Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2023/0025

 

221/МА2023/0025

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.М*******гийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд Ц.Ч

Нэхэмжлэгч Ц.М

Хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16*******ны өдрийн 12 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, гуравдагч этгээд Ц.Ч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 111/2021/0013/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад холбогдуулан “... Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 17*******ны өдрийн Б/12 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 19*******ний өдрийн Б/20 дугаар захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Ц.М*******аг урьд эрхэлж байсан албан тушаал болох Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, Баянхонгор сумын Засаг даргын намайг Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилохгүй, дээд шатны Засаг даргын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16*******ны өдрийн 12 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.4, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.6, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.М*******гийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 17*******ны өдрийн Б/12 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 19*******ний өдрийн Б/20 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Ц.М*******г урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, харин Баянхонгор сумын Засаг даргын намайг Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилохгүй, дээд шатны Засаг даргын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Ц.Ч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Ц.Ч миний бие 1984 оноос эхлэн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 32 жил ажиллаж байна. 2011 онд Баянхонгор сумын 1*******р ясли нь сургуулийн өмнөх боловсролын байгууллага болж хэв шинж нь өөрчлөгдсөн тул мэргэжлийн сонгон шалгаруулалтад орж 1*******ээр тэнцэн Баянхонгор сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 24*******ний өдрийн 89 дүгээр захирамаар 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон.

*******2012*******2013 онд цэцэрлэгийн хашаанд гэр цэцэрлэг ажиллуулан 4 бүлгийн 125 хүүхэд 17 багш ажилтны үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явуулж ирсэн.

*******2013*******2014 онд Тэргэл зочид буудлыг түрээслэн СӨБ*******ын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж ирсэн.

*******2014*******2015 он хичээлийн жилд 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барьж 2014 оны 09 дүгээр сарын 29*******ний өдөр ашиглалтад орсноор 280 хүүхдийг хүлээн авч 30 ажилтантай үйл ажиллагаа явуулж ирсэн гэх мэтчилэн СӨБ*******ын салбарын төлөө хоёргүй сэтгэлээр зүгтгэж тухайн байгууллагыг өдий зэрэгтэй болгосон.

*******2017*******2018 оны хичээлийн жилд 2017 оны 08 дугаар сарын 28*******ны өдөр Боловсролын газрын дарга Ж.М Баянхонгор сумын цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг гэнэт дуудаад та нарыг өөр цэцэрлэгт шилжүүлэн ажиллуулах болсон гээд аймгийн Засаг даргын шийдвэрийг танилцуулсан.

3.2. Ингээд аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 29*******ний өдрийн Б/617 тоот захирамжаар намайг 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр шилжүүлэн томилж, 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ц.М*******г шилжүүлэн томилсон. Төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, ажил эрчимжүүлэх” зорилгоор гэсэн үндэслэлээр захирамж гарсан. Энэ шийдвэрийг гаргах үед манай цэцэрлэгийн үйл ажиллагааг сайжруулах шаардлага байгаагүй. Ажлын үр дүнг бодитоор үнэлээгүй. Холбогдох хүмүүст гомдол саналаа тухайн үед хэлсэн ч хүлээж авахгүй, энэ бол орон нутгийн засаг захиргааны шийдвэр 2*******3 жилийн хугацаатай шилжүүлэн ажиллуулж байгаа гэсэн тайлбарыг өгч байсан учир шийдвэрийг хүндэтгэж гомдол маргаан гаргалгүйгээр ажлаа хүлээлгэн өгч байсан. 2017 оны 09 дүгээр сарын 11*******ний өдөр 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хүлээн авсан өдрөөсөө сургалтын орчны шинжилгээ хийж сайжруулах төлөвлөгөө боловсруулан сургалтын гадаад дотоод орчинг хамт олны дэмжлэгээр сайжруулан шинэчлэн тодорхой хэмжээнд ахиц гарч хамт олны уур амьсгалыг эерэгээр бүрдүүлсэн.

3.3. Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 17*******ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар Ц.Ч намайг 9 дүгээр цэцэрлэгчийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, 2021 оны 05 дугаар сарын 17*******ны өдрийн Б/15 дугаар захирамжаар 10*******р цэцэрлэгчийн эрхлэгчээр буцаан томилсон.

3.4. Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 15*******ны өдрийн А/132 дугаар захирамжаар Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгчийн эрхлэгчээр Ц.Ч*******ныг томилох тухай 2021 оны 05 дугаар сарын 17*******ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгож, ХАСУМ буюу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бөглүүлж Авилгатай тэмцэх газрын даргын 05/7063 дугаартай албан бичгийг үндэслэн сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 19*******ний өдрийн Б/21 дүгээр захирамжаар Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр намайг томилсон.

3.5. Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эргэн томилогдсон нь 9 дүгээр цэцэрлэгт 3 жил 5 сар ажиллаж шилжүүлэн ажиллах хугацаа дууссан учир томилсон гэж ойлгож үргэлжлүүлэн ажиллах хийж бүтээх боломж нээгдэн ажиллаж байсан. Ц.М нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс Ц.М*******г Баянхонгор сумын 10*******р цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан байна.

3.6. Засаг дарга нарын удаа дараагийн томилгоонууд тэр тусмаа 2017 оны томилгоо нь эрхлэгч нарын ажлыг хүлээлцэхдээ зөвхөн тамга тэмдэг хүлээлцэх ажиллагаа явуулж ажлын бус цагаар хүлээлцэх, зарим эрхлэгч нарыг ажлын байрны гаднаас нь шууд машинд суулган томилогдсон цэцэрлэг рүү авч явах гэх мэт хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж төрийн албан хаагч миний хөдөлмөрлөх эрхэд бүдүүлгээр халдсаар ирсэн. Хөдөлмөрийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг баримлаагүй.

3.7. Ц.М*******гийн энэ шийдвэрээс шалтгаалж миний эрх хууль ёсны ашиг дахин хөндөгдөж би хохирно гэж үзэж байна.

3.8. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

 

3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 29*******ний өдрийн Б/615 дугаар захирамжаар төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, ажил эрчимжүүлэх зорилгоор Баянхонгор сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.М*******г 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр шилжүүлэн томилж, улмаар маргаан бүхий Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 17*******ны өдрийн Б/12 дугаар “Ц.М*******г ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.М*******г ажлаас нь чөлөөлж, мөн 2021 оны 05 дугаар сарын 17*******ны өдрийн Б/13 дугаар захирамжаар сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Ц.М*******г 2021 оны 05 дугаар сарын 17*******ны өдрөөс эхлэн томилж, Ц.М*******гийн ажиллаж байсан 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр гуравдагч этгээд Ц.Ч*******ныг томилсон байна. Уг сумын Засаг даргын шийдвэрүүдтэй холбоотойгоор нэхэмжлэгч аймгийн Засаг даргад гомдол гаргаснаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 1а/504 тоот албан бичгээр Ц.М*******г 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд буцаан томилж, хариу ирүүлэхийг мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

4. Аливаа захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Ц.М*******г тус сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлж, 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд шилжүүлэн томилохдоо “... төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, ажил эрчимжүүлэх зорилгын хүрээнд” гэх үндэслэлээр маргаан бүхий актуудыг гаргасан нь Ц.М*******гийн үр дүнгийн гэрээний биелэлтийг 2020 онд А, 2021 онд В үнэлгээгээр дүгнэж, улирлуудын үр дүнгийн урамшуулал олгож байсан үйл баримтуудаар няцаагдаж байх тул нэхэмжлэгчийг ажил сайжруулах, эрчимжүүлэх зорилгын хүрээнд ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилсон гэж үзэхгүй тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно. 

 

5. Түүнчлэн гуравдагч этгээдийн давж заалдах гомдол дурдсан хариуцагч сумын Засаг даргатай холбоотойгоор “... манай цэцэрлэгийн үйл ажиллагааг сайжруулах шаардлага байгаагүй, ... ажлын үр дүнг бодитоор үнэлээгүй, ... шийдвэрийг хүндэтгэж гомдол маргаан гаргалгүйгээр ажлаа хүлээлгэн өгч байсан, ... Засаг дарга нарын удаа дараагийн томилгоонууд тэр тусмаа 2017 оны томилгоо нь эрхлэгч нарын ажлыг хүлээлцэхдээ зөвхөн тамга, тэмдэг хүлээлцэх ажиллагаа явуулж, ажлын бус цагаар хүлээлцэх, зарим эрхлэгч нарыг ажлын байрны гаднаас нь шууд машинд суулган цэцэрлэг рүү авч явдаг байсан” гэх агуулга бүхий гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, түүнийг үгүйсгэх үндэслэл биш байна.

 

6. Нөгөө талаар хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа сэлгэн ажиллуулах, эсхүл шилжүүлэн ажиллуулах зэрэг хөдөлмөрлөх эрхтэй холбоотойгоор аль зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэгч Ц.М*******гаас энэ талаар холбогдох санал, хүсэлт, тайлбар зэргийг авахгүйгээр өөр ажилд томилсон нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах буюу хуульд үндэслэх болон зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зэрэг хуулиар тодорхойлсон ерөнхий зарчмаа зөрчиж захиргааны актыг гаргасан тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

7. Иймд гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1*******д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16*******ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ц.Ч*******ны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                     ШҮҮГЧ                                                            Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

                     ШҮҮГЧ                                                            Т.ЭНХМАА

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН