчлэхэд харшлах заалт бүхий уналт таталт өвчтэй болох нь СМДӨАЭАХХГ-ын эмч нарын дүгнэлтээр тогтоогдсон тул өвчний улмаас эмчилгээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хүсэлттэй байна гэв.
Өвчтөн Б.Бат-Оргил нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2017 оны 01 сарын 13-ны өдөр тус газарт ирсэн. Энэ хугацаанд хордлого тайлах, архины дуршил дарах болон сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдсан. Уналт, таталт өвчинтэй тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Архины хор уршигийг мэдэрсэн цаашид архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй. Иймд эмчилгээний харшлах заалттай учраас албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь гуравдагч этгээд Б.Бат-Оргилийг өвчний учир албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэхээс хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Баасахүүгийн Бат-Оргил нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 23 өдрийн 181/ШШ2017/00257 дугаартай шийдвэрээр тус газарт ирж эмчлүүлсэн байна.
Баасахүүгийн Бат-Оргил цаашид эмчилгээ хийхэд харшлах өвчний заалттай болох нь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмч нарын 2017 оны 03 дугаар сарын 28 өдрийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Албадан эмчлэхтэй холбогдсон журам батлах тухай Эрүүл мэндийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2005 оны 188/152 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын гуравт заасан албадан эмчилгээ хийхэд харшлах өвчний жагсаалтын 3.2-д уналт, таталт гэж заасан байх тул түүний эмчилгээг хугацаанаас нь өмнө зогсоож, албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар Боржигон овогт Баасахүүгийн Бат-Оргил /УС81122710/-н албадан эмчлэх хугацааг дуусгавар болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ