| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0042/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/35 |
| Огноо | 2021-02-02 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/35
2021 02 02 2021/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2020/0042/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул
Улсын яллагч Ж.Батбаатар
Хохирогч Ц.Б
Хохирогчийн өмгөөлөгч Б.Бадамгарав /онлайнаар оролцсон/
Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Баяраа /онлайнаар оролцсон/
С.Нарангэрэл, Д.Ганхуяг
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох 1934....... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******
Монгол Улсын иргэн,*******
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч *******, П,Ц нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр баг “Шивэрийн ам” гэх газраас иргэн Ц.Бы 6 тооны адууг хулгайлж 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 15-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр баг “Шивэрийн ам” гэх газраас иргэн Ц.Бы 5 тооны адууг хулгайлж 31.000.000 /гучин нэгэн сая/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Ц.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Би Б гэх хүнийг сайн танихгүй. Бгийн хүргэн дүү Цэнджавыг сайн танина...Би 2018 оны 12 дугаар сарын 10-ны үеэр Цэнхэрмандал сумын Хужхан 1 дүгээр багийн нутаг “Шивэрийн ам” гэх газар өвөлждөг эхнэрийнхээ төрсөн дүү П.Ганхүү гэх залуугийнд хавар хул азарганаасаа төл авах мөн чоно, нохойноос холдуулах санаатай аваачиж өгсөн юм. Тэгээд манай гэр сумын төв дээр байдаг болохоор би өөрөө завтай үедээ адуундаа яваад адуугаа ерөнхийд нь давхар хараад байсан юм. Тэгтэл 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай хул азаргатай 6 тооны адуу Б гэх хүний хүргэн дүү Цэнджавын өвөлжөөний хойд энгэр дээр байсан. Тэгээд би Цэнджавт хандаж манай хул азаргатай адуу танай хойд энгэрт байна. Ахын дүү нүд тавьж байгаарай гэж захиад явсан ба түүнээс хойш хоёр гурав хоногийн дараа Цэнджавтай утсаар яриад манай адуу танай ойр хавиар харагдана уу? гэж асуухад танай адуу цаашаа даваад явчихав уу яав ойр харагдахгүй байна, дүү нь хайгаад өгөх үү? Гэхээр нь ахын дүү малдаа явахдаа хараад байвал ахдаа эргээд байгаа газрыг нь утсаар залгаад хэлчхээрэй гэсэн юм. Тэгээд Цэнджав хоёр гурав хоног чимээгүй болчихоор нь би Цэнджав руу утсаар нь залгаж яриад яасан манай адуу харагдана уу? гээд асуусан чинь танай адуу бараа сураг гарахгүй байна аа, ах би олж өгнө өө гэсэн. Тэгэхээр нь би мотоцикль, машинтай хайгаад сураг гараагүй ба 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай сумын төвд шинэ жил болоод соёлын төв дээр явж байгаад сумынхаа Унагаа гэх залуугаас манай хул азаргатай адууны сураг чимээ байна уу? гэж асуухад Унагаа багийн Засаг дарга Баатарсайхан ах саяхан хойшоо Мөнгөнморьт суманд таван адууны сураг гарсан гэж ярьж байна лээ гэж надад хэлсэн юм... Манай адуу бүгдээрээ давхар саран дэвсгэртэй монгол бичгийн “Ц” үсгэн тамгатай... цагаан амтай хээр халтар гүү, хээр байдас, хүрэн гүү, улаан буурал байдас, үзмэн ягаан зүсмийн хязаалан үрээ, хул азаргатайгаа нийт 6-н тооны адуу үлдсэн байсан ба 2018 оны 12 дугаар сарын 14-нөөс 15 шилжих шөнө алга болсон... Хул азарга бол 2014 онд эмнэг шүдлэн үрээ байхдаа Цэнхэрмандал сумын наадамд айргийн 5-д хурдалж байсан. 2015 онд Цэнхэрмандал сумын наадамд 19-д хурдалж байсан. Тэгээд 2 жил өнжөөж байгаад таргалуулж, тамир суулгах гэж байгаад 7 настай хурдан азаргаа улс хувьсгалын 100 жилийн ойд хурдлуулах гэж байгаад хулгайч нарт алдсан. Энэхүү азаргыг П.Ганхүүгээс худалдаж авсан, бусад алдсан 5 адуунууд нь хурдан борлог азарганы төлүүд нь юм аа. Гэтэл Цэнхэрмандал сумын Хужхан 3 баг Баяны энгэрт байсан Мягмарын Б миний алдсан 6 адууны хул азарга, хүрэн зээрд гүү, шар амтай халтар гүү, хээр хязаалан байдас, бор хязаалан байдас зэргийг Пүрэвийн Ц, Жамбалрагчаагийн Мөнхбадам нарын 6536 унп улсын дугаартай цэнхэр өнгийн битүү тэвштэй бонго Жи-3 маркийн машинаар тээвэрлэж бүлэглэн хулгайлж Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвөөс зүүн тийш 23 км зайд Тэрэлж гэх газарт Ж.Мөнхбадамын төрсөн ах Ж.Баярболдынд 2018 оны 12 сарын 17-нд аваачиж 2018 оны 12 сарын 18-нд ажиллаж байгаад хэсгийн төлөөлөгчид нь баригдсан байна, яг тэр өдөр ******* хуучин монгол гуталтай цэнхэр дээлтэйгээ авч очсон бүх адууг нугасалж алаад цусалж өгөөд тэнд байсан хүмүүсээр ажиллуулаад гарал үүслийн бичиггүйгээр Улаанбаатар хот руу Ц, Ж.Мөнхбадам, ******* нар нь зугтаагаад явсан байна... хохирлыг маань барагдуулж өгнө үү... Би 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт Цэнхэрмандал сумын 5 адуу ажиллагдсан тухай сонсоод Мөнгөнморьт сумын хэсгийн төлөөлөгчтэй утсаар нь ярихад зүс тамга нь ойролцоо юм байна аа. Тамгаа аваад хүрээд ир гэхээр нь 2019 оны 01 дүгээр сарын 4-нд төрсөн ах Мөнхсайхан бид 2 Мөнгөнморьт суманд тамгаа аваад очиход 2018 оны 12 сарын 15-ны шөнө хулгайд алдсан 6 адууны 5-г нь Тэрэлж гэх газарт *******, Улаанаа буюу Ц, Ж.Мөнхбадам нар авч очиж ажиллаж байгаад баригдсан байсан. Хэсгийн төлөөлөгч М.Түвшинжаргал гар утасны зураг харуулж байсан. Харахад цэнхэр үйтэн хуар дээлтэй 1 эмэгтэй хүнтэй хамт адуу ажиллаж байсан олон хүмүүсийг эгнүүлж зогсоогоод авсан зураг харуулсан. Бүхээгтэй Бонго машины зураг бас харуулж байсан. Би одоо бодоход бор байдасны амийг нь таслаад гадаа хойд хоёр хөлийг нь уячихсан зураг бас байсан. Энэ талаар манай ах Мөнхсайхан бас мэднэ. Хэсгийн төлөөлөгч яг өрөөндөө харуулсан. Хар өнгийн хавтгай хар утас байсан. Мөн миний адууны зүс нь яг мөн, тамга яг мөн. Зураг яг адуу ажиллаж байсан газарт нь авсан байсан... би хул азаргаа /20.000.000/ сая төгрөгөөр үнэлнэ, хүрэн гүүгээ /3.000.000/ сая төгрөгөөр, шар амтай халтар гүүг /3.000.000/ сая төгрөг, улаан буурал байдсаа /3.000.000/ төгрөгөөр, хээр байдас /3.000.000/ сая төгрөг, үзмэн ягаан хязаалан үрээгээ /3.000.000/ төгрөгөөр үнэлнэ, миний эдгээр адуунууд бүгдээрээ хурдан удмын угшилтай адуунууд байгаа юм... “ гэсэн мэдүүлэг /1-хх-ийн 47-52 тал /
2. Иргэний нэхэмжлэгч Э.Солонгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Ш.Мөнхбадам нь манай байгууллагатай 2018 оны 08 сарын 31-ний өдөр гэрээ байгуулж 7.425.000 төгрөгийн зээлийг автомашины лизинг бүтээгдэхүүнээр зээл авсан. Одоо зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 5.491.000 төгрөг байна. Гэрээний дагуу зээл төлж дуусах хугацаа 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байна. Лизингээр авсан 6536 убп дугаартай бонго маркийн автомашин нь хэрэгт хураагдсан тохиолдолд тухайн үеийн зээлийн үлдэгдлээ Ж.Мөнхбадамаас нэхэмжилнэ... “ гэсэн мэдүүлэг /1-хх-ийн 56 тал /
3. Иргэний нэхэмжлэгч Ж.Баатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Цэнхэрмандал сумын иргэн Ц.Бы хурдан болон хурдан удамтай зүс бүхий 6 тооны адуунууд 2018 оны 12 сарын 15-ны өдөр хулгайд алдагдсан гэх хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын санхүүгээс Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, Багануур дүүрэг, Улаанбаатар хот, Төв аймгийн Мөнгөнморьт сумдын нутгаар явж хэрэг шалгахаар фургон маркийн 0035 улсын дугаартай автомашинаар 2 удаа 2 албан хаагч батлагдсан төлөвлөгөө удирдамжийн дагуу явж ажиллахад 364.000 төгрөгийн А92 маркийн бензин, 2 албан хаагчийн томилолтын зардал 168.000 төгрөг, нийтдээ 532.000 төгрөгийн зардал гарсан...Би дээрх гэмт хэргийг үйлдсэн буруутай этгээдээс энэ хэргийг шалгаж тогтооход зарцуулагдсан 532.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг төлүүлж Цагдаагийн газрыг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна... “ гэсэн мэдүүлэг / 1-хх-ийн 59 тал /
4. Гэрч Н.Пүрэвжавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 23:00 цагийн үед манай нөхөр Баярболдын төрсөн дүү Мөнхбадам нөхөр Цийн хамтаар номер дугаарыг нь би сайн санахгүй байна Бонго жи-3 маркийн ардаа бүхээгтэй машин дээр 5-н тооны адуу Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас ачиж авчраад манай гэрийн гадаа 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хүрэлбаатар, Ц, Мөөжөө, Түмээ, Батсүх нарыг Мөнхбадам та хэдэд хөлс мөнгийг нь өгье энэ 5 адууг ажиллаад өгчих гэж гуйгаад янзлуулсан. Тэгээд тухайн үед манай нөхөр Баярболд дүү Мөнхбадамдаа хандаж уурлаад би хотондоо мал гаргуулахгүй гээд тэр 5 адууг янзлахад нэг ч гар хүрээгүй. Мөнхбадам, Ц хоёр өөрсдөө амьд мал худалдаж аваад Улаанбаатар хотод Хүчит Шонхор зах дээр лангуутай тэндээ мах зарж борлуулдаг болохоор бид нар хулгайн адуу гэж мэдээгүй...Би гэдэс арилгасан нөхөр Баярболд маань адуу ажиллаагүй, би бол адууны зүс сайн мэддэггүй. Мөн тамгануудыг нь анзаараагүй....Намайг 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой гэртээ ганцаараа байхад Ц, Мөнхбадам нэг Увсын танихгүй жижигхэн туранхай бор царайтай хүнтэй ирсэн. Адуугаа 16-ны орой буулгаж чадаагүй машины тэвшин дээрээ хоносон маргааш нь манай гэрийн урд байгаа үхрийн хашааны баруун хойд хэсгийн задгай хашаанд 5 адуугаа тэд нар хашсан. Би тэр хамт ирсэн Увсын залуугийн нэрийг нь мэдэхгүй... “ гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 60-61 тал/
5. Гэрч Ж.Баярболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Би 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хөдөө гэртээ байж байтал манай дүү Мөнхбадамын нөхөр Ц над руу утсаар яриад Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг Оросын олом гэх газар мөс цөмрөөд суучихлаа хүрээд ирээч гээд дуудсан юм. Тэгээд би машинаа асаагаад очоод татсан чинь миний машин дийлэхгүй болохоор нь цаашаа Батсайхан гэдэг айлд очоод трактороор нь чирүүлээд голын мөснөөс гаргаж өгчхөөд Хүрэлбаатар бид хоёр сумын төв рүү явсан юм. Тэгээд суман дээр хоноод маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 17-ны орой хөдөө гэртээ очсон чинь Ц ачиж явсан 5 адуугаа буулгаад манай хашаанд оруулчихсан байсан тэгээд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ц 5 адуугаа Түмээ, Мөөжөө, Батсүх гурваар янзлуулаад махаа ачаад Улаанбаатар хот руу явсан...Мөнхбадам Хүрэлбаатар нэг танихгүй Увсын гэсэн байх намхан туранхай бор залуутай ирсэн. Тэгээд Батсайханы улаан тракторыг гуйж ирж харуй бүрий болж байхад уснаас гаргасан. Ц надад битүү теньтэй тэвшин дээр адуу ачсан байгаа гэж хэлсэн... “ гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 62-64 тал/
6. Гэрч Ж.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Би 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дүү Мөнхбадамын хамт Улаанбаатар хотоос ирсэн юм. Тэгтэл Мөнхбадамын нөхөр Ц Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг Оросын олом гэх газар мөс цөмрөөд суучихлаа гээд Бонго Жи-3 маркийн машин дээрээ 5 тооны адуу аччихсан байсан. Тэгээд тэр хавиас трактортой хүн олоод машиныг чирүүлээд голын мөснөөс гаргаж өгчхөөд Баярболд бид хоёр сумын төв рүү явсан юм... “ гэсэн мэдүүлэг /1-хх-ийн 65 тал/
7. Гэрч Х.Түмэндэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сумын төвд гэртээ байж байтал Ж.Мөнхбадам 15:00 цагийн үед над руу утсаар яриад Түмээ ахаа та завтай байна уу? хөдөө Баярболд ахын гадаа 5 адуу байгаа та очоод янзлаад өгөөч би танд мөнгө төгрөгийг нь өгнө гэхээр за за би очоод янзлаад өгье гээд Мөнхбадамын машинд суугаад хөдөө Баярболдынд очиход хул адуу, хүрэн адуу, хээр адуу гурвыг янзалчихсан байсан. Тэгээд би очоод улаан буурал байдас, ам цагаан хээр халтар байдас хоёрыг Мөөжөө бид хоёр хамт янзалж өгсөн... хул азарга, хүрэн зээрд гүү, шар амтай халтар гүүг Ц, цэнхэр дээлтэй, туранхай бор Увсын залуу, Б.Батсүх нар ажиллачихсан байсан. Хээр хязаалан байдас, бор байдас нь амьд байсан. Дээрх 5-н адуунууд бүгд 2 талын гуяндаа атгасан гарын чинээтэй тамгатай байсан. Би Мөөжөө буюу Ганганмөрөнгийн хамтаар амьд байсан 2 адууг цэнхэр дээлтэй намхан туранхай бор залуу нугасалж алаад цуслаад өгөхөөр нь арьсыг нь өвчиж махыг нь 6 хэсэг бэлдээд дэлгэсэн байсан цэнхэр плёнк дээр тавьсан. Тэнд байсан Увсын залуугийн нэрийг нь мэдэхгүй... “ гэсэн мэдүүлэг /1-хх-ийн 67-68 тал/
8. Гэрч Ч.Ганганмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төвд гэртээ байж байтал Ж.Мөнхбадам миний утас руу залгаж яриад мөнгө, төгрөгийг нь өгье Баярболд ахын гэрийн гадаа 5 адуу байгаа очоод янзлаад өгөөч гэхээр нь би галын түлээндээ явах гэж байна зав муутай байна гэтэл Мөнхбадам би Түмээ ахыг гэрээс нь авчихлаа өөр хүн олдохгүй байна гээд гээд над дээр ирсэн юм. Тэгээд гуйгаад байхаар нь Мөнхбадамын машинд суугаад Баярболдынд очиход 5 адууныхаа гурвыг нь хийчихсэн байсан тухайн үед хул адуу, хээр адуу, хүрэн адууны арьс, шийр, толгой байсан тэгээд Түмээ ах бид хоёр үлдсэн улаан буурал байдас, ам цагаан хээр халтар байдас хоёрыг янзалж өгөөд сумын төв рүү гэр лүүгээ хүргүүлсэн... “ гэсэн мэдүүлэг /1-хх-ийн 69-70 тал/
9. Гэрч Ж.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Нөхөр Мөөжөө буюу Гангамөрөн бид хоёрыг Мөнхбадам өөрийн цагаан машиндаа, Х.Түмэндэмбэрэл ах, Цолмон суулгаад сумын төвөөс зүүн тийш өөрийн ах Ж.Баярболдод адуу ажиллаж өгөөч, мөнгийг нь өгье гээд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр авч явсан, очиход Ж.Баяболдын гэрийнх нь зүүн талд 3-н адуу, Ц, Б.Батсүх, туранхай жижигхэн бор залуу нар байсан... Ганганмөрөн, Түмэндэмбэрэл ах нар Увсын гэх залууг амьд байсан 2 адууг амийг нь тасалж өгөхөөр арьсыг нь өвчиж махыг нь эвдэж өгсөн. Намайг нэг адууных нь тамгыг нь харахад .... иймэрхүү дүрстэй тамгатай байсан... “ гэсэн мэдүүлэг /1-хх-ийн 71 тал/
10. Гэрч Б.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... 2018 оны 12 дугаар сарын дундуур энд гэртээ байхад Ж.Баярболдын хүргэн нь болох Улаанаа буюу Ц 09 цаг орчимд ирээд би урдаас 5 адуутай ирсэн ажиллаад өгөөч гэхээр нь би одоо завгүй байна би өөрийнхөө хонинд явдаг үдээс хойш очиж ажиллаад өгье гээд явуулсан. Би хонио хариулж байгаад 14 цаг өнгөрч байхад очиход 3 адуу ажилласан байсан, бор байдсыг нь Мөөжөө буюу Ганганмөрөн хамт ажилласан, шар амтай халтар гүүг нь Ц Түмэндэмбэрэл нар ажилласан. Ж.Баярболдын гэрийн зүүн талд нь цэнхэр плёнк дээр махыг нь тавиад зарим махыг нь үхэр тэргэн дээр модны ёроолд тавьсан байсан. Мөөжөө бид 2 алчихсан байсан бор байдасны арьсыг нь хуулж махыг нь 6 хэсэг болгоод газар дэлгэсэн плечик дээр нь тавьж өгсөн. Бор байдсыг цэнхэр дээлтэй жижигхэн бор залуу амийг нь хутгаар нугасалж амийг нь тасалсан. Тэгээд л явцгаасан...Бор байдас 2 гуяндаа давхар сартай саран дээрээ ....дүрстэй тамгатай байсан... “ гэсэн мэдүүлэг /1-хх-ийн 72 тал/
11. Гэрч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Намайг 2018 оны 12 сарын 16-ны үед гэртээ байж байхад Тэрэлжийн голын адагт Оросын эхний гарам гэх газарт машин маань мөс цөмрөөд усанд суучхаад байна та трактороор татаад гаргаад өгөөч гэхээр нь улаан өнгийн МТ3-S маркийн трактороороо очиж татаж гаргаж өгсөн. Намайг гэрээсээ 8 км явж оросын гарам хэсэгт очиход Цийн чернилэн ягаан өнгийн машиных нь арын 2 дугуйтай хэсэгт нь голын мөс цөмөрч доош орсон зүүн тийш харсан байдалтай байсан, би татаж гаргаж өгөөд Цаас юу ачиж яваа юм бэ гэж асуухад мал ачиж яваа юм, хаанаас явж байгаа юм бэ гэхэд айлаас мал аваад Баярболдынд очих гээд явж байна гэж Ц хэлсэн... машины тэвш нь битүү теньтэй дотор нь байгаа ямар ч юм гэсэн харагдахгүй, цахилгааныг нь татсан байсан учир ямар юм ачиж яваа нь харагдаагүй... “ гэсэн мэдүүлэг /1-хх-ийн 74 тал/
12. Гэрч Ц.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ...Намайг 2018 оны 12 сарын 29-нд Цэнхэрмандал сумын төв шинэ жилийн баяр дээр манай сумын Ц.Б ах таараад ахынх нь алдсан адууны сураг байна уу гэж асуухаар нь Засаг дарга Баатарсайхан Төв аймгийн Мөнгөнморьт суманд 5 тооны хулгайд алдагдсан адууны сураг байна гэж ярьж байсан талаар нь хэлсэн. Цэнхэрмандал сумын гаралтай 5 тооны адууны сураг гэж сонссон учир түүнийг хэлсэн. Ц.Б ах 6 тооны адуугаа 2018 оны 12 дугаар сард хулгайд алдаад олж чадахгүй эрж хайж байсан юм аа. Ц.Б ах Мөнгөнморьт сум руу адууныхаа тамгыг авч очоод эргээд ирэхдээ миний хулгайд алдсан 6 адууны 5 нь тэнд махлагдсан байна. Яг мөн байна гэж хэлж ирсэн...Хул азарга Цэнхэрмандалаас сумын 2014 оны наадамд шүдлэн насандаа айргийн 5-д орж хурдалж байсан. Ц.Б ахад борлог зүсмийн хурдан азрага байдаг сая алдсан 6 адууны 5 нь борлог хурдан азарганы төлүүд нь юм аа... “ гэсэн мэдүүлэг /1-хх-ийн 75 тал/
13. Гэрч Д.Өсөхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Б нь 2017 оны жилийн эцэст 14 тооны адуу тоолуулсан ба 2018 онд 2 унага нэмэгдээд 1 адуу хүнсэнд хэрэглээд 2018 оны жилийн эцэст 15 адуутай байх ёстой. Мөн 2017 оны жилийн эцэст 16 тооны үхэр тоолуулаад 2018 онд 4 тугал нэмэгдээд 2018 онд 4 үхэр зах зээлд борлуулж 1 үхэр хүнсэнд хэрэглэж 2018 оны жилийн эцэст 15 үхэртэй байх ёстой. Мөн 2017 оны жилийн эцэст 356 хонь тоолуулж 2018 онд 150 хурга нэмэгдэж 30 хонь зах зээлд борлуулж 6 хонь хүнсэнд хэрэглэж 2018 оны эцэст 470 хонь тоолуулсан. Мөн 2017 оны эцэст 152 ямаа тоолуулж 50 ишиг 2018 онд нэмэгдэж 7 ямаа бусдаас шилжиж ирж 2018 оны жилийн эцэст 209 толгой мал тоолуулсан байна. Ингээд ******* нь 2018 оны жилийн эцэст 709 толгой мал тоолуулсан байна... “ гэсэн мэдүүлэг /1-хх-ийн 76 тал /
14. Гэрч П.Ганхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Цэнхэрмандал сум Хужхан 1-р баг Баянзүрхийн өвөр гэх газарт 2018 оны 4 дүгээр сард намайг хөдөө малаа маллаж байхад Ц.Б ах хурдан хул азаргатай 6-н тооны адуугаа чоно багатай бэлчээр нутагт байлгах, надаар хариулж, маллуулах зорилгоор Цэнхэрмандал сумын Согоот багт байсан адууг урагш нь гаргасан юм. Би хулгайд алдсан 6-н адууг хариулж маллаж байсан юм. Эдгээр 6-н адуу бол бүгд 2 гуяндаа атгасан гарын дайны хэмжээтэй харагддаг давхар саран дээр монгол бичгийн.... үсгэн тамгатай байсан. Хурдан хул азарга нь шүдлэн насандаа Цэнхэрмандал сумын баяр наадамд айргийн 5-д орж байсан. 2015 оны мөн энэ сумын наадамд 19-р хурдалж байсан хурдан азарга бөгөөд бусад 5 адуу нь Ц.Б ахад байдаг хурдан борлог азарганы төлүүд юм... “ гэсэн мэдүүлэг /1-хх-ийн 77 тал/
15. Гэрч Д.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Ц.Б 2018 оны 12 дугаар сард өөрийн хурдан хул азаргатай 6 адуугаа хулгайд алдсан. Тэдгээр 6 адууны хул азарга нь 2014 онд эмнэг шүдлэн насандаа Цэнхэрмандал сумын баяр наадмаар айргийн 5-д орж хурдалж байсан азарга юм. Хүрэн зээрд гүү, шар амтай халтар гүү, хээр хязаалан байдас, бор байдас, үзмэн бор хязаалан үрээ зэрэг нь Ц.Б ахын хурдан борлог азарганых нь төлүүд юм. Борлог азарга бол Цэнхэрмандал сумын хурдан морьдын толгой олон удаа бай шагнал авч байсан толгой азарга юм. Ц.Б бол Цэнхэрмандал сумын алдарт уяач хүн бөгөөд бараг бүх насаараа хурдан морь уяж байгаа хүн гэж хэлж болно...“ гэсэн мэдүүлэг /1-хх-ийн 79 тал/
16. Гэрч П.Баатарсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Би одоо 2018 оны 12 сарын яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Намайг ажил дээрээ байж байхад үдээс хойш миний гар утас руу нэг дугаараас залгаад Төв аймгийн Мөнгөнморьт сумын хэсгийн төлөөлөгч байна. Танай багт Б гэж хүн байгаа юу. Тэр хүнээс авсан гээд 5 адуу манай энд ажиллагдсан байна аа. Энэ хүн таниас гарал үүсэл авсан уу гэж асуусан. Тэгэхээр нь би гарал үүсэл Б аваагүй ээ. ******* бол Дэлгэрхаан уулын ар хормой Цэнхэр уулын эхэд нутагладаг айл аа гэж хэлсэн. Ийм л яриа болсон...Ц.Б бол хурдан борлог азрагатайг нь мэднэ. Хул азарганы талаар нь сайн мэдэхгүй байна. Ер нь Ц.Бы адуу үрээ бага насандаа л баяр наадамд уралдаж бай шагнал авч байсан. Том бүдүүн наснаасаа 2 морь хурдан байх... “ гэсэн мэдүүлэг /1-хх-ийн 80-81 тал/
17. Гэрч Ж.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Би 2018 оны 10 сард Цэнхэрмандал сумын Нугаар дүгээр баг, Баян-Энгэр гэх газарт хоньтойгоо өвөлжихөөр нүүж очиход 2018 оны 10 дугаар сарын 30-нд Увс аймгийн харьяат Мягмарын Б гэх залуу ганц гэрээр нүүж очоод манай баруун жалганд буусан, цэнхэр портероор гэрээ ачаад хонь, ямаа, адуу, үхрээ туугаад ирсэн...Бгийн эхнэр хүүхдүүд нь Цэнхэрмандал сумын төвд байдаг тул ганцаархнаа байх болсон...******* нь тэнд бууснаас хойш мал их алга болсон. Урьд нь энд адуу үхэр хулгайд алдагдаж байгаагүй. *******г ганц гэрээр ирж буусан цагаас хойш ийм мал хулгайлах хэрэг гарах болсон...******* нь цэнхэр өнгийн дээл хонь малдаа явахдаа өмсдөг байсан. Мөн хуучин зулагтай монгол гутал байнга өмсдөг байсан... “ гэсэн мэдүүлэг /1-хх-ийн 82 тал /
18. Гэрч Ж.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Намайг Ж.Баярболдынд очиход Улаанаа буюу Пүрэвийн Ц Мөнхбадам, Н.Пүрэвжав, духаараа үрчлээтэй 2 нүд нь давхраатай 2 нүдний дээр үрчлээтэй шардуу царайтай, цэнхэр дээлтэй шар бүстэй, угалзтай хээтэй хуучин монгол гуталтай 39 орчим насны эрэгтэй хүн Ж.Баярболдын гэрийн баруун талд орны урд доошоо хараад хэвтэж байсан. Ходоод өвдөөд байна гээд атиралдаад хэвтээд байсан. Харин 5 адууг Ж.Баярболдын малын хашааны хойноос хашаанаас гаргаж ирээд тэр цэнхэр дээлтэй залуу нугасалж алаад цусалж эхлээд байсан. Ж.Мөнхбадам цэнхэр дээлтэй залууд Мөнгөнморьт сумын төвөөс Ганганмөрөн, Түмэндэмбэрэл, Бямбасүрэн нарыг авчрахдаа өвчин намдаах эм авчирч өгсөн. Би бол адууны зүс тамгыг нь хараагүй. Адууны гэдэс оруулж өгөхөөр нь би арилгаж өгөөд адууны гэдэс өгөхөөр нь авсан. Тэгээд байж байтал 12 цагийн орчимд хэсгийн төлөөлөгч дэслэгч Түвшинжаргал багийн дарга Бат-Эрдэнэ нар ирж шалгасан тэгээд Бат-Эрдэнэ Түвшинжаргал нарыг явахаар нь гэртээ ирсэн. Ийм асуудал болсон...Хэсгийн төлөөлөгч ирээд гэдэс арилгаж байсан болон адуу ажиллаж байсан хүмүүсийн зургийг нь авсан байсан... “ гэсэн мэдүүлэг /1-хх-ийн 85-86 тал/
19. Гэрч Х.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Би 2018 оны 12 дугаар сарын 18-нд Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр баг Тэрэлж гэх газарт хэсгийн төлөөлөгчийн хамт Жамбалрагчаагийн Баярболдынд очиход гадаа нь 5 адуу ажиллаж байсан мал эмнэлэг ариун цэврийн бичиг аваагүй байсан. Тэнд цэнхэр дээлтэй ******* гэх цэнхэр дээлтэй залуу байсан. Б.Батсүх, Цолмон, Алтанцэцэг, Пүрэвжав, Ганганмөрөн, Бямбасүрэн гэх хүмүүс байсан. Улаанаа буюу Мөнхбадам байсан. Хэсгийн төлөөлөгч очоод тухайн газрын нөхцөл байдлын зургийг нь дарсан... “ гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 87 тал/
20. Гэрч Ж.Мөнхбадамын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ...Намайг Улаанбаатар хотод гэртээ байхад 2018 оны 12 дугаар сарын 16-нд өглөө 8 цагийн үед нөхөр Ц утсаараа яриад Төв аймгийн Мөнгөнморьт суманд Мөнгөнморьт сум руу явж байгаад тэнд машин мөс цөмрөөд суусан. Хаана аль хавьд байгаагаа мэдэхгүй байна маш их даарч байна гэсэн. Би ойр хавьд чинь юу харагдаж байна гэхэд ойрхон уул харагдаж байна гэсэн. Би ах Ж.Хүрэлбаатар, Баяраа гэх залууг аваад очсон. Ж.Хүрэлбаатар ах гэртээ харина гэж дайгдсан. Тэгээд очтол Хэрлэн голд зүүн тийш хараад 6536 унп дугаартай машин ар хэсгээрээ цөмөрсөн байсан, ачаатай явж байна аа гэж нөхөр Ц хэлсэн. Юун ачаа юм бэ чи Хэнтий явсан хүн яахаараа энд явж байдаг юм бэ гэхэд хүнээс авсан мал Багануурын бой хаалттай болохоор нь нааш нь ачсан чинь төөрөөд суучихлаа гэсэн. Тэгээд би ойрхон байдаг айлын улаан трактор гуйж чирч гаргасан. Тэгээд ах Ж.Баярболдын гадаа очиж тэндээ хоносон. Нөхөр болон Баярсайхан гэх залуу бид 3 очсон. Хоноод маргааш нь Ц халуураад босож чадаагүй, тэгээд маргааш нь би сумын төвөөс хүн гуйж ажиллуулсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 19-нд өглөө 5 адууны махыг нөхөр Цийн хамт ачиж ирсэн... “ гэсэн мэдүүлэг /1-хх-ийн 90-91 тал/
21. Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “ ... Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна...Би нэгдүгээрт 2018 оны 12 сарын 15-нд өөрийнхөө 5 адууг махны ченж Ц гэх хүнд зарсан. Би хохирогчийн хулгайд алдсан гэх адууг махны ченж Цид зараагүй. Мөн намайг Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1-р баг Тэрэлж гэх газарт 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр махны ченж Цтай хамт адуу ажиллаж байсан гэж таньж олуулах ажиллагаагаар гэрч нар таньсан байна. Би Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 р баг Тэрэлж гэх газарт 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгаагүй. Намайг хүмүүс гүтгэж байна...Манай бүх адуунууд бүгд 2 гуяандаа зуузай тамгатай юм аа. Би бол 1. хул азарга, 2. хул гүү, 3. хар гүү, 4. зээрд гүү, 5. цавьдар гүү, 6. зээрд гүү, 7.хар буурал гүү, 8. улаан хээр гүү, 9. хар хээр гүү, 10. алаг морь, 11.халиун морь, 12. хар морь, 13. хээр морь, 14. зээрд даага, 15. зээрд даага, 16. алаг даага, 17. хул унага, 18. зээрд унага, 19. хээр үрээ зэрэг нийт 19 тооны адуутай хүн юм. Улаанаа буюу Ц надаас 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5 тооны адууг нэг адууг нь 800.000 төгрөгөөр худалдан авахаар очсон байсан учир би Цид би 1. хар буурал зүстэй соёолон насны гүү, 2. хул гүү, 3. хар хээр гүү 4. улаан хээр гүү, 5. зээрд гүү зэргийг барьж машинд нь амьдаар нь ачиж өгч явуулсан. Манай адуунууд бүгд ташаан толгой хавьдаа 2 талдаа зуузай тамгатай. Миний зарсан 5 адуунууд бүгд тийм тамгатай байсан...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд намайг Батхуяг, Чойжилсүрэн гэх гэрч нар цэнхэр дээлтэй, улаан өнгийн монгол гуталтай гэж мэдүүлсэн тухай бичжээ. Би хэзээ ч монгол гутал өмсөж байгаагүй... “ гэсэн мэдүүлэг /1-хх-ийн 149-150 тал/
22. Шүүгдэгч*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “ ... Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна....Миний хувьд Цэнхэрмандал сумын харьяат Мягмарын Б гэх хүнээс 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зүс бүхий 5 тооны адууг авсан. Миний хувьд Мягмарын Бгаас худалдан авсан 5 тооны адуунуудыг замдаа сольсон асуудал огт байхгүй ээ. Гэтэл би эдгээр 5 адууг өөрийн хадам ахынхаа гадаа хүмүүсээр ажиллуулж байхад Төв аймгийн Мөнгөнморьт сумын хэсгийн төлөөлөгч, багийн Засаг дарга нар ирж шалгаад одоо энэ 5 адуу нь Мягмарын Бгийн өөрийнх нь адуу биш, өөр хүний адуу болж таараад байна. Би зүс бүхий 5 тооны гүү ажилласан. Миний хувьд Б хүний 5 тооны адууг хулгайлаад надад өгсөнийг нь би мэдэхгүй байна. Миний хувьд энэ 5 тооны адууг Мягмарын Бгийн өөрийнх нь адуу л гэж бодож би худалдан авсан... “ гэсэн мэдүүлэг /1-хх-ийн 156-157 тал/
23. Хэрэг бүртгэлтийн 193900486 дугаартай хэрэгт М.Түвшинжаргалын гэрчээр өгсөн: “ ... 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус сумын Жаргалант 1 дүгээр багийн Засаг дарга Х.Бат-Эрдэний хамт ажлаар явж байгаад Тэрэлжийн бор хоньт гэдэг газар Ж.Баярболдын гэрт ирэхэд гаднаа хөх өнгийн ачааны Бонго жи-3 маркийн тэвштэй машин мөн жижиг суудлын машин байсан. Гэрийн зүүн талд голын эрэг дээр бургасны хажууд 5 тооны адууг зэрэгцүүлээд махлаад арьсыг нь манай сумын Батсүх, Ганганмөрөн, Түмэндэмбэрэл, Хүрэлбаатар нар хуулаад төхөөрч байсан, малын эзэн гэх тухайн үед өөрийгөө Б гэх жижиг бор царайтай дух нь үрчгэр, хуучин цэнхэр өнгийн дээлтэй, монгол гутлын хийцтэй ээтгэр хоншоортой улаан хүрэн өнгийн хуучин гуталтай байсан. Би Мөнхбадамаас адуунуудын гарал үүслийн бичиг байна уу гэхэд адууны эзэн өөрөө цуг явж байна тэр цааш хараад адуу янзалж байгаа хүн гэж заасан...би малын эзэн Б гэх хүний царайг нь тухайн үед Баярболдын гэрт харсан тэгээд намайг зураг авах үед цаашаа хараад доошоо бөгтийгөөд зурган дээр гарсан байсан. Тухайн үед хэргийн газарт Б гэх хүн байсан...2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын иргэн Б гэдэг над руу утсаар яриад өөрийн 6 тооны адууг хулгайд алдсан талаар хэлээд 6 тооны адуугаа тамга тэмдэг болон өнгө зүсээр нь хэлсэн...2 хоногийн дараа нөгөө хүн тамгаа аваад ирсэн...би махлагдсан адуунуудын зургийг харуулсан чинь шууд миний адуунууд байна гэж хэлсэн...таньж олуулах ажиллагааг миний өрөөнд хийсэн бүх зүйл хуулийн дагуу явагдсан гэж бодож байна... “ гэсэн мэдүүлгийн хуулбар /2-хх-ийн 238-240 тал/
24. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 12 тал/
25. 4 ширхэг хутга, САТ S31 маркийн хар корпустай бэлэн бус торгуулийн багаж 1 ширхэг, хиймэл бараан өнгийн үстэй цэнхэр өнгийн гадартай хуучин дээл нэг ширхэг, улаан шаргал өнгийн дээлийн бүс нэг ширхгийг тус тус эд мөрийн баримтаар хураан авсан ажиллагааны тэмдэглэл болон прокурорын зөвшөөрөл / 1хх-ийн 21-28 тал, 2 хх-ийн 90 тал/
26. Гэрч Ж.Алтанцэцэг, Б.Батсүх, Х.Түмэндэмбэрэл, Ч.Ганганмөрөн нараар *******г гэрэл зургаар таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл, уг ажиллагаанд ашигласан гэрэл зургууд / 1 хх-ийн 29-40 тал/
27. Хохирогч Ц.Бы алдсан 6 тооны адууны үнэлгээг нийт 35.000.000 /гучин таван сая/ төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ” ХХК-ний шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0019/26 дугаартай дүгнэлт /1-хх-ийн 113-114 тал/
28. Ж.Мөнхбадам нь 6536 убп улсын дугаартай kia bongo 3 маркийн автомашиныг NETCAPITAL АВТО ХХК-ий Чингэлтэй дүүрэг дэх салбарт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 7.425.000 төгрөгийн зээл авсан тухай баримтууд /1 хх-ийн 121-126 тал/
29. Эд мөрийн баримтаар хураагдсан САТ S31 маркийн гар утсанд компьютер техникийн шинжилгээ хийж уг утасны дотоод санах ойд хадгалагдаж байгаа зургуудыг CD дискэнд хуулбарлан хүргүүлсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2320 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 136, 137 тал/
30. *******гийн адуунд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үзлэг хийж зуузай тамгатай 14 тооны адуу /азарга 1, гүү 5, үрээ 5 , морь 3/ байсан болохыг тогтоосон тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /1 хх-ийн 228-229 тал/
31. Хохирогч Ц.Быг сумын алдарт уяач цолтой, хурдан удмын адуу үржүүлдэг тухай болон гаргасан амжилт, адууны удмын мэдээллийг хүргүүлсэн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг /1 хх-ийн 249, 2-хх-ийн 01-21 тал/
32. *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2-хх-ийн 38, 41 тал/
33. *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-хх-ийн 85, 86 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч *******гийн бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр баг Тэрэлж гэх газар Ж.Баярболдын гэрийн гадна******* нь дээрх 5 тооны адууг автомашинаар ачиж авчран бусдыг хөлсөлж нядлуулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ талаар шүүгдэгч нь ямар нэгэн байдлаар маргаагүй байна. Мөрдөн байцаалтын үед яллагдагч ******* нь өөрийн 19 адуунаас 5 тооны адууг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт гэртээ байхдаа*******ид зарж автомашинд ачиж явуулан өөрөө гэртээ үлдсэн, Төв аймагт адуу нядлах үед байгаагүй гэж, яллагдагч******* нь *******гаас 5 тооны адууг худалдаж авсан, *******г өөрийнхөө адууг зарж байна гэж ойлгосон, хулгайн адуу гэж мэдээгүй гэж тус тус мэдүүлэг өгчээ.
Хэрэгт авагдсан гэрч Д.Өсөхгэрэлийн өгсөн:... Б нь 2017 оны жилийн эцэст 14 тооны адуу тоолуулсан ба 2018 онд 2 унага нэмэгдээд 1 адуу хүнсэнд хэрэглээд 2018 оны жилийн эцэст 15 адуутай байх ёстой...гэх мэдүүлэг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар ******* нь 15 адуу тоолуулсан тухай тооллогын баримт, *******гийн адуунд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үзлэг хийхэд зуузай тамгатай 14 тооны адуу / азарга 1, гүү 5, үрээ 5 , морь 3 / байсан болохыг тогтоосон тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаас үзэхэд *******гийн яллагдагчаар өгсөн “өөрийн 19 тооны адуунаас 5 адууг нь*******ид 2018 он 12 дугаар сарын 15-ны өдөр зарсан” гэх мэдүүлэг нь няцаагдаж байна гэж үзлээ. Учир нь ******* нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 15 адуу тоолуулсан баримт хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу 3 хоногийн дараа өөрийн 19 адуунаасаа 5 адууг нь*******ид зарсан гэж мэдүүлэг өгсөн нь хэрэгт байгаа бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй, тухайн үед түүнийг 19 адуутай байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин*******ийн яллагдагчаар өгсөн “*******гаас 5 тооны адууг худалдаж авсан, *******г өөрийнхөө адууг зарж байна гэж ойлгосон, хулгайн адуу гэж мэдээгүй” гэх мэдүүлгийг нь үгүйсгэх, няцаах нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч*******ийг *******тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр баг “Шивэрийн ам” гэх газраас иргэн Ц.Бы 6 тооны адууг хулгайлж 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд******* нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдохгүй, түүний адуу худалдаж авсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч /Ц.Бы 5 тооны адууг хулгайлсан/ мэдүүлэг өгсөн бөгөөд түүний энэ мэдүүлэг нь хохирогч Ц.Б, гэрч Н.Пүрэвжав, Ж.Баярболд, Ж.Хүрэлбаатар, Х.Түмэндэмбэрэл, Ч.Ганганмөрөн, Ж.Бямбасүрэн, Б.Батсүх, Б.Цолмон, С.Чойжилсүрэн, Ч.Атарцэцэг, Ж.Алтанцэцэг, Ж.Мөнхбадам, Х.Бат-Эрдэнэ, Б.Батсайхан, Ц.Бямбасүрэн, Д.Өсөхгэрэл нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. Харин Ц.Бы алдсан гэх үзмэн ягаан зүсний хязаалан үрээг шүүгдэгч ******* нь хулгайлсан болох нь хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул шүүгдэгч *******г бусадтай бүлэглэн хохирогч Ц.Бы үзмэн ягаан зүсмийн үрээг хулгайлсан гэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Хохирогч Ц.Бы алдсан 6 тооны адууны үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ” ХХК-ий шинжээч нийт 35.000.000 /гучин таван сая/ төгрөгөөр тогтоож 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0019/26 дугаартай дүгнэлт гаргасан байна.
Хэрэгт авагдсан хохирогч Ц.Бы өгсөн “хул азарга бол 2014 онд эмнэг шүдлэн үрээ байхдаа Цэнхэрмандал сумын наадамд айргийн 5-д хурдалж байсан. 2015 онд Цэнхэрмандал сумын наадамд 19-д хурдалж байсан. Тэгээд 2 жил өнжөөж байгаад таргалуулж, тамир суулгах гэж байгаад 7 настай хурдан азаргаа улс хувьсгалын 100 жилийн ойд хурдлуулах гэж байгаад хулгайч нарт алдсан. Энэхүү азаргыг П.Ганхүүгээс худалдаж авсан, бусад алдсан 5 адуунууд нь хурдан борлог азарганы төлүүд нь юм” гэсэн мэдүүлэг, гэрч П.Ганхүүгийн өгсөн “хурдан хул азарга нь шүдлэн насандаа Цэнхэрмандал сумын баяр наадамд айргийн 5-д орж байсан. 2015 оны мөн энэ сумын наадамд 19-р хурдалж байсан хурдан азарга бөгөөд бусад 5 адуу нь Ц.Б ахад байдаг хурдан борлог азарганы төлүүд юм” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэбаатарын өгсөн “хул азарга нь 2014 онд эмнэг шүдлэн насандаа Цэнхэрмандал сумын баяр наадмаар айргийн 5-д орж хурдалж байсан азарга юм. Хүрэн зээрд гүү, шар амтай халтар гүү, хээр хязаалан байдас, бор байдас, үзмэн бор хязаалан үрээ зэрэг нь Ц.Б ахын хурдан борлог азарганых нь төлүүд юм. Борлог азарга бол Цэнхэрмандал сумын хурдан морьдын толгой олон удаа бай шагнал авч байсан толгой азарга юм” гэсэн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 7 хуудсанд авагдсан “Ардын хувьсгалын 92 жилийн ой, Цэнхэрмандал сум байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмаар П.Ганхүүгийн хул зүсний даага 5 дугаар байранд орсон тухай өргөмжлөл” зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Ц.Бы хул азаргыг сумын наадамд уралдаж нэг удаа айрагдаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч болон гэрчүүд нь бусад адуунуудыг хурдан азарганы төл юм гэж мэдүүлэг өгсөн бөгөөд шинжээч дүгнэлт гаргахдаа “ Ц.Бы хулгайд алдсан адуунууд нь хурдан удмын болох нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ойн баярууд, бусад сум, багийн наадамд шагналт байруудад орж байсан баримтууд, орон нутгийн үнэлгээний комиссын гишүүдийн үнэлгээний тайлбар зэргээр бүрэн нотлогдож байна” гэж дурдан 6 адууг хурдан удмын адуу гэж үзэн азаргыг 15.000.000 төгрөгөөр, гүүг 4.000.000 төгрөгөөр, хязаалан үрээг 4.000.000 төгрөгөөр нийтэд нь 35.000.000 төгрөгөөр үнэлсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоогдсон үндэслэл бүхий үнэлгээ болжээ. Харин хохирогч Ц.Бы үзмэн ягаан зүсмийн үрээг хулгайлсан гэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул дээрх үрээний үнэлгээ болох 4.000.000 төгрөгийн хохирлыг яллах дүгнэлтэд дурдагдсан хохирлоос хасаж тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заажээ. Шүүгдэгч *******гийн үйлдлийг одоо дагаж мөрдөж байгаа өөрчлөн найруулсан хуулийг хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг буюу хүнд гэмт хэргээр зүйлчлэгдэх болсон нь түүний эрхзүйн байдлыг дордуулж байх тул шүүгдэгч *******гийн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн гэмт хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд прокуророос шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэн Ц.Бы 6 тооны адууг хулгайлж 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч ******* нь Ц.Бы 5 тооны адууг хулгайлж 31.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бд 31.000.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч ******* нь 8.800.000 /найман сая найман зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт /3-р хх-ийн 97 тал/-аар тогтоогдож байгаа бөгөөд үлдсэн хохирол болох 22.200.000 /хорин хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч ******* 2021 оны 05 дугаар сарын 31-ний дотор 5.550.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны дотор 5.550.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 31-ний дотор 5.550.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 31-ний дотор 5.550.000 төгрөгийг хохирогч Ц.Бд төлж барагдуулахаа сайн дураараа илэрхийлж бичгээр тохиролцсон байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 4 ширхэг хутганы гэрэл зургийг авч хэрэгт хавсаргасан, хутга, дээл болон бүсний шинж байдлын талаар эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэлд дэлгэрэнгүй тусгасан байх бөгөөд уг эд зүйлсээс ямар нэгэн ул мөр илрүүлээгүй, /хулгайн адуунуудыг нядлахад ашигласан хутга, гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан дээл, бүс гэсэн үндэслэлээр эд мөрийн баримтаар тооцсон/ гэмт хэрэг үйлдсэн хүнийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий эсэх нь тодорхойгүй байх тул эд мөрийн баримтуудыг шүүхэд ирүүлээгүй нь хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 22.200.000 төгрөгийг хохирогчтой тохиролцсон хугацаанд төлж дуусгах үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр нэг хоног баривчлагдсан, шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар 4 ширхэг хутга, цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, шар өнгийн бүс, CAT-S-31 маркийн хар корпустай бэлэн бус торгуулийн багаж 1 ширхэг, Нэткапитал ХХК-ий эзэмшлийн Бонго жи 3 маркийн 65-36 убп улсын дугаартай автомашин хураагдсан гэх боловч эдгээр нь шүүхэд ирээгүй, /CAT-S-31 маркийн хар корпустай бэлэн бус торгуулийн багажийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр М.Түвшинжаргалд хүлээлгэн өгсөн /1 хх-ийн 138 тал/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан зураг бүхий CD-г хэрэгт хадгалж, шүүгдэгч *******гийн 709 толгой малыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, *******ийн өмчлөлийн Г-2201004410, Ү-2201020880 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 64-08 тоот газар, хувийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09, 10 дугаартай тогтоол, Нэткапитал ХХК-ий эзэмшлийн Бонго жи 3 маркийн 6536 убп улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч Ж.Баатар нь Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас тухайн эрүүгийн хэргийг шалгахад нийтдээ 532.000 төгрөгийн зардал гарсан гэж уг мөнгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилсэн боловч уг зардлаа Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор батласан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-д заасны дагуу баталгаажуулж ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь дээрх зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас шүүгдэгч*******ийг бусадтай бүлэглэн Ц.Бы малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, мөн шүүгдэгч *******г бусадтай бүлэглэн хохирогч Ц.Бы үзмэн яагаан зүсмийн үрээг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас шүүгдэгч *******г*******тай бүлэглэн Ц.Бы 6 тооны адууг хулгайлж 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч ******* нь Ц.Бы 5 тооны адууг хулгайлж 31.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Тугтан овогт Мягмарын Бг бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 22.200.000 төгрөгийг хохирогчтой тохиролцсон хугацаанд төлж дуусгах үүрэг хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д анхааруулсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч *******гийн тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 22.200.000 /хорин хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Бд олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******гийн 709 толгой малыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үлдээж,*******ийн өмчлөлийн Г-2201004410, Ү-2201020880 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 64-08 тоот газар, хувийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09, 10 дугаартай тогтоол, Нэткапитал ХХК-ий эзэмшлийн Бонго жи 3 маркийн 6536 убп улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан зураг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10. Иргэний нэхэмжлэгч Ж.Баатарын нэхэмжилсэн 532.000 төгрөгийн зардлыг шүүх хуралдааны үед тодорхой тооцоо хийх бололцоогүй, уг зардлаа Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-д заасны дагуу баталгаажуулж ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь дээрх зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
11. Шүүгдэгч ******* нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр нэг хоног баривчлагдсан, шүүгдэгч******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг хутга, цэнхэр өнгийн дээл, шар өнгийн бүс, CAT-S-31 маркийн хар корпустай бэлэн бус торгуулийн багаж 1 ширхэг, Нэткапитал ХХК-ий эзэмшлийн Бонго жи 3 маркийн 6536 убп улсын дугаартай автомашин хураагдсан гэх боловч эдгээр нь шүүхэд ирээгүй ба шүүгдэгч нь 22.200.000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний дотор 5.550.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны дотор 5.550.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 31-ний дотор 5.550.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 31-ний дотор 5.550.000 төгрөгийг хохирогч Ц.Бд төлж барагдуулахаар сайн дураараа илэрхийлж тохиролцсон болохыг дурдсугай.
12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ