Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч Н.Мөнхбат,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *** овогт ***-д холбогдох эрүүгийн 2105000000249 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... суманд төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-д хоолойн угсрагч ажилтай, ам бүл ... эхийн хамт ...дүүргийн 5 дугаар хороо ... дугаар хороолол ... байрны ... тоотод оршин суух /РД: / урьд

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 160 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 521 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, *** овогт ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***-гийн халааснаас “Рэд ми нөүт-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд бага хэмжээнээс дээш буюу 368.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан “...Баянгол дүүргийн 13 дугаар хороо *** их дэлгүүрийн хажууд явж байхдаа халааснаасаа Рэд Ми Нөүт-8 загварын гар утсаа хулгайд алдсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

Хохирогч ***-гийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** их дэлгүүрийн хажууд явж байхдаа халааснаасаа үзмийн ягаан өнгийн Рэд Ми Нөүт-8 загварын гар утсаа хулгайд алдсан. 2020 оны 7 дугаар сард Хорооллын *** худалдааны төвөөс 480.000 төгрөгөөр авч байсан. ...Би алдсан гар утсаа олоод авсан доторх мэдээллүүд нь устгагдаагүй гар утас бүрэн бүтэн байгаа болохоор гомдол санал байхгүй. Хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү ” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

Гэрч ***-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох *** дүгээр хороолол *** их дэлгүүрийн орчим үүрэг гүйцэтгэж байхад халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг, 2007 оноос хойш сэжигтний бүртгэл судалгаанд бүртгэлтэй *** овогтой *** гэх этгээд явж байсан ба түр саатуулан шалгахад халааснаас нь Рэд Ми Нөүт-8 загварын гар утас гарч ирсэн. Тухайн үед хэний утас болохыг тодруулахад 25 орчим насны эмэгтэй хүний гадуур хувцасны халааснаас хулгайлан авсан тогтоогдож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хохирогчийг олж тогтоон ажилласан. *** нь ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

Эд мөрийн баримт хураан авсан “...Рэд Ми Нөүт-8 загварын гар утас хөр өнгийн *** дугаартай гар утас арын дэлгэцний дээд буланд хагархай утсыг түр хураан авч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл, мөрдөгчийн тайлбар /хх-ийн 23, 24 тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...Рэд Ми Нөүт-8 загварын гар утсыг ...2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 06 минутад хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл /хх-ийн 27 тал/,

“Дамно” ХХК-ний 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №НЦУГ-21-06 дугаартай үнэлгээний “... Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 368.000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт /хх-ийн 54-55 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын хүсэлт /хх-ийн 75, 76 тал/,

шүүгдэгч ***-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны автобусны буудлын орчим явж байгаад нэг эмэгтэйн халааснаас гар утсыг нь аваад явж байтал энгийн хувцастай цагдаагийн албан хаагч ирээд барьж авсан. ...Миний хулгайлж авсан гар утас цэнхэр өнгийн Рэд Ми Нөүт-8 загварын гар утас байсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Надад өөр шалгагдаж байгаа асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгө буюу Рэд Ми Нөүт-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан болох нь тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч ***-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** нь их зөөлөн, уяхан, энэ зан чанар нь одоо болтол байдаг. Хөдөлмөрч ажил хийхдээ сайн, салбар болгонд ажиллаж чаддаг, нэг зүйл зорьсон бол тууштай хийдэг зантай...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/, гэрч ***-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** нь гэнэн цагаахан зантай, хүнд буруу зүйл хийгээд яваад байдаггүй, эргээд гомдоосон бол заавал уучлалт гуйдаг, бодлогогүй үг хэлсэн бол уучлалт гуйдаг. Ажил хөдөлмөр эрхлэхдээ тууштай. ...Одоо З ХХК-д шугам угсралтын компанид ажилтан хийдэг. 2020 оны 9 дүгээр сараас хойш тууштай хийж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 28 тал/, Жолооны эрхийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32, 37 тал/, Зөв сэргэлт ХХК-ийн “...*** овогтой *** нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс манай компанид ажиллаж байгаа үнэн болно...” гэх тодорхойлолт /хх-ийн 33 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 41, 42, 43-44, 45-47, 48-52 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч П.Д-с  гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 12-13 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***-гийн халааснаас “Рэд ми нөүт-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байна. Шүүгдэгч ***-ны энэ үйлдэл шууд санаатай, шунахайн сэдэлтэй байна.

Шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан дээрх үйлдлийн улмаас хохирогч ***-д 368.000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “Дамно” ХХК-ний дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохирол учирсан гэж үзнэ.   

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***-ны 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***-гийн халааснаас “Рэд ми нөүт-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 368.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол  учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

 Иймд шүүгдэгч ***-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Д-нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***-д 368.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэргийн 54-55 дахь талд авагдсан “Дамно” ХХК-ний 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №НЦУГ-21-06 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Хэргийн 8-9 дэх талд хохирогч *** “...Би алдсан гар утсаа олоод авсан доторх мэдээллүүд нь устгагдаагүй гар утас бүрэн бүтэн байгаа болохоор гомдол санал байхгүй...” гэх,

27 дахь талд Эд зүйл хүлээлгэн өгсөн “...Рэд Ми Нөүт-8 загварын гар утсыг ...2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 06 минутад хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл зэргээр шүүгдэгч *** нь гар утсыг буцаан өгсөн болох нь нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***-с гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.  /хх-ийн 76 тал/

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 77-78 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгч ***-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***-ы хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 600 /зургаан зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч ***-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг 600 /зургаан зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***-д мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА